Өнгөрсөн долоо хоногт Х.Баттулга гишүүний туслах Г.Түвшинжаргалыг цагдаагийн байгууллагаас саатуулсан талаар бид мэдээлж байсан. Улмаар түүнийг өнгөрсөн баасан гарагт үргэлжлүүлэн 14 хоногийн хугацаатай хорих шийдвэрийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан юм. Түүнийг саатуулах болсон шалтгаан нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-той холбоотойгоор хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн буруутгаад байгаа.
Тэгвэл уг хэргийг нарийвчлан судлах юм бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Баттулга нь 2012 оны 10 дугаар сард “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-нийг байгуулан тус яамны сайдын хурлын танхимд үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн бөгөөд “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ний ТУЗ-ын даргаар тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти Партнерс” ХХК-ний захирал Ч.Ганбатыг томилон ажиллуулж тус компаний бүхий л үйл ажиллагааг удирдуулан явуулж байжээ. Одоо Ч.Ганбатыг олон улсын цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж байна.
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ганзориг, байгаль орчны албаны ахлах мэргэжилтэн Б.Энхбаяр нар нь 2012 оны 11 дүгээр сараас 2013 оны 03 дугаар сарын хооронд сайд Х.Баттулга, түүний зөвлөх Ч.Ганбатын нараас “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний төсөв, ажлын даалгаврыг 6 тэрбум төгрөг болгон материалыг нь бэлэн болго гэж өгсөн үүргийн дагуу нийт 25000 км квадрат талбайд 11 сарын хугацаанд 6 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр ажлын даалгаврын хамт боловсруулж Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 76 дугаар тогтоолоор төсвийг батлуулсан байна.
Ингээд Х.Баттулгын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/54 тоот тушаалаар “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгууллалтын ажлыг эхлүүлэх, худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороодыг байгуулахыг тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргалд үүрэг болгосон байна. Х.Золжаргал нь 2014 оны 04 дүгээр сард “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар тус яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг газрын дарга М.Баянмөнхийг, нарийн бичгийн даргаар Х.Баттулга сайдын хувийн туслахаар ажиллаж байсан Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Түвшинжргалыг томилжээ. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ганзориг нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хийж гүйцэтгэж байгаа ажлаа Г.Түвшинжаргалд танилцуулдаг байсан бөгөөд Г.Түвшинжаргал нар нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаварт заагдсан үнэлгээ хийх газрын хэмжээг 32000 га орчим байсныг 3516,7 га талбай болгон өөрчлөн сонгон шалгаруулалтыг явуулан “Натурфрейндли” ХХК-ийг сонгож гэрээ байгуулсан байна.
“Натурфрейндли” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас хойш байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажилд нийт 4,4 тэрбум төгрөгний санхүүжилт авснаас 1,4 тэрбум төгрөгийг байгаль орчны үнэлгээ хийх ажилд зарцуулж, 680 сая төгрөг, валют арилжаанд 1,2 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжийнхээ дансуудаар дамжуулан тус компаний захирал С.Амарбаясгалан нь өөрөө болон “Монголиан прокурмент эйжент” ХХК-ий нягтлан бодогч Т.Энхцэцэгээр бэлнээр гаргуулж авч байсан баримт байна. “Натурфрейндли” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр нь нийтийн албан тушаалтнуудтай хуйвалдан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг 5,834,723,849 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-тай байгуулан байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар тогтоолоор батлагдсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ажлын даалгаварт заагдсан газрын хэмжээг 32000 га орчим байсаныг 3516,7 га талбай болгон өөрчлөн үнийг хэвээр үлдээж, талбайн хэмжээг багасгах аргаар болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын хамт гүйцэтгэсэн гэх хуурамч гүйцэтгэлийн материал бүрдүүлэн залилан мэхэлж улсад онц их хэмжээний хохирол учруулан, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.
Цагдаагийнхан уг хэргээр Г.Түвшинжаргалыг баривчилсан бөгөөд цаашид дахин шалгах үндэслэлтэй гэж үзсэн учраас 14 хоног үргэлжлүүлэн хорихоор шийдвэр гаргуулсан байна. Дашрамд дурдахад “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ний ТУЗ-ын даргаар ажиллаж байсан “Либерти Партнерс” ХХК-ний захирал Ч.Ганбатыг одоо олон улсын цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж байгаа юм.
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
зочин (March 21, 2016 11:26:13 am )
Мафи гэдэг чинь л энэ байх даа, АН-д ийм бүлэг луйварчид олон байх шиг байгаам аа, хурдан шалгаж болиулахгүй бол улсыг хоосортол идэж байна шүү, Баттулгын дансруу нэг удаа гэхэд л 200 сая доллар орсон байна, гээ биз дээ,
-
зочинОДОН (March 21, 2016 11:44:38 am )
энэ бол юу ч биш. ЗЭ бол энэнээс их юм гулгуулсан нь л бгаа. чоно шүү дээ
-
Зочин (March 21, 2016 12:04:55 pm )
Наад ажлыг гол зохион байгуулсан эзэн нь зөвлөх Баттөмөр юм. Тэр газрын нөхдүүд Баттөмөрийн үгэнд орж мөн ч олон ажлыг нохойн замаар оруулсан байдаг. Түүний олж ирсэн мэргэжилтнүүд бүх ажилд оролцож асуудлыг ийм түвшинд хүргэсэн. Тэд баахан хүн олж өгдөг ажил хийдэг. Энэ үнэнийг олох хэрэгтэй.
-
Amar (March 21, 2016 12:08:02 pm )
Z.Enhbold toriin omchiin horooni darga bhdaa ulsin buh ashigtai uildver gazruud,bank zergiig hucheer dampuuruulj,AN-handaa avch ogson,jinhene ih garin bolovson hulgaich.Battulgin bolovsrol dutsanaas il bson ni ene,bas shunal ihedsenees shulam bolj bgaa ni ter.AN-inhni hugel nudeer ni garnaa,muusain gamingiin uldegdel hulgaich naraa.Ard tumen buhimdaj bgaa shuu AN-in hulgaich naraa,buudahad ch belen bgaa shuu,bitgii durgui hurgeed bgaarai.
-
Irgen (March 21, 2016 12:35:34 pm )
Battulga uneheer buruugui gej bga bol sanaachilgaaraa IUH-iin gishuuneesee tatgalzaad shalguulchih tegeed l unen muniig ni oluulal daa
-
Anonymous (March 21, 2016 1:13:19 pm )
GENCO GEDEG CHINI 30 -AAD ONY UEIIN NEW YORKIIN MAFIIN NER SHUU DEE
-
zochin (March 21, 2016 1:24:49 pm )
mafiin ner l de zagalmailsan etsegiin komfani shu de
-
ЗОЧИН (March 21, 2016 1:26:08 pm )
ЭНЭ ТӨР ЗАСАГТ ЕР НЬ ИЙМ Л ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН ШҮҮ ДЭЭ АЛЬ Ч НАМ ЯЛГААГҮЙ ТӨРД ЦЭВЭРЛГЭЭ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ШҮҮ
-
Зочин (March 21, 2016 1:40:18 pm )
Төрийн нарийн бичгийн дарга Золжаргал гарын үсэг зурж бүх ажлыг зохион байгуулсан байна. Тэр гарын үсэг зурсан хүнд хариуцлага тооцох биш үү. Түвшинжаргал чинь ердөө л нэг гүйцэтгэгч юм биш үү. Энэ хүний буруу үйлдлийг Золжаргал засах ёстой, чадаагүй бол өөрөө хариуцлага хүлээх ёстой.
-
hyn (March 21, 2016 1:46:00 pm )
Naad humuus chine bugd hishig hu.ia hurtsen uchir bugd hariytslaga yyreh l bh
-
Battulga (March 21, 2016 1:47:35 pm )
Энэ асуудалтай холбоотойгоор Баттулга мэргэжлийн чиглэлээр Баттөмөр гэгчийг өөрийн зөвлөхөөр ажиллуулсан. Энэ хүн Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор барих ажлын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулсан гэдгээр халхавчлан байгал орчин хийгээд улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлийг Баттулга болон түүний нөхдөд боловсруулж өгсөн. Үүнийхээ шанг ч хангалттай авсан. Үүнийг илрүүлж шалгах хэрэгтэй. Нийгэмд байгаа хорт бүлгийн үндсийг нь олж таслахгүй бол хэдэн авгай хүүхнүүдийг бариад л энэ хэрэг шийдэгдэхгүй. Үр дагавар нь нийгэмд маш их хор учруулсаар байна.
-
Battulga (March 21, 2016 1:48:53 pm )
Наад ажлыг гол зохион байгуулсан эзэн нь зөвлөх Баттөмөр юм. Тэр газрын нөхдүүд Баттөмөрийн үгэнд орж мөн ч олон ажлыг нохойн замаар оруулсан байдаг. Түүний олж ирсэн мэргэжилтнүүд бүх ажилд оролцож асуудлыг ийм түвшинд хүргэсэн. Тэд баахан хүн олж өгдөг ажил хийдэг. Энэ үнэнийг олох хэрэгтэй.
-
Battulga (March 21, 2016 1:49:08 pm )
Төрийн нарийн бичгийн дарга Золжаргал гарын үсэг зурж бүх ажлыг зохион байгуулсан байна. Тэр гарын үсэг зурсан хүнд хариуцлага тооцох биш үү. Түвшинжаргал чинь ердөө л нэг гүйцэтгэгч юм биш үү. Энэ хүний буруу үйлдлийг Золжаргал засах ёстой, чадаагүй бол өөрөө хариуцлага хүлээх ёстой.
-
Battulga (March 21, 2016 1:52:50 pm )
Сайдын зөвлөх нэрийн цаана улсын хөрөнгө мөнгө рүү шүлсээ савриулан, нүдээ улаанаар эргэлдүүдсэн бүлэг луйварчид орж ирдэг юм байна. Тэд өөрсдийгөө мундаг судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд гэж рекламддаг. Яг үнэндээ тэд хоцрогдсон амин хувиа хичээсэн баахан луйварчдын бүлэг байдаг шүү.
-
Манан (March 21, 2016 2:24:03 pm )
Женко, А.Гансүх нартай холбоотой бүх асуудлыг сөхөж шалгах шаардлагтай байна аа.
-
Оросын эдийн засагч (March 21, 2016 2:58:08 pm )
Сайншанд үйлдвэрийн парк, Самсунг-тай хамт мөнгө угаах зэрэг чихрийн цаасны үнэтэй болоод байна. Баттулга зүтгэж Оросын МЕЧЕЛ группын Элеген-ий коксжих нүүрсний уурхайгаас БАМ-д холбогдох 300км төмөр зам барих цаг хожихын тулд Тавантолгойн төмөр замыг 8 жил хойшлуулсан нь нүүрс үнэтэй байсан үеийн Монголын алтан боломжыг үгүйсгэсэн, үнэхээр том ял шүү, ядуу Монголчуудаа.
-
Зочин (March 21, 2016 7:03:07 pm )
Энэ авгай, Золжаргал, Баттулга нар тэнд ажиллаж байсан олон хүнийг ажил амьдралгүй болгочихоод одоо юү хуцаад байгаа юм. Араа мэдэж ажил хийдэг байхгүй юу. Угаасаа үл бүтэх нөхдүүдийг яамаар дүүргэсний гай гарч байна. Төрийн ажлыг ингэж явуулдаггүй.
-
irgen (March 22, 2016 7:46:55 am )
Ulsiin mungu idsen hen bsn ch haritslaglaga huleeh estoi Battulga gishuun helmegduulelt gej yrij bna uuruu ideleltsen bolohoor sandarch bgaa l daa .Hytad ylsad mungu idsen humuus urshuulgui bhad manaid bol tolgoigiin eldeg zarchim togtson .deerees ni ard tumnii tolgoi g ugaaj uruwduulj nylh huuhedtei huniig helmegduullee ene ter gej guigeed battulga gishuun aihtar hun dee
-
zulaa (March 22, 2016 8:18:18 am )
xuuxdee martan bidniig xuurch bxdaa bodox baij dee
-
Ganzorig (March 22, 2016 9:22:16 am )
Jenco bidnii talhnaas, ireeduin huuhduudiin maani talhnaas mash ih hulgailj zoogloj de, Mongoliin ard tumnees hulgailsan eh oronch bgaad yahav de
-
Зочин (March 22, 2016 10:33:16 am )
Шинээр байгуулагдсан төрийн яамдын мэргэжилтэн нар гудамжнаас хүн цуглуулж мэргэжлийн хүн болгон ажил хийлгэдэг, дараа нь хариуцлага байхгүй, нөгөө нөхөр нь бултана. Тэр нөхрөөр гарын үсэг зуруулна, зөвлөх нэр өгнө, төрийн ажлыг ингэж л хийж мөнгө зувчуулна даа. Зуун айл дээр барилга барина гээд зогсож байдаг шиг байгаль, орчин, инженер геологийн ажил хийнэ гээд олон хүн байж байдаг. Тэднээр ажил хийлгэхээр ийм байдалд ордог юм.
-
туяан (March 22, 2016 10:53:29 am )
Энэ зальт этгээдүүдийг маш нарийн шалгах хэрэгтэй энэ бөхчүүд улс төрд ороод хэрэггүи шүүдээ улсад учирсан хохирлыг нь төлүүлээд улс төрөөс зайлуулаачээ
-
khurlee (March 22, 2016 4:24:04 pm )
battulga tiim zuil hiih hun bush heterhii uls turjuuleh yum da
-
irgen (March 22, 2016 4:26:27 pm )
songuuli duguhuur l uls turjinu gej l ene bh
24 Comments