antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2016 30 comments

“Илгээлтийн эзэд” уйлж байна

нийтлэсэн Admin

145938078456fc623045526Хэдхэн жилийн өмнө оюутны ширээнээсээ салаагүй залуу, бүсгүй хоёр “Хонгорхон үр минь” “Насан багын дурсамж” зэрэг олон сайхан дууг дуулж монголчуудыг буцаагаад нийтийн дуунд дурлуулсан. Хэсэгтээ л байхгүй болчихсон байсан хос дуучдын шинэ цагийг түүчээлж, араасаа нэгэн үеийн олон ч хос дуучдыг төрүүлсэн. Яг энэ үед монголчууд хөгшин залуугүй нийтийн дуугаар амьсгалж, амьдарч байв. Нэгэн цаг үед эргэлт хийсэн энэ хүмүүс бол МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар.

Олон жил хамтдаа дуулж, зохиолын дууны хаан, хатан өргөмжлөлийг ард түмнээсээ хүртсэн тэд нэг л өдөр хамтран дуулахаа больж буйгаа мэдэгдэж олон хүнийг цочроосон. МУГЖ С.Жавхлан бие даан уран бүтээлээ туурвиж, улмаар “Хамаг монгол” төслийг эхлүүлэн амжилттай яваа. Түүнийг улс төрд орох гэж байна хэмээн хардах болсон ч тэрбээр “Миний хийж байгаа ажил ямар ч улстөрчийн хийж буй ажлаас илүү. Би улстөрд орохгүй” хэмээн мэдэгдсэн.

МУГЖ Т.Баясгалангийн тухайд УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяртай дэр нэгтгэж, хоёр хүүхдийн эх болсон. Ингэснээр уран бүтээлээсээ хөндийрч бизнес эрхлэх болов. Тэрбээр эмнэлэг, телевиз гээд хэд хэдэн салбарт хүч үзсэн ч төдийлөн амжилт олохгүй л байна. Энэ мэт хоёр гавьяатын амьдралыг хүмүүс бүгд мэдэх тул ингэсгээд дуусгая.

Харин хамтарч уран бүтээл хийхээ больсон хоёр гавьяат маань саяхан нэгдэж, “Хаврын найраг” хэмээх уран бүтээл гаргаж, дуунд дуртай түмнийхээ сонорыг мялаасан. Түүгээр ч зогсохгүй хаваржилт хүндэрсэн аймгуудад туслахаар “Илгээлтийн эзэд” аяныг өрнүүлж, монгол бөхийн өргөөнд пиг дүүрэн хүнтэй гурван ч удаа тоглосон.

Тэднийг санасан сонсогчид нь гурав хоног бөхийн өргөө дүүрэн цуглаж, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад илгээгээрэй хэмээн лаа, шүдэнз, нэмнээ зэргийг барин ирж, хандив болгон өгсөн байдаг. Иргэд ингээд ч зогсохгүй малчидад өвс авч өгөөрэй хэмээн бэлэн мөнгө хүртэл хандив болгож өгч байсан талаар хоёр гавьяат ярьж байв. Ийнхүү гурав хоногийн тоглолтын орлого болоод, бусад албан байгууллага хувь хүмүүсийн өгсөн хандиваас бүтсэн 300 орчим тонн өвс, тэжээл, 40,000 гаруй нэмнээг Улсын онцгой комисст хүлээлгэн өгч, орон нутгийн зүг хөдөлсөн.

БСШУЯ, ОБЕГ-тэй хамтарсан “Илгээлтийн эзэд” аян ийнхүү эзэддээ хүрч эхэлсэн. МУГЖ Т.Баясгалангийн нөхөр Д.Батбаяр хүртэл эхнэрийнхээ санаачилсан ажилд гар бие оролцож, боодолтой өвч зөөж буй зураг цахим сүлжээгээр тарж олны таашаалыг хүртсэн. Ийм л сэтгэлийн ажил болж байв.

Гэтэл өчигдөр цахим сүлжээгээр “Илгээлтийн эзэд”-ийн хандивын өвсийг худалджээ” гэх таагүй мэдээлэл тарж эхэлсэн. Тодруулбал Увс аймгийн Улаангом сумын удирдлагууд “Илгээлтийн эзэд”-ийн хандивийн зүйлсийг худалдаж байгаа талаар тус аймгийн сэтгүүлч С.Анхбаяр өөрийн фэйсбүүктээ оруулжээ. Тэрбээр “Жавхлан, Баясгалан хоёр гавьяат маань “Илгээлтийн эзэд” тусламжийн аян өрнүүлж зудтай байгаа аймгуудад туслаж байгаа билээ. Энэ аянаас манай аймагт хувиарлагдсан тусламжийн өвс, тэжээл ОБГ-аар дамжиж хаваржилт хүндэрсэн сумдуудад хувиарлах байсан ч замаас нь Улаангом сумын ЗДТГ-ынхан тосож авч Шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг гурван мянгаар, тэжээлийг зургаан мянгаар зарсан хэрэг гарлаа. Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулсан бол илүү үр дүнтэй байхсан. Гэвч Улаангом сумын дарга нарын сувдаг шуналын “золиос” боллоо. Ичээч !!! гэжээ. Энэ талаарх мэдээг дүрсжүүлж баримтжуулсан” гэсэн юм.

Удалгүй МУГЖ С.Жавхлангийн толгойгоо барин доошоо харж суусан зураг мөн л цахим ертөнцөд тарж, түүнийг гавьяатын багын найз найруулагч Д.Галбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ээ ямар өөдгүй юм бэ! Энэ хүн дараа нь ингэж суух гэж хандивын тоглолт зохион байгуулж хамаг сэтгэлээрээ малчин түмэндээ зориулая гэж урилаагүй шүү дээ. Нөгөө аваад явсан өвс тэжээлийг нь замаас нь зарж байна гэж сонслоо. Сонссон зүйлдээ итгэхийг хүсэхгүй урам хугарч сууна. Хандивыг эзэнд нь хүргэж өгөх үүрэг авсан Онцгой байдлын газар, Засгийн газар даанч яаавдаа” хэмээн оруулжээ.

Увс аймагт уг хандивийн хүрээнд нийт 200 уут тэжээл, 800 боодол өвс ногдсон аж. Энэ хандивыг иргэдэд хүргэх тээврийн зардлыг тухайн орон нутаг нь хариуцах талаар ОБЕГ-ийн мэдэгдэл гарч. Улмаар тээврийн зардлаа нөхөхийн тулд иргэдэд өвс, тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зарсан байна. Тэжээлийг нь 6500, боодол өвсийг 3000 төгрөгөөр малчид авчсан байна.

Ямартай ч С.Жавхлан гавьяатын нутгийн удирдлагууд арай л хуншгүй зан гаргачихлаа. Уг нь тээврийн зардал мэтийг бол орон нутгийн эрсдлийн сан өөр бусад зүйлээс гаргачихаж болмоор. Олны сэтгэлийн хандивыг эзэнд нь хүргэхдээ замд нь зарж, “цус гаргасан” удирдлагуудад гавьяатууд хэрхэн хандах нь сонин байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

145938059756fc6175d4815


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (March 31, 2016 6:13:41 pm )

    Аргагvй шvv дээ 40 тонний машинд 100боодол
    aчсан харагдана лээ
    Тээвэртэй шатна учир ойлгох улсууд ийм юм хийхгvй .

  • Anonymous (March 31, 2016 6:31:07 pm )

    Монгол төрд хулгайч нар үүрэлсэн юм чинь энэ юуч биш Ичхээ мэдэгүй шуналтангууд
    Эх нь булангартай бол адаг нь булангартай гэж энэ

  • Anonymous (March 31, 2016 6:32:17 pm )

    olon tumen duuchidtaigaa hamtran tuclamj yvuulj baihad arai udui bailgui dee unen bol uvcin tor zacag dampuurcan l gej toostogdon

  • Зочин (March 31, 2016 7:12:25 pm )

    Увсын улаан луйварчид хуний сайхан сэтгэлруу мес хийж, чин халуун сэтгэлээсээ ядарсан олноо гэж еерийн авьяас сэтгэл шингээсэн зуйлийг нь замаас нь еерсдедее ашиг хонжоо болгосон нь унэхээр гутамшиг буюу! Юм болгоыг зевхен еерее баяжих шунаг сэтгэлээр хардаг ийм ЛАЛАРын амьтадыг монголын тереес зайлуулах хэрэгтэй!!!

  • Durveduud ee (March 31, 2016 7:52:26 pm )

    Durved humuusiin hiideg l ajil baina daa. Yu gej oilgovol oilgosugai!

  • sanal helie (March 31, 2016 8:20:18 pm )

    Heleh muu olddoggyi ee zygeer l dald or yhej zaigaa tavij og gej haraaya!

  • zochin (March 31, 2016 9:05:40 pm )

    Ter hulgaich nariig yaraltai olnii nydend il gargaj hariuzlagiig ni hyleelge,,,!!!! Eroosoo shudarga baij chadahaa baisan hulgaich nar

  • zochin (March 31, 2016 9:19:11 pm )

    Nuguu nutgiin zuwlul yawaa 1-l ih mungu tsatsaj nair naadam hiij hvn amitan shagnasan uls yasan be

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (March 31, 2016 10:11:47 pm )

    Yamar teneg dadgancaruud be shiitgeh keregtei

  • Amaraa (March 31, 2016 10:28:51 pm )

    Gawiyatuud min ta nariin bolon tanai togloltiig uzej demjisen ard irgediin chin buruu bishee. Dahiad hiisench chadahgui bish daanch oilgohgui heseg ni eldeweer heleh l bhdaa. Ta hoer chadsan harin tcaana ni baigaa humuus tcadaagui ulsuglun baisnii har gai. Ard tumen ta hoeriig uzsen harj baysaj bayrlasan ta hoer hiine gesnee hiisen. Daanch uudgui vumdaa yadarsan heden malchind ard irged ni hoer gawiyattaigaa niilj nemerleed yawuulsan zuiliig zarj l baidag.Ter tusmaa uuriin nutgiinh ni huu yawuulj baigaa hishigiig shuu. ichmeer vumdaa. Jawhaa min ulaan nuureer asuugaad hariug ni ard irgeddee duulgaarai… Amjilt sain saihaniig husie.

  • Ch bell (March 31, 2016 11:39:15 pm )

    Хулгай хийхийн өвчин тусчихаж

  • bolor (April 01, 2016 12:47:45 am )

    yasan muuhai baliar amitad we ted nariig olnii umnu gargaj ner nuuriig n todoor gargaj hariutslaga tootsoh heregtei. dawarsan tsatsganuudiig shiitge

  • Anonymous (April 01, 2016 12:50:39 am )

    ta 2 min munadag shu. hugiin darga nar icheechee. tuslaj demjihiin orond hulgai hiiheesee ichdeggui yum bh da

  • зочин (April 01, 2016 1:12:45 am )

    Ичиж зовох хэрэгтэй шүү хэл үг даанч алга даа.

  • Dorj (April 01, 2016 7:00:10 am )

    setgel bolood sedel ni zob oo. geb ch 40 tn daatstai mashinaar 100 boodol obs achaad ubs aimag orohod yamar hemjeenii zardal garah ni oilgomjtoi shuu dee. taldaa l gehed 1400 orchim km gazar geed bodohod ih l zardal garna. obs ochson hoino ch gesen tosoblogdoogui zardliig haanaas henees abah be geed olon asuudal uusdeg umdaa.

  • oogii (April 01, 2016 8:24:11 am )

    Zasgiin gazar bolon erh buhii humuus hamtran hiisen bol teebriin zardlaa bodoltsoh l hereg shde ene bas l hetsu asuudal shuu hun buruutgad baihaas umnu nuhtsul baidal ymar bgaag sudlah heregtei

  • oogii (April 01, 2016 8:25:57 am )

    Hubida abah gej zarsan bish teebriin hulsuu tuluh l gesen bn shde. Shuud zardag ni buruu l da gehdee iim hol zam tuilahiig urichilan bodoh l zub shuu

  • зочин (April 01, 2016 8:37:41 am )

    тээвэр нь өвснөөс илүү зардал гарна аргагүй шүүдээ

  • Гомбо (April 01, 2016 8:43:27 am )

    Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг Элбэгдоржоос эхлээд Батүүл Сү Батболд М Энхболд С Баяр П Очирбат гээд л цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай болоод байна даа

  • 2222 (April 01, 2016 9:34:53 am )

    худал үнэн 2 хооронд 4 хуруу Увсын Анхбаярыг ямар хүн гэдгийг бүгд мэднэ худал мэдээллээр нийгэмд муу үлгэр жишээ болж сөрөг хүчнээс хоолоо хайдаг тийм л хүн Жавхлан Баясгалан 2 гавьяатад олон хүн баярлаж байгаа энэ 2 ийм зүйлийг ойлгохтойгоо байгаа ,Улаанбаатраас Увс руу ачих тээврийн зардал авахад яах гэж үнэгүй юманд нугасгүй гэж

  • дэмжигч (April 01, 2016 10:00:10 am )

    Хоёр гавъат маань сайхан ажил санаачилсан юмшүүдээ,ингэж балиартах хэрэггүй байсан юм.Гавъяатууд маань энэ тусламжийг минь малчдад хүргээд өгөөч гээд манай улсад үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн зөн,Мерси кор мэтийн олон улсын байгууллагад хандсан бол шудрага тусламж үзүүлэх магадлал өндөр байсан юм.

  • зочид (April 01, 2016 11:04:21 am )

    шуналт дарга мах идхээ бойлоод өвс идүүл таарна гавяатын маана нутгийн дарга далайшиг сэтгэл зүрхэнд нь ус цацлаада ганхуяга нэр хугархаар яс хугар

  • muugii (April 01, 2016 11:20:06 am )

    uneher haramsmar nadah chini hotos garagui baihda ontsgoigihni hashan dotor busan sh de turin huwtsas umssun luiwarchid huni shan setgel li us tsatssan nowshnud ursdus ni im setgel chadal awiyaas bhgui yumnud yaj unedui awah yum hana bna gsn setgeltnud ene ajlig yaj hund hurgeh yum ogt bhgui tsag ungruj tsalin awsan luiwarchid undser ni taslah heregtei bna a ard tumen bid doroi bna

  • zochlin (April 01, 2016 2:14:33 pm )

    oorsdoo hol gazar teewriin zardal oroh uguig tootsooloh l heregtei bizde

    • зочин (April 01, 2016 11:18:35 pm )

      Чи яасан муухай хүн бэ? Чадлаараа л тусалж байна ш дээ хэлэх ч үг алга арайч дээ

  • Uvsiin zasag noyon Ganhuyag (April 01, 2016 2:56:07 pm )

    Ard irgediig negtgej bolomj bolomjoor ni tsugluulj yadaj baihad Uvsiin zasag noyon omhii chiigtei oroondoo ungas aldaad suuj bhaar ene ajliig hiij chadaagui tiim bhoor shuud zasag dargaas ogtsruulah heregtei. Za da barag zasag noyon songuuliin daalgavaraar l zahialgaar hiigeed ter hujaa ruu chimee shuugian namjtal alga boloo bgui hoorhii

  • Гантулга (April 01, 2016 8:15:53 pm )

    Жавхлаан нутгийн даргаа очоод төмсөгдөөд унагачих. Өөр шийдэх арга алга

  • мал намын харьяат биш (April 02, 2016 3:11:17 am )

    энэ бол Зориудаар Жавхлангаас айж ичихдээ хийсэн АНын нэртэй луйварчин дарга нарын хийсэн хорт явуулга шүү дээ тусыг усаар хариулана гэгч болжээ АН ын нэг этгээд ийм санаачлага гаргасан бол тээврийн зардлыг хариуцахаар барахгүй эмээлтэй хазаартай морь бэлэглэх биз. зуданд зутарсан мал нь АН -д элсээгүй юм байх даа

  • zochin (April 02, 2016 7:56:32 am )

    Sotsialnzmsy ued ih l tusaldag baisan.Mah n ch hotinhond hyamd baisan.Odoo yaj baina Huwid n ugchihuud mah n und orood.HUwinhaa malig uursduu l mallah heregtei shde.Bid nar huidaa hashaandaa jims tariad hunees us awchraad ug geed l guigaad yawah uu.Shal balai ym hiih ym.Namarjin airag erguulj ail heseed.Beltgelee uursduu l bazaah heregtei shde

  • zochin (April 02, 2016 7:58:29 am )

    Malaa usguj nooluuraa l bodohoos ZUD bolohod beltgelee hiihgui ulsaas guigaad hetsuudlee geed suuhaa bolitsgoo.

antalya rent a car