antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 Comments are off

Намуудын доторх зодоон

нийтлэсэн Admin

527-1459742517937344b34524bdab22be36e92e5db672bigСонгууль хаяанд ирлээ. Намуудын тулаан ойртлоо. Гэхдээ бие бие рүүгээ дайрахаас илүү дотооддоо маргаантай байгаа нь асуудлыг хурцдуулж байх шиг. Өөрөөр хэлбэл, уг нь аль хэзээ дотроо учир зүйгээ олоод мөрийн хөтөлбөрөө боловсруулаад, нэр дэвшигчээ хүртэл эхний байдлаар тогтсон байх ёстой цаг үе л дээ.
Гэтэл хөнжил дотроо учир зүйгээ олохгүй байгаа нь сонин. Нохойн дуу ойртсон ийм үед үзэл санааны нэг шугам дээр гарч ирж чадахгүй байгаа нь тухайн намыг улстөрийн хүчний хувьд төлөвшөөгүйг бүрнээ илтгэх мэт.
Эрх баригч АН-ын хувьд байдал эгзэгтэй байна. Намынх нь гишүүдээс орон шоронгийн хаалга татах нь татаж, саатуулагдах нь саатуулагдаж, шалгагдах нь шалгагдсан өдөр хоногууд үргэлжилсээр. Ирэх сонгуулиар байр сууриа хадгалж үлдэхэд нь мэдээж цөвтэй, халгаатай үзэгдлүүд АН-ыг  шил шилээ даран ээрч байна.
Төмөр замын төсөл, “Таван толгой” тойрсон асуудлаас болоод АН дотроо сүрхий хагаралдаж байна.
Х. Баттулга АН-д том байр суурьтай хүн. Тэгэхээр түүний ороогдоод байгаа асуудал АН-ын нэр хүндэд хамаатай нь мэдээж. Хувь хүн гэдэг талаас нь харахаас илүү АН-ын гишүүн гэдгээр нь хүлээж авах хүн олон.
АН-ын дарга хүртэл шүүх, прокурорыг УИХ биш Ерөнхийлөгч томилдог. Хуулийнхан дотор нэг компанийн гар хөл болсон хүмүүс олон байна. Тэднийг зайлуулах хэрэгтэй гэсэн утгатай зүйл ярьсан. Үүнээс үзвэл АН-д  сонгуулиас өмнө шийдэх асуудал олон байна даа.
МАН чимээгүй байна. Гаднаасаа жигтэйхэн эв нэгдэлтэй мэт харагдана. Гэхдээ дотор нь асуудал байхгүй биш байгаа. Нэр дэвшүүлэх процесс дээр л гэхэд хөгшин, залуу, шинэ үе, хуучин кадр гэсэн ойлголтын хүрээнд үл ойлголцол байгаа гэсэн.
“Улиг болсон хүмүүсээ тэтгэвэрт нь гаргахын оронд тэднээс айхдаа дахин нэр дэвшүүлээд алддаг. Намын дэргэдэх судалгааны хүрээлэн зөв  ажилла. Худлаа мессеж тараасаар байгаад алдсан. Түүнээс гадна ялалтад хүрэхийн тулд намын дэргэдэх бүтцийн байгууллагаа өөрчлөх хэрэгтэй. Лидерүүд нэгнийгээ сонин хэвлэлээр гөвдөгөө боль”  гэх зэрэг шүүмжлэл гишүүдийнх нь хүрээнд  байгаа аж. Мөн “Намын жагсаалтад өнгөтэй, мөнгөтэй дарга нар орж ирвэл унана.
Ажил үйлсээрээ танигдсан, нэр, цэвэр, өндөр боловсролтой хүмүүсээ гаргаж ирэх цаг болсон. Эмэгтэйчүүдийнхээ квотыг нэмбэл хожино” гэх бодолтой хүмүүс ч байгаа аж.  Мөн МАХН-тай хамтрах, эсэх дээр ч санал нэлээд зөрж байгаа бололтой. Хэрэв МАХН-тай хамтрах болбол нэр дэвших сонирхолтой, эртнээс биеэ бэлтгэж, замаа засч ирсэн  амбицтай залуус дуугүй байхгүй л болов уу. Одоо бол эрх баригчид руу нүүр нүдгүй довтолсон дүр зураг л тэдний үйл ажиллагаанд зонхилоод байна. Эдийн засгийг хямруулсан, өрөнд оруулсан, авлигатай холбогдсон гээд сөрөг хүчинд баалах шалтгаан мундахгүй нь.
МАХН-ын хувьд хэцүүхэн байгаа нь үнэн. Уг нь тэд ирэх сонгуулиар их зүйлийг найдан хүлээж байгаа. Гэхдээ намын даргыг нь дахин шалгахаар болсон нь МАХН-ыг тэвдүүлж байгаа нь нууц биш. Хамгийн гол нь дотроо атгасан гар шиг байж чадаж гэмээнэ байдал арай өөрөөр эргэх боломжтой гэж харцгааж байгаа нь илт. Энэ ч үүднээсээ МАХН-ыг шинэчилнэ, өөрчилнө хэмээх хүмүүсийг дарж авах тактик барих бололтой. Гэхдээ намыг шинэчилнэ гэж дуугараад авсан хүмүүс үзэл санаанаасаа тийм ч амархан ухарч, амаа үдүүлэхгүй л болов уу.
“Шударга ёс” эвслийн нэг субьект МҮАН-ын хувьд   М.Энхсайхан дарга нь төрийн ажилд дарагдаад намынхаа үйл ажиллагаанд нэг л шуурхай орж өгөхгүй байх шиг. М.Энхсайханы бодлогыг хэрэгжүүлээд өдөр тутмын ажил төрлийг нь залгуулаад явах өөр чамбай, хүчтэй лидер энэ намд ховор доо. ИЗНН-ын тухайд ч яах, эсэх нь одоогоор тун бүрхэг байна.
Овоо том зорилго тавьж гарч ирсэн ХҮН-ын хувьд даргынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм чинь сонгуульд нэгдсэн дуугаар орох нь юу  л бол. Юутай ч сонгуулийн “зодооны” чимээ эхэлчихэж. Дөрөвдүгээр сар гараад бүр ширүүсэх төлөвтэй.  Ийм үед намууд дотроо асуудлаа хайрцаглаж амжаагүй л байна.
Д.Лхагвадорж 
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car