Монгол Улсын төрд ажилдаг, ард иргэдийн хувь тавиланг тохируулж яваа ах нар минь ээ, энэ гаднаас авч буй ихээхэн хэмжээний зээл болон өрийн бичгүүд чинь нэгэн заяатай, мөрөөдөлтэй, зорилготой Монголчууд бидний хувь тавиланд аюултай үр дүн авчрах вий дээ…
Одон орон зурхай судалдаг залуу хүний зүгээс та бүхэндээ хандаж нэгэн зүйлийг хэлэхэд эдийн засгийн ухааны хэллэгээр ” default ” гэгч чинь жинхэнэ утгаараа бий болох магадлал туйлын өндөр байна шүү…
Хүний бодол маш хүчтэй байдаг. Тиймээс энэ талаар хэт их сенсаац тарихыг хүсэхгүй байгаа юм. Учир нь хүн юу бодно, тэр нь биелдэг жамтай байдаг. Уг талаар чадах чинээгээрээ ганц, хоёр хүмүүст дуулгаж яваа болно.
Аливаа хүн өөрийн гэсэн сонгосон газар, он сар өдөр, цаг минутад энэхүү 4.6 тэрбум настай гариг дээр төрсөн байдаг. Түүнтэй адил улс оронч нэг цаг хугацаанд захирагдаж дахин төрсөн байдаг.
Жишээ нь: Дундад иргэн улс 1949 оны 10 сарын 1 нд одон орон зурхай ухаанд дахин мэндэлсэн бол, Америк улс нь 1776 оны 7 сарын 4 өөр байдаг байхад Орос улс нь ерөнхийлөгч В.Путингээр зурлага нь гарах жишээний. Харин Монгол улс дээр гүн судалгаа, ажиглалт хийж байхад Франц улстай адил үндсэн хуулиараа зурлага нь гардаг юм байна.
Тэгэхээр бид 1206, 1911, 1921, 1940, 1960 биш ! Харин 1992 оны 1 сарын 13 ны өдрийн тэнгэр дахь гаригсийн байршлалыг шууд мэдэх боломжтой юм.
Үүнээс харахад 2020 онд Монгол улсын наран дээр одон орон зурхайн ухаанд ” Үндсээр нь өөрчлөх ” асар хүчтэй нөлөөтэй дэлхийн ван гариг орж ирнэ. Нар бол тухайн улсын төрийг удирддаг болно.
Мөн тухайн үеийн болох 1992 оны санчир гаригийн байрлал нь Монгол улсын санхүү болох өөрөөс нь хоёр дахь орд дээр нь байрласан байдаг юм байна. Харин 2020 онд санчир нь нэг цаг мөчлөгөө дуусгах буюу буцаж нэг цэг дээрээ ирэх юм. Санчир гариг нь хаалт, боолт, хэмжээ хязгаарыг тогтоодог нөлөөтэй байдаг.
Эцэст нь энерги, эрчим хүч судалдаг хүний зүгээс хэлэхэд 1921 оны хувьсгалын эрчим хүч нь спираль маягаар 100 жилийн дараа буюу 2021 онд дахин орж ирэх төлөвтэй харагдаж байна шүү.
Бид бүгд нэг эх оронтой, нэг заяа тавилантай, нэг мөрөөдөлтэй хүмүүс юм шиг. Энэ элдэв янзын улс төрийн ” изм ” үүд, энэ баахан шашны урсгалуудыг хүчээр ч болтугай цэгцэлж, нэгэн нэгэнтэйгээ хөшигний араар ч болтухай эвтэй байхыг иргэд бид чин сэтгэлээсээ хүсэх юм.
Одон орон залуу зурхайч Д.Жавхлан.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ТЭГШ (March 26, 2016 11:04:49 am )
ОДОО ГАДНААС АВАХ ЗЭЛЭЭР mcs-ИЙН БОЛОН ШУНХЛАЙ, ПЕТРОВИСЫН УХАА ХУДГИЙГ ТАВЬЖ АВСАН ӨРИЙГ ТӨЛӨХ ГЭЖ БАЙНА.
-
Зочин (March 26, 2016 11:35:48 am )
ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ АРДЧИЛСАН НАМЫНХАН СОНГУУЛААР ДАХИН ГАРААД МОНГОЛ УЛСЫГ ХУДАЛДЧИХ АМАР ЗҮГЭЭР.
-
ulaan (March 26, 2016 12:17:48 pm )
ur zeel gej eliirch bsnaas tsaashid yaj ajillah yaj uls ornoo abch ybahaa l sn bodooch urgui hun. uls haana bgaan manaih tuunees uuruur ybah gd yahiin ingej bhaar songuuli duhluu enhbayr .uynga.ganbaatar.baasanhuu .metiin humuusiig songohgui bh songoltoo zuv hiih l heregtei dee vm hiij bgaa humd aldaa dutagdal garnaa gehdee tuuniigee zasah talaar bodoj ybdag hun l heregtei ene namiin zaluusiig vuch hiigeegui gej hiisniig ni harluulah humuustei lav sanal niilehgui mash ihiig hiisen hiij bna tsaashid ch hiine
-
иргэн (March 26, 2016 1:08:46 pm )
Улаан пэнүүдээс болж энэ дарангуйлагчид бүр оодорч байна өрөнд оруулж газраа худалдахаас өөр яг юу хиисийн аан
-
иргэн (March 26, 2016 1:17:38 pm )
дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдсан сайдууд алд алдхан мөнгөөр амрагаа худалдсан сайдууд гэдэг л болчихсон цаг бна даа
-
саналХарамсал (March 26, 2016 1:53:34 pm )
Хамгийн харамсалтай нь өнгөрсөн 26 жилд
гаднаас авсан их хэмжээний зээл. ард түмний
төлсөн татвар ард түмэнд нялзалгүй улс төрчид
нэртэй цөөн луйварчидын карманд орчихсон
явдал.-
зочин (March 26, 2016 8:01:35 pm )
харин тийм, бид зээлийг анхнаас нь үр ашигтай зарцуулсан бол нөгөө” бар” гээч улс нь болох байсан,үнэхээр харамсалтай байна Эх орон хойч үедээ аюултай юм хийлээ дээ.
-
зочин (March 26, 2016 8:06:30 pm )
харин тийм, анхнаас нь зээлээ үр ашигтай зарцуулсан бол өдийд нөгөө “бар” улс гээч нь болохгүй юу, үнэхээр харамсалтай байна Эх орон хойч үедээ аюултай юм хийлээ дээ.
-
-
уншигч (March 26, 2016 9:47:48 pm )
Баяртай эх орон минь буруу дутуу ардчилалтайгаа
-
Anonymous (March 27, 2016 12:54:33 am )
1911 болон 1921 Хувьсгалуудын үр дүнд Монгол улс дэлхийгээс 1000 жилээр хоцорч мөхдөгийн даваан дээр байхад нь энэ Элбэг, Үүл нарын нэг нүдээрээ ч үздэггүй социализм нь 70 жилийн дотор дэлхийн улс орнуудын хэмжээнд ойртуулж зарим талаараа гайхуулах хэмжээнд хүрчихсэн байлаа. Гэтэл ийм бэлэн зэлэн материал баазтай улс орныг хүлээн аваад маш богино хугацаанд сүйрүүлэхдээ өөрсдөө асар богино хугацаанд сая сая доллароо бүртгэж хянаж чадахааргүй мартатлаа баяжсан шүү
-
ИРГЭН (March 27, 2016 8:45:18 am )
АН ЭРХ ЧӨЛӨӨГ АРД ТҮМЭНД АВЧ ӨГСӨН ГАВЪЯАТАЙ.АРДЫН НАМ ДАРЖ БАЙСАН ГАВЪЯАТАЙ.
-
Зочин (March 27, 2016 8:49:44 am )
БИТГИЙ ДОНГОС. 1990 ОНООС ӨМНӨ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ МОНГОЛД БАЙСАН ЮМ ШҮҮ. 1990 ОНООС ӨМНӨ МОНГОЛ ОДООГИЙНХООС САЙХАН БАЙСАН.
-
Зочин (March 27, 2016 9:54:42 am )
1990 оноос өмнө ийм луйварчид байгаагүй юм шүү.ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдраад болж л байсан юм. Тэр үeийн 1000 шахам ажилчидтай махны үйлдвэрийг яаж дампууруулж байгааг наад Луйварчин Баттулгаасаа эхлээд харж байгаа биз дээ. Ардчилал нэрээр бүгдийг устгаж ажилчдыг гудамжинд гаргаад өөрсдөө хагартлаа баяжсан та нөхдийг түүх нэгэн цагт шүүх л болно.
-
зочин (March 27, 2016 10:11:21 am )
AN ene 4 jild ulsiig bolon ard tumniig orond oruulj uneheer yaduuruullaa
-
цэцэг (March 27, 2016 12:02:38 pm )
Za ymar ch baisan ene buduuleg shashnaas nen terguund salj baij bid eruuljne .
-
Anonymous (March 27, 2016 2:17:55 pm )
Taivan amgalan baitsgaa huuhduudee, delhii homorchihoogui bna, dahiad bas jaahan idmeer bna.
-
Хөх чоно (March 27, 2016 2:44:11 pm )
Тун сонирхолтой гаргалгаа байна. Гариг эрхсүүд нь дэлхийн болон хүний нийгмийн амьдралд нөлөөлнө гэдэгт би итгэж байна. Би ч бас 2021 онд Монголд нийгмийн том хувьсал, өөрчилөлт гарах болов уу?-гэж горьдлого тавин хүлээдэг нэгэн. Яг өнөөдөр бол манай нийгмийн санаа бодол нийгмийн ухамсар хувьсгалд бэлэн биш байна. Бараг л 2021 он гэхэд л хувьсгалын тохироо бүрэлдэж, бэлэн болох болов уу гэж бодож байсан юм. Та яг миний захтнасан газар майжлаа. Би ямар нэгэн судлаач эрдэмтэн биш. Гэхдээ манай өнөөгийн нийгмийн амьдрал үйл явцыг ажиглахад хувьсгалд нийгмийн ухамсар бэлэн биш байгаа нь харагддаг. Нөгөөтэйгүүр магадгүй гариг эрхсийн нөлөөллөөр нийгмийн ухамсар хувьсгалд бэлэн болж өгөхгүй байгаа байх. Мөн дэлхийн болон улс орны түүхээс харахад тодорхой давтамжтайгаар нийгмийн амьдрал өөрчилөгдөж байх шиг санагддаг. Иймээс би 1921 оноос хойш яг 100 жилийн дараа 2021 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах болов уу?-гэж горьдож байсан юм. Монголчууд өнөөдөр гадаадын капиталын дарамтад орчихоод эдийн засгийн хувьд эрх чөлөөгүй болчихоод байна. Энэ байдал дараагийн хэдэн жилд улам хүндрэх нь хэн бүхэнд харагдаж байгаа. Магадгүй 2021 онд бүх зүйл туйлдаа хүрч, ард түмний тэвчээр барагдан нийгмийн том хувьсгал хийх биз.
-
Эсэргүү (March 27, 2016 7:36:32 pm )
Энэ дэлхий ертөнцөд зээлгүй улс орон нэг ч байдаггүй юм байна. Зөвхөн АНУ гэхэд 14 их наяд долларын зээлтэй. Хугацаандаа төлөгдөж байгаа зээлийг өр гэдэггүй ажээ. Монгол улс гаднаас авсан зээлээ одоогоор төлж чадахгүй болчихоогүй 2016 оноос эхэлж төлнө. Нөгөө талаар Монгол улсад боломж бий. Зөвхөн ил тодын хуулиар 35 их наяд төгрөгийн далд эдийн засаг гарч ирсэн. Манай улсын тооцоонд орсон эдийн засаг /ДНБ/ 23 их наяд байсан бол одоо 58 их наяд гэсэн үг. Бидэнд омог хоорондын,шашин хоорондын,газар нутгийн элдэв маргаан тэмцэл алга. Харин бид амны зоргоор дэндүү их чалчиж, ажил төрөлдөө эзэн болж чадахгүй байгаа ядуурал бий. Энэ л биднийг өрөнд оруулна даа.
-
зочин (March 27, 2016 11:33:10 pm )
зээлсэн юм бол зээлж авсан хүн нь баян байх ёстой ш дээ. хүний юмыг зээлээд авчихсан юм чинь мэдээж байгаа. Тэгтэл бид ядуу байдаг. тэгэхээр бид аваагүй л таараад байна даа. Тэрнээс гадна монгол асар их газрын баялагаа ухаж төнхөж байж яахаараа бид өртэй болчихдог байна аа. өгөөд байж. Бид ядуу тэгэхээр бид аваагүй авсан нь буцааж өг өө. бас газрын баялагийг ухаад байж гадны хүмүүст өгөөд байж өртэй болгочихдог тэр эрх мэдэлтэй хүмүүс нь хариуцлага үүр. хөрөнгөө хураалгана уу ядагсанж монголыг буцаагаад өргүй болго. бид угаасаа ядуу байгаа юм чинь газрын баялаг ухсан ч ядуу, ухаагүй ч ядуу. тиймээс ухахаа зогсоох нь хамгийн мэргэн шийдэл.
-
zochin (March 27, 2016 11:47:30 pm )
Zarim neg mongol uls ard tumnee martsan har amia bodson nuhduudiig buudmaar sabagdaj baiha.Ta b uhnii buynaar amidral mini arzailaa ene buhnii goriig ta nar amsah bolno
-
Erdenetsetseg (March 30, 2016 4:01:57 am )
Ymar yumaaraa ardchilal be uls turiin togloom bolj yduugiin zovlont amidralaar amidarch baih ene tsag ueiin haramsaltai emgenel blood bna.songuuli ene ter geheer durgui hured baihiin
21 Comments