antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2016 2 comments

В.Путин: СУ-24 онгоцны хар хайрцгийг нээхэд ОУ-ын шинжээчдийг байлцуулах ёстой

нийтлэсэн Admin

e8835e9361fe073f22f21733af2fb1b4

Оросын байлдааны Су 24 онгоцны хар хайрцгийг сэргээж, Владимир Путинд хүргүүлсэн байна. Ноён Путин “ар нуруунаас маань хутгалсан” урвагчдын тухай үнэнийг илчлэхийн тулд энэ хар хайрцгийг нээхэд ОУ-ын экспертүүдийг байлцуулах хэрэгтэй хэмээн хэлсэн байна.

БХЯ-ны сайд Сергей Шойгу өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагт ноён Путинтай уулзах үеэрээ хар хайрцгийг хүлээлгэн өгсөн. Орос улс онгоцыг нь буудаж унагасан Сирийн нутаг дэвсгэрт идэвхитэй ажиллагаа явуулж байгаа тухай тэрээр Сергей Шойгу онцолж хэлсэн байна. Ноён Путин, Су 24 байлдааны онгоцны тухай үнэнийг мэдэхийг хүсэж байгаа ОУ-ын шинжээчдийг байлцуулан хар хайрцгийг нээж, тайлж унших ёстой гэдгийг тодорхой хэллээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сири улсад Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагаанаас буцаж явсан Оросын байлдааны Су 24 онгоцыг Туркийн хил дагуух Сирийн нутаг дэвсгэрт байхад нь Туркийн буудаж сөнөөсөн юм.

Энэ хэргийн дараа Туркийн тал Оросын онгоц 17 секундын турш агаарын хил зөрчсөн тул буудсан. Буудахын өмнө онгоцны багт анхааруулга өгсөн гэж мэдэгдсэн. Гэсэн ч амьд үлдсэн нисгэгч Константин Мурахтин, ямар ч радио дохио, үзүүлэх дохиог хүлээж аваагүй гэдгээ хэлсэн юм. Оросын ерөнхийлөгч Владимир Путин энэ хэргийг “Турк ар нуруунаас маань хутгалаа” гээд, Туркийг Исламын улс бүлэглэлийн холбоотон гэж дэлхий нийтэд зарласан. Гэхдээ Туркийн ерөнхийлөгч Рисеп Таийп Эрдоган Путины энэ үгийг няцаасан юм.

Э.Лхагва

Эх сурвалж: Time.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (March 21, 2016 3:04:45 pm )

    мундаг удирдагч шүү.Хэзээ манайх ийм удирдагчтай болно доо.

  • otgoo (April 02, 2016 8:20:17 pm )

    baigaa yum bishuu kkkk

antalya rent a car