Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан хэрэгт шалгагдаж байгаа Р.Эрдэнэбүрэн оны өмнө Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа албан ёсоор өгсөн.
Тэрбээр ажлаа өгөхдөө сонгуульд нэр дэвшигчдийг зарлахаас хагас жилийн өмнө ажлаа өгөх ёстой гэсэн Сонгуулийн ерөнхий хуулийн заалтыг хэрэгжүүлсэн нь энэ гэдгээ нуугаагүй. Ердөө хоёр сарын дараа болох сонгуульд бэлтгэсэн Р.Эрдэнэбүрэн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хахууль авсан.
“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хууль бус шийдвэр гаргасан. Гэхдээ энэ хэргийг давтан үйлдсэн гэж хардагдаж байгаа аж. Авлига авсан гэгдэж буй энэ албан тушаал дээр тэр 2012 оны сонгуулийн дараа ирсэн ба Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар түүнд энэ ажлыг хийх үүрэг хүлээлгэж байсан юм. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа тэр шууд Хөдөлмөрийн яаманд мөн л Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон очсон “гурван төрд нүүртэй” залуу юм.
Р.Эрдэнэбүрэн 2000 онд УИХ-ын гишүүн, “Эрэл” компанийн нам буюу Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж улс төрийн босго руу бага зэргээр ойртсон нэгэн. “Эрэл” компанийн нам өнөөдөр улс төрд сураггүй болсон. Гэхдээ Б.Эрдэнэбат “унтсан” намаа 2016 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн тайзан дээр дахин гаргаж ирэхээр МҮАН-ын дарга М.Энхсайхантай тохироо хийж яваа мэдээ саяхнаас үзэгдэх болсон. Энэ нам улс төрөөс арчигдах болсон гол шалтгаан Р.Эрдэнэбүрэн болон зарим хүмүүстэй шууд холбогддог. Тодруулбал, Б.Эрдэнэбат 2003 онд туслах Р.Эрдэнэбүрэнгээ Эх орон намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж, 2004 оны УИХ-ын сонгуулиар “Эх орон-ардчилал” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүлэх эрх олгож байсан билээ. Өнөөдөр чингэлтэйчүүд Р.Эрдэнэбүрэн гэх залууг дэмжээд УИХ-ын босгыг давуулж байснаа санадаггүй ч байж мэднэ.
“Эх орон-ардчилал” эвслийг байгуулж УИХ-ын сонгуульд өрсөлдөөд амжилт олсон хэдий ч М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар 2004 онд Засгийн газраа байгуулж чадаагүй. Энэ сонгуулиар Эх орон нам УИХ-д долоон гишүүнтэй болсон байв. Энэ гишүүд нь “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаяр, “Женко” Х.Баттулга, Р.Эрдэнэбүрэн тэргүүтэй нөхөд. Гэвч тэд 2004 оны намраас Б.Эрдэнэбатаасаа нүүр буруулан Ардчилсан намтай ойртох болж, улмаар тус намд гишүүнээр орж, түүнээс хойш энэ намаас ажил, албан тушаал авч яваа.
2008 оны УИХ-ын сонгуульд тэр төрсөн нутаг Дундговьдоо Ардчилсан намаас нэр дэвшихээр санаархаж байсан хэдий ч Ардчилсан намын генсек асан Б.Дэлгэрмаад энэ тойргийг алдсан юм. Үүний дараа Р.Эрдэнэбүрэн гадагшаа сургуульд явж, бас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Л.Гансүх сайдын зөвлөх, 2011 оноос Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажилласан. Тэр одоо “Алтангадас” фракцид харьяалагддаг ба дөрвөн жилийн дотор хоёр ч яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашсан нь тус фракцийн “буян” юм болов уу. Юутай ч Р.Эрдэнэбүрэн ирэх сонгуулиар төрсөн нутаг Дундговьд нэр дэвших бодолтой байсан. Гэхдээ түүнд З.Энхболд нэг л итгэж өгөхгүй. Жагсаалтаар ч оруулах магадлал муутай. Орууллаа гэхэд хойгуур тавина. Учир нь түүн жагсаалтад багтахыг хүсэгчдийн гаргаад өгдөг их хэмжээний мөнгө байхгүй гэж эх сурвалжууд хэлсэн байна билээ.
Түүний хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Харин зарим эх сурвалжууд Р.Эрдэнэбүрэнг баривчилсан явдлыг УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбон хардаж байгаа аж. Тэдний зарим нь АН-ын дотоод хагарал улам гүнзгийрсээр Н.Алтанхуяг, Л.Гансүх нарын ойрын бас нэг хүн баривчлагдлаа гэж байгаа бол нөгөө хэсэг нь Б.Наранхүү Дундговийн тойргийг сонирхоод байгаа Р.Эрдэнэбүрэнд саад хийхийн тулд дуулианыг зохион байгуулсан гэж байгаа аж.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
hyn (April 06, 2016 9:12:59 am )
zalhag humuus bna daa
-
Д.Ганхуяг 99116570 (April 06, 2016 10:02:54 pm )
Энийг чинь анх элбэгдорж л дагуулаад ирсэн шүү дээ. Ирээдүйд шоронд хийх л гэж дагуулж явсан ют байна.
-
Д.Ганхуяг 99116570 (April 06, 2016 10:04:12 pm )
Энийг чинь анх элбэгдорж л дагуулаад ирсэн шүү дээ. Ирээдүйд шоронд хийх л гэж дагуулж явсан юм байна.
-
-
Anonymous (April 06, 2016 10:42:13 am )
Эрдэнэбүрэн Дундговьд зөв юмхийж байгаа. бүхэл бүтэн сумыг өөрчилж шинэжчилсэн.Ямар ч байсан хүмүүст будаа АГШААГЧ ХҮН БҮРД ӨГӨӨГҮЙ Ч БҮХЭЛ БҮТЭН СУМЫНХНЫ АМЬДРАЛ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ ГАЙХАЛТАЙ ӨӨРЧЛӨН САЙЖРУУЛСАН ДАА. ДУНДГОВИЙН ГУРВАНСАЙХАН СУМ ГЭЭД ХАЙГААД ҮЗЭЭРЭЙ ДЭЭ
-
ИРГЭН (April 06, 2016 11:59:18 am )
Овоо цэвэр хүү байна гэж бодож явсан. Манай улсын нэгэн атманы дургүйг хүргэждээ хөөрхий.Аль эсвэл дээр бичсэнчлэн Наранхүүгийн захиалга гэж юу байхав. Авилгыг ингэж газар дээр нь баримтаар хэдэн удаагийн үйлдэлтэй болохыг тогтоож чаддаг ийм мундаг Рихард Зоргенуудыг Сонгуулийн сурталчилгааны үеэр сум болгонд нэгийг хуваарьлаж өгөөч ноён Ерөнхийлөгчөө.Төрөө цэвэрлэмээр байна.Та нар мэтийн новшнууд,хүний сүгнүүдээс саламаар байна. Юунд ингэтлээ их хурал,албан тушаалд дурладаг байнаа.Тэр Наранхүү гэгч нөхрийг -Эба-тай нь сансарт манал өргөе
-
Кадр (April 06, 2016 12:31:46 pm )
энэ яаж нэр цэвэр байдаг юм бэ. Барилгын яамыг садар самуун, цэнгээний газар болгосон. Ажилд авсан хүүхнүүд нь өвөр дээр нь суж байдаг гэсэн. тэмүүжин энэ 2 нийлж порно хийдэг, авилгал авдаг нь ч үнэн гэсэн. Ривер гарденд 2 сая долларын үнэтэй байрыг авилгалд авсан гэж хүмүүс ярьж байна. Барилгын яамны захын хүнээс асуугаад үзээрэй.
-
-
зочин (April 06, 2016 2:58:26 pm )
муу хар пяздааг сайн хор авилага авсан мөнгө нь загдсүэн гэдэг пяздаагийг кампанй дансанд байгааг атг хурааж ав
-
NICE (April 06, 2016 3:04:46 pm )
ИЙМ ХҮМҮҮСИЙГ ЦААЗААР АВААЧ.
ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЮУ Ч ЧАДАХГҮЙ ЮУ Ч ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ
ЗҮГЭЭР ӨЛӨВ ДОЛОВ ХИЙСЭН ТУРААЛУУД
8 Comments