antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2016 43 comments

Ц.Элбэгдорж: Х.Баттулга Тавантолгойг би авъя гэсэн

нийтлэсэн Admin
527-1458818262eebee
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн идэвхтэй залуус болон нүүрном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Он гарснаас хойш Ерөнхийлөгч гурав дахь удаагаа цуврал уулзалтаа ийнхүү хийв. Энэ удаагийн уулзалтыг шууд дамжуулсан юм. Ерөнхийлөгч уулзалтаараа цаг үеийн асуудлын хүрээнд ярилцсан бөгөөд зарим сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын талаар  “Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно” гэж хэлсэн юм.
Мөнгө өгвөл хэнийг ч хамаагүй муулдаг болсон хэвлэлийн асуудлыг зохицуулах уу?
Энэ асуултад “Миний санаачилсан хуульд яваандаа хэвлэл мэдээллийг боомилох хууль болох гэж байсан учраас би татаж авсан. Хэвлэлийн эрх чөлөөний талд би зогсоно. Эрх чөлөөний нэг давуу тал бол алдаа хийх боломж байдаг. Алдаагаа засаад цааш явна” гэсэн хариулт өглөө. Иргэдийн сошиалаар явуулсан асуултад тэрээр ийн хариулж байна.
-Х.Баттулга гишүүнтэй найз болохоороо хаацайлаад байна уу? 
-Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Хулгай хийвэл хуулийнхныг зогсоох гэж явахгүй ээ. Ганцхан хулгай л битгий хий. Намайг хуулийн хяналтыг зогсоосонгүй гэж баахан хэлж байна. Би зогсоохгүй ээ. Тэгэж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ… Би нэг удаа жиргэж байсан. Улс төр рүү орж байгаа бол та нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой. Өөрийн эрх ашгийн төлөө явж байгаа бол түүнээс хол бай гэж. Бид эв нэгдэлтэй байна гээд бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй.
-Х.Баттулгад та юу гэж хэлдэг юм бэ. Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ?
-Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэр шалгуурыг нь Монголын хүссэн компани болгон хангаж чаддаггүй. Уул уурхайн салбрат трушлагатай байх, хийсэн бүтээсэн ажилтай байх гээд олон шалгууртай  Гаднаас орж хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хамтарч ажиллах компаниа сонгодог. Хөрөнгө оруулагчид нь тэднийг сонгохгүй байна шүү дээ
-Таныг гүтгэж, доромжлох юм. Үүний цаана хэн байна вэ?
-Намайг гүтгэж доромжлоход цаг заваа зарцуулдаг олон хүн байхгүй ээ. Би үүнийг үзэгдэл гэж бодож байгаа. Хүнээр төлөөлөх хэлэх арга байхгүй. Хэдэн зуун хүн сууж байгаад өсвөр насныхны тархийг буруу зүйлээр угааж байгаа нь буруу.
-Цагдаагийн байгууллагыг ХЗБХ шалгана гэсэн. Та юу гэж бодож байна?
-Цагдаагийн байгууллага, сайд руу бичиг явуулж байхаар гадаадад гарчихсан хүмүүс рүүгээ л мессэж явуул. Бат-Эрдэнэ, Ганбат гээд нөхдүүд байгаа. Эмэгтэй хүний ард, гадаад паспортны ард нуугдаж байхаар өөрөө хүрээд ирэх хэрэгтэй. Нэг юм хэлье. Монголын шүүх хар, цагааныг ялгаж чаддаг юм. Шүүхийн танхимд очоод битгий даналзаад бай. Наад улсууд чинь улам мэргэжиж байгаа улс. Тийм учраас хууль, шүүхийн байгууллагад итгэх хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороогоор шалгуулна ч гэх шиг. Хууль хяналтынхаа ажилтныг хамгаалах хэрэгтэй. Тэгэж байж бид шударга болно. Ерөнхийлөгч шалгаж байгаа талд нь байдаг байсан шүү гэж магадгүй хожим ярихыг үгүйсгэхгүй. Хийж байгаа ажилдаа цалин нь хүрэлцэхгүй байна. Ер нь Монголд хуулийн засаг тогтох уу, хулгайчийн засаг тогтох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Ард түмэн бол хуулийн засаг тогтоох талд байгаа. Тийм учраас буруу юм хийж, хууль зөрчвөл би өмөөрөхгүй. Ийм л зүйл. Улстөрд орж байгаа хүмүүс тэндээс мөнгө хийх гэж бодож байгаагаа болих хэрэгтэй. Нэг асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи. Та бүхэн мэдэж байгаа. Түүнд автаад байх шаардлагагүй ээ.
-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвуулаа нэг намынхан. Дотооддоо зөрчилтэй байна, сонгууль ойртож байна. Та юу бодож байна?
-Хууль зөрчдөг, авлигач хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг. Түүнийгээ тойрч нэгдэх нь намын эрх ашиг биш. Тэр хүмүүсээ заавал нэр дэвшүүлэх шаардлага байхгүй. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд янз бүрийн асуудал яригдсан байж магадгүй, тийм хүмүүс нэр дэвшээд хэрэггүй. Тийм зарим нэг хүмүүст би нэр дэвшээд хэрэггүй гэж хэлсэн.
Буруу үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс улс төрөөс гарах нь зөв. Ардчиллыг дэмждэг хүмүүсийн сэтгэл зүрх урагдаж байгаа, эд нар хоорондоо талцаад аймшигтай юм болж байна гэж харж байна. Ардчилал эрх чөлөөгөө хууль бус зүйлээс аврах ёстой. Би энэ байр суурин дээр байгаа. Үг хэлэх эрх чөлөө, хийж бүтээх эрх чөлөөнд өөрийн юм шиг л ханддаг. Энэ талд нь зогсох ёстой гэж боддог.
Монголын төр авлигачдын нөлөөнд орж дампуурч дууслаа. Та юу бодож байна вэ?
-Монголын ард түмэн төрөө хараад алга ташаад уйлаад сууж байгаа бол муу төр. Харин шүүмжилж байгаа бол сайн төр. Төрийн эзэн бол ард түмэн. Хуулиас зугтдаг, даварсан хоёр этгээд байна, улс төрийн хүрээнд. Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг. Захиалгат нэвтрүүлэг хийдэг, хөлсний бичээч, хөтлөгч, сэтгүүлч юу байдаг түүгээрээ гүтгүүлдэг. Ёс зүйтэй хүмүүс олон байгаа. Монголыг алба ажлаараа дамжуулж аврая гэсэн хүмүүс байгаа. Бүгдээрээ хулгай зэлгийдээ баригдсан юм байхгүй.
-Монгол дахь МҮҮН-ын ажиллагааны талаар мэтгэлцээнд дуудаж байна, Ерөнхийлөгчөө таныг?
-Намайг өмнө нь мэтгэлцээнд дуудаж байсан, ганц энэ биш. Улсууд дургүй юм билээ. Та өөрийгөө төлөөлөхгүй, ард түмнийг төлөөлж байгаа шүү. Та ард түмний ашиг сонирхлыг төлөөлж байгаа шүү гэдэг үгийг хэлж байсан. Үнэхээр дахиад нэг Ерөнхийлөгч гарчихсан бол очоод мэтгэлцэж болно л доо.
-Одоогийн болж байгаа үйл явдал нийгмийг талцуулаад байх шиг. Сонгуульд оролцохын тулд та МҮҮН-ээс санхүүжилт авсан юм уу, танай нам санхүүждэг юм уу?
-МҮҮН шашин гэдэгт эргэлздэг. Өөрийгөө шүтүүлэх арга үзэгдэлд дургүй. Гурван гол юм тэнд байна гэж би хардаг. Өөрийнхөө бодлыг цорын ганц зөв гэж боддог. Өөрийг нь шүүмжлэхийг хүлээж авдаггүй. Бусдыг урхидах, тархи угаах.
Надад урилга ирж байсан, хурлын нэр бол олон улсын энх тайван, цөмийн зэвсгээс татгалзах гэсэн байсан. Би энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө оролцсон. Оролцох хүмүүст нь дэлхийн удирдагчдын нэрс бичигдсэн байсан. Эхний хоёр өдөр олон улсын хурал болсон, НҮБ-ын байранд болж байсан. Сүүлийн өдөр нь нэг өвгөн орж ирдэг. Түүнд очсон хүмүүсийг би буруутгамааргүй байна. Монголынхоо нэрийг гаргая гэдэг зорилгоор очсон байх, түүнгээс тархи толгой нь эргээд очсон гэж бодохгүй байна.
-С-1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаасан бэ?
-Энэ бол нөгөө л танил технологи. С-1 телевизийн эзэн нь хэн билээ. Харилцаа холбооны зохицуулах газраас С-1 телевизэд бичиг хүргүүлсэн юм билээ. “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаа гэж бичиг өгсөн юм бэ гэж. Хариу өгөх байлгүй.
Тэр нэвтрүүлэгт зөв юм бий, гэхдээ Монголыг талцуулах, түүгээр дамжуулж бие биеэ талцуулах хэрэггүй. Мүүнийг муу гэж үзэж байгаа бол салах хэргтэй. Би түүнтэй ямар ч холбоо байхгүй.
-Монгол Улсын иргэн давхар иргэншилтэй байж болох уу. Ганбат гэдэг хүн АНУ-ын иргэншлийг яаж авсан юм бэ?
-Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно.
Ер нь бид монгол иргэнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр ирж очиж байдаг, ийм замыг нээх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас 2011 онд Монголчууд олуулаа болъё гэдэг санаачлага гаргаж байсан. Тийм учраас саяхан хууль санаачилсан. Монголын иргэн гадаадад мэндлээд орж ирж байгаа бол монгол аав, ээж нь хөтлөөд орж ирж байгаа бол заавал виз гэхгүйгээр ороод ирж болно. Бид арай олуулаа болох хэрэгтэй. Энэ тухай үргэлж л ярьдаг байсан. Элбэгдорж санаачилсан болохоор болдоггүй юм уу, ийм боломж олгосон хууль санаачлахаар.
-Улстөрчид олон мэхтэй байна, яах вэ?
-Тийм ээ, эндээсээ ч загасны дэгээ гаргаж ирж шидээд л, тэндээсээ ч нэг юм гаргаж шидээд л. Ийм учраас Хариуцлагын тухай хуулийг батлах хэрэгтэй.
Прокурорын газраас УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал шууд түдгэлзүүлэх хэрэгтэй. Магадгүй нэг хуулийн ажилтан өөр нэг эрх ашиг сонирхолд хөтлөгдөөд маш шударга хүнийг хэлмэгдүүлэх гэсэн бол яах вэ, тийм учраас түүнийгээ прокурор нь нотол гэдэг заалтыг давхар оруулсан.
Тэр төсөлд прокурорын газраас УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал шууд түдгэлзүүлэх хэрэгтэй гэж заасан. Магадгүй нэг хуулийн ажилтан өөр нэг эрх ашиг сонирхолд хөтлөгдөөд маш шударга хүнийг хэлмэгдүүлэх гэсэн бол яах вэ, энэ тохиолдолд тухайн гишүүнийг хууль зөрчсөнийг нь прокурор нотол гэдэг заалтыг давхар оруулсан.
-Та сэтгүүлчийг шүүхэд өгч байсан уу?
-Би нэг ч  сэтгүүлчийг, нэг ч хэвлэлийн эсрэг гомдол гаргаж байгаагүй. Гартаа тааралдсан шавар бүхнээ цацдаг, гартаа таарсан бүхнээ цацдаг. Тэртэй тэргүй гомдол гаргадаггүй юм чинь энэ нэг бэлэн обьект байна гэдэг. Цаашдаа би нэг ч хэвлэлийг хаа гэдэг үүрэг өгөхгүй, нэг ч сэтгүүлчийг шүүх цагдаад өгөхгүй. Энийг өөрөөрөө харуулах хэрэгтэй. Харин миний тэр хандлагыг буруугаар ашиглах хэрэггүй.
-Аавынхаа тухай та яриач?
-Миний аавыг Монголын Цахиа гэдэг. Цэрэгт явсны дараа өөд болсон. Миний өвөг дээдэс Монгол нутагт хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Хаа нэг газраас нүүж ирээгүй. 1990 онд гаргасан бохир технологийн нэг нь хаа нэгтэйгээс нүүж ирсэн гэдэг. Хэдэн үеэрээ Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж ирсэн хүмүүс шүү.
Хатуудаа хатуу сайхандаа сайхан газар миний өвөг дээдээс хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Намайг гүтгэх гэхээрээ үүгээр доромжилдог. Миний аав, өвөг дээдэс Монгол газар нутагт төрж өссөн хүмүүс. Нүүдэлчин удамтай хүмүүс байсан шүү. Тийм хүний үр сад. Би хөгшин аавынхаа нэрээр нэрлүүлэхийг хүсдэг. Монголын Цахиагийн Элбэгдорж. Өөр юм байхгүй.
-Төрийг яаж хариуцлагатай болгох вэ?
Саяхан УИХ-аас Нийтийн сонсголын хууль гэдэг мундаг хууль баталсан, бүх газар амилуулаасай. Төсвийн асуудал томилгооны асуудал бүгд тэнд байгаа. Төрийг хариуцлагатай болгох. Төрийг хариуцлагатай болгоход мөнгө зарахгүйгээр хийж болно. Харин УИХ-ын гишүүд, хууль баталдаг хүмүүс нь Хариуцлагын тухай хуулиас зугатаад байгаа нь ойлгомжгүй байгаа. Сонгуулиар хулгайч, авлигач хүмүүсээсээ сална гэж ярьдаг ч мартдаг, түүнийгээ эргээд сонгодог. Төрд муугаа шахаад гаргадаг хуультай болох ёстой. Ийм учраас энэ хуулийг УИХ-ын чуулган эхлэнгүүт батлуулахын төлөө явна.
Төрийг хариуцлагатай болгооч гэдэг юмыг иргэд шаардах эрхтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг гартаа барьж байгаа та бүхэн шаардахгүй бол хийхгүй.
Монголын хөгжлийн туйлын зорилго бол монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох.
Малаа хувьчлах үзэл хэдэн мянган жилээс эхтэй, монголчууд мөнх хөх тэнгэрийн дор гэдэг. Энийг би хуулийн дор гэж ойлгож байгаа, ийм уламжлалтай. Тэгэхээр уламжлалаа сэргээж байгаа. Нөгөө талаар монгол хүн хувь заяандаа эзэн болъё. Монгол Улсын хөгжлийн философи бусад улсаас ялгаатай. Иргэд нь хүчтэй байх юм бол эв зохицолтой нийгэм хөгжих суурь болдог. Эхлээд бид өөрийнхөө замыг тодорхойлох хэрэгтэй. Монгол хүн эрхтэй, мэдлэгтэй, бололцоотой байх ёстой. Төр нь эрх мэдэлтэй, тэрнийг тойрсон гэр бүл боломжтой байдаг биш хүн бүрт энэ боломж нээлттэй байх ёстой. Бид гурван саяулаа, энэ бүхэнд оролцоотой байх юм бол энэ Монголын хөгжлийн философи.
Хэн УИХ-д олонх болохоос хамаарах биш, монгол хүний хүсэл зоригоос хамаардаг байх хэрэгтэй. Ингэвэл хөгжлийнхөө зөв замд гарна. Бид донсолгоотой зам руу орсон. Бид үнэн замаар явж байгаа, хүний явдаг замаар явж байгаа. Таны хүсэж байсан ардчилал мөн үү гэж хүн асуудаг. Мөн гэж би хариулдаг. Монгол хүн түүхэндээ байгаагүйгээр хийх боломжтой байгаа, түүхэндээ байгаагүйгээр төр засгаа шүүмжлэх боломжтой байгаа. Ардчиллын мөн чанар гэдэг дургүй байх эрхийг хамгаалахад оршдог. Та хувь заяагаа шийдээд явах ёстой. Ардчиллын утга учрыг ингэж ойлгох ёстой. Бид ардчиллын 20 хэдэн жилд будилж явж бүгдээрээ л суралцаж байна.
-Хуулийн шинэчлэлийн төлөө та намдаа ганцаарддаг уу?
-Би намаас түдгэлзсэн хүн, ард түмнийг төлөөлсөн хүн. Бүх нам, бүх хүмүүстэй хамтарч ажиллахын төлөө явна. Ганцаардаад байгаа зүйлгүй.
Э.Сүрэн
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • иргэн (March 25, 2016 9:52:38 am )

    Үнэхээр л төрийн хүний холч хараа уужуу сэтгэлтэй хүн юм. Би байсан бол ялаануудын турсагыг нь хуулах байсан юм. Монголын мөнгөнд бохир гараа дүрж, түүнээсээ амин хувийн ашиг сонирхолоо хангаж л байсан бол яриад байх юм үнэндээ л алга.

    • Зэв зов (March 25, 2016 4:52:11 pm )

      Их хуралын гишуунийг хэрэгт холбогдсон нотлогдсон бол прокурор бурэн эрхийг тудгэлзуулээд шалгдаг бол сайхан ба харин хэн нэгний захиалгаар зохион байгуулттай хийж байвал эдгээр улсад эргээд л хундээр шийтгэх заавал хорих ял огдог бх хэрэгтэй эбш хуулинд нэг заалт бдаг ч монгол улсад хэзээ ч хэрэгждгуй хууль ба хувь хун албан байгуулаг хэрэг буртгэгч мб прокурор шуухийн буруугаас болж хохирох юм бол тор хохиролыг барагдуулаад эргээд эдгээр улстай хариуцлаг тооцно гэж энэ заалт хэрэгжихгуйгээс болж цагдаа нар олон ч хумуусийг хэлмэгдуулж буудан алж бсаг

      • Зэв зов (March 25, 2016 4:55:31 pm )

        Эндээс л шудраг ес эхлэх хэрэгтэй олон зуун хунийг зодож нудэн хилс хэрэгт буур онц хунд гэмт хэрэгт шийтгуулж бсан энэ заалт хэрэгжихгуй болхоор хуулийхан одоорч хууль бус уйлдэл олон удаа хийж бсан шуу дээ

    • badam (March 25, 2016 10:55:02 pm )

      ярих урлаг гэж энийг хэлнэ. уншиж байгаа болон уншсан хүмүүсийн тархи маш хурдан угаагдаж байна шүү. амьдрал дээр тэс өөр үзэл бодолтой явдаг хүн шүү дээ. баттулгын тухай ингэж ярьж байгаа нь өөрийнх нь захиалгаар баривчилгаа явагдаж байгааг нотоллоо.

    • өндөр настан (March 26, 2016 8:58:43 pm )

      Эбэг холч хараатай гэвэл холч хараатай хүн монголд огт бхгүй гж ойлгож болох юм бна.ТТ яагаад Эбэгийнх болчихдог билээ.Тэр чинь ерөнхийлөгч болохоос гүйцэтгэх засаглалын тэргүүн бус.Тэгээд хэнд өгөхийг яахаараа тэр мэддэг билээ.Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гээч болоод бга бусуу.Ярьж буй яриа нь зурагдсан пянз л гсн үг.Нэргүй баахан шүүмжлэл.Өөрөө шударга хүнүү?Яагаад шүүх эрх мэдэлд оролцох гээд бга юм.албан газрын баярын хурал,жиргээчидтэй уулзах уулзалт гд хаана юу ярихаа мэддэггүй юмуу хаашаа юм,зангиагаа засаад гэх маягийн нэргүй шүүмж явуулаад бдаг.Түүний оронд яагаад хүний нутагт мал маллана гэсэн хэцүү тавилан гж үг амнаасаа унагаснаа тайлбарлах хтэйшдээ.

  • zochin (March 25, 2016 9:57:05 am )

    bitgii hydlaa hoshgorood bai ooroo hylgaich,abligach,hydalch,hog shaar bj muunii gaj donton mini

  • ]piini (March 25, 2016 10:26:01 am )

    uuruu olon hubichlald oroltsaj baigaa darhan tumurlug

  • bi (March 25, 2016 11:25:19 am )

    yamar ih hundeldeg blaa,,Jinehen horchin humuusiin hoorond yas haydag nohoi bna shde,
    Novshiin shaar yum bnada,

  • Заан: (March 25, 2016 11:33:43 am )

    Э.Сүрэн та битгий долигоноод байгаарай. Ер нь хоттой хонинд маань гаднаас чоно оруулж

  • zochin (March 25, 2016 11:41:20 am )

    Iim hulgaich luivarchidaas salmaar baina enhbayar battulga edgeer bvleglelvvdiig nuhchin dar urd hursh shuud vndesiig ni tatdaad yavuulj bna yagaad guraaraai um bolgonii bi avi gedeg um zailuulaachee tulgaa luivarchin um niisengui ene hel am tatlaad salbar bolgon said darga nuuliinhaniig ailgaad bga tulgiig tsaazalaachee

  • зочинт (March 25, 2016 12:01:03 pm )

    монгол хүнд 5 толгойгоо өгсөнч яах вэ хужаа л биш бол

  • ЭЭНЭЭ (March 25, 2016 1:42:30 pm )

    Битгий долгиноод бай.Манай ерөнхийлөгч мэргэжлийн уран илтгэгч шүү дээ Яг Гитлер. Төрийн толгой хужаа,76 эрлийзүүд. Ийм байхад Монгол хөгжихүү,Ард түмэн нь баяжих уу.Бидний амьдрал ямар болоод байна даа.Үүнийг жинхэнэ Монгол хүн би,бид нар биеэрээ амсаад,зовж байна даа.Дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуу болоод байна шүү.Ухаант ардууд минь бидний сайхан сэтгэлийг эдгээр луйварчид их л олон жил ашиглалаа.Ухаан орно гэж байхгүй байна шүү.Улам их даварч байна.Одоо сонгуулиар эрхээ эдэлж,зөв сонгохгүй бол ард түмэн,эх орон минь цаашдаа байхгүй болохнээ.Сонгуулаа зөв өгч сурцгаая.Биднээс их шалтгаалах болоод байна шүү.Бид өөрсдөө энэ тэнэг гаруудыг их давруулж байнаа .Үүнийгээ одоо цэг тавих цаг боллоо

  • ЭЭНЭЭ (March 25, 2016 1:44:22 pm )

    Битгий долгиноод бай.Манай ерөнхийлөгч мэргэжлийн уран илтгэгч шүү дээ Яг Гитлер. Төрийн толгой хужаа,76 эрлийзүүд. Ийм байхад Монгол хөгжихүү,Ард түмэн нь баяжих уу.Бидний амьдрал ямар болоод байна даа.Үүнийг жинхэнэ Монгол хүн би,бид нар биеэрээ амсаад,зовж байна даа.Дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуу болоод байна шүү.Ухаант ардууд минь бидний сайхан сэтгэлийг эдгээр луйварчид их л олон жил ашиглалаа.Ухаан орно гэж байхгүй байна шүү.Улам их даварч байна.Одоо сонгуулиар эрхээ эдэлж,зөв сонгохгүй бол ард түмэн,эх орон минь цаашдаа байхгүй болохнээ.Сонгуулаа зөв өгч сурцгаая.Биднээс их шалтгаалах болоод байна шүү.Бид өөрсдөө энэ тэнэг гаруудыг их давруулж байнаа .Үүнийгээ одоо цэг тавих цаг боллоо Ахиад хэлж болно биздээ.Би дээшээ сөлийгөөд худлаа ярьдаг наад Элэгжоржид хариу хэлж байнаа

  • Зочин (March 25, 2016 1:52:14 pm )

    Эр хурга. Зөв л ярьсан байна. 1990 оны ардчилсан хувьсгалын эхний өдрөөс би Элбэгдоржийг мэднэ. Монголын төрд үнэнчээр зүтгэж яваа цөөхөн хүмүүсийн нэг. Бат-үүл, Элбэгдорж хоёрын бөгсийг төнхөөд төнхөөд үнэхээр МАН юу ч олж чаддаггүй юм билээ. Харамсалтай нь Монголчууд бид хүнийхээ сайн мууг ялгадаггүй, ам уралдуулан муулдаг зантай хүмүүс. Хэзээ хойно магтан дуулдаг, Тухайлбал: Чойбалсан, Цэдэнбалыг мөн ч их муулсан. Одоо амаа олохгүй магтаж байх шивдээ.

    • Зочин (March 26, 2016 10:10:41 am )

      ELBEGDORIIG TAM ESVEL DUUJLUUR HULEEJ BAIGAA NI OILGOMJTOI

  • ЭЭНЭЭ (March 25, 2016 2:01:41 pm )

    Одоо монголд үнэн төр засаг,хууль гэж байна уу,Зурагтаар Д.Сосорбарам ярихдаа Зоригийг, Элбэгдорж,Бат ҮҮЛ 2 алсан.Би хэлж байна гээд ард түмэнд хэлээд байсан.Үүнийг ямар хууль нь анхаарч байна,хариу алга.Ард түмнээ дандаа мангарууд гэж боддог тэнэгүүд.Зүгээр 1 энгийн иргэн хэлсэн бол хэзээний шоронд хийсэн байх байлгүй дээ.Ингэж тэд нар ард түмнээ ялган гадуурхаж байна.Ерөнхийлөгч үнэхээр мэдээд,тэд нь хулгай хийгээд байгаа бол, ардууд бидэнд хэлж яадаг юм бэ Хуулийн дагуу шийдээчээ.Битгий ардуудаар тоглоод бай,тархи угаагаад бай. Ядарч ,гайхаж, цөхөрч байна.Дандаа мэргэжлийн худалч, хулгайч,луйварчид

  • ЭЭНЭЭ (March 25, 2016 2:02:16 pm )

    Одоо монголд үнэн төр засаг,хууль гэж байна уу,Зурагтаар Д.Сосорбарам ярихдаа Зоригийг, Элбэгдорж,Бат ҮҮЛ 2 алсан.Би хэлж байна гээд ард түмэнд хэлээд байсан.Үүнийг ямар хууль нь анхаарч байна,хариу алга.Ард түмнээ дандаа мангарууд гэж боддог тэнэгүүд.Зүгээр 1 энгийн иргэн хэлсэн бол хэзээний шоронд хийсэн байх байлгүй дээ.Ингэж тэд нар ард түмнээ ялган гадуурхаж байна.Ерөнхийлөгч үнэхээр мэдээд,тэд нь хулгай хийгээд байгаа бол, ардууд бидэнд хэлж яадаг юм бэ Хуулийн дагуу шийдээчээ.Битгий ардуудаар тоглоод бай,тархи угаагаад бай. Ядарч ,гайхаж, цөхөрч байна.Дандаа мэргэжлийн худалч, хулгайч,луйварчид.Дутуу хэлсэн байнаа

  • zochin (March 25, 2016 2:20:56 pm )

    Ene Elbegdorjiin yaria ni ter chigeeree Battulgiin esreg chigelsen baina.Yaagaad Mongol ornoo hogjuulii ym hiie gesen hun ni onoodor iim buruutan bolchihdogiin????Ter Bayartsogtiig bodwol Battulga Mongoloo gesen setgeltei, hiisen buteesen ymtai hun shuu!!!!
    Bi Elbegdorjiig anhnaas ni demjdeg bsan.Duuliin jiluuded bol yariag ni sonsood buur uur hurdeg hamag itgel naidwar ulan dor gishgigdej bn.Odoo bol uzen yadaj bn!!!Eronhiilogch ni iim ym yariad suuj baihaar, tsaad hunii bogs dolooh shahsan huuliihan ni yu hiih ni oilgomjtoi shuu!!!Buren shalgagdaagui, gem buruutai eseh ni togtoogdoogui bhad, hereg hiichihsen ym shig ym yariad bn shuu!!
    Zowhon Battulgiin esreg l…..
    Ard tumen medej bgaa shuu!!!!Ard tumen Battulgiigaa songonooo!!!!
    Harin ter Bayartsogtiigoo neg duudaad zagachihaach!!!!Yaagaad gadaadad saya $ awaachij nuusiin??? Yaagaad ter Oyutolgoigoos onoodor Mongolchuud ashigaa hurtej chadahgui bn??? Geed zagnaadahaach!!!

  • w (March 25, 2016 3:22:06 pm )

    Баттулгад 5 толгойг өгчихгүй яасан юм бэ.Ядахдаа л монголдоо их юм хийж бүтээж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй хүн шүү дээ.Элбэгдорж Баярцогт та 2 монгол улсаа зараад худалдаад дууссан биз дээ.Та нарын үр хүүхдүүд монголд амьдрахгүй л байх л даа.Та нар ч монголдоо амьдрахгүй биз дээ.

  • w (March 25, 2016 3:26:21 pm )

    Монгол улсын газар шороо эс ширхэг бүр нь ард түмэн бидний юм шүү дээ.Гэтэл та нар лиценз нэрээр бүх газар нутгаа зарсан гээ биз дээ.Бид бидний үр хүүхдүүд тэгээд одоо яаж амьдрах юм бол доо.Гадаадын олон олон нөхдүүд мөд биднийг газар нутгаас маань хөөх байх да.Баячууд ч яахав мөнгөтэй юм чинь гадаад руугаа гараад явчих байлгүй дээ үр хүүхдүүдтэйгээ.Ард түмэн бид чинь яана даа.Төрсөн нутагтаа гуйлгачин болоод ч хамаагүй газар шороо эх оронтойгоо үлдмээр л байна шүү.Элбэгдоржоо тэр олон лицензүүдийг нь цуцлаад гадаадын нөхдүүдийг хөөгөөд эх орноосоо гаргачих тэгвэл чинь чамайг бүх насаар чинь ерөнхийлөгч хэвээр чинь байлгаяАрд түмэн чинь

  • Иргэн (March 25, 2016 3:48:31 pm )

    Ямар дарчиг юм ярьдаг юм бэ. Бүх гадныхныг хөөгөөд бид өөрсдөө дангаараа улсаа хөгжүүлэх үү? Чадахгүй мэдэхгүй юм зөндөө л байгаа ш дээ. Зөвхөн монголоороо байсан үедээ өвчинд баригдаад байсан түүхийг мэднэ биз дээ. Гадныхны хүчээр л тэр өвчнөөс салсан. Сэрэлтийн орос эмчид ханддаг шиг юм яриад байх юм. Одоо ийм сэтгэхүйтэй хүмүүс байгаа нь гайхшруулж байна.

  • Zochin (March 25, 2016 3:52:41 pm )

    Yu ve… Manaihan olnooroo gadaadad ajillaj amidarch baigaa sh dee. Olnooroo gadaad ruu shuurdag biz dee. Endee yum hiiy gesen hed ni yum yumand ortood, amnii bai bolj baigaa. Turuulj shuuhee boliy. Shuuh bish yumaa gehed Burhan shuune! Battulgiig Chingis bolgohnee bur…Tulshirchih yumaa

  • зочин (March 25, 2016 4:06:07 pm )

    элбэгдорж гэдэг хүн монгол улсын ерөнхийлэгч мөнүү хятадын нь юумуу өөр орон өмгөөлсөн л хүн байхюм оросйн ерөнхийлөгч ард түмнээ ямар сайхан болгож байна түүнээс ядаж суралцмаар юум энд тэнд очиж уран илтгэгчийн тэмцээнд орж байгаа 10-р ангийн сурагч шиг л байх юм учир нь ард түмэн чинь ядарч байна

  • Иргэн (March 25, 2016 4:17:59 pm )

    Ерөнхийлөгч бүхнийг удирдаж, өөрийнхөө санаагаар ажлыг явуулдаггүй нийгэм шүү дээ. Өчнөөн хүн тус тусынхаа ажлыг хийдэг. Биднийг бага байхад харин ерөнхийлөгч давуу эрхтэй байсаан. Нэг их ухаан муутай хүн биш шүү. Мань оронд нь байвал чадах уу….

  • иргэн (March 25, 2016 5:55:37 pm )

    Ерөнхийлөгч өөрийн хуультай. Монгол ерөнхийлөгчийн засаглалгүй гэдгийг бүгд мэднэ.Ерөнхийлөгчийн үзэл бодол аргагүй л ард түмний төлөө байгааг илтгэж байна. Үнэхээр уран илтгэгч мөн. Гэхдээ төрийн мөнгө хулгайлагч нартай,түмний баялагийг цадахаа мартаж цусалж байгаа шуналын бэрдүүдтэй хуулийн байгууллагаа өмөөрч ерөнхийлөгчөө дэмжиж ажиллацгаая.Тэд бол ард түмний мөнгөөр ядуу тарчиг хүмүүсийг тэтгэж өөрсдийгөө хүрээлүүлж цаашаа ханахгүй идэх шуналтангууд шүү дээ.

  • Shaamar shar tohio (March 25, 2016 6:37:23 pm )

    Elbegdorj Mongol ulsiig byr samarj duusallaa.Odoo ene hyniig zogsooh heregtei toroos zailuulj dald oruulah . S.Zorigiig alsan hyn Elbegdorj .Batyyl 2 gej tovj todorhoi helsen shyy dee SOSOR BARAM HELEED BAIHAD .TOROOS BUUHAAR NI HOLIIG NI GOSZOGNUULAAD OMDIIG NI TAILAAD SAIN OROOLGOH HEREGTEI BYR TSAATSALSANCH BAGDAN NOVSHIIN LUIVARCHID YYN DOTOR HOORONDOO HOLBOOTOI MAP MAYAGIIN LUIVARCHICHID ENHBOLD ,SAIHAN BILEG GEED AIMSHIGTAI HYMYYSIIG SAIN SHALGAAD HUULIIN HATUU TSEERLEL HYLEELGEH .TORT MONGOL ULS MANDAN BADRAH BOLTUGAI

  • Элбэг (March 25, 2016 8:06:11 pm )

    Энэ хүн намайг хэн ч яаж ч чадахгүй гэсэн шиг бурж өгчээ.

  • bauaa (March 25, 2016 8:43:01 pm )

    xiisen bvrvv bvx vvlen xezee neg odor oor deer ni bolno

  • haha (March 25, 2016 10:18:31 pm )

    Elbegdorjiin guuli ni tsuhuij duusahgui yumaa

  • Irgen (March 25, 2016 10:22:17 pm )

    Za da er n elvegeegiiali uyhan dongdoj ard tumnii tarhi tolgoi erguulhiig ter gehev ene yriand negch shuluun shudraga ug ym alga buurunhiilsuh ug yrial bn elvegee enhbold bayrcogt batuul naruudiig bhad mgl-d shudrag ys dogtoh gej yu bhave!!!

  • Mongol (March 25, 2016 10:27:30 pm )

    Ene yostoi neeren nudee anivchihgui bultreh yumaa , medrel ni dutuu hugjtsun tairdas uuriin chini hiisen nariin zohion baiguulalttai gem hereg ene mongoliin hun amiin toonoos ch davlaa

  • Aa (March 25, 2016 10:32:56 pm )

    eeljit hoshgirolt den ubuugiin …

  • Зочин (March 26, 2016 10:11:47 am )

    ELBEGDORJIIG TAM ESVEL DUUJLUUR HULEEJ BAIGAA

  • Anonymous (March 26, 2016 1:09:06 pm )

    tulga gedeg tom tuliig yagaad shalgaj boldoggui yum shadraga l bna shdee bugdiig ni shalgh heregtei

  • ХӨХ ЧОНО (March 26, 2016 1:16:27 pm )

    Монголоо гэсэн бодол,санаа байхгүй юм бна.Улс төрийн тэмцэлдээ Монголоо гэсэн хүмүүсийгээ бүү хэлмэгдүүлээрэй.Дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуу бишээ.Бид л өөрсдөө амьдралынхаа төлөө тэмцэж,хариуцлага тооцож болно.Нийгмийг маань Анархизм болгочихоод юу яриад байгаа юм бэ? Газар нутаг бол ард түмний өмч, баялаг юм.Гадны э/з-н луйварчдын,тэдний гар,хөлнүүдийн юм биш Ерөөхийлөгч гуай

  • Зочин (March 26, 2016 1:55:33 pm )

    Элбэгдорж бол их зальтай өмхий санаатай хүн юм. Энэ хүн хөшигний цаанаас ил гарч ирэхээрээ ард түмнийхээ талд эрх баригчдын эсрэг байгаа мэт дүр эсгэдэг, хөшигний ард гарахаараа эрх баригчидтай хүзүү сэрээ холбож нөхөрлөж хамт авилга авч идэж уудаг амьтан шүү дээ. үүнийг үхэрүүд мэдэхгүй

  • Д.Ганхуяг 99116570 (March 26, 2016 3:01:16 pm )

    Элбэгдорж бол Монголын ард түмэнд ямарч элэггүй хүн гэдгийг олон жилийн дараа мэдэж ухаарсан шүү. Энэ хүн ерөнхийлөгч болохдоо “Монголыг авилгал муухай харагдуулж байна” гэхэд нь их баярлаж, мөн чих гүйцэгээж билээ. Гэтэл авилгалтай тэмцэх газрыг Энхбаяртай тэмцэх газар болголоо. Авилгалын гол уурхайнууд руу огт өнгийсэнгүйгээр барахгүй харинч хайцаалах бодлого явуулав. Авилгалын гол сэжигтэн Оюу-толгойг авсан Придландаас авгай нь ТББ гэгчээрээ дамжуулах 2.8 сая доллар авчээ. Бид үнэн мөнийн төлөө аймагшиггүй тэмцэх болно. Магадгүй амь насаа ч алдаж болох юм. Гэхдээ айхгүй байна.

  • irgen (March 26, 2016 6:22:28 pm )

    Erunhiilugchiig dairch doromjlood bgaa humuus tgd ter hardlaga serdlegee batlaach dee. Batalgaa notolgoogui yum bitgii yarij bai. Bidnii hugjihgui bgaa gol shaltgaan ene. Negne e hardaad l zgr haraagad l suuj bgda. Ajilaa uneneesee hiideg hun hd bna aaa. Battulga ugaasaa boilhoitoi hun sh te. Yrij bgaag ni hiisen umnuh uildeluudiig ni sain sudalj bj dugneltee hiitsgee. Elbegdorjiig ch gesen doromjilj bno yag barimtai iim muu yum ingej hiisen geed uurt busdad huleen zubshuuruuleed tgd dair.

  • zochin (March 26, 2016 11:36:48 pm )

    uran dongoddog shuvuu gej ……

  • болиоч (March 27, 2016 12:44:55 pm )

    элбэгдоржоо наад хормой тойрсон хувийн өс хонзонгийн асуудлаа ер нь боливол яагаад байдаг юм бол тэр сайхан ерөнхийлөгчийн нэр хүндийг заавал ийм балайр хувийн сэдэлтэй асуудалд ашиглах юм новш гэж харамсах юм

  • Д.Ганхуяг 99116570 (March 27, 2016 3:10:07 pm )

    Элбэгдоржоов Хөтөлийг хэн үгнэгүйдүүлээд авчихав??? Төмөрлөгийн үйлдвэрийг хэн авчихав???? Авилгалтай тэмцэгч-таны хараанаас мултармааргүй юм????

  • нэг нь (March 27, 2016 8:00:06 pm )

    Энэ хүнээс Баярцогтын яаж олсон нь мэдэдэхгүй гадаадад байршуулсан хятадын монгол гэх хаягтай сая долларын тухай асуух хүн монголд байна уу

  • ИРГЭН (March 27, 2016 9:23:22 pm )

    ЭНЭ ХҮН БОЛОН АН-ЫН БУЯНААР ҮГ ХЭЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ГАДААДАД ГАРАХ ЭД ХӨРӨНГӨТӨЙ БАЙХ ГЭЭД ОЛОН САЙХАН ЗҮЙЛҮҮДТЭЙ УЧИРСАНДАА БАЯРЛАЖ ЯВНА ДАА.БУСАД НЬ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

antalya rent a car