МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Ээлжит бус чуулган нэрийдлээр иргэдээ талцуулж байгаа УИХ-ын дарга З.Энхболдтой хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн чуулганд илтгэл тавихдаа УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарын компанийг нэр цохон “өрөө төл” хэмээн зарласан нь аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй үйлдэл боллоо гэж үзэж байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Монгол Ардын нам болоод аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйхыг шаардаж байгаа аж. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ээлжит бус чуулган, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хэлсэн үгийн талаар ийм байр суурь илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболдтой холбоотой асуудлаар
-МАН-ын гишүүд тойрогтоо, гадаадад томилолттой ажиллаж байна. Гар хумхиад зүгээр суусан эсвэл зугаалаад байгаа юм биш. Дэгийн тухай хууль зөрчсөн ээлжит бус чуулган УИХ-ын даргын үзэмжээр “Далласан газар ил гарч, далайсан газар далд ор” гэдэг шиг МАН-ын гишүүд байж чадахгүй гэдгээ хэлмээр байна. МАН зохион байгуулалттайгаар ээлжит бус чуулганыг гацаалаа, түгжлээ гэсэн ийм яриаг гаргаж байгаа нь зохимжгүй зүйл. УИХ-ын дарга З.Энхболд цөмийн хог хаягдлыг Монголд булшлахыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж байгаа учраас чуулгандаа ирэхгүй байна гэсэн. Төрийн эрх барих дээд байгууллагын удирдаж байгаа хүний амнаас гарахааргүй увайгүй үгийг чуулганы танхимын индрээс хэлж байна. “Тэр байтугай МАН-ын дарга М.Энхболд надаас чөлөө аваагүй, гадаад явж байгаа юм байна. Одоо яаралтай ирж хуралдаа суу” гэсэн агуулгатай үг хэлсэн.МАН-ын дарга М.Энхболд Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Энэ айлчлалын тов З.Энхболд ээлжит бус чуулган зарлахаас өмнө товлогдсон байсан. Энэ хүнийг хэзээ ээлжит бус хуралдаан зарлахыг МАН-ынхан хүлээгээд сууж байна гэж байхгүй. Ямар үед ээлжит бус чуулган зарлах вэ гэдгийг холбогдох хуульд заачихсан байдаг. Сүүлийн дөрвөн ээлжит бус чуулган юу болсныг та бүхэн мэдэж байгаа. Авлигачдыг өршөөх, Засгийн гишүүнээ огцруулах, Монгол Улсын Үндсэн хуулийн дээгүүр гишгэж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулах гэж ээлжит бус чуулганыг зарладаг болсон. Өнөөдөр ураны асуудлаар нийгмээ хоёр хуваагаад талцуулчихлаа. Цөмийн хог хаягдлын асуудлаар анхаарах хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл, ураны хог хаягдлыг оруулахгүй гэсэн атлаа цөмийн бүтээгдэхүүн тухайн орон гаргаж эхэлбэл үүссэн оронд нь хог хаягдлыг нь булшилна гэсэн заалт хуульд нь байна. Энэ юу гэсэн үг вэ. Ядуу буурай оронд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн агуулгатай өгүүлбэр ч явж байна. Үүнийг УИХ ээлжит бус чуулганаар хөнгөн хуумгай шийдэх шаардлагагүй.
Ерөнхий сайдын болчимгүй үг унагасан асуудлаар
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн чуулган дээр үг хэлэхдээ “Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын компаниудыг өөрсдөө өрөө төлөө” гэсэн. Эдийн засгийн хямралаас хэрхэн яаж гарах вэ гэж Эдийн засгийн чуулган хийж байхад Монгол гэдэг айл гэрийн аав шиг нь хүн. Монгол Улсын Ерөнхий сайд улс орноо, аж ахуйн нэгжээ намаар ялгаж талцуулж улс төрийн хямралын үндсийг тавилаа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо юу гэж амлаж байсныг та бүхэн санаж байгаа. “Өнөөдөр татвар төлж байгаа компаниуд тухайн эзнийх нь биш юм. Монголынх юм. Тиймээс татвар төлөгч, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Ямар ч эрсдлийг даваад эдний төлөө явна” гэж Ерөнхий сайд болохдоо хэлж байсан. Ингэж ярьж байсан хүн Эдийн засгийн чуулган дээр үндэсний компаниудаа ялгаварлан гадуурхаж эхэллээ. Ерөнхий сайдын нэр дурдсан гурван компани сүүлийн 10 жилд улсад хамгийн их татвар төлсөн, топ ажил олгогчид байгаа.Яагаад Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын компанийг энд нэр цохов гэдэг нь учиртай. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тэнд олон булхайг илрүүлсэн. Удахгүй УИХ дээр дэлгэж тавина. Үүнийх нь гаргаж тавих гэсний төлөө дайрч байна. Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын ээлжит бус чуулган дээр З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн гэдэг баталгааг Цэцэд гаргаж өгсөн. УИХ-ын гишүүн О.Содбилэг Оюутолгойн Дубайд хулгайгаар хийсэн гэрээ Монгол Улсын эрх ашигт хор уршигтай гэдгийг мэдэгдсэн. Тиймээс тэдэн рүү дайрч байгаа юм.
Хэвлэлийн хурлын төгсгөлд Засгийн газар болон Монголбанкнаас 2012-2015 оны хооронд авсан арилжааны зээлийн талаар мэдээлэл өглөө. Үүнд,
Чингис бондын-1.5 сая ам.доллар
Хөгжлийн банкны 580 сая ам.доллар
БНХАУ-ын Хөгжлийн зээл 162 сая ам.доллар
Кредит Свисс банкны зээл-185 болон 115 сая ам.доллар
ХБНГУ-ын Коммерц банкны 13.9 сая доллар
Дим сам бонд-нэг тэрбум юан
БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп- 15 тэрбум юан
Кредит Свисс банкны 250 сая ам.доллар нийтдээ 6 тэрбум 71 сая 900 мянган долларын зээл байгаа ажээ.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (April 01, 2016 12:25:24 pm )
ene neg yum bnga l garch bh yum uuchlalt guilaa ged buh yum hevendee orohuu teneg harvaas
-
Bataa (April 01, 2016 10:11:35 pm )
Mongoliin.Ard.Tumen.harj.baigaa.yu.hiisen.MAN.Hiigeegui.baij.baahan.or.tavsan.Minii.Ard.tumen.harj.baagai.AN.hiigeed.or.tavsan.(MAN).Odoo.yu.hiin.gej.hudlaa.yarhiig.chin.harii.Bitgii.ard.tumneer.toglooroi.Muu.Boosnuud.Sorj.hanahgui.baina.uu.chaddag.yum.bol.dahaid.sorooj.Ter.oriig.hen.tolj.baina.Ijeej.yasan.balair.yum.be.dahaid.sorhiigchin.harii.(MAN)-henj.sanal.buu.og.
-
-
Anonymous (April 01, 2016 1:05:35 pm )
чингэс бондоос монго авсан том Компанийг нэрлэх нь юу нь буруу байгаам бэ ? МАН-ынхан 95 жил тасралтгуй тор барьсан … Оноодор ч олон засаг дарга нар байна шуудээ … Олон жил барьснаар танай нам илуутэй их монго хуулсэн .Данс нь шилэн байгаагуй дураарав дургихыг узуулж огсон доо . 12 оноос омнох жилуудэд тосвийн монгоор засаг дарга нар ИХТ -ийг естой нэг зугаалуулах болсондоо . Би орон нутгийн хун нудээрээ харж байлаадаа … Эндээс мон ч их монго гарах байсандаа МОНХБАТаа!!!!! Оориийн толгой дээрхийг эхлээд харчих яруу найрагч сагсуу залуу минээ!!!!!!!!
-
Anonymous (April 01, 2016 1:19:58 pm )
Энэ нэг сагсуу хорчин яруу найрагч нам хамгаалагч залуу
-
Anonymous (April 01, 2016 1:27:31 pm )
Компани нэрлэхээр яагаад буруу болдым бол … Хийж хэлэхээ олж ядцым…Хэлээл биз .Намынх компаний авсан зээлийг улсын оронд оруулаад бух хунд хуваагаад нэг хунд ийм ор оногдож байна гээд улс тор хиигээд байхаар тэгж хэлэхээс яахым Сайханбилэгийн буруу биш Харин ч зов
-
Ch.Saihanbileg bol Eh -Oronoo - Zaraj bna ! -Mafia - (April 01, 2016 2:06:50 pm )
Ardchilsan Namiihan , Ajil Hiideg Nuhduud bish yum bainlee , Yaaj l idej uuhuu , Yamar Negen
Argaar Mungu- ( $ ) ideh – Gesen Nohduud l Baij Yadsan Hymuus l bna !
Ch.Saihanbileg bol icheh hergtei ! Ch.Saihanbilegiin Hiisen Buh Ajila n Uurtui Ashigtai Baidlaar Hiideg , Ardchilsan Namiihan Bol – Mafia – -
Бичээч (April 01, 2016 2:49:18 pm )
Энэ БУХАНДАЙ-гаар битгий яриулж байгаач. Намын нэр хүндэд муухай харагдах юм. Зарим юмыг ойлүодог өөрийн гэсэн бодолтой нөхдөөр яриулж болохгүй юу. Наадах чинь бүр эргүү зүйл яриад өөрийгөө болж байна гэж бодоод хүмүүмийн дургүй хүргээд байна. Энэ нөхрөө удирдуулж арай сонгуулвд оролцох гэуж байгаа бол МАН минь яанаа.
-
МУУУУ (April 01, 2016 3:21:14 pm )
МАШ МУУ АЖИЛ БОЛЛОО. ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ, ГАДААД УЛС РУУ ХАНДСАН ДАЙСАГНАЛ ХЭРЭГГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ ТӨРИЙН БАТАЛГААТАЙ ШИЙДЭЛ САНАЛ ХЭРЭГТЭЙ. ЭД НАР МОНГОЛЫН НҮҮРИЙГ ГАДНЫХАНД ГУТААЛАА.ДАЙСАГНАСАН ЦЭРЭГ Ч ДУУДАЖ МАГАДГҮЙ ЮМ ХЭЛЛЭЭ. МОНГОЛ ИНГЭЖ ЦААШ ЯВЖ БОЛОХГҮЙ МОНГОЛЫН ТӨРД ЖИНХЭНЭ ТӨРИЙН НҮДТЭЙ ХҮН, УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙХГҮЙ БНА. ЗАСГИЙН ГАЗРЫН РЕФЕРЕНТҮҮД ЗӨВЛӨХҮҮД ҮАБЗӨВЛӨЛ ХЭМЭЭХ БАЙГУУЛЛЛАГА ХАА ЯВНАА ҮНЭХЭЭР САНАА ЗОВЖ БАЙНА
-
IRGEN (April 01, 2016 4:50:32 pm )
unensdhee ochnoon terbum tolhgui guriigeed bgashde naduul chine gemt hereg shuu barag
-
бас иргэн (April 01, 2016 5:08:52 pm )
Юу гэж уйлчлал гуйх юм бэ. Тэдний тэр их өрийг ард түмний нуруун дээр үүрүүлэх ёстой юм уу. Зээлийн эздийг нэрлэсэн ерөнхий сайддаа баярлалаа.
-
123 (April 01, 2016 6:01:52 pm )
Нэрлэсэн нь дээр ш дээ. Зөв л байна.Өрөөөө төлөөөө хэрээ мэдэж зээл авахгүй бол ингэдийн
-
zochin (April 01, 2016 6:38:57 pm )
Ерөнхий сайдыг дэмжиж бна.
-
Anonymous (April 01, 2016 8:53:24 pm )
Нэрлэсэн нь зов . Харин бямбацогт ын Хурэлбаатарын гээд гишуудийн компаниуд очноон тэрбумаар авсан л байналээшдээ. Бугдийг нэрлэх естой байсымаа
-
Songogch irgen (April 01, 2016 9:46:09 pm )
Nerlesen ni zub Ta nar bayan tsarailaad ard tumnii umch khurungu munguur huudegnen yabaa shuude
-
Совд (April 01, 2016 9:48:32 pm )
Нэрлэлээ ч яалаа байлаа ч яалаа хуссан хумуус явдаг газрааявна Монгол модоо бариад улдэнэ
-
Ганаа (April 01, 2016 10:07:11 pm )
Эхлээд өрөө төл луйварчид аа, Тэр уучлал муучлалыг чинь дараа нь болъё
-
zochin (April 01, 2016 11:36:57 pm )
Hustmoi
-
Иргэн (April 02, 2016 12:44:31 am )
Хэрүүл хийх болохоор гүйгээд ирээд суусан бхиймаа .Заргач авгай шиг хуцаад байлгүй чуулгандаа сууж ажлаа хийгээч нээх шоучин юмаа
-
-
Bataa (April 02, 2016 4:11:22 am )
Chi.icheech.yu.hiisen.yum.be.ta.nar.MAN.idej.handagui.novshnuud.Odoo.bugd.mednee.Mongoliin.Ard.tumend.urailii.MAN-d.buu.sanal.og.songuuld.oroh.gej.baigaa.heden.idej.uuhaa.tohirjhson.baigaa..Minii.Mongoljuud.naad.nartaa.buu.iteg.
-
topoo. (April 02, 2016 4:13:56 am )
yag.unen.buu.sanal.og.ijhgui.yu.yaraad.baigaa.hog.ve.
-
Дожоо (April 02, 2016 9:33:16 am )
Эд нар чинь МАН дахь “Нүүрсчдийн нам”-ын төлөөлөл байна шүү дээ! Ёстой ичихээ больсон нүдний булай нар юмаа?! Петровисийн төлөөлөгч Булгантуяа, МАК-ийн төлөөлөл Амарбаясгалан, MCS-ийн төлөөлөгч Мөнхбат нар гэдгийг ард олон мэднэ дээ?! Жаахан ч гэсэн ичиж амьдраасаа билээ дээ, гурван эргүү минь ээ!!!
-
Anonymous (April 02, 2016 9:57:43 pm )
ЭНЭ МАН-ЫН БАЛАЙ ЮМНУУД ОДОО БОЛИОСОЙ ТА НАР ЭНЭ МОНГОЛ ОРНЫГ ДАМПУУРУУЛЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ, ТА НАРЫН ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ХҮН ЯАХААРАА ТА НАР ШИГ БАЛАЙ ЮМНУУДААС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ ЮМ БЭ. ЧИ ТА НАР БИТГИЙ ТЭНЭГДЭЭД БАЙГААРАЙ. ТА НАР ТАНАЙ НАМЫНХАН МОНГОЛ ОРНЫГ МИНЬ ИЙМ ХӨГЖИЛГҮЙ ДОЛЛАРЫН ӨРӨНД ОРУУЛСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДЭЖ АВЛАА. ТА НАР ЮМ ХИЙДЭР АН-ХАНД 2016 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛАГДАХ БОЛНО. БИД МОНГОЛЫН АРД ТҮМЭН АН-ЫГ ДЭМЖИЖ БҮР ОЛНЫГ УИХ-Д ОРУУЛАХ БОЛНО.
-
зочин (April 03, 2016 7:52:30 pm )
Менхбат гэж ер нь юу хийдэг хун бэ шулэг ном оролддог гэлуу чааваас хэруул хийж хун муулхаас еер ажил хийж чадах болуу .ухаандаа энэ улсыг аваад явчих санаатай ажил ярьсан хун болж байгаа юм байх даа негее нэг их том том яриад байдаг ман намын шинэ залуу боловсон хучин аан ёстой байнаа байна аан
-
topoo. (April 03, 2016 9:42:37 pm )
MGL-n.Ard.tumen.harj.baigaa.Yadarsan.ard.tumniig.bitgii.doromjil(MAN)Henj.bitgii.sanal.og.
-
сувдаа (April 04, 2016 7:53:33 am )
Ерөнхий сайдыг дэмжиж байна.
26 Comments