Юу вэ, МАН Ардчилсан намаас гишүүд урвуулсан гэнэ үү. Гэхдээ үүнийг Ардчилсан намын даргаас сонсох нь бүр ч амттай, бас алиа байлаа. МАН-аас АН-д урвасан гишүүн гэвэл Д.Арвинаас эхлээд бий л дээ. Одоо Д.Арвин гэдэг хүн бараг мартагдах шахсан. Ардчилал айхтар хөгжихөөр аль нэг намд урвахад гайхах хэрэггүй, “Өөр дэлгүүрээр үйлчлүүлэх болсон”-той адилд тооц гэдэг юм билээ. Харин “Монгол Ардчилал” өөр. Урвагч гээд үздэггүй хачин сэтгэхүйтэй л дээ.
Зиа ингээд Ардчилсан намыг, тус намын даргыг шүүмжилсэн бол тэр хүнийг МАН-ын захиалгаар намыг “хагалсанд” тооцож “Тийм хүмүүсээсээ салах” нь байна шүү. Намынхаа ҮЗХ-г хуралдуулж чадахгүй, ээлжит бус чуулган зарлах захирамж гаргах дуртай ч ирцээ бүрдүүлж чаддаггүй З.Энхболд даргын бухимдал үүгээр тайлагдана гэж үү. З.Энхболд гэдэг улстөрч М.Энхболд гэдэг даргын өөдөөс эгцэлж хараад “Та манай намынханд захиалга өгч намайг шүүмжлүүлдгээ боль” гээд “гүтгэчихэж” чадах болов уу.
Ардчилсан нам олонх шахам болчихоод, Засгийн эрх барих санаачилгыг гартаа атгачихаад гишүүдээ МАН-д алдаад байвал одоо МАН-д баяр хүргэх нь зөв биз дээ. Ардчилсан нам дотор “Ардчилал” гэдгийг зөв ойлгоод байгаа хэдэн “хүүхэд” бий. Тэд олон нийтэд маш их таалагдаж буй. Наад зах нь намын дарга руугаа оймс шидсэн Л.Наранбаатар, “Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод удирдлагагүй болсон” гэж хэлээд захиалгат урвагчаар тодроод байгаа тэр эмэгтэй ч гэсэн тэдний эд, эс юм.
“Алдаа ихт” Н.Алтанхуягийг АН-ыг даргалж байхад ийм үзэгдэл байгаагүй. Яагаад гэж үү? Н.Алтанхуяг бол З.Энхболд шиг “Дарангуйлагч байх” хүсэлгүй ил цагаахан хүн байлаа. Яг л хочлоод байсан “Задгай цагаан” гэдэг шигээ. Тэр байдалд нь дуртай, хайртай хүн ч цөөнгүй байж. Н.Алтанхуяг эвлэлдэн нийлүүлэх гэж хичээдэг байсан, тэр хэрээрээ фракц бүрт түүнийг дэмжигчид арвин байсан бол З.Энхболд “Фракцгүй болгох” уриалга хэлэх хэрнээ Х.Баттулгаас өөр түүнийг дэмждэг хүч хаана байсан юм бэ. Юун “Шонхор” фракц. Одоо танхимын зарчимдаа үнэнч үлдэж Ч.Сайханбилэгийн талд зогсох болсон. Тэгээд ч “Шонхорууд” дарангуйлалд дуртай байна гэж үү.
Харамсалтай нь З.Энхболдын “таяг” хугарах гээд байдаг. Тодруулбал түүний гол найдвар Х.Баттулгын булхай илэрч “дагагчид” нь айгаад зугтсан. Ядахдаа З.Энхболдын зөвлөхүүд тэр аяараа Х.Баттулгын хүмүүс. Хуулийн зөвлөхөөс нь эхлээд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхад яаж тийм зөвлөхүүдээсээ салахгүй байгаа даргад итгэх юм бэ.
Нэг иймэрхүү нөхцөл байдал дунд АН-ын дарга өөрийнхөө бий болгосон айдаст автаж, намынхаа гишүүнийг өөрөөсөө түлхэж, өөрийг нь магтан дуулаагүйд цухалдаж суух гэж дээ. Тэр утгаар нь харвал З.Энхболд даргын үед АН-ынхан олуулаа байгаа мөртлөө гишүүнээ өрсөлдөгч намдаа алдаж, намынхаа ҮЗХ-г хуралдуулж чадахгүй, ээлжит бус чуулган зарлахаараа хүчин мөхөстөж, намын дарга нь гишүүнийхээ оймсны бай болж байгаа нь түүхэнд бичигдэж үлдэхдээ ямар харагдах бол. Чуулган гэснээс МАН-гүйгээр Их хурлын даргаа томилж чадсан хэрнээ одоо МАН-гүйгээр хуралдахгүй байгаа нь ч гэсэн Д.Лүндээжанцан гишүүний нэгэнтээ хэлсэнчлэн “Азарга муугийнх” биш гэж үү. Энэ янзаараа бол олон гүү нь сувайрах нь ээ дээ…
Г.Сүрэн
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
бөхбөах (April 06, 2016 10:13:09 am )
Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.
-
зочин бөх (April 06, 2016 10:35:12 am )
АНЫГ ДАХИН СОНГОВОЛ МОНГОЛД ЖИНХЭН УТГААРАА ДАРАНГУЙЛАЛ ТОГТОЖ ХАРЬ УЛСЫН ХАРЬЯАЛАЛД ОРЖ МОНГОЛ УЛС СӨНӨН ЭНЭ 4 ЖИЛД ИХ ЮМ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЖ ХАГАРТЛАА БАЯЖЛАА ОДОО БИЕ БИЕНЭЭСЭЭ УЛАМ ИХИЙГ ИДЭХ ШУНАЛАН ХӨДЛӨӨД ХООРОНДОО ТААРЧ ТОХИРХОО БАЙЖ БАЙХ ШИГ БАЙНА АРД ТҮМНЭЭ БОДДОГ МАНамаа сонгосон нь дээр шүү монгол улсыг95 жил авч явахдаа ард иргэдээ ийм хүнд байдалд оруулаагүй нам
-
Zaluus bid Shinechilne. (April 06, 2016 10:41:39 am )
Neeree Mongolchuud, ter tusmaa zaluuchuud iim davjaa, jijighen, hun ruu egts hardaggui, gesen hirnee denduu ih horchin, hutgan uimuuldeg hund uneheer durgui shtee. iim humuus end tend tsuun baidag. humuus derged ni dur esgeed busad tsagt dandaa durgui baidag shtee. AN – iinhnii niitleg dur turh iim l baidag. Zuv sain urvah hegertei. Arai ch dee iim horchin iim daranguilagchiig huleen zuvshuurvul eleg doog bolj neg udur uuruusuu ichih bolno shuu naizuud aa. Tiimees odoohon MAN ruu ortsgoo. Ted noyon nuruutai tulhtai, jujigchin bas horchin bish.
-
Зочин (April 06, 2016 11:10:58 am )
АН үнэнд гүйцэгдэж байна.
-
зочин (April 06, 2016 11:19:05 am )
МАН юу хийсэн юм бэ? болиоч ээ. Дандаа засаг атгана гэж юу байх вэ?
-
зочин (April 06, 2016 12:06:55 pm )
“буруу буруу бусдын буруу” гэж АН хан өөрсдийнхөө бурууг дандаа бусад руу чихдэгээ болихгүй юм байх даа. Ажил хийж чаддаггүй нөхдүүдийн зан бол бусад руу буруугаа чихдэг, бусдын сайн хийсэн юмыг өөртөө наадаг явдал АН гарч ирнээс хойш түгээмэл болжээ
-
зочин (April 06, 2016 12:10:47 pm )
З.Энхболд МАН д элсэх өргөдлөө Баянгол дүүргийн МАН-ын хороонд гаргасан гэнэ. Удахгүй намын батлахаа гардах байхоо
-
Иргэн (April 06, 2016 12:48:44 pm )
Наранбаатар мэтийн хог шаараас АН салж байгаадаа баяртай байгаа шүү. Энэ нь нам цэвэршиж байгаа хэрэг. Ан-ын хогийг шүүрч авдаг нам л эмгэнэлтэй биш үү. Хогийн зарим нэг МАН -н гар хөл болж угаадасны шавхар горьдогчид ийм дэмий юм эрээчээд нэмэргүй . Сонгогчид АН -аар эхлүүлсэн бүтээн байгуулалтыг дуусгуулахаар дахин сонгоор нэгэнт шийдсэн байгаа шүү.
-
1122 (April 06, 2016 12:54:33 pm )
ман сайн нам бодлого нь
-
Иргэн (April 06, 2016 1:01:33 pm )
АН-ыг энэ сонгуульд дахин гаргаж хийж дуусаагүй ажлыг үргэлжлүүлэн хийлгэх хэрэгтэй. 4 жилийн хугацаанд зөндөө сайн юм хийж байгаа. Тэр ажлыг нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Ажил хийхэд алдаа оноо зөндөө байгаа. Гэхдээ АН-ын төр барих энэ 4 жилд хүний нүдэнд өртөхөөр бүтээн байгуулалт, хүмүүсийн нийгмийн амьдралд нэмэр болох зөндөө сайхан ажлууд хийгдэж байгаа. Аливаа зүйлийн сайн талыг нь эхлээд харах хэрэгтэй. АН-ын алдаа онооны дэнс гэвэл алдаа бага оноо нь их байгаа гэж боддог. МАН 90 жил төр барихдаа, хүмүүсийн, нийгмийн амьдралын хөгжлийн суурийг ямраар тавьж өгсөн билээ. Хүмүүс урьдахаа мэдэрч амьдрах хэрэгтэй. МАН-ын тавьсан балгийг 4хөн жилд яаж амжуулж засах юм бэ? МАН эргээд гарвал измын үеийн амьдралаар л амьдарна шүү дээ.
-
huh ineed (April 06, 2016 1:07:05 pm )
ene Naranbaatar Jirgeend MAN-hantai hoshuu holbood yanhan tsarailaad bj bdg yum bilee,,MAN-iin baasnii har heree yum bh gej bodoj bsan chin daldgansan hugiin shaar bj.
Olgoi hagaravch togoondoo gedegdee. iim aranshin n togtvorjoogui huntsentseruud erh medel ugsungui gej dalim haih yum daa,Naranbaataraa odoo uuriin chin uls turd bh imij chin tegeed duussan -
Зочин (April 06, 2016 2:14:46 pm )
АН сонгууль ялна гэж бүү горьд
-
zochin (April 06, 2016 2:27:44 pm )
Ardchilsan namiiinhniig gants hun buu songooroi arai heterleee eden dotr tur tushih bitgii hel eruul hun tsuuhun bnashuu yg unende ardchilaas huun songovol ukrainii baidal boditooro boloh baih shuu
-
mongol (April 06, 2016 4:39:58 pm )
2008-2012 ond yu
buteesen be zulegnii hais l jil bolgon solison uymdag 2012 onoos hoish uych hiigeegui uymuu martagchidaa -
Зочин (April 06, 2016 6:08:28 pm )
АН ялна аа Ялна аа Яах аргагүй ялна. Ха ха
-
Нутгийн хүү (April 06, 2016 7:17:27 pm )
Ман хорчин ховчин новшнуудаар дүүрээд хагарахдаа л нэг хагарна. АН-н хагарлаар төрд дахиж гарна гэж МАН бүү горьд!
-
зочин зочин (April 06, 2016 8:47:46 pm )
аль ч нам ялгаагүй монголд төр барих тийм нам ч алга хүн ч байхгүй болсийм биш үү жор мэддэггүй эмчээс зовлон үзсэн чавганч тээрээ гэж үнэн үг шүү … хэ хэ
17 Comments