antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 10 comments

Л.Гансүх: Хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй

нийтлэсэн Admin

8195ca97e9825f2b7dd43598a9c1e1fe

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэргээр 3.5 жилийн хорих ял аваад буй. Тэрбээр хорих ангиас өмгөөлөгчөөрөө дамжуулан Eрөнхийлөгчид захидал бичжээ.

Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.5 жилийн ял өгсөн бөгөөд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаас ялыг нь 3.5 жил болгох шийдвэр гарсан юм.

Л.Гансүхийн захидлыг сийрүүлбэл,

Монгол Улсын Eрөнхийлөгч Ц.Элбэгдоржид

Гэр хорооллын иргэддээ нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг зохион байгуулсан миний бие болон байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компанийн захирал Даваахүү биднийг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1.1 тэрбум төгрөгийн хохирол “Багануур” компанид төлөх, намайг 3.5 жил шоронд хорих, дөрвөн жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.

Шинэчлэлийн Засгийн газрыг, Eрөнхий сайд H.Алтанхуягийг унагахын тулд улстөрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгийн зардал гаргаагүй, харин ч шигшсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмэн зарж, гурван тэрбум төгрөгийн ашиг олсон. Түүгээр ч зогсохгүй Засгийн газар 18.6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа Засгийн газраар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа таван сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдъя.

Мөнгөнтуяаг зургаан сар шоронд хорьж, хоёр жил хэлмэгдүүлээд, эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн тав хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

Л.Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж, улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Иргэн Л.Гансүх 2016.03.30

Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард болсон түүний шүүх хурлын дараагаар Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “Нягтлан энэ тэр гэнэ үү. Авлигачид тийм адгийн. Бусдад хэргээ тохчихоод үлдсэнийг нь худалдаж авах гэдэг. Тиймээс аль алиныг нь өршөөж болохгүй” хэмээн жиргэсэн байдаг юм.

Т.Буянаа

Эх сурвалж: Dorgio.mn

14e1f68b6843b8e50848861c6484f52e

f0eaa02fe1abcc5c9aa70e7e54275e3b


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Нараа (April 04, 2016 11:52:37 am )

    Ямарч бичиг үсгийн боловсролгүй авилгач нөхөр байна даа..Ичээсэй….

  • Зочин (April 04, 2016 11:59:42 am )

    Хүний боловсрол чадварыг бичгийн хэв, гарын үсгээр нь мэддэг юм. Энэ нөхөр ямар сургууль төгссөн хүн бэ. Сургуульд сурсан байсанч ном сураагүй нөхөр байна. Чиний идсэнийг нийгэм даяараа мэдэж байгаа тул үг дуугүй ялаа эдэлсэн дээр. Мөнгөө буцааж өг. Үр хүүхдүүд чинь бяун болно.

    • irgen (April 04, 2016 1:40:56 pm )

      hervee chi huniig gadaad baidal,bichig usgiin helbereer n dugnedeg bol chi zugeer l tarhia ugaalgasan, byalduuch,dur esgesen ”novsh ” bolson bna. jishee ni manai malchid bna. teden dund muuhai bichih baitugai ,bichij ch chadahgui humuus odoo ch olon b.dag.gehdee tednii amidraliin uhaan hunleg chanar bol aguu yum.sain bod !. naad ‘uhaalag’ utasand hovsduulsan ,’teneg’ tolgoigoo ajilluul! amjilt husie!

    • зочин (April 05, 2016 9:23:53 am )

      Бичгийн хэв муутай гэдэг чинь толгой сайтай гэсэн үг шүү дээ.

  • Anonymous (April 04, 2016 1:19:39 pm )

    харин ч сайхан бичигтэй хүмүүс зальтай, дотуур тамиртай байдаг юм

  • hurel (April 04, 2016 2:22:31 pm )

    Та нар чинь мал юм уу .Улаан цагаан ТВ ээр гарсан шдээ шал утгагүй шүүх хурал болсон монгол даяараа харсан . Шууд л хэлмэгдүүлсэн шдээ Элбэгдоржийн шүүгч нар .муусайн бялдууч новшнууд Нараа .Зочин ч гэн үү та нар бол жинхэнэ адгийн новшнууд ….

  • иргэн (April 04, 2016 2:40:06 pm )

    Гансүхийг шүүх хурал энэ хэрэг гэгч дээр ажилласан хуулийн байгууллагуудын ажилтнуудыг, тэднийг зоригжуулагчийг л шүүсэн хурал болсон

  • Anonymous (April 04, 2016 4:19:30 pm )

    Энэ хүнийг хэрэг хийсэн гэхэд хэцүү санагддаг. Нүүрсний үнэ бууруулсан нь буруу юм байх даааа. Тэгээд бас Багануур нь хохироогүй гээд байгааа

  • алтантуяа (April 04, 2016 8:30:09 pm )

    аль нь үнэн аль нь худлааг ойлгохоо болилоо бүгдээрээ сайн юм бодож сайхан зүйл мөрөөдөё

  • алтантуяа (April 04, 2016 8:33:35 pm )

    бичигээр хүнийг дүгнэж болохгүй байхаа

antalya rent a car