Монгол Улсын гадаад өр төлбөр, зээлийн талаар улс төрийн намууд өөр өөр мэдээлэл өгч байгаа. Угтаа бол Монгол Улсын өр улс төрийн намуудын шоуны сэдэв биш. Улстөрчид энэ асуудалд нарийн тооцоотой, нямбай хандах ёстой баймаар. Олон нийтийн дунд болгоомжлол бас эргэлзээ төрүүлсэн энэ асуудлаар хэн юу гэж хэлснийг тоймлон хүргье.
УИХ-ын дарга З.Энхболд:
ОУВС-ийн статистикийн мэдээнээс манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. Монгол Улс 2012 оныг хүртэл С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байна. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авчээ.
Монгол Улсын эдийн засгийнхаа өсөлтийг хангаж чадвал ДНБ-д эзлэх Засгийн газрын зээлийн хувь ойрын ирээдүйд түргэн буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт огцом өссөн нь эдийн засгийн ойрын ирээдүйн өсөлтийн нэгэн чухал эх үүсвэр болно. Мөн дан ганц Оюутолгойн төсөл гэхэд л манай ДНБ-ийг 30 хувиар өсгөх тооцоо бий.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа:
Монгол Улс 1990-2012 оны хугацаанд 2.2 тэрбум ам.долларын зээл авчээ. Энэ нь ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагаас жилийн 0.75-1 хувийн хүүтэй, 20-30 жилийн хугацаатай, урт хугацаанд эргэн төлөгдөх хөгжлийн зээл юм байна. Харин 2008-2012 онд Засгийн газар 0.75-1 хувийн хүүтэй, 20-30 жилийн хугацаатай ердөө 665 сая ам.долларын зээл авсан байна. 2012 оны байдлаар хувийн хэвшлийнхний авсан зээлийг оруулж тооцвол гадаад өр зээлийн хэмжээ 7.4 тэрбум ам.доллар байсан.
Өнөөдөр хувийн хэвшлийнхний авсан зээлийг оруулаагүй дүнгээр Засгийн газрын авсан зээл дангаараа 7.2 тэрбум ам.долларт хүрчээ. Хувийн хэвшил болон Засгийн газраас хамгийн сүүлд гаднаас зээлсэн 750 сая ам.долларын зээлийг оруулж тооцвол манай улс 22.3 тэрбум ам.долларын зээлтэй болсон байна. 2016 онд зөвхөн зээлийн хүүний төлбөрт нэг их наяд төгрөг төлөхөөр төсөвлөгдсөн. Зээлийн үйлчилгээний төлбөрт 2012 онд улсын төсвөөс 37 тэрбум төгрөг зарцуулдаг байсантай харьцуулахад энэ бол 25 дахин их үзүүлэлт.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (April 07, 2016 10:51:01 am )
АН ӨНДӨР ХҮҮТЭЙ БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ АВЧ МОНГОЛ УЛСЫГ МААНЬ ХОРЛОЖ БАЙНА. ИРЭХ СОНГУУЛИАР АН-ЫН НЭГ Ч ГИШҮҮНИЙГ СОНГОХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Toroo (April 07, 2016 6:15:31 pm )
BITVII.HUTS.MAN.SANAL.OGVOL.EHNII.JIL.SURHII.AJILSAN.BOLOOD…TEGEED.ESTOI.EDEJ.OGNO.ESTOIL.NEGNEESEI.URALDAAD.EDNE.NAADUUL.CHIN.MGL-N.ARD.TUMNIIG.USAND.HAYASAN.CHULUU.BOLGON.
-
Зочин (April 11, 2016 10:41:30 am )
МАН сонгоно оо
3 Comments