antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2016 65 comments

Х.Баттулга ардын дайсан уу, ардын баатар уу?

нийтлэсэн Admin

527-14592975663-30-1_700x700

Монголын нийгэм талцаж байна. Тэр дотор учрыг ойлгохгүй зарим ч бий. Эргэлзэж, тээнэгэлзсэн нэгэн ч байх. Сэдвийн тухайд бол ойлгомжтой. Тавантолгойн нүүрсний орд, тэрхүү ордоос Монгол Улсын өмнөд хил, дорнод хил рүү тавих төмөр зам тойрсон “зодоон”, оролцогч талуудын тухай бүгд л бичлээ.

Тавантолгойг, төмөр замтай нь хэн нь хяналтандаа байлгах вэ гэсэн “зодоон”-оос хальж, одоо ашиг сонирхлын “мөргөлдөөн”-д хүрсэн гэх. Нэг талд Х.Баттулга, түүний тойрон хүрээлэгчид, нөгөө талд “Нүүрсчин нам” хэмээн нэрлэгдээд буй Эм-Си-Эс групп, “Энержи Ресурс” компанийн нэр дурдагдаж буй. Эм-Си-Эс группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал хэлэхдээ, “Бид Тавантолгойтой, Тавантолгойгүй ажлаа хийгээд явна.

“Нүүрсчин нам” гэж ямар нам байдгийг мэдэхгүй. Би “Женко”-гийн тухай нэг ч муу үг хэлж байгаагүй” гэсэн. Харин Х.Баттулга өөрийнхөө болон Тавантолгойн талаар “Хөрөнгө оруулалт гэдэг гоё үгээр халхавчилсан Монгол Улсад ашиггүй, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хортой үйл ажиллагаа. Энэ бүхнийг хэлж ярьж байгаа цөөхөн хэдэн хүнийг хүчний байгууллагыг ашиглаж дарж аваад дуугаргах хүнгүй болсны дараа Тавантолгойн ордыг авна гэсэн схемээр л ажиллаж байна” гэж ярьдаг.

Ц.Элбэгдорж:

-Тулга над дээр орж ирээд Тавантолгойг надад өгчих гэсэн.

Д.Бямбасүрэн:

-Х.Баттулга бол эх орноо, Монголоо гэсэн зөв бодол сэтгэлтэй хүн.

Ж.Оджаргал:

-Тавантолгойтой, Тавантолгойгүй бид ажлаа хийгээд явна.

Х.Баттулга:

-Хөрөнгө оруулалт гэдэг гоё үгээр халхавчилсан Монгол Улсад ашиггүй, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хортой үйл ажиллагаа. Энэ бүхнийг хэлж ярьж байгаа цөөхөн хэдэн хүнийг хүчний байгууллагыг ашиглаж дарж аваад дуугаргах хүнгүй болсны дараа Тавантолгойн ордыг авна гэсэн схемээр л ажиллаж байна.

Тэгэхдээ одоо тэр ардын төлөө сэлэм эргүүлэгч үү. Хэрэв ардын төлөө сэлэм эргүүлэгч бол одоо тугал сүүлдэгч болох гээд байна уу гэдэг тодорхойгүй. Ямартай ч түүний туслах, зөвлөх гээд өчнөөн хүнийг АТГ, хууль, хяналтын байгууллагууд шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх явцад улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргээр шалгаж байна. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа тэргүүтэй эрчүүд нь гадагшаа зугтчихсан бол эмэгтэй голдуу шадар туслахууд нь эхнээсээ баригдаж, хоригдлоо. Түүний туслах Г.Түвшинжаргалыг гэхэд л сэжигтнээр татаж хорьж байсан бол яллагдагчаар татаж батлан даалтад гаргах тухай ярьж эхэллээ. Гэтэл Х.Баттулгын асуудал тодорхойгүй, Зам тээврийн сайд асан, Их Хурлын даргын зөвлөх А.Гансүхтэй хамт өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулж байгаа гэх ч ямар нэг мэдээлэл алга.

Олны амыг харвал, зарим нь түүнийг Тавантолгойг харийн мэдэлд өгөхийг эсэргүүцсэн баялгийн хамгаалагч. Монголынхоо эрх ашгийг хамгаалж, урд хөрш рүү төмөр зам тавихыг элгээрээ тэгнэж хэвтсэн “Ардын баатар” гэх. Жишээ нь, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Гадныхантай нийлж, Монголоо гаднаас нь зарж идэж байгаа луйварчид нэг хүний толгойг таслах хэрэгтэй болж л дээ. Х.Баттулга бол эх орноо, Монголоо гэсэн зөв бодол сэтгэлтэй хүн” гэж хэлсэн. Тэгвэл нөгөө хэсэг нь харин ч эсрэгээр Тавантолгойн төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг га­цааж, Монголын хөгж­лийг боомилсон нүгэл­тэн. Хөрөнгө оруулалтыг түлхэж, улс орны эдийн засаг, ард түмний амьд­ралыг элгээр нь хэв­түүлсэн “Ардын дайсан” гэлцэнэ.

Тэр тамирчин, зураач, оёдолчин зэрэг эгэл амьдралын шатаар ахиж, бизнесмэн, “Жи Эй, Жи” корпорацийн захирлаас улс төрд орсон ардын хүү нь үнэн. Тухайн үеийн ТМС, одоогийнхоор бол МСҮТ төгссөн дунд мэргэжилтэй ч Монголын улс төрд мөнгөөр эрэмбээ тогтоож, Барилга, хот байгуулалт, зам тээврийн сайд /хуучин нэрээр/, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаад үзчихсэн сэргэлэн толгой гэдэг нь оргүй биш. Өдгөө 2004 оны сонгуульд Эх орон-Ардчилал эвслээс Баянхонгорт дэвшиж гишүүн болсноос хойш Их Хуралд тасралтгүй сууж байна. Харин одоо тэр “Ардын баатар”, “Ардын дайсан” хоёрын аль нь вэ?

Х.Баттулгатай холбоо­той яригдаж буй сэдвүүд захын хүн бариад авчихгүй хөрөнгө мөнгөтэй холбоотой том асуудлууд байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Х.Баттулга над дээр орж ирээд Тавантолгойг надад өгчих гэсэн. Би ав л гэсэн” гэж хэвлэлд ярьсан. Харин одоо бол Төрийн тэргүүн “Хууль, шүүхийн байгууллагад шалгуулахгүй байгаа хоёр хүн байна” гэсэн мессэж өгч АТГ-ыг Х.Баттулга руу турхирч байх шиг.

Х.Баттулгатай холбоотой яригдаж буй мөнгө жирийн хүний санаанд багтах байтугай зүүдэнд ч оромгүй том тоотой гэдгээрээ бас онцлог. Анх таван хүний дансаар мөнгө угаажээ гээд шуугисан. Түүний баруун гар А.Гансүхийг бондын мөнгөнөөс 400 саяыг шийдвэрлэж, 200 саяар нь компаниудаар ажил гүйцэтгүүлсэн нэртэй алга болгосон гэж ажлын хэсэг шалгаж байв. Идсэн, завшсан нийт мөнгөний дүн зургаан тэрбум төгрөг болж байгааг ярьж, бичсэн нь цөөнгүй. Эгэл ардын толгойд ч багтамгүй их мөнгө яригдаж байгаагаас үзэхэд тэр “Ардын дайсан” баймаар.

Харин өөрийнх нь хэвлэлд ярьсан болон Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэн үг, дээр нь түүнтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн “Цагдаагийн даргыг хэн томилдог вэ, Ерөнхий сайд. АТГ-ын дарга, прокурор, шүүгчдийг хэн томилдог билээ, Ерөнхийлөгч. Би хэнийг ч томилдоггүй. Хуулийн байгууллагад хувийн компанийн гар хөл болж байгаа хүмүүсийг зайлуул гэж би хэлсэн” хэмээснийг тунгаавал Х.Баттулга нээрээ “Ардын баатар” мэт. Ийм хоёр талтай байгаа ч хууль, хяналтын байгууллагууд шалгаад үнэн зөвийг тогтоох биз. Хорих 461 дүгээр ангид хоригдож буй түүний туслах Г.Түвшинжаргалын ээж ч гэсэн өчигдөр хэвлэлд ярихдаа “Төрдөө итгэж байна. Үнэн зөвийг олоод гаргаад ирнэ гэж итгэж сууна” гэсэн байсан. Х.Баттулга ч бас тэгж хэлсэн. Тэгэхээр харах л үлдэж байна.

Ч.Олдох

Зууны мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

65 Comments

  • Anonymous (March 30, 2016 10:58:52 am )

    Дайсан.

    • gtre (March 30, 2016 5:53:17 pm )

      amerikiin tejeevruudiin esreg temtsej bgaa xun yax ch argagui undesnii baatar.

    • Tserenjargal (March 31, 2016 10:21:49 am )

      Ene Battulga yaavchig Mongoliin tuluu bish,

  • Зочин (March 30, 2016 11:01:48 am )

    Ардын баатар

  • zochin (March 30, 2016 11:11:47 am )

    daisaan daisan tumur zamiig gatsaasan uuruu bayan baij yaduu mongoloo yahnam dee bayalagtai holbootoi geed soliorood bsan odoo mongoliin uriig tuluurei

  • монгол эрчүүд (March 30, 2016 11:17:26 am )

    Дайсан байлгүй яах вэ Барьцаад байгаа Оджаргалд гадны хөрөнгийг татаж хийсэн юм олон бий гадныхан буцаагаад аваад явахгүй Баттулгад юу байна тэгээд худлаа эх оронч дүр эсгээд жинхэн монгол улсад хор болж буй хүн

  • MGL gesen xujaagiin sheesed (March 30, 2016 11:18:37 am )

    ELBEGDORJTOI TEMTSEJ BNA GEXEER YAX ARGAGUIA ARDIIN BAATAR .ELNEGDORJ XEMEEX 15 N TOLGOITOI MANGASIIG DARJ OGOOREI BATTULGAA.

  • ЗОЧИН (March 30, 2016 11:20:35 am )

    өөрөө л идэж байвал бусад нь үхэж байсан ч хамаагүй ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ШУНАЛ САНАА эх орноо боддогүй өнөөгийн луйварчдын төрх шүү энэ улс төр ийм шаараар дүүрсэн З ЭНХ БОЛД ХУУЛИЙН ЗАСАГ ТОЛГОЙЛЖ БАЙНА УУ ХУЛГАЙЧЫН ЗАСАГ ИЙГ ХАМГААЛААД БАЙНА УУ ГАНСҮХЭЭР ЗӨВЛӨХӨӨ ХИЙЛГЭХЭЭСЭЭ ШАЛГУУЛ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ХАМТРАГЧИД ИЙМ Л БАЙДАГ

  • Fuck 76 (March 30, 2016 11:21:30 am )

    Ene Tairtas odoo bolimoor yum ene show gaa. Atsaraa mongold baatar bdin ter baataruud bvgd ood bolson.

  • Anonymous (March 30, 2016 11:21:51 am )

    ардын баатар

  • ЗОЧИН (March 30, 2016 11:28:35 am )

    СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМ ТӨМӨР ЗАМ БАРИНА САЙНШАНДАД АЖ ҮЙЛДВЭРИЙН ФАРК БАРИНА ГЭЖ САНАЛ АВСАН ГЭТЭЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БҮР ЮУЧ ХАРИНЧ БОНД БОСГОЖ ГАДААДАД ХАДАГЛАМЖТАЙ БОЛСОН ЮМ БИЛЭЭ ОДОО ЭНЭ 2 НАМЫГ ДАРУЙ СӨНӨӨХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН ХИЛЭНТЭЙ БАЙНА

  • nn (March 30, 2016 11:30:15 am )

    Дайсан баатарын хувьд мэдэхгүй юмдаа. Энэ одоо санал асуулга явуулаад байгаа юмуу?

  • Zochin (March 30, 2016 11:35:36 am )

    Баттулга бол эдийн засгийн террорист монгол төрхтэй уго Чааваас, большевик үзэл санаатай цуст Лениний хойд дүр, гадаадын хөрөнгө оруулагчдыг гутаан доромжлогч маоист улаан хамгаалагч, популизмын банхар ирээдүйн монгол Роберт Мугабе юм.

    • монгол эрчүүд (March 30, 2016 11:48:42 am )

      айхтар хэллээ.

  • zochin (March 30, 2016 11:37:25 am )

    bid bas ih teneg ulsuud shuu idej uusan nuguuduulee ardiin baatar ntr geed bugd ideed uuchihsan ard tumniig hench bodoogui buhchuud yer ni ih shunaltai humuus bdag shig bgan haraad bhad

  • Зочин (March 30, 2016 11:39:36 am )

    АРДЫН ДАЙСАН ГЭХЭЭС ӨӨР ЮУ ХЭЛЭХ ВЭ. ЭНЭ ТОЛГОЙ УГААЛТ ХУРДАН ДУУСАЖ МОНГОЛООРОО АМЬДРАХ ЮМСАН.

  • Төгс (March 30, 2016 11:48:27 am )

    Зүгээрл Монголоо гэсэн эрхэм

  • zochin (March 30, 2016 11:54:37 am )

    Uun baatar ve? bidnii och tochnoon um bolj baij avsan zeeliig byteen baiguulalt barih nereer hulgai hiigeed odoo ehneesee shalgagdaad yavj baihad?ene ulsad eryyl uhaantai hun er n bnuu ygyi u?mongolchuud yaj tolgoin ergeheeree iim hachin teneg bolchdiin hereg alga,ene chigeeree baival sonoh bhoo

  • zocin (March 30, 2016 12:04:47 pm )

    xudlaa hsou xiixee bolicnee jenko g demjinee xujaad gai bolood bxaar uur ni xvrcn uuhsig ni cagcaigaad bna

  • Anonymous (March 30, 2016 12:05:07 pm )

    Элбэгээгийн, ЭмСиЭс 2-н Шунал эрээгээ алдсан. Энэ хүний эсрэг, ЭмСиЭс н эсрэг Баатар хүн л дуугарч чадна. Өөр хэн ч Дуу гаргаж чадахгүй бусад нь Эх оронгүй байж чадах Урвагч Охидууд.

  • zocin (March 30, 2016 12:06:22 pm )

    ex ornoo xujaad zaraagyi xvn hsy

  • Anonymous (March 30, 2016 12:08:22 pm )

    Бямбсүрэн гуай одоо юу ч билээ, П.Очирбатыг баяжчихлаа гэж атаархдаг юм гэнэ лээ. Төвийг сахиад налайгаад инээгээд, сууж байдаг нас шүү дээ. Баттулгыг өмөөрлөө гээд жаахан юм олж чадах юм болов уудаа, хөөрхий.

    • mgl (March 30, 2016 5:55:39 pm )

      chi muu muujgainii boojig byambasuren guaig shuudeg xen be eleg xoshiloo muu bie unelegch xolsnii bicheech mini

    • схд 24 хороо лхагва (March 30, 2016 11:17:21 pm )

      хүн өөрөө юу хийж юу боддог вэ бусдыг бас тийм гэж харддаг гэсэн шүү

  • Anonymous (March 30, 2016 12:20:20 pm )

    jinhene daisan. tumur zamaar ih hemjeegeer mungu unagan gej bodson gar. hamag ajliig gatsaasan eniig erthen zailuulah bsan yum

  • Зочин (March 30, 2016 12:26:13 pm )

    Дайсан, хамт ажиллаж байсан хүмүүс нь энэ хүний үнэн нүүр царайг мэднэ дээ, Төрийн яамийг хувийн компани шигээ бодож аашилдаг хүн.

  • Zol (March 30, 2016 12:26:35 pm )

    Busad hujaagiin erliiz hurliizuudiig bodhod mongolo gesen setgeltei hun shu erliiz hurliizuud harin ekh orniig mini siiruulj dampuuruulj bn Elbegdorj zuunii hudalch eronhiilogch yu ch gej hudlaa hutsna tsenzurgui yriagaar 1 jiliin omno Monkhbayar 1 ch orshool hussen huselt yvulagui gesen ter hugatsaand ni 3 udaa yvuulsan gej helj bsan Elbegdorj ooroo amlasnara tsenzurgui yriandaa irj oroh heregteishde chi jiliin daraa orno gej amlaad bsan khaana bn kkk

    • эргүүд (March 30, 2016 1:14:43 pm )

      Чам шиг тэнэг юмуу гэнэн нэгэнд эх орончийн дүрээр харагдаж байгаа жинхэн хужаа нараасаа дор амьтан гэдгийг мэдэхгүй л мал байна даа

  • Anonymous (March 30, 2016 12:30:25 pm )

    LUIBARCHIN HULGAICH

  • Иргэн (March 30, 2016 12:31:40 pm )

    Баттулгын үйлдэл бол хувийн шунал атаархалаас үүдэлтэй Монгол улс, Ард түмнээ хорлосон, өөрийн хулгайгаа улс төржүүлж далдлах гэсэн өчүүхэн ахархан ухаантай заль. Баттулга Энхбаяр 2 бол яг адилхан шуналтангууд.

  • Зочин (March 30, 2016 12:37:05 pm )

    Баттулга бол люмпен-элит. Монгол улс төртэй, хуультай юм бол тэр хуулийн байгууллага нь шалгаад үнэн зөвийг олно биз. Бид эндээс хичнээн мэдэмхийрч хашгараад яах юм.

  • huts (March 30, 2016 12:38:14 pm )

    baatar

  • Зочин (March 30, 2016 1:06:34 pm )

    Ардын баатар болох ирээдүйтэй хүн

  • зочин (March 30, 2016 1:17:42 pm )

    дайсан шүү дээ

  • Anonymous (March 30, 2016 1:52:43 pm )

    дүр эсгэгчдийн нэг юм шиг л байга даа монголд босгосон олон ажилдаг нэг үйлдвэр шинээр барил уу яалаа

  • tor. (March 30, 2016 2:07:49 pm )

    battulga bol jinhene er hun,ter bat-uuld baatar ogch baihaar battulgad ogoh bsan yma ebii guai….

  • Etseg (March 30, 2016 3:08:34 pm )

    Snunaliin tulam

  • nergui (March 30, 2016 3:22:02 pm )

    bymbasuren guai battulga 2 bol harinch eh ornoo gesen uzeltei shunal bagatai l humuusdee

  • зочин (March 30, 2016 3:56:39 pm )

    Баттулгыг дэмжвэл урд хөрш таван толгойгоос
    нүүрс авах ажил будаа болно.

  • Иргэн (March 30, 2016 4:09:29 pm )

    За энэ олон жил эрх мэдэлтэй, төрийн тэргүүн л явлаа. Юу хийж бүтээсэн юм бэ мэдэхгүй. Байнга л хэл амаараа л их юм хийсэн байх. Шүүмжлэхдээ сүрхий юм шиг байгаан. Ардын дайсан нь ч хаашаа юм, гэхдээ баатар лав биш. Баатар хүн ухаан ихтэй байдаг. Түүх ч энийг хэлж өгдөг.

  • Зочинининнчин (March 30, 2016 4:20:56 pm )

    Ардын дайсан мөн

  • Зочин (March 30, 2016 4:38:24 pm )

    Нэг их удахгүй жам ёсоороо хэн болох нь тодорно.Үзмэрч төлөгч нар шиг царайлан битгий хуцацгаагаад бай.

  • zochin (March 30, 2016 4:40:25 pm )

    mongoliin ard tumnii buteen baiguulsan asar ih uneer unelegdeh horongiig hulgailj luivardaj avsan hanaj tsadahaa medehee baisan mongoliin 1 nomeriin daisan hurdan barij shorond hiigeecheeee

  • ххӨ (March 30, 2016 4:54:37 pm )

    Баттулга ардын баатар, Элбэгдорж ардын дайсан. Худлаа гэвэл 1000 хүний дунд санал асуулга явуулаад үз

    • hjk (March 30, 2016 5:59:51 pm )

      naaduul chin sanal asuulga yavuulna gevel yostoi elegiin yum xiine.oorsodiinxoo avgai xuuxdees l sanal asuulga avchixaad 99 xuvi ardiin daisan gej bna geed shaana .unen aimaar luivarchid.zugeer neg site deer sanal asuulga avaad uzxed barag zuun xuvi battulgiig ardiin baatar gene dee

  • Зочин (March 30, 2016 4:55:05 pm )

    Таван толгойг өгчих гэж байсныг бодоход баяжихын донтон, харийханд алдахгүй гэж байхыг бодоход эх оронч, харин ашгийг яаж хуваахаа мэдэхгүй байгаа бол ардын дайсан, одоо эх орон өөрөө мэдтүгэй нэж байгаа бол ардын баатар юм шигээ.

  • Zochin (March 30, 2016 5:56:06 pm )

    Хийж бүтээж хэлж дугарч байгаагаа бүү гутаа.та нар тийм л мундаг юм бол гарч ирээд ард түмнийхээ өмнөөс дугараач. Баттулга . Оджаргал хоёр бол хоёулаа өөрсдийнхөө хар ухаанаар амьдралаа босгосон хүмүүс.битгий тэдний дунд дээр дооргүй яс хаяцгаагаад байгаач.та нарт хийж бүтээсэн юм юу бгаа бэмонголчуудын тамын тогооны үлгэр хэзээ ч сайн юманд хүргэж бгаагүй юм шүү дээ.бие биенээ дэмжиж амьдарцгаая

    • zochin (March 30, 2016 6:04:14 pm )

      xarin tiimee battulga bol mundag biznesmen elbegdorj yamar ch biznesgui mortoloo xagartalaa bayajaad ali unetei gesen uran zurguudiig avdag gej xumuus yarix yum bna lee.yaj bayajaad bgaa nuutsa ard tumenteigee xuvaaltsdaa muu xulxidorjoo

  • зөнч (March 30, 2016 6:16:13 pm )

    Баттулга цагтаа монгол залуусыг маань 17 чингэлэг спиртээр дайлах шахсан хэрэв тэр нь хураагдаагүй бол хэдэн хүн үхэж хэдэн гэр бүл салж хэдэн хүүхэд өнчрөх байсан болоо ХХХХ дараан саятан нэртэй суглаа гаргаж өөрөө саятан боллоошдээ иймл хүмүүс биднийг удирдах гээдл байндаа

  • зочин (March 30, 2016 8:50:27 pm )

    За УЛСАА БОСГООД ИРЖ ЧАДАХ Л ЮМ БОЛ Х.БАТТУЛГАД АЛТААР ХӨШӨӨ БОСОГСОН Ч ЯАДАГ ЮМ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ЭНЭ ХҮН ЭНЭ ИХ ЫАЯЛГИЙГ ГАНЦААРАА ИДЭЭД ИДЭЭД БАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ ГАНЦХАН Л УЛСАА АРДАА МУНДАГ ХУРДАН ХӨГЖИЛТЭЙ Л БОЛГО. ХАРИН ЭЛБЭГДОХЖ ХУДАЛАА ШҮҮ ЗӨВХӨН ХОШИГРУУЛАЖ Л ЧАДНА.

  • zuv (March 30, 2016 8:55:01 pm )

    byambasuren gyai bur zunchihsen bololtoi ardin daisniig hudlaa meden budilj umuurchjee ,8 jil gedeg asar ih bolomj,hugatsaa aldsan bhad zugeer shd dee geed bga chini eruul yum uu sogtuu yum uu ?

  • бичигч би вээр (March 30, 2016 9:00:27 pm )

    Аль нь ч блаа гсн хууль хяналтын байгууллага Элбэгдоржийн үгээр бус үнэн зөвөөр шүүгээд гаргах хтэй.ХХ-ын бай-д Элбэгдорж хэтэрхий их хутгалдаж бгаа нь эргэлзээ төрүүээд бгаа юм.ТТ-г Эбэ мэдэх ёсгүй бздэ.Женко яагаад түүнээс асуух болов.Эрх,үүргээ ялгаж мэддэггүй ерөнхийлөгчтэй бх ч гж дээ.Энхбаярыг намнах гж үйлээ үзэж бсан чинь Женко гэгч бас гарч ирээд Эбэд унтахад ч хэцүү бх шиг л бна даа.

  • zochin (March 31, 2016 6:39:35 am )

    76 dotoroo arai dunguur zuw setgeltei hun gej boddog shde.Hun bolowsrolooroo bish setgeleeree l gedeg unen suu.

  • bataa (March 31, 2016 8:34:12 am )

    Áàòòóëãà õèéñýí þìòàé àðä ò¿ìýíäýý ºãººæºº ºãñºí àðäûí áààòàð

  • Иргэн (March 31, 2016 9:49:36 am )

    Монголын эдийн засгийн дайсан, улсын хөрөнгө идэх тал дээр жэнхэнэ баатар

  • Иргэн (March 31, 2016 10:22:51 am )

    Баттулга бол өөрийн тамирчин хүний шандсаар боссон монгол хүн,Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт нар шиг МҮҮНИЙ хөрөнгөөр АмЕРИКТ очиж зааварчилга аваагүй нь ганц үнэн

  • Anonymous (March 31, 2016 11:13:34 am )

    uhehdee uher buugaa gedeg bolj bna daa battulga

  • Anonymous (March 31, 2016 11:17:38 am )

    Бямбасүрэн гэж П.Очирбатад атаархсан өвгөн байнаа. Тэр Очирбат шиг бизнес хийж чадаагүй болохоороо атаархаж буй юм. Бямбасүрэн Жэнког дэмжээд байгаа юм биш, Очирбатад атаархаад байгаа юм.

  • зочин (March 31, 2016 12:29:36 pm )

    БАТТУЛГА ОРОС НОХОЙ БУСАД НЬ АМЕРИК,ХЯТАД НОХОЙ.

  • Anonymous (March 31, 2016 12:45:18 pm )

    ARDIIN BAATAR EH ORONCH JINHENE ER HVN MYJIK SHVV

  • zochin (March 31, 2016 2:16:01 pm )

    Erenhiilegch yasan sonin yum yarij baigaa yum bol. tavantolgoig erenhiilegch meddeg yum uu. Tiim bish bailtai. yahaaraa erenhiilegchid bi avna gej battulga helsen baih bilee tertee tergui erenhiilegch eeree medeed egehgui medmeer yum daa, Iim yaria bolson baih ni ergelzeetei l yum

  • иргэн (March 31, 2016 4:31:05 pm )

    монголоо гэсэн сэтгэл байдаг байх , Чингисийн хөшөө байгуулаад , төмөр зам, бусад ажлыг хийлгэх гээд зүтгээд л байх шиг

  • Mongol (March 31, 2016 8:19:29 pm )

    Medeej ardiin baatar shudee , iim olon baataruud uyeiin uyed uls oronoo gegeeruulj seheeruulj hamgaalj yavdag humuus baidag yum. Tsaashid ch Battulga shig shig baataruud olon olonooroo bii boloh boltugai.

  • Irgen (April 01, 2016 12:32:16 am )

    Elvegee battulga2 ali ali n arivjuulah gesen shunaltanguud

  • Зочин (April 01, 2016 2:20:41 am )

    Дайсан дайсан яах аргагүй дайсан. Сайншандын нэрээр луйвардсан мөнгөө төлөөрэй.

antalya rent a car