НҮБ-ын дэлхийн улс орнуудад тулгамдаж байгаа асуудлыг дэмжиж, бас шийдэж өгөхөд гол үүрэгтэй байгууллага. Харин одоо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд дөрвөн эмэгтэй нэр дэвшин өрсөлдөж байна. Ирэх оны сүүлээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун суудлаа орхих юм. Энэхүү нэр хүндтэй, маш том үүрэг, хариуцлагатай суудалд хэн суух бол гэж дэлхийн нийт анхаарч байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд дөрөв дэхь хүн болох Шинэ-Зеландын экс ерөнхий сайд Хелен Кларк нэрээ дэвшүүлжээ. Тэрээр нэрээ дэвшүүлснээр эмэгтэйчүүдийн дунд өрсөлдөөн ширүүсч байна. Түүнээс гадна “UNESCO” байгууллагын Болгарын тэргүүн Ирина Бокова, Хорватын гадаад хэргийн сайд асан Весна Пусич, Молдавын Наталья Герман нарын нэр дэвшсэн байгаа юм.
Бан Ги Муныг суудлаа орхингуут орыг залгах хүнийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орнууд хэлэлцэж сонгох болжээ.
Өнгөрсөн олон арван жилийн турш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон “хаалттай”хэлэлцэж сонгодог байжээ. Харин энэ удаа НҮБ-аас ерөнхий нарийн бичгийн даргад эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэхийг тусгайлан гишүүн орнуудад уриалсан байна.
Монгол Улс нь 1961 онд л энэ байгууллагын босгыг алхаж гишүүнээр элссэн. 1946 онд Сан-Францискогийн гэрээ батлагдаж, НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч тэр үеийн “капиталист” хэмээгдэх улсуудын эсэргүүцэлтэй тулсан байдаг. Хэдийгээр ийм давааг манай улс туулсан ч 15 жилийн дараа НҮБ-ын гишүүн орон болсон түүхтэй.
Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан.
НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах зорилготой хэрэгжиж байна.
Б.Учирмаа
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Үнэн (April 05, 2016 4:46:28 pm )
Элбэгдорж өргөдлөө өгсөн үү
-
Саарал (April 05, 2016 6:17:08 pm )
Өгөхгүй байлгүйдээ. Харин дараагийн ерөнхий сайдад бол санаа бий байх.
-
-
Өсөхөө (April 06, 2016 10:39:22 am )
Өгсөн шүүдээ мэдээгүй юм уу
3 Comments