antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2015 Comments are off

Нийслэлийн МАН-аас маргааш хэвлэлийн бага хурал зарлалаа

нийтлэсэн Admin

fjgotk

Маргааш буюу  баасан гарагт Нийслэлийн МАН-аас сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурал нь Тусгаар тогтнолын ордны  зургаан давхрын хурлын танхимд 11:00 цагаас болохоор товлогджээ. Тус хурлаар  хоёр  асуудлын талаар тодорхой мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм байна.

Тухайлбал, нэгдүгээрт нь Нийслэлийн МАН-ын  хорооноос санаачлан өвөлжилт хүндэрсэн сумдад туслах “Малчиддаа хамтдаа туслая” нэртэй хандивын аяныг  энэ сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж эхэлж байгаа талаар.

Хоёрдугаарт нь  ОХУ-ын  Единая Россия намын урилгаар Москва хотноо айлчилж, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон тухай мэдээллүүдийг өгөх юм байна. Түүнчлэн тус намын удирдлагууд сүүлийн үед болж буй асуудлуудтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car