
Одоогоос яг нэг жилийн өмнө Таван толгойн асуудал босч байжээ. Өнгөрсөн жилийн өдийд сэдэрсэн Таван толгойн асуудал өнөөдөрч чухал сэдэв хэвээрээ шийдэл нэхсээр. Улс төр дэх бизнес бүлэглэлүүдийн тулааны гол талбар болчихоод байна гэхэд хилсдэхгүй.
Засгийн газраас Таван толгойн нүүрсний ордыг ашиглах консерциумтай байгуулахаар төлөвлөж байсан “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтээн барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ”-г байгуулахаар Монгол Улсын сайд М.Энхсайхнаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байв. Гэрээ ч байгуулагдахаар болж Ерөнхий сайд болон оролцогч талууд гарын үсэг зурж баталгаажуулхад бэлэн болоод байсан хэрэг.
Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Ард түмний мэдлийн Таван толгойн төслийг ийм хэлбэрээр явуулж болохгүй. УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгуулна” гэж товчхон хэлсэн нь ард түмний нүднээс далд өрнөсөн хуйвалдааныг илчлэх эхлэлийг тавьсан байжээ. Хэрвээ З.Энхболд дарга тухайн үед Таван толгойн хэлэлцээрийг зогсоож, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гарган, шалгалт оруулж авч үлдээгүй бол өнөөдөр ММС компани дампуурч ард түмний Таван толгойг алдах байжээ. ММС компани хийгээд Энержи ресурс дампуурсанаар ард түмний Таван толгой 800 сая ам.долларын өрийн барьцаанд орж Хятадын компанид шилжих байв.
Таван толгойгоо гадны компанид сохор зоосны төлбөргүй алдаж байснаас, ард түмний мэдэлд авч үлдэх З.Энхболдын шийдвэр зөв байж.
Холбоотой мэдээ
-
12457896 (March 24, 2016 3:48:39 pm )
Бэлтрэг, Шаамиг 2 юу гээд Шоудаад байна..
-
Anonymous (March 24, 2016 5:21:11 pm )
Бид азтай юмаа.
-
Nona (March 24, 2016 6:01:16 pm )
MCS bishuu?MMC gej yu yum be?
-
zochin (March 24, 2016 6:59:46 pm )
Монголчууд газраа ухаж амьдарч байгааг мэдэхгүй ямар мөнгөөрөө пс авчаад юу бичээд ч байгаа ч ойлгохгүй нөхдүүд болимоор юм дөө. Баабарын хэлдэгээр нүүрс үнс болсоноос Үндэсний томоохон бүтээн байгуулагч нь нуран унаж байхад Их хурлын дарга өөртөө гавьяаг нааж ч байх гэж . Жинхэнэ муухай Монгол зан гэдэг л энэ байх. Тэгчээд бас хөрөнгө оруулалт тэгтэй тэнцлээ хөрөнгө оруулалт олж ирнэ гээд байгаа.
-
ТЭГШ (March 24, 2016 11:21:08 pm )
MCS Ухаа худгийг С.Баярын үед луйвардаж аваагүй , Хонконгийн биржид хувьцаа болгоогүй болон барьцаа болгон 1 гаруй тэрбум доллар зээлээгүй байсан бол МУ энэ ордтойгоо байж л байх байсан .Одоо тэгвэл тэр чинь манай улсын өмч биш болохгоод байна.Өрөндөө зээлдүүлэгч авахгаад байна. Та мянга өмөөрөөд нуувч нугдаан гэдэг болоод байна. Тэгэхдээ энэ чинь МУ-ын өмч учир MCS-ийн ямар өмч биш тэр тоохчгүй байгаа биз.
-
-
Бат (March 24, 2016 8:01:54 pm )
УРВАГЧДАА ЯАХ ВЭ. НҮҮРСЧДЭЭ ЯАХ ВЭ. ШИЙТГЭЛ ЮМ БАЙХГҮЙ ЮУ.
-
иргэн харц ард (March 24, 2016 8:41:05 pm )
Өнгөрсөн хугацаанд хийсэн ганц ажил Баярлалаа
-
ТЭГШ (March 24, 2016 11:13:25 pm )
Ухаа худаг зээлийн өрөнд явна шдээ. Одоо зээлдүүлэгч талтай хэлэлцээр хийж байна л гэсэн мэдээ байна.ммс чинь mcs-ийн охин компани .Энэ тухай сайтуудад мэдээ их бага гарч байна. Бодвол бас муу аргаар аргалах гэж л байгаа биз. Эцсийн бүлэгт луйварчд нь зүгээр үлдээд луйвардсан мөнгөө аль хэдийн гадаадад байрлуулаад Монгол улс өлөн зэлмэн ард олон баялгаа гадныханд өгөөд дуусна байх.
-
Улс тор судлаач. (March 24, 2016 11:59:36 pm )
Монгол улсын иргэн бур 1072 хувьцаатай эзэмшдэг Таван толгойн нуурсний ордын ашиглалтыг “Энержи ресурс” гэсэн хувийн компаниар дамжуулж Хятатуудад огохоор манай хэн хэн гэдэг дарга нар улайран зутгэж, Ч.Сайханбилэг тэд нарын даалгаврыг биелуулэх гэж яаж тэнэгтснийг олон тумэн мэд нь дээ. Эд нараас энэ удаагийн сонгуулиар салмаар байна. Ард тумэн минь хичээгээрэй.
-
bataa (March 25, 2016 2:30:33 am )
enkhsaihan yamar haruitslaga hyleeh ve
-
engiin negen (March 25, 2016 8:38:51 am )
sain bna. bayarlalaa
-
Anonymous (March 25, 2016 8:46:07 am )
Сайн хүүхэд шүү.өндөөөөөөр болоорой
-
Иргэн (March 25, 2016 12:14:03 pm )
Ганц гайгүй эхлэх гэж ядаж байсан, хэдэн мянган хүн тэжээж байсан, нэг сумыг хот болгож байсан, хэдэн 10-н дотоодын ханган нийлүүлэгчдийн эх үүсвэр нь байсан төсөлөө хэдэн популистууд нь мэдлэг боловсролгүй ард иргэдтэйгээ нийлж унагачихаад баярлаад байж байх юмдаа. Асар том бүтээн байгуулалтыг нүдээр очиж үзээгүй, сошиал ертөнцөөр Монголын улс төр, эдийн засгийг хардаг, сонгуулийн төлөө эдийн засгийг 4 жил тутамд нэг элгээр нь хэвтүүлдэг байдалаа болимоор юмдаа. Уул уурхайн чиглэлээр сураагүй, ажилладаггүй бол холхон байж болдоггүй юм уу? 3 сая уулын инженерүүд байхаар чинь Монгол шиг дотооддоо бараг оймсноос өөр зүйл үйлдвэрлэдэггүй хүмүүс газар доорх бүтээгдэхүүнээ зарахаас өөр яаж амьдрах вэ дээ. Газрын гадарга дээр, худалдан авагчийн гар дээр очсон хойноо баялаг болдог гэдгийг, тэрийг хэдэн зуун метрийн гүнээс хэрхэн өндөр зардалаар гаргаж ирдэг гэдгийг хэзээ нэг ойлгох болдоо.
-
tseren (March 25, 2016 12:45:03 pm )
.Баттулга төмөр зам бариулсан бол нэг ч уурхай зогсохгүй байх байлаа
Нийтэлсэн: 2016-03-25 10:18:36
Нүүрсний үнэ өндөр байх үед дураараа жаалж байсан алтан үе хэдийн ард хоцорчээ. Үнэ өндөр үед автомашинаар тээвэрлэхэд ашигтай ажилладаг байв. 2008 онд Засгийн газраас санаачлага гарган үнийн өндөр өсөлттэй үеийг ашиглаж олон улсын хөрөнгө оруулагчдыг Тавантолгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулагчаар оруулж төмөр зам, бусад шаардлагатай дэд бүтцийг бариулж, улмаар Хятадын зах зээлд голлох тоглогч болох боломж бүрэн бүрдсэн байлаа. Яг энэ үетэй зэрэгцээд тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Төрөөс баримтлах төмөр замын бодлого” гэгчийг УИХ-аар батлуулж дөнгөв. Бодлогийн үндсэн санаа нь уурхайгаас гарах нүүрсийг 1800 км төмөр замаар тээвэрлэж Хятадаас хараат бус гадаад зах зээлд хүргэх байв. Бодлогийн хүрээнд “Монгол Төмөр зам” ТӨХК-ийг байгуулж төмөр замын хэргийг хэрэгжүүлэх болов. Хэдийгээр төмөр замын асуудал боловч уг чанартаа тавантолгойн нүүрсний ордын хувь заяа тэнд хөндөгдөж байсан юм. “Шинэ төмөр зам” нэртэй энэ төслийг олон улсын хөрөнгө оруулагчид ойлгож цөхөөгүй бөгөөд хэзээ мөдгүй хөрөнгөө гаргах гэж байсан хөрөнгөтэй компаниуд нэг нэгээрээ гарцгаасан юм.
Энэ бол 2008 он. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, Х.Баттулга сайд эх оронч болж үлдсэн юм.
2012 онд Засгийн газраас “Шинэ төмөр зам” төсөлд 250 гаруй сая ам.доллар гаргаж өгсөн бөгөөд уурхайн нүүрсийг зөөх энэхүү төмөр замд хөрөнгө оруулагч олох, төмөр зам барьж дуусгах болзолыг Зам тээврийн яам, Монголын Төмөр Зам ТӨХК-т өгсөн юм. Тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх хөрөнгө оруулагчийг 2013 онд багтаж шалгаруулж, 2015 оны 10 дугаар сард улсад хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдэж байв.
Энэ бол 2012 он. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, Х.Баттулга сайд эх оронч хэвээр л байв.
Цагтаа тонн тутам нь 100 ам.доллар байсан нүүрс өнөөдөр 20 орчим ам.доллар болж унаад байна. Тонн нүүрсийг олборлох зардал нь зарагдах үнэтэйгээ ойролцоо байхад ашигтай ажиллах, зах зээлд тэсч үлдэх хамгийн эцсийн зам нь төмөр зам барьж хямд зардлаар тээвэрлэхэд оршиж байв. Энэ ч утгаар 2015 онд Засгийн газар санаачлага гарган Монголын Энержи Ресурс ХК, Хятадын төрийн өмчит Шенхау, Японы Сумитомо компанийг хөрөнгө оруулагчаар шалгаруулж уурхайн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж зах зээлээ хамгаалж үлдэх тэргүүний зорилт тавиад байв. Уул уурхайн эдийн засагчдын хувьд энэ хослол хамгийн тэнцвэртэй, боломжит гарц гэж харж байсан юм. Гэнэтхэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд нар Тавантолгойн хэлэлцээрийг буруутгаж, төмөр замыг төр мэдэлдээ авах шаардлагыг тавьж хэлэлцээрийг зогсоов.
Энэ бол 2015 он. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, Х.Баттулга, З.Энхболд нар эх оронч болж үлдэв.
Төмөр замд зарцуулсан 250 сая ам.долларын тайлангийн мөрөөр цагдаа гүехэн орсон бололтой. Баримт нотолгоо нь ч байгаа болохоор цагдаа итгэлтэй байна. Х.Баттулга, З.Энхболд тэргүүтэй баг хамт олон энэ асуудлыг хав дарах эцсийн арга нь ЭХ ОРОНЧ ХЭВЭЭР ҮЛДЭХ явдал гэж үзсэн бололтой.
Үнийн уналтаас хамаарч дэлхий даяарх нүүрсний уурхайнууд зогсч, төлбөрийн чадамжгүй болсоноо шил дараалан зарлаж байна. Түүний нэг нь манай MMC буюу Энержи Ресурс ХК саяхан төлбөрийн чадамжгүй болсоноо зарлав. Хэрэв төмөр зам барьсан бол хямд зардлаар нүүрс тээвэрлэж, үнийн уналтыг тэсч гарах боломж Монголын бүх нүүрсний уурхайд олдох байв.
Одоо. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, уурхайчид ажилгүй, иргэд орлоггүй, улс мөнгөгүй, Х.Баттулга, З.Энхболд нар өөрсдийгөө эх орончоор зарлав.
Уул уурхайн инженер, эх оронч биш Г.Болд-Эрдэнэ
2016.03.25
-
бэлтрэг (March 25, 2016 1:43:14 pm )
Жүжиг тавьж буй Эрх баригчдын ойр, мэдээлэлтэй байсан улс 2012 онд хувьцааныхаа оронд 1 сая төгрөг авсан. Иргдээ ялгаврлах эрх томчуулд байхгүй. Хувьцаа ч үгүй, мөнгө авч чадаагүй 2 сая иргэддээ энэ 1 сая төгрөгийг төр засаг өгөх ёстой. бид шаардах эрхтэй.Азийн ардчлалын хараацай гэгддэг манай эрх баригчид 3 сая иргэдээ хуурч молигдох аваас Гаагын шуухэд өгье
-
ЗочинЗочин (March 25, 2016 2:31:44 pm )
Амеркийн Пиподи Энержид яагаад өгөх гээд байснаа тайлбарлаач Та? Тэр компани чинь бас л дампуурлаа зарласан байна.
-
irgen (March 25, 2016 10:22:44 pm )
Battylgiin Tavan tolgoig ogoxgyi gecen temtsel ZEnxboldiin gargasan shiidver mash zob baijee. MMC dampyyrch orondoo Tavan tolgoig ogox baican bna gedeg n odoo todorxoi bolj bna shyydee. Tiim bolxooor Baymbacyrengyain xeldeg manai noxoi gej Battylgiig demjcen zob bna shyydee
-
ЗОЧИН (March 26, 2016 10:02:02 am )
монголын төр барьж буй дээрэмчдэд хэзээч итгэж болохгүй гаднаас зээл тусламж хэрэггүй усанд унсан нохойг нэмж зод тэгвэл дотроосоо цэвэршинэ тэхгүй бол ухаарахгүй
-
Anonymous (March 27, 2016 8:20:19 am )
Их хурлын дарга З.Энхболд гуай та хар зам хийх зүүн замын тендерийн мөнгийг идчихсэн үү, эсвэл замын тендерийн мөнгө авсанаа мартчихсан уу?. Хэрэв мартаагүй бол ажилчдийнхаа цалинг өгдөө. Ажилчид нь 1-2 жил ажлынхаа цалинг аваагүй, дутуу авсан байна. Үгүй бол АТГ -д шалгуулдаа.
-
Dutuu dulimag bodloo ilgeev. Humuus teneg gedgiig maani medeg. (March 27, 2016 9:10:49 am )
Хэрвээ З.Энхболд дарга тухайн үед Таван толгойн хэлэлцээрийг зогсоож, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гарган, шалгалт оруулж авч үлдээгүй бол өнөөдөр ММС компани дампуурч ард түмний Таван толгойг алдах байжээ. …………….. Aguulgiin aldaatai bna…..
-
Hate (March 27, 2016 2:01:47 pm )
Z ENKHBOLD JENKO BATTULGAD TUMSUGDUULSEN N IL BOLVOO HARAAL IDMER GEJ MONGOLDOO SAIHAN AMIDRAH YUMSAN
-
иргэн (March 27, 2016 6:08:23 pm )
Энхболд, Баттулга хоёрыг эх оронч гэж хэлэхээсээ монголын баялагийг үнэтэй үед нь мөнгөжүүлээгүй дайсны дарга нар гэвэл оновчтой болох байлгүй.Далимдуулж ард түмний хөрөнгийг хусч хусч одоо хэнрүү дайрч яаж бултах гээд байна вэ. Түүнийг дагаж яваа гөлгөнд жааханч гэсэн юм амалж л дээ. Ийм хөгийн юмнуудыг төрөөс албадан зайлуулахгүй бол хувалж болтлоо идэж уугаад ч цадахгүй ард түмний хөрөнгөөр хооронд нь хэрэлдүүлж дундаас нь хөрөнгө зувчуулж хусаад л зовлонгоор зоо нь тийсэн тийрэнгүүд болж дээ.

22 Comments