antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2016 Comments are off

3 сарын бүрэн эрх

нийтлэсэн Admin
527-1459403509dd
-Б.Мэдрээ, Б.Ургамалцэцэг нар энэ удаад Р.Гончигдорж гишүүний орыг залгахгүй л болов уу.-
“Орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй”. Үе үеийн Сонгуулийн тухай хуульд тусгаж ирсэн энэ заалт саяхныг хүртэл албан ёсных байлаа.
Байлаа гэдэг нь оны өмнөхөн баталсан, одоо хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Сонгуулийн тухай хуулиас нэг жил хүрэхгүй гэснийг хасаж, хэн ч, хэдий үед ч орон гарсан тохиолдолд дараагийн хүн орж ирэхийг нээлттэй үлдээжээ. Товчоор хэлбэл, Сонгуулийн хуулийн 137 дугаар зүйлийн агуулга бүхэлдээ ямар нэгэн хугацаа заахгүйгээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн, эгүүлэн татсан, нас барсан тохиолдолд орон гарсан гэж үзэн нөхөн сон­гууль явуулах эс бөгөөс дараагийн нэр дэвшигчид түр үнэмлэх олгож, төрийн түшээгээр сонгогдсонд тооцохоор хуульчилжээ.
Үүгээр хөөж үзвэл одоогийн парламентад АН-ынхан УИХ-ын шинэ гишүүнээ өлгийдөн авч мэдэхээр байна. Учир нь, УИХ-ын дэд даргаар ажиллаж буй Р.Гончигдоржийг ээлжит бус чуулган нээлтээ хийсний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх яриа саарал ордноор хөвөрч эхлээд байна. Өмнөх сонгуулиар  намынхаа жагсаалтын есдүгээрт эрэмбэлэгдэж төрийн түшээ болсон тэрбээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлснийг АН-ынхан хаврын чуулганыг хүлээлгүйгээр шийдвэрлэхээр болсон нь энэ гэх.
Ээлжит чуулганаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг бүрэн эрхээс нь чөлөөлвөл АН-ын намын жагсаалтаас дараагийн нэр дэвшигч парламентын босго давж тангараг өргөх боломжтой.
Хэрвээ дээрх яриа албан ёсных болж ээлжит бус эс бөгөөс ээлжит чуулганаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг бүрэн эрхээс нь чөлөөлвөл АН-ын намын жагсаалтаас дараагийн нэр дэвшигч парламентын босго давж тангараг өргөх боломжтой. Угаас нэг жил гэсэн хугацааг хуульд шигтгээгүй учраас нэг сарын хугацаатай УИХ-ын гишүүн болох эрх нь нээлттэй үлдсэн болохоор тэр шүү дээ. Тэгэхээр Р.Гончигдорж гишүүнийг орлох, сонгууль хүртэл гурван сарын бүрэн эрхтэй болох эрхэм хэн бэ.
Эхний хувилбар нь Худалдаа хөгжлийн банкны гэсэн тодотголтой явж ирсэн Б.Мэдрээ. 2012 оны сонгуулийн дүн гарахад М.Батчимэг гишүүнээр таслуулж, өвдөг шороодсон тэрбээр өнгөрсөн хугацаанд АН-аас УИХ-д орж ирэх боломжтой хүнээр байнга нэрлэдэг байв. Гэвч намын бодлого зөрсөн жагсаалтын гишүүдийг эгүүлэн татахаа байсхийгээд мэдэгддэг ч тэгсхийгээд намждаг АН-ын шийдвэрийн үр дүнгээр МҮДН фракцын харьяалалтай Б.Мэдрээд өнөөдрийг хүртэл гишүүн болох боломж гараагүй. Түүний араас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх эрэмбэлэгдсэн ч “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой асуудлаар шүүхээс ял сонссон учир Б.Мэдрээгийн оронд орж ирэх боломжгүй юм.
Харин Б.Мэдрээгийн араас орж ирэх боломжтой хүн нь намын жагсаалтын 13-т бичигдсэн Б.Ургамалцэцэг. Ерөнхий сайдын Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажилладаг тэрбээр АН-даа жин дарахуйц фракц “Алтангадас”-т харьяалалтай. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ, АН-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцын С.Одонтуяатай өрсөлдөж нэгхэн хүний саналаар ялагдсан түүний хувьд намдаа ч нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг.
Гэхдээ Б.Мэдрээгийн хувьд гуравхан сарын хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрх эдлээд буух хэмжээний хүсэл шуналтай нэгэн биш ээ. Б.Ургамалцэцэгийн хувьд ч ирэх сонгуулиар АН-ын жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх магадал нь өндөр болохоор гуравхан сар жагсаалтын гишүүн болохыг хүсэхгүй нь лав. Нэг удаа жагсаалтад орсон бол дахиад орох хэцүү. Орлоо гэж бодоход хойгуур эрэмбэлэгдэнэ.
Тэгэхээр Б.Мэдрээ, Б.Ургамалцэцэг нар энэ удаад Р.Гончигдорж гишүүний орыг залгахгүй л болов уу. Тэгвэл дараагийн хүнд боломж гарч ирнэ. Тэр нь “МоАХ” фракцид харьяалалтай, өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн сайдаар ажилласан туршлагатай А.Гансүх. Учир нь, гурван сарын бүрэн эрх гэдэг энэ цаг үед түүнд хамгийн хэрэгтэй байгаа билээ. Гэхдээ энэ бүхэн Р.Гончигдоржийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн, Дээд шүүхээс Цэцийн гишүүнд санал болгосон тохиолдолд л…
С.Гандөл
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car