antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2016 2 comments

Мансуурлын манан түгшээж байна

нийтлэсэн Admin
5nn9orptfunhqkdt936b9e5jm
Нэг. Удиртгал хэсэг. Мансуурал гэдэг нь сэтгэх үйл ажиллагаанд нөлөөлж, хүний мэдрэмж сэтгэхүйг өөрчилдөг, мансууруулах бодисын нөлөөгөөр хүний биед илэрдэг гажуудсан үйл үүсгэгч, сэтгэцийн ноцтой эмгэг юм.
Мансууралд архи согтууруулах ундаа, тамхидалт, хар тамхины төрлүүд, зарим төрлийн эм, химийн бодис ордог ба олон улсын өвчний ангиллын (Р10-Р19) аравдугаар бүлэгг багтаасан байдаг юм. Мансуурлыг ерөнхийд нь дараах байдлаар ангилан үзэж болно.
Үүнд:
а.Наркомания буюу хар тамхины дон
б.Алкоголизм буюу архинд донтох өвчин
в.Тосикомания буюу хорын дон
Эдгээр бүх төрлийн мансуурал нь сэтгэцийн өвчин бөгөөд олон улсын өвчний ангилалд орсон гэдгийг дээр хэлсэн. Хэн нэг мэргэжпийн бус хүн мэргэжилийн биш эмч ч оношлох, эмчлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ чиглэлээр зохих ёсны мэргэжил эзэмшсэн эрх бүхий эмч оношлох, эмчлэх үйл ажиллагааг явуулдаг журамтай байдаг. Элдэв мансуурал, түүний дотор хар тамхины талаар бичигчид олширсон ба тэд төдий тооны хар тамхичин байна, хар тамхичинг эмчилсэн гэх мэтээр худал ташаа мэдээлэл гаргадаг. Учир нь, хар тамхичныг мэргэжлийн эмч, цагдаагийн хамгаалалт, хяналт дор эмчилдэг юм. Ямар төрлийг нь наркотик гэдгийг ялгаж чаддаггүй, сэтгэц-идэвхт, сэтгэц-нөлөөт гэсэн хоорондоо ялгаатай эм бодисыг ялгахгүй, хольж хутгаад, мансууруулах бодис, хар тамхи хоёрыг ижил утгатай гэж ойлгоод байгаа нь буруу юм.
Хар тамхи. НҮБ-ын хар тамхи, гэмт хэргийн эсрэг хорооноос мэдэгдэхдээ, хар тамхи, сэтгэл түгшээж байна гэж мэдэгдсэн. Монголд хар тамхитай холбоотой гэмт хэргийн мэдээлэл их гарах боллоо. Монгол Улс хар тамхи дамжуулдаг орны тоонд орж байсан бол одоо хэрэглэгч болсон. Монголд хар тамхины хэрэглээ 2000 оноос нэлээд идэвхжин, 2001-2005 онд хэд хэдэн иргэн ял сонсч байсан. Монгол Улсын Засгийн газар 2000 оны гуравдугаар сард “Хар тамхи-мансууралтай тэмцэх” үндэсний хөтөлбөр баталсан ба хэрэгжилт нь хангалтгүй, цаасан дээр л үлдсэн.
Уг нь энэ үеэс ажлаа эрчимжүүлэх шаардлага байсан боловч урсгалд нь орхисон. Одоо хар тамхины хэрэглээ түүнд холбогдогчид жил ирэх тутам нэмэгдсээр байна. Тухайлбал, 2013 онд 40 гаруй хүн хар тамхины хэрэгт холбогдож, 35 хүн ял сонссон бол 2014 онд бараг сар бүр гарсан байна. 2014 оны хоёрдугаар сард 15 хүн, гуравдугаар сард 11 хэрэгт 24 хүн, дөрөвдүгээр сард дөрвөн хүн, тавдугаар сард 66 хүн шалгасан байна. Үүний 10 гаруй нь өсвөр насныхан байгаа нь нэн ноцтой юм. 2015 онд 60 хэрэгт 69 хүнийг холбон шалгуулсан ба 54 нь ял сонсчээ. Сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой гэмт хэрэг 27 хувиар, холбогдогч нь 40 хувиар өссөн байна. Дээрх байдлаас дүгнэхэд хар тамхины аюул ямар хэмжээнд байгааг харж болно.
Архинд донтох өвчин. Манай улсад хэрээс хэтэрсэн, хавтгайрсан архидалт жилээс жилд нэмэгдэж байгаагаас үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг дараах тоон үзүүлэлтээс харж болно. ДЭМБ-ын мэдээлэлд Монголын таван хүн тутмын нэг нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэж тодорхойлжээ. Судлаачдын дүгнэлтээр, нийт хүн амын 60 хувь нь архи уудаг, эрчүүдийн 37.9 хувь нь, эмэгтэйчүүдийн 15 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг ба эрчүүдийн 22 хувь нь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архинд донтох өвчтэй, өсвөр үеийнхний 60 хувь нь архи амссан, уусан, уудаг, согтсон гэсэн дүн гарсан байна. Тухайлбал, 2012 онд эрүүлжүүлэх байранд өсвөр насны 197, 2013 онд 200 гаруй, 2014-2015 онд энэ тоо нэмэгдсэн байдаг.
Дээрх баримт юуг харуулж байна вэ гэвэл архиДан согтуурал хүн амын бүх давхаргыг хамарсан ба үүнийг хавтгайрсан архидалт гэхээс өөрөөр юу гэх вэ. Энэ их хавтгайрсан архидаптаас үүдэлтэй сөрөг үр дагавар нь нийгэмд болон хувь хүний ажил амьдралд муугаар нөлөөлж, асар их гамшиг учруулж байна. Дэлхийн улс оронд нэг хүнд ноогдох архи, согтууруулах ундааны хэмжээ 6-7 литр, манайд 26-28 литр буюу 3-4 дахин их байна. Нэг жилд 1000 гаруй хүн архинаас хамааралтай нас барж, гэмт хэргийн зонхилох хэсгийг согтуугаар үйлдэж байгаа ба жилд 3000 гэр бүл салж байгаагийн ихэнх нь архидалт, согтуурлын улмаас үүссэн хүчирхийллээс хамааралтай байна.
Хорын дон (токсикоминая)
Элдэв бодис (цавуу, гааз, шатахуун, өвс) үнэртэж, зажилж, татаж мансуурдаг, мансуурлын шалтгаантай, сэтгэцийн донтох төрлийн бүлэг өвчин юм. Энэ нь манайд гарсаар байна. 1990-ээд онд Хан уул дүүрэгт 100 гаруй хүүхэд цавуу үнэртэж, мансуураад эмчлүүлж байсан. Энэ нь үйлдвэрийн ажилчид гэртээ цавуу авч ирдэгтэй холбоотой байв. 2012 онд Баянгол дүүрэпг 14-16 насны дөрвөн хүүхэд өвс үнэртээд мансуурч байсан, 2013 онд газ үнэртэж нэг хүүхэд амь насаа апдаж байсан, 2014 онд гурван хүүхэд газ үнэртэн түлэгдэж байсан. Мөн Баянзүрх дүүрэгт 15 настай хүүхэд газ үнэртээд нас барсан, 2015 онд мөн дүүрэгт 17 настай хүүхэд нас барсан.
Мансуурлын гэдэг нь сэтгэцийн өвчин бөгөөд мэргэжлийн эмч нар эмчилдэг, оношилдог, судалдаггэдгийг олон нийтэд ойлгуулах үүднээс дээрх асуудлыг товч дурдаж байна. Ер нь энэ удаа ч биш, 2003 оноос УИХ-ын гишүүд, холбогдох яамдын сайд, нийслэлийн удирдлагуудад хандаж мэргэжлийн эмч нарын төлөөлөл, ил захидал илгээж, хэвлэлд нийтлүүлэн, мансуурлын бодит байдал ямар байгааг мэдээлж, анхаарлаа хандуулахыг санал болгож байсан.
Одоо мансуурлын мананд автсан улс орноо, ард түмнээ бодох цаг болсон гэдгийг төр, засгийн сонорт энэ дашрамд дахин хүргэе. Дээрх байдап Улаанбаатарын утаанаас ч аюултай. Хууль эрх зүйн хувьд авч үзвэл, 1994 онд УИХ-аас “Архидан согтуурахтай тэмцэх” тухай хуулийг баталсан. 2000 онд шинэчилж, 2003 онд нэмэлт өөрчлөлт оруулан, “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн хамт батлан гаргасан. Нэгдугээр үе шатыг 2003-2007, хоердугаар үе шатыг 2008-2012 онд хэрэгжүүлэхээр заасан боловч хэрэгжилт нь мөн л хангалтгүй болсон. Хэрэгжүүлдэггүй хууль батлаад яах юм бэ. 2015 онд хууль гаргахаар УИХ-ын зарим гишүүн өргөн барьсан тухай ярьж байгаад хуульд бага зэргийн ач холбогдол багатай засвар хийснээс өөр дорвитой өөрчлөлт хийгээгүй өнгөрлөө.
Хоёр: Мансуурал, архинд донтогчдыг эмчилдэг ид шидтэн тодорсоор байна
Энэ их архидалтаас болж гэмт хэрэг, танхай балмад байдал газар авч, эрүүл мэндээрээ хохирч, нийгмийн дэг журам апдагдаж буйг түмэн олон бухимдан ярьцгааж байна. Монголын архичдыг эмчлэхээр эмнэлэг байгуулаад ажиллаж байна. Энэ юуг харуулж байна вэ. Бид өөрсдөө эмчлээд, холбогдох арга хэмжээ авч чадахгүй гэж үү. Монголд суугаа ДЭМБ-ын суурин төлөөлөгч, 2016 оны нэгдүгээр сард EТ\/ телевизээр ярилцлага өгөхдөө, манай улсыгархидалт, мансуурлын асуудалд онцгой анхаарап хандуулахыг зөвлөж байсан ба тамхины хууль гарсан ч амьдралд хэрэгжүүлэхгүй, зарим талаар ухралт хийсэн гэж ярьж байна. Одоо энэ хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна шүү дээ.
Хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй хууль гаргаад хэрэг байна уу гэж холбогдох албан тушаалтнуудаас асуумаар байна. Энэ их архидалт, мансуурлыг далимдуулан архичдыг хэдэн зуу, мянгаар нь эмчилдэг ид шидтэн тодорч, олон түмний толгойг эргүүлж, худал хэлдэг их мэдэгчид олноор гарч байна. Манайд ийм ид шидтэн янз бүрийн байдлаар урьд өмнө нь ч байсан.
Тухайлбал, шатаадаг Өнөрөө, газар доорх ашигт малтмалын баялгийг нэвт хардаг Дашцэрэн гэгч үзмэрч тодорч, Ерөнхийлөгч асан П.Очирбатын зөвлөх болж байсан удаатай. Төрийн тэргүүнийг унаж тустал нь хуурсан 90 саяын Гансүх, Архангай аймагт бурханаар бөөлждөг эмэгтэй гэх мэт худал хуурамч ид шидтэнгүүд тодорч байсныг ард түмэн мартаагүй байна. Гэтэл монголын архичдыг хэдэн зуу, мянгаар нь эмчилдэг ид шидтэн хэдэн жилийн өмнө гараад ирсэнд гайхаж түмэн олон баярлаж хүлээн авч байсан байх аа. Гэтэл дээр дурдсан хүмүүсийн адил үйл явдлыг эрхбиш санагдуулж байна. Энд ид шидтэн хэн бэ гэдгийг сүүлийн хэдэн жилд, түүний хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагаас тодруулбал ойлгомжтой болох байх.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт Н. Дoнров
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 19, 2016 10:43:07 am )

    Doноров гэдэг ямар мэрэгжлийн юу хийдэг хүн бэ бичээгүй бна уул нь маш чухал сэдэв хөнджээ хүмүүс гарах гарцгүй болоод өөрсдийн хэмжээнд л арга хэмжээ авч бгаа нь тэр байх манайд мэрэгжлийн эмч нар байлаа ч хир бэлтгэгдсэн бэ манайд сүүлийн үед мансууруулах бодис дэлгэрч их яриглдаж бна одоогоор гэмт хэрэг хийгээгүй ч татсан л бол барьж хорихоос өөр арга хэмжээ алга болтой тэр хүмүүс хаана хэнд хандахаа мэдэхгүй болтойм энд маш олон талын арга хэмжээ бодлого зохицуулалт хийх нь чухалшүү

  • сайдгүй салбар (March 19, 2016 7:22:23 pm )

    энэ эрүүл мэндийн салбар өөрсдөө өвчтэй болсон юун хүн эмчлэх вэ

antalya rent a car