antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2012 12 comments

Улс төрчид Оюутолгойгоос том орд нууж байна

нийтлэсэн Admin

2009 оны Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулийн үеэр гадуурхагдаж,  2010 онд МАХН МАН болоход тойргийн гадна

үлдсэн Н.Энхбаяр өдгөө олон нууц баримт байгаа хэмээн эрх баригчдыг сандаргаж байгаа. Тэрээр өнгөрсөн намраас  эхлэн хамтарсан Засгийн газрыг МАНАН хэмээж, хүмүүсийг нэр цохон  нууцыг чинь задлана шүү гэж айлгаж эхэлсэн. Гэхдээ өдгөө Н.Энхбаярын ойр дотны хүмүүс “Өргөө” зочид буудлын хэрэгт холбогдсоноос биш нэр гараад байсан хүмүүсийн талаар ноцтой баримт дэлгэгдээгүй л байна. Магадгүй сонгууль дөхүүлж байгаад нууц хөзрөө дэлгэхээр зэхэж байж ч болох юм. Учир нь намынхаа хуучин нэрийг сэргээж, өөрийн гэсэн байртай болоод буй Н.Энхбаяр нэгэн нууц мэдээллийг дэлгэнэ гэсэн албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Оюутолгойгоос 9 орчим км-ийн зайд маш их хэмжээний нөөцтэй алтны орд байдаг аж. Энэ ордыг аль эрт илрүүлж нөөцийг тогтоосон бөгөөд тодорхой хүрээний хүмүүс л мэддэг гэнэ. Уг орд нь байшингаар жишиж үзвэл 880 м өндөртэй гэвэл Оюутолгой дөрвөн давхар байрны төдий л байх юм. Түүнчлэн “Оюутолгойд баригдаж байгаа үйлдвэрүүд тус ордын нөөцийг олборлоход хэт томдсон байгууламж” гэж үздэг мэргэжлийн хүмүүс байдаг билээ. Энэ нь дээрх орд байгаа гэх хардалтыг баталгаажуулах агаад олборлолтын амнаас газар доогуур туннель татаж байх ч магадлалтай юм.
Энэ бүхнээс тоймлон дүгнэвэл улс төрчид энэ ордыг нууж, өөрсдөө завших гэж байгаа бололтой. Эл орд магадгүй гэрээ хийсэн барьцаа ч байж болно.

Б.Сандагдорж


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (January 18, 2012 12:04:03 am )

    Та бүхэнд мэдээсэй гэсэн дээ энэ мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллийг уншаад өөрийнхөө сэтгэгдлийг бичлээ.
    Өнөөдөр манай улсад аль нэг нам, улс төрч байлаа гээд аргагүйдсэн үедээ ард түмэн минь гээд, арчаатай үедээ амьдрал дорой сонгогчиддоо хэдэн халтар төгрөг өгчөөд мартдаг нь хэвийн үзэгдэл болжээ.
    Энэ мэдээллийн хувьд Оюу-толгойгоос их нөөцтэй орд байгаад Монгол улсын хөгжилд бодитой (гарт баригдаж, нүдэнд харагдахуйц) хөрөнгө оруулалт болвол сайхан л байна. Тэгэхгүй одоогийнх шиг 21 мянга, оюутны 70 мянга гэсэн байдлаар арчаагүй, сурч чадахгүй оюутнуудын шоуны мөнгийг бэлдэх юм бол хэрэг алга.
    Хэрэв Н.Энхбаяр намаасаа хөөгдөж, улс төрийн байр сууриа алдаагүй байсан бол ийм мэдээллийг тараахгүй л байсан. Байр сууриа алдсандаа л ингэж бөөн баримт яриад байгаа нь хөөрхийлөлтэй юм. Одоогоор энхийн цагаан тагтаа шиг ард түмний талд зогсож байгаа ч эргээд улс төрд орох юм бол ард түмнийг мартаж, Оюу-толгойгоос илүү их нөөцтэй гээд байгаа ордоос хувь хүртэхийн тулд хальт цухуйсан энэ мэдээллийг улам л нууцлана. Хэрэв энэ мэдээллийг ил болгоно гэвэл Энхбаярыг улс төрд оруулах боломжийг нь хязгаарлах хэрэгтэй. Тэгвэл ард түмнээс олон мэдээлэл ил болох биш үү? Ер нь улс төрчид ийм л хөгийн байгаа шүү дээ.

  • Anonymous (January 18, 2012 3:08:30 am )

    unen ug

  • Anonymous (January 18, 2012 7:00:30 am )

    880m ondor gevel ene chin delhiin hamgiin ondor Burj KHalifa-tai tentseheer urttai gesen yg yy? arai ygyi blgyi dee…tiim bol manaih tasarhai hogjih estoi doo…ene heden oorsdiigoo bodson tansaglaliin deediig edelj bga hymyysd l aldchihgyi bol shy de!!!!!!

  • Anonymous (January 18, 2012 7:07:35 am )

    burhan tenger mongolchuudad ene eh baylgiig uguug bhad manai uls turchid zuv ashiglaad hedhn say hvnee 1 saihn amidaruulj boldggvi yum bhdaa

  • Anonymous (January 18, 2012 9:20:17 am )

    EMKHBAYARAAS aisan mal iu hutsaj bainaa. tertei tergui Emkbayar ch bish baisan uuniig nuuh l baisan. enkhbayarig uls turd oruulahguin tuld arga yadsan teneg hunii ium bichsen baina. nogoon tegee.

  • Anonymous (January 18, 2012 10:12:59 am )

    Mongolchuudaa sereechee ene nuhudiig odoo songohoo bolimoor yumaa bid chin Mongolchuud sh dee!!!!!!!!!

  • Anonymous (January 18, 2012 1:14:29 pm )

    sunlan ihdsen sulamnuud uheesei

  • Anonymous (January 18, 2012 4:27:44 pm )

    ter baitugai olon ordiig manai ih baridag humuusees gadna olon tom noyn humuus baigaa hiliin chandad garch suuchihaad busdiin garaar ajilaa yvuuldag ene bol unen uranii huuli neg tiishee bolbol mongol uls aimar tom asuudal uusen ta bugdiin ogt sanaagui asuudal daanch delgej bolohgui baidal uuseed bna

  • Anonymous (January 18, 2012 4:33:42 pm )

    ta buhend neg unen heley suhbaatar aimgiin 101 delbersen huuchin galt uulnaas mash ih hemjeenii alt garah gej bna ene bol delhiid baihgui nootstei n togtoogdood baigaa

  • Anonymous (January 19, 2012 12:44:59 am )

    ene muusain hvmvvsiig yah be mongolchuudaa ai z ter ord harsh ni ch yahav ard tvmnee jahan bodoj vzesee onoogiin mgl-iin niiiigmen boldog bl chinggisiin ved irgeed ochih ymsn muu sain luivarchid vr hvvhed ni zovnodo sdakuudiin

  • Anonymous (January 20, 2012 7:02:02 am )

    hudlaa hutsaj yah gesen ym bol doo er ni bol minii mongol uul uurhai baylagaasaa bolj tun ch hetsvv baidald oroh ni dee yamaar ch ym be dee odoo bvgd bosood ch zogsooj diilheesee ungur ch bh shig bna daa dendvv uruvdmuur eh oron mini daan ch teneg irgedtei ym daa ……

  • Anonymous (January 20, 2012 7:05:04 am )

    shunaliin tulamnuud saihan amidral gej gahai shig bolhiig hvseed bgaa ym bhdaa erh chuluu ajil hiij amidal zalguulah chine jinhen az jargal chine shvv deeeeee

antalya rent a car