Зам тээврийн яаманд үндсэн чиг үүргийн дагуу асар их мөнгө эргэлддэг газар тул тендерийн маргаан, агаарийн тээвэр, замын барилгын асуудлууд ямагт олны анхаарлыг татсаар ирсэн. Хамгийн сүүлчийн мэдээлллээр л гэхэд Зам тээврийн яамны авто замын тээврийн бодлогын зохицуулах газрын дарга Д.Доржханд өөрийн “Хятад” хүргэнээ замын тендерт ялуулахаар илтэд зүтгэж байгаа хэрэг маргаан дагуулж байна.
Асуудлыг тодруулбал, Зам тээврийн яамнаас өнгөрсөн оны наймдугаар сард урд хөршийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжих Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км автозамын барилгын ажлын тендерийг зарласан байдаг. Хөнгөлөлттэй зээлийг урд хөршийн Exim банкаар дамжуулан санхүүжүүлэх тул банкны дүрмийн дагуу манай улсад нэр бүхий гурван компаниас аль нэгийг нь шалгаруулахыг санал болгосон аж.
Харин уг тендерийг зарлахдаа Зам тээврийн яамны авто замын тээврийн бодлогын зохицуулах газрын дарга Д.Доржханд зориудаар цаг хожиж, нэр бүхий гурван компанийн хоёртой нь үнэ буулгах хэлэлцээр хийх, үнийн саналыг хууль зөрчих замаар дахин авах зэргээр тендерийн ажлыг уясан байж болзошгүй байна.
Д.Доржханд хоёр дахь удаагаа үнэ авахдаа урд хөршийн Exim банкнаас нэрийг нь өгсөн гурван компанийн нэгээс нь үнийн санал авахаас татгалзах зэргээр хугацаа хожсон байна. Ингэж үнэ буулгах асуудлаар тендерийн ажлыг саатуулж байж, 42 сая ам.долларын өртөгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замыг өөрийн хүргэний гэгдэх “Hinjiang Beixiin Road and bridge group” –д өгөхөөр холбогдох албаныхантай тохиролцсон гэдгийг учир мэдэх хүмүүс нь ярьдаг.
Тендерт оролцож буй нөгөө хоёр компани нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замыг 41 сая ам.доллараар барих боломжтой гэж үзсэн байна. Түүгээр ч зогсохгүй замын ажлын 30 хувьд туслан гүйцэтгэгчээр Монгол компани ажиллуулах саналаа урд хөршийн компанийн зүгээс хүргүүлсээр байхад ч үл тоосон гэх.
Нэгэнт хөнгөлөлттэй зээлээр баригдах замын ажлыг Монгол компани бие даан хийх гэрээний эрхгүй. Үүнийг овжингоор ашиглаж, зам тээврийн яамны өндөр албан тушаалтнууд урд хөршийн компаниудыг хооронд нь муудалцуулан байж, нэгнийхээ хүргэнд тендер өгөх лоббиг шамдан хийцгээж байгаа бололтой. Уг нь эдийн засаг хямралтай энэ үед 41 сая ам.доллароор баригдах үнийн саналаа чухалчилмаар. Гэтэл нэг сая ам.доллараар илүү үнэ хэлсэн компаниад өгөхөөр улайрч буй нь ашиг сонирхолын зөрчилтэй хүн юм биш үү гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна.
А.Баярмаа
Эх сурвалж: Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Нараа (March 23, 2016 12:13:48 pm )
Ийм юу ч мэддэггүй малаар ажил хийлгэхээ болих хэрэгтэй.. Наад Доржханд чинь ямарч мэдлэг боловсролгүй хүүхэн шүү дээ. Манай яамныхан бүгд мэддэг, дооглож доромжилдог, гутдаг шүү дээ.. Зоригт сайдаа наад хүүхнээсээ шалгалт аваад үздээ…Шалгавал их юм гарч ирнэ.
-
Пантийн xүү (March 23, 2016 12:59:53 pm )
Пантийн xүү л сонгуулийн одгүй дээ. Амьдралдаа нэг ч сонгуульд өрсөлдөөд ялж үзээгүй гэвэл яаxуу xаxа
-
Лутаа (March 23, 2016 1:06:19 pm )
Xүний xийсэн бүтээснийг нь дурдаxгүй дандаа л мууxай юм бичиж явдаг лаларын сайт
-
Deegiigee demjinee (March 23, 2016 1:10:56 pm )
Nutag ornoo gej hamag setgeleeree zutgej yawaa nutgiin duugee ene songuulid demjilgui yaahaw
-
Таньд амжилт xүсье (March 23, 2016 1:14:46 pm )
Нутгийнxаа нэрийг ганц гаргаж яваа мундаг xүн шүү Дээгий заxирал маань. Таньд амжилт xүсье
-
Ажиглагч (March 24, 2016 8:56:22 am )
Жалга довны үзлээр хол явахаа болисон шүү.
-
-
Иргэн (March 23, 2016 2:35:29 pm )
Нутаг усаараа бахархалгүй яахав. Гэхдээ туйлшраад байж болохгүй ээ. Усыг нь уугаад, төрж өслөө гээд өөр өөр санаатай, ухаантай байдаг шүү дээ. Нэг гэрийн хүүхдүүд ч шал өөр байдаг биз дээ. Сонгууль эсвэл суудалд дэмжлэг авах бллохоороо нутгийн ард минь гэдгийг бид зөндөө л амссан.
-
ард (March 23, 2016 2:36:38 pm )
ӨМХИЙ ХУ Ж АА ГИЙН ГАР ХӨЛ ШУРГАЛСАН ЯЛЗАРСАН ЯАМЫГ ТАТАН БУУЛГАЯ
-
Зочин (March 23, 2016 4:18:11 pm )
Зориг сайд нь сайд болоод дандаа мэргэжлийн хүмүүсээр хүрээлсэнээ гайхаад байсан, өөр шигээ мэдлэг боловсролгүй хүнээр ажлаа хийлгүүлж байгаагаа мэдддэггүй мал шив дээ
-
зочин (March 23, 2016 4:24:41 pm )
ийм хүмүүсээр дүүрсэн байхад төр дампууралгүй яахав дээ?
-
Замчин (March 23, 2016 5:15:38 pm )
Энэ нөхрийг шалгах хэрэгтэй УЛсын мэргэжлийн хяналтын газарт байхдаа улсын комисст шинээр барьсан замыг аввах гэж замчдын үйлийг үзэж байгаад заавал авилга авч байж салдаг гэсэн. Хувийн компанитай сонин чавганц ш дээ шоронд хийх хэрэгтэй
-
ард (March 23, 2016 9:33:07 pm )
Энэ тэнд тэнэгтэж явахаар яамандаа байгаа хулгайч луйварч ху жаа нарыг зайлуулаач эсвэл хамсаатан байхдаа уйвайгүй новшын хужаа нар
-
мөнгөнд нүд улаан (March 23, 2016 9:35:15 pm )
авилгаар олон байр авсан юм байна л даа мэргэжилийн хяналтын цалинг бол биш
-
Amarsanaa (March 24, 2016 12:09:27 am )
Ene avgaig shalgah heregtei.Ard tumnii buyniig buruugaar ashiglaval butsahdaa shoroo teev dee avgai mini.Hund surtlin tsaana zaaval ch ugui avliga,ashig sonirholin zorchil bdag daa.Uls oron ard tumneer tojloj shunal,ashig sonirhol chini ihdeed bval nuglee daahgui bh shuu muusain hulgaich naraa.
-
Б.Лхгагвасүрэн (March 24, 2016 3:48:58 pm )
Юм хийсэн нэгнийгээ битгий доош хийлдээ тийм мундаг юм бол чи өөрөө хийх чинь яасан юм бэ аль нэг аавын хүү ажил хийж л таарна шүүдээ чам шиг ганц тоосго зөөж чадахгүй нөхдүүд арга ядахдаа ийм бичээд суудаг байхдаа, ядаж наад үзгээ дааж амьдар Баярмаа гуай.
-
Anonymous (March 25, 2016 9:06:34 am )
Энэ авгай ханаж цадах болоонүй…
-
zorigoo (March 29, 2016 1:40:57 pm )
Xujaa xvrgentigee uragshaa zailbal taarna muu mal.Zorigt saidaa naad malaa hooj iabuulldaa.Taniig dimjedig shvv
17 Comments