
Зүүн хүрээ хотхоны оршин суугчид бухимдалтай байна. Тэдний ундандаа хэрэглэж буй ус, өөрөөр хэлбэл цоргоор гоожиж байгаа ус зэв, тосондоо баригдсан, уух нь битгий хэл хувцасаа угаахад хүртэл дэндмээр байгаа тухай учирлан ярьцгааж байна. Зүүн дөрвөн замын хаяанд сүндэрлэн боссон уг хотхон “Таван өндөр” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд, иймэрхүү “байхуу цай” маягийн өнгөтэй ус цоргоор гоожоод аль хэдийн сар гаруй хугацаа өнгөрсөн ажээ.
Энэ хугацаанд цэвэр усны төлбөрийг хэрэглэгчдээс ямар ч суутгалгүйгээр тооцож авсан байна. Харин өнөөдрийг хүртэл оршин суугчид мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргалгүйгээр байдал дээрдэхийг хүлээн суужээ. Тэдний хэлж байгаагаар уг хотхон нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй бөгөөд, “Таван өндөр” ХХК өөрсдөө усаа доороо халааж орон сууцныхаа шугам сүлжээгээр дамжуулдаг гэнэ. Мөнгө хэмнэх гэсэн арга уу, эсвэл чанар муутай материал сонгосных уу, ийнхүү ашиглалтад ороод 2 жил ч болоогүй уг хотхон доголдол гаргаж, үүнийгээ засч залруулахгүй байгаад оршин суугчид бухимдалтай байгаагаа биднээр дамжуулан илэрхийлсэн юм.
“Зүүн хүрээ шилгээн” хотхон гэх сүржин нэртэй энэхүү хотхоны оршин суугчид энэ байдлаараа ундны уснаасаа хордох аюул цаг зуурын асуудал болоод байгааг “Таван өндөр” ХХК, мэргэжлийн хяналтын байгууллагууд анхааралдаа авна уу.
Холбоотой мэдээ
-
Zochin (March 22, 2016 2:52:07 pm )
Usaa anhaaraachee
-
Иргэн (March 22, 2016 3:08:10 pm )
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг…. Одоо өнгөний юм их үнэд хүрдэг болж дээ. Яана даа.
-
00000000000 (March 22, 2016 3:23:47 pm )
Шалгадаг шинжилдэг газар нь хандаач ээ яагаад чимээгүй байгаад байдагийн. сонин юм бэ
-
зочин (March 22, 2016 11:02:25 pm )
хуучний угсармалуудийг сүүлийн үeийн шинэ орон сууцний барилгууд яагаад ч гүйцэхгүй.яагаад гэвэл ямар ч эрүүл ахуй.агаар солилцоо,барилгийн норм норматив огт хангадаггүй нэг л их төдөн квм гэхээс хэтрэхгүй ямар ч чанар стандарт байхгүй.Орос ах бид нарийн барьсан угсармал 1,10,3,4,11,13,12 зэрэг хорооллууд бол 200 жилийн настай сайн барилгууд байдаг юм даа.юугаа ч мэдэхгүй гэнэт яаж баяжсан нь үл мэдэгдэх хоосон рэкламанд нь хууртаж хогийн байр авчихаад олон долоон юм гоншигноод яахав дээ.
-
uanjmaa (March 23, 2016 1:42:56 pm )
naad muuhai zebtei us haa saigui.ih mongol ter hebiin buh bairuudad zebtei us uandaa
5 Comments