antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 Comments are off

Налайхын гүний уурхайд эмэгтэйчүүдийн бригад, 60-аад морь ажиллаж байжээ

нийтлэсэн Admin
527-14597474970e20bbf1020b40ffbig
Энэ бүгдийг тоочихын өмнө бяцхан түүх ярих хэрэгтэй болдог. Миний бие 1972 онд тэр үеийн ЗХУ-д уул уурхайн цахилгаан авто- матикийн мэргэжил эзэмшиж, слесарь гэдэг ажилд анх томилогдохдоо тийм ч их дуртай байгаагүйг хэлэх хэрэгтэй.
Ингэж нэгжээс эхлэн мөлхөж байж дарга болсон түүхтэй. Тэр үед уурхай 1600 гаруй ажилчин, албан хаагчидтай байв. Албан тушаал ахиж дарга, даамал болох, алдар хүндэд хүрэх нь маш өндөр шалгууртай байсныг хэн хүнгүй мэднэ.
Бид социализмын үед хот дулаанаар тасрах болон төлөвлөгөө биелүүлээгүй бол осол аваарт ч бас буруутан болж явлаа. Хот олон удаа хөлдөх дөхөж, гадаадын элчингийнхэн ар гэрээ нутаг буцааж байсан тохиолдол нэг биш удаа бий. Улсын нийслэл ард байгаа болохоор ухрах газаргүй, гэх ухамсраар л уурхайчид цаг наргүй хөдөлмөрлөж зарим нэг нь амь эрсдэж байсан нь нууц биш. Тухайлбал гамшиг дагуулсан ослоор 110 гаруй хүн амь үрэгдсэн эмгэнэлт баримт байдаг.
Би ажиллаж байх хугацаандаа олон үйл явдлын түүхэн гэрч болсон. Уурхайчдад тохиолдож байсан жаргалтай мөчийг хамт өнгөрөөж байсны дээр, уй гашуу харамсалын нулимсыг ч харж байлаа. Ахмадын хууч яриаг сонсч явав.
Дөрөвдүгээр хороо гэж байлаа, одоо ямар хаягтай болсныг мэдэхгүй юм. Үеийнхэн дотроос Ө.Шаравхаан бид хоёр их үерхдэг байж. Хожмоо манай найз гавъяат уурхайчин болсон. Нэгэнтээ, Чамтай нутгийн чинь домог болсон ахмад уурхайчин эмэгтэйг танилцуулна гээд дөрөвдүгээр хороонд нэг айлд дагуулан очив. Тэр айл нь Д.Ядамсүрэн гуайнх танилцах хүн нь гэрийн эзэгтэй Лүндэг эгч байсан юм.
Залуудаа ажилд чадамгай, сүрхий хүн явжээ гэдэг нь илхэн. Эх орны дайны үед эмэгтэйчүүдийн бригадад оролцон нүүрс гаргаж явлаа гэхэд нь би гайхаж, эмэгтэй хүн нүүрс хүрздэж, бэхэлгээ тавилаа гэж үү гэхэд 1942 оны арваннэгдүгээр сард 21 эмэгтэй нийлж бригад болдог юм байна. Бригадын мастераар хожмоо нэгдүгээр уурхайн дарга Н.Банзар байсан юм. Бид гурван ээлжээр ажиллаж, өдөрт 180-200 тонн нүүрс гаргана. 1945 оны есөн сар хүртэл ажилласан гэхэд 35 сар ажиллажээ. Манай хүүхнүүдийн бригад дунджаар 200 мянган тонн нүүрс гаргасан байдаг.
Хор, шартай гэж жигтэйхэн. Хамт ажилладаг ээлж нь 100 тонн нүүрс  гаргаж гэнэ гэвэл бид 110 тонн гаргаж байж санаа амардагсан. Тэр үед амралтын өдөр гэж байгаагүй. Уурхай байтугай улс даяар дуунд алдаршсан “Омголон хүрэн морь” чинь манай бригадын морь шүү дээ. Ээ дээ, эрэмгий хүлэг дээ. Морь туугч Товуугийн амин хайртай морь байлаа гэж Ш.Лүндэг хууч болгон ярьж байж билээ.
Уурхайн ажилчин ударник би Омголон хүрэн морьтой доо Мянган хувийн нормоо Мориныхоо хамт биелүүлнэ дээ! гээд дуулахад “Омголон хүрэн” нүүрс ачсан хайрцгаа чирэн чих нь сортолзон, толгой хаялан шогшдог. Өглөө тоног хэрэгслээ хийлгэж аваад өөрөө уурхай руу ороод нүүрс зөөх хайрцагныхаа дэргэд зогсчихн. Гурав дөрвөн хайрцаг нүүрс (өөрөөр хэлбэл 3-4 тонн) чирчихээд зуугаад метр газар дандаа шогшиж явна. Ажил дуусмагц уурхайгаас өөрөө гарна.
Ганц гэм нь илүү цаг ажиллах дургүй. Хэрэв ажиллуулж гэмээ нь шогшихгүй, зөвхөн гэлдрэх төдий л явдаг байсан гэх сонин сайхандурсамжийг ахмад уурхайчин “нударга” хочит С.Даваасамбуу үлдээсэн байдаг. “1939 оны сүүлчээр манай уурхайд 60-аад морь байлаа. Жамц гэдэг хүн маллаж, ажилд гарах морьдыг өглөө уурхай дээр авчирч, ажил тарсны дараа туугаад буцдаг.Тэдгээр морьдын ааштайгийнх нь нүдийг боож олон олон хоногоор харанхуйд нүүрс зөөснөөс наранд гарахдаа заримынх нь нүд сохордог байсан” гэж ахмад уурхайчин Баазгаа ярьж байхыг мэдэх юм.
Ингэж л нүүрс гаргах “цусгүй дайн” гэж хэлж болох тэр нүсэр их ажилд хүн, малгүй зүтгэж байж. Уурхайчид хүнд бэрхшээлийг давахаа нэр төрийн хэрэг гэж үздэг байсан бөгөөд түүнийг нь нам засгаас өндөр үнэлж байсан юмдаг. Нэгэн жишээг дурдахад 1947 он хариугүй дуусах гэж байлаа. Гэтэл оны зааг дээр уурхайн лаванд нуралт гарав. Уурхайн дарга н.Зундуй ажилчдыг цуглуулж “Нүүрс авч байсан лав гэнэт нурж 17 метр газар дарагдсан байна. Энэ лавыг сэргээх саналтай хүн байна уу” гэхэд нэгэн залуу гарч ирсэн нь Т.Мягтав байлаа. Найз Хайзангийн хамт шөнөжингөө ухаж бэхлээд өглөө долоон цагт дуусгасан байлаа.
Маргааш , нь түүнийг хөнгөн тэргэнд суулгаад Улаанбаатарт авчирч, Засгийн газрын үүдэнд буулгаж маршал Х.Чойбалсан дээр дагуулан ороход “Чи анхдугаар таван жилийн төлөвлөгөөг өндөр амжилттай угтах гэж чин сэтгэлээсээ чармайж ажиллалаа, чамайг яах бол гээд сэтгэл зовж хонолоо” гээд гар барин баяр хүргэж 500 төгрөг, талархал дэвшүүлсэн захидлын хамт гардуулсан гэдэг. Тэр үеийн төрийн тэргүүн, өрлөг жанжин, ард түмний амьд шүтээн болж байсан тэр хүн нэгэн уурхайчны төлөө нойр хагаслан, сэтгэл зовж байсны нэгэн жишээ энэ буюу.
1970 оны гуравдугаар сарын 10 нд ашиглалтын хоёр- дугаар мөргөцөгт нуралт гарч уурхайчин Я.Батмөнх дарагджээ. Ж.Отгонцагаан баатрын аврах ээлж түргэн малталт хийж нуралд дарагдсан хүнийг 55 цагийн дараа аварсан байна. Я.Батмөнхийг эмнэлэгт байхад нь Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамц эргэж, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу дарга нарын мэндийг дамжуулж байсан гэдэг.
Хэдийгээр тухайн нийгмийг “хатуу захиргаадалтынх” гэдэг ч дээд удирдлагад байсан хүмүүс уурхайчидтай ойр дотно байж, халамж анхаарал тавьдаг байлаа. Уурхайн иж бүрэн механикжуулалт 1972 оноос эхлэлтэй бөгөөд үнэхээр ч уурхайн нүүрс гаргалтад эргэлт авчирсан юм. Иж бүрэн механикжсан комплекс нэвтрүүлсний үр дүнд уурхайн нүүрс гаргалт эрс нэмэгдэж, Октябрийн 60 жилийн ой угтсан уралдаанд нэг сая шахам тн нүүрс гаргаж төлөвлөгөөг 100 мянган тонноор давуулан биелүүлж байлаа.
ОМКТМ-10 комплексийг Налайхын их уурхайд богино хугацаанд нэвтрүүлж ашигтай ажиллуулсан уурхайн дарга У.Мавлет, хэсгийн дарга Н.Лувсанчоймбол, бригадын дарга Ц.Дорж нар төрийн шагнал авч, 1970-аад оны сүүлчээр 1000 метрийн лав бэлтгэж эхэлсэн юм даг. Анхны 1000 метрийн лавны бэлтгэл малталт нэг ч см зөрөлгүйгээр Ө.Шаравхаан мастерийн ээлжинд таарч, миний бие энэ ээлжийн слесарь байсны хувьд уг явдлын гэрч болж үлдсэн.
Доктор Б.Ренчин агсан 1958 онд Налайхын уурхайд ирээд тарваганы хөшөө босгох нь зүйтэй гэж хошигнож байсан юм гэдэг. Энэ ёж үг Монголд хайгуул хийгдэж байгаагүй цаг үед тарвага уг ордыг илрүүлсэн юм гэсэн санаа байж. Налайхчууд энэ хөрс шороон дээр манай оронд анхны уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөн юм шүү гэсэн бодол санаа төрөхүйц анхны Ар уурхай байсан газарт самбар ч юм уу, шав чулуу, хүрз царилын дүрс бүхий ямар нэгэн содон сонин зүйл хийж тавимаар байна гэсэн санааг А.Палам, Х.Доржсүрэн, Е.Кибейкий зэрэг олон ахмад уурхайчид 1980 оны оны сүүлч 1990-ээд оны эхээр уламжилж байв. Тэдний хүсэл Д.Даваажав баатарын, уурхайчдын алдрын хөшөөгөөр биеллээ олов бололтой.
Эрт цагт эзэн хааныхаа төлөө гэдсээ хүүлдэг байсан “самурай” нараа.урд нийгмийн хоцрогдол гэлгүй, өндөр хөгжсөн өнөөгийн япончууд тэднийг хэрхэн бишрэн шүтэж, олон цуврал зохиол бичиж, кино хийж, мөнхөлж байгааг бид бэлхнээ харж байгаа. Тэгвэл уурхайчид тэднээс дутахааргүй эр зориг гаргаж, нийгмийн өмнө ямархан хүнд үүрэг гүйцэтгэж ирснийг, тухайн үед төр засаг түүнийг нь бодитой үнэлж байсныг дээрх дурдатгалаас харж болно.
Уурхайчдыг “самурай” нартай харьцуулдаггүй юм аа гэхэд Юнескогоос газрын гүний уурхайчдын хөдөлмөрийг ажил мэргэжлийн хөдөлмөрийн нөхцөлөөр нь дайны халуун цэгт ажиллаж байгаа сэтгүүлчийн хөдөлмөртэй адилтгасан байдгийг хууль тогтоогчид эрх биш олж харсан л байж таараа. Энд ёстой дургүйд хүчгүй гэдэг болсондоо.Тэднийхээр бол та бидний байгуулж байгаа энэ шинэ нийгэмд хүнд хор учруулдаг Налайх шиг үйлдвэр хэрэгүй гэнэ. Налайхын их уурхайгаас хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарагчид бол хоёр нийгэм солигдоход  гэхэд Юнескогоос газрын гүний уурхайчдын хөдөлмөрийг ажил мэргэжлийн хөдөлмөрийн нөхцөлөөр нь дайны халуун цэгт ажиллаж байгаа сэтгүүлчийн хөдөлмөртэй адилтгасан байдгийг хууль тогтоогчид эрх биш олж харсан л байж таараа.
Энд ёстой дургүйд хүчгүй гэдэг л болсондоо.Тэднийхээр бол та бидний байгуулж байгаа энэ шинэ нийгэмд хүнд хор учруулдаг Налайх шиг үйлдвэр хэрэгүй гэнэ. Налайхын их уурхайгаас хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарагчид бол хоёр нийгэм солигдоход  гарч болох золиосны хүү буюу дээр хэлсэнчилэн модноос гарах үртэс болж таарч байгаа юм. Хууль тогтоогчид энэ үүднээс 1994 онд баталсан Хөдөлмөрийн шинэ хуульд газрын гүний уурхайчдад ца- лингийн 65 хувиар тэтгэврийг нь тогтоодог байсан заалтыг өөрчилж ердийн нөхөлд ха- мааруулан 45 хувь болгон бууруулж, залуу зандан, царигтай байхад нь тэтгэвэрт хомроголон хөөж гаргах башир арга сэдсэн байдаг.
Уурхайчдыг золигт гарга- сан тэр заалтыг өөрчлүүлэх гэж төрийн тэргүүн хүртэл явж байсан “үйлдвэрчний” гэх тодотголтой ахмад уурхайчин Е.Кибекей, хазгар хочит Б.Дэм- бэрэл нарт баярлах ёстой. Харамсалтай нь эдгээр ахмад уурхайчид бурхны оронд зал- раад өнөөдөр бидний дунд байхгүй байна. Налайхын уурхайчдаас тавьсан асуудал тусгайдаа байсаар байхад “гуя дагаж хүзүү” гэгчээр бусад газрын адил төстэй асуудлыг хажуу хавирганд нааж цогцоор шийдэх гэж оролдсоноор юу ч биш болгодог хандлага ажиглагдсан.
 Малын тоо өслөө гэж баярладаг шигээ ахмад уур- хайчдын хорогдолыг тоолж, төгсгөлийг нь хүлээн нүгэл хурааж буй эрхмүүд, тэдгээ- рийн гар хөл бологсдод хан- даж хэлэхэд “газрын гүний хүнд хортой хэдийд ч амь эрсдэж болох тийм осолтой нөхцөлд ажиллаж байсан нь бидний заяа төөрөг, хувь та- вилан байгаагүй”. Гагцхүү насны танагтайд чөлөөнд гарч, алдсан чадавхийг нь нөхөхөөр өндөр хувьтай тэтгэвэр ногдуулдаг дэлхийн жишгийг л харсан хэрэг.
Хүрз бариад, хүзүүндээ уриа лоозун өлгөөд хэсэг бүлгээрээ саарал ордонг тойрч асуудлаа шийдүүлэх гэж бусадтай адил явсангүй. Бид явлаа ч хэн тоох вэ. Хүүхэд нохойн тоглоом болж, хүний нүд хужирласан жүжиг болох биз гэсэн уужуу ухаанаар, уурхайчдын тэвчээрийг зааж өдий хүрснийг минь болгооно уу! Үлдсэн хэдхэн ахмад уурхайчдын өндөр настны тэтгэврийг зөв тогтоосноор өнөөгийн эдийн засаг шалдаа буух нь юу л бол.
Налайхын уурхайн дарга асан, ахмад уурхайчин Д.Орги

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car