antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 5 comments

“Юнител групп” Хэрэглэгчээ хохироосоор л байх уу?

нийтлэсэн Admin
6c0dd6859d37876cbig
Үүрэн телефоны компаниудын талаар хэрэглэгчид гомдол саналаа хамгийн эхэнд  Оператор гэх хэрэглэгчийн санал хүсэлтийг авч хариулт өгөх харилцуурын цаана суух ажилчид тай холбогдон лавладаг.
Аль ч үүрэн  телефоны оператор тус байгууллагынхаа нүүр царай болж байгууллагынхаа үйл ажиллагааг хэрэглэгчид илүү ойртуулж өгөх гол ажилчид байдаг байлтай. Яагаад байлтай гэсэн учир шалтгаануудыг зөвхөн ганцхан хэрэглэгчид удаа дараа ээлж дараалан тулгарсан асуудалаас хөндөж болох юм. Үүрэн телефоны компаниудын алийг нь нэр цохон бичиж байгаа бол гэж та бодож байгаа байх.
Энэ бол UNITEL компани юм. MCS групп гэх том нэрээр овоглогдсон UNITEL – ийн хэрэглэгчидэд хандах хандлага, нэгэн хэвийн сургалтанд сууж автомат хариултуудаар холбогдсон үйлчлүүлнгчдийнхээ амыг тас хийтэл алгаддаг сурамгай, суртхуунгүй, сурцтай хэдэн тооны чихэвч зүүсэн роботууд бололтой. Хэрээс хэтэрсэн төлбөрийг гаргаад яагаад ингэж гарсан байгаа тухай асуухад хамгийн эхний автомат шахуу хариулт бол ТАНЫ ЗАДГАЙ ДАТА хэрэглээ гэнэ. Энгэ ДАТА нэрийн цаана зүгээр л хэрэглэгчидээ мөлжиж баыгаа хэрэг. 44000 төгрөгний суурь хураамжтай хэрэглэгчийн сарын төлбөр сар болгон 10000 –н төгрөгөөр нэмэгдсээр сүүлдээ суурь хураамжаасаа хэт давсан ДАТА хэргэлсэн гэдэг үгээр амаа алгадуулна. Ийм төлбөр гарах ёсгүй гэвэл – Та их дэлгүүрийн дэргэдэх төв салбараас хуулга авч болно гэнэ. За тэгээд ажил ихтэй ихэнх нь тэрхүү хуулга гээчийг авч амжихгүй.
Зориод очсон нэг нь авсан хуулга  нь ойлгомжгүй. Задаргаа биш нөгөө л оператарын хэлсэн багцалсан мэдээлэлийг өгнө. Ийм болохоор та тэр хуулгыг авахаар цагаа гарздан замын түгжээнд бөглөрөн байж тэр хуулгыг авахаар зорих хэрэггүй л болов уу.
За энэ бол UNITEL ийг ашиглаж байгаа хүмүүсийн ихэнх нь авч үзсэн хариулт .
Саяханы нэг өдөр буюу 3 сарын 21 нд 86…… uniteliin дугаар ашигладаг хүнд UNITEL –ийн 1414 дугаараас мэссэж ирсэн нь : Таны эзэмшигчийн эрх солигдлоо гэсэн байж. Энэ дугаарын ашигладаг хүний 86…… дугаар нь төрсөн эгчийнх нь нэр дээр байдаг байсан ба 88…… гэх дугаартай хослуулан авсан юм байна. 2013 онд 88…… гэх дугаараа түр хугацаанд барихгүй байх хооронд тус дугаарын хугацаа дуусаагүй байхад худалдаанд гарган өөр эзэмшигчтэй болсон байсан учир 86…… дугаарыг бас ийм зүйл болсон байхвий гэж сэрэмжлэн UNITEL ийн операторт 3 сарын 26 нд ханджээ.  86…… дугаар хэн гэж хүний нэр дээр байгаа тухай асууж овог нэр регистрийн дугаараа хэлэн шалгуултал Т гэх хүний нэр дээр байна гэж хариулжээ. Хэрэглэгч гайхан тэгвэл ягаад эзэмшигч солигдсон гэсэн мэссэж ирсэн тухай асуухад та түр хүлээж байгаарай гээд хүлээлгээд – бид холбогдох ажилтанд хэллээ. Танд 3 хоногийн дараа хариу өгье гэсэн байна.
3 хоногийн дараа гэж хойш тавьхад дургүйцсэн хэрэглэгч хүлээж чадахгүй ээ гээд өмнөх дугаар худалдаалагдсан тухай хэлээд дахиад ийм юм болж байгаа гэх баталгаа алга энэ дугаарын миний төрсөн дүү барьдаг тэгхээр энэ их асуудалтай байна гэхэд оператор – Та дүүгийнхээ овог нэр регистерийн дугаарын хэл дээ гээд дахин шалгаад – Өөө энэ танай дүү Г –ийн нэр дээр байна гэжээ.
Хэдхэн хоромын өмнө хэрэглэгчийн нэр дээр байсан дугаар одоо дүүгийнх нь нэр дээр болж хувирав. Уг нь бол дугаар шилжүүлхэд 2 талын хэрэглэгч бичиг баримттайгаа ирээд дугаар шилжүүлдэг гэх. Хэрэглэгч ч гайхаад утасаа тасалж. Хэсэг хугацааны дараа эргэн холбогдоод дахиад лавлан асуухад – танай дүү хүсэлт гхргхсан байна хэмээн хээв нэг худал хэлээд сүүлдээ бүр- За тэгээд одоо яг хэний нэр дээр болгомоор байгаа юм бэ хэмээн тохуурхсан байна.
Эх сурвалж: Jirgee.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • XXXXXXX (April 04, 2016 3:09:15 pm )

    Minii 8811-tei dugaariig yag iim argaar avsan daa,

  • Зочин (April 04, 2016 4:48:08 pm )

    YYРЭН ТЕЛЕФОНЫ операторуудаас арай дээр нь JMOBILE юмуудаа? Бусад нь цэвэр шулаачид

  • Anonymous (April 04, 2016 7:51:48 pm )

    Unitel uulaasaa lalar shdee . Bi unitel baridag lalar compani gedgiin olon udaa medersen. Yaltch vgvi minii tanidag meddeg ajil hergiin holbootoi ihenh hvmvvs unitel barih yum tegeed l herelegch ni bolson, zvgeer gants jishee bid negjee munguur abdag dagaj irj bgaa GG ni bas bidnegj absan bolhoor irj bgaa tegheer bid hudaldaj absan gesen vg getel GGnii hugtsaa duussan geed huraagaad abdag bolson ene bol zvgeer l taniluu harj ineej bgad harmaagchin ichehgvi uhaj bgaa hereg bizdee

  • Anonymous (April 04, 2016 9:03:00 pm )

    миний дугаар бас л ийм замаар алдагдсан юм байна л даа

  • zochin (April 05, 2016 7:33:51 am )

    MCC iin guilagchinguud baritsaanii mongo og…. 8 jil hereglelee boloo yum bishvv 40 myngan tsaas butsaaj og…. unitel ih vnetei J mobail abnaa

antalya rent a car