Өнөөдөр Нийслэлийн Аудитын газар (НАГ)-аас НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 1 тэрбум 460 сая, нэр дэвшигчдийн зардлыг 106-194.4 сая төгрөгөөр тогтоосон талаараа мэдээлэл хийлээ.
Сонгуулийн тухай хуулийн дагуу ИТХ-д нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг аймаг, нийслэлийн аудитын газраас сонгууль болохоос 90 хоногийн өмнө зарладаг байна. Зардлын хэмжээг тогтоохдоо тойргийн газар нутгийн байршил, хүн амын тоо болон инфляцийн өсөлттэй уялдуулан тооцоолдог аж.
2012 оны сонгуулийн үеэр нам, эвслийн бүлгийн зардлын дээд хэмжээг 2 тэрбум, нэр дэвшигчдийн зардлыг 103-141 сая төгрөгөөр тогтоож байсан хэмээн НАГ-ын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбат хэллээ.
НИТХ-ын 45 тойрогт нэр дэвшигч гишүүдийн зардлын дээд хэмжээг танилцуулж байна.
Баянгол дүүрэг
1 тойрогт нэр дэвшигч 175.2 сая төгрөг
2 тойрогт нэр дэвшигч 172.7 сая төгрөг
3 тойрогт нэр дэвшигч 176.4 сая төгрөг
4 тойрогт нэр дэвшигч 186.5 сая төгрөг
5 тойрогт нэр дэвшигч 171.1 сая төгрөг
6 тойрогт нэр дэвшигч 171.6 сая төгрөг
Баянзүрх дүүрэг
7 тойрогт нэр дэвшигч 176.7 сая төгрөг
8 тойрогт нэр дэвшигч 183.1 сая төгрөг
9 тойрогт нэр дэвшигч 186.2 сая төгрөг
10 тойрогт нэр дэвшигч 172.8 сая төгрөг
11 тойрогт нэр дэвшигч 156.2 сая төгрөг
12 тойрогт нэр дэвшигч 173.3 сая төгрөг
13 тойрогт нэр дэвшигч 184.6 сая төгрөг
14 тойрогт нэр дэвшигч 194.4 сая төгрөг
15 тойрогт нэр дэвшигч 179 сая төгрөг
Сонгинохайрхан дүүрэг
16 тойрогт нэр дэвшигч 163 сая төгрөг
17 тойрогт нэр дэвшигч 183.4 сая төгрөг
18 тойрогт нэр дэвшигч 185.5 сая төгрөг
19 тойрогт нэр дэвшигч 164.6 сая төгрөг
20 тойрогт нэр дэвшигч 189.1 сая төгрөг
21 тойрогт нэр дэвшигч 153 сая төгрөг
22 тойрогт нэр дэвшигч 174.3 сая төгрөг
23 тойрогт нэр дэвшигч 174.1 сая төгрөг
24 тойрогт нэр дэвшигч 178.5 сая төгрөг
Сүхбаатар дүүрэг
25 тойрогт нэр дэвшигч 154.8 сая төгрөг
26 тойрогт нэр дэвшигч 140.5 сая төгрөг
27 тойрогт нэр дэвшигч 159 сая төгрөг
28 тойрогт нэр дэвшигч 161.9 сая төгрөг
29 тойрогт нэр дэвшигч 156.2 сая төгрөг
30 тойрогт нэр дэвшигч 156.6 сая төгрөг
Хан-Уул дүүрэг
31 тойрогт нэр дэвшигч 172.4 сая төгрөг
32 тойрогт нэр дэвшигч 166.1 сая төгрөг
33 тойрогт нэр дэвшигч 163.9 сая төгрөг
34 тойрогт нэр дэвшигч 153.5 сая төгрөг
35 тойрогт нэр дэвшигч 154 сая төгрөг
36 тойрогт нэр дэвшигч 152 сая төгрөг
Чингэлтэй дүүрэг
37 тойрогт нэр дэвшигч 156.4 сая төгрөг
38 тойрогт нэр дэвшигч 160.5 сая төгрөг
39 тойрогт нэр дэвшигч 150.3 сая төгрөг
40 тойрогт нэр дэвшигч 166.2 сая төгрөг
41 тойрогт нэр дэвшигч 158 сая төгрөг
42 тойрогт нэр дэвшигч 187.7 сая төгрөг
Багануур дүүрэг
43 тойрогт нэр дэвшигч 171.8 сая төгрөг
Багахангай дүүрэг
44 тойрогт нэр дэвшигч 106.4 сая төгрөг
Налайх дүүрэг
45 тойрогт нэр дэвшигч 187.9 сая төгрөгөөр тус тус тогтоожээ.
О.Заяа
Холбоотой мэдээ
-
zochin (March 28, 2016 4:51:48 pm )
дэндүү юмаа 4 жил тутамд улсын төсвөөр тоглож байхаа болвмоор юм.
Нэр дэвшигчид өөрсдөө зардлаа гаргадаг болчихвол яасын -
иргэн эмэгтэй (March 28, 2016 5:35:47 pm )
шууд цахимаар сурталчилгаа явуулж, соц нийгмийнх шиг айлаар зөвхөн намтар үйл ажиллагаагаа цаасаар тараагаад л болоо ш дээ
-
Bold (March 28, 2016 6:08:57 pm )
Ene mongo iin oorsdooson garguulaldaa! Naad 76 bgadhdee.
-
Хөх чоно (March 29, 2016 12:47:23 am )
Энэ их мөнгийг хулгайчуудын төр байгуулахын төлөө үргүй зараад байхаар монгол улс яаж өөдлөх вэ дээ? Ганц нам эвслийн зардал л 1 тэрбум 460 сая юм бол хэдэн ч нам эвсэл өрсөлдөх юм билээ, хязгааргүй их мөнгийг салхинд хийсгэх нь байна шүү дээ. Тэгээд бас тэдгээр нам эвслүүд нь яг энэ хязгаарт нь баригдаж харагдаач. Бүгд л ялахын тулд бие, биенээсээ өрсөлдөн илүү их зарцуулж таараа. Мөнгөгүй ядраад байна гэсэн хирнээ, сонгууль гэхээр л хаанаасаа энэ их мөнгө гарч ирдэг байна аа? Энэ их мөнгө зарцуулж гарч ирсэн намууд эрх мэдлийг гартаа авсан цагт зарцуулсан мөнгөө хэдэн зуу, мянга дахин өсгөж хулгайлах болно. Ийм л зорилгоор тэд мөнгийг хайр гамгүй зарцуулж байна. Сонгууль гэдэг нь асар том бохир бизнес болжээ. Бид энэ гажуудсан сонгуулийн тогтолцоог өөрчилөх цаг болсон байна. Сонгуулийг мөнгөний болон улс төрийн намуудын нөлөөллөөс ангижруулаагүй цагт Монголд ямар ч сайхан ирээдүй байхгүй.
-
Anonymous (March 29, 2016 6:21:23 am )
хайран ард түмний хөрөнгийг гудамжны хогоор солоид. Юу хийнэ хороо хэсгийн ахлагчаараа намтар түүх үзэл бодол дэвшүүлэх зорилтыг нь хувилж тараагаад л болоош дээ тэр их мөнгөөрөө цэцэрлэгсургууль ,эмнэлэгт хандивлаачдээ гуйж бна иргэд чинь
5 Comments