
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Зөвлөх байсан Л.Гансүхэд холбогдох хэрэг сунжирсаар байгаа юм. Түүнд 3.6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон билээ.
Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс ял шийтгэл амсаад байгаа Л.Гансүх нарын өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцэх хугацааг хоёр удаа хойшлуулж, өнөөдөр хэлэлцэхээр тов гаргасан юм.
Хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч мөн Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар ирээд байгаа юм.
Б.Сансар
Sonin.mn
Холбоотой мэдээ
-
Medee (March 23, 2016 3:31:14 pm )
Yaasan ih hural boldiimbdee taslagaad yawsan bizdee Ali hezeenii
1 Comment