antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2016 Comments are off

АСЕМ-ын зочдод Приус-30 машинаар үйлчилнэ

нийтлэсэн Admin

145854261856ef981ae96c2

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалт ирэх оны долоодугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотод болно. Энэхүү уулзалтад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төрийн тэргүүн болон өндөр албан тушаалтнууд, албаныхан нийлсэн 4000 орчим зочид төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоог хийгээд буй. Үүнтэй холбогдуулан, тэдэнд үйлчлүүлэхээр өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машин машинуудыг оруулж ирэх санал иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулсан.

Тэгвэл энэ асуудлыг энэ сарын 7-ны Засгийн газрын 142 дугаар тогтоолоор шийдвэрлэж (АСЕМ)-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортлох онцгой албан татвар болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалтыг хавсралтаар баталсан байна.

Тус тогтоолын хавсралтад зааснаар АСЕМ-д зориулж “Тоёота Приус-30″ загварын машин 52 ширхэгийг оруулж ирэхээр болжээ. Эдгээр машинуудыг “Хэт Моторс” импортлохоор болсон байна. Ингэхдээ төсвөөс мөнгө гаргахгүй бөгөөд татварын дэмжлэг аж ахуйн нэгжид үзүүлснийхээ хариуд АСЕМ-ын уулзалтад ашиглах аж.

145854265056ef983a0694c

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car