УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг онцолж, тус намд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын чуулган завсарласан байгаа энэ хугацаанд иргэдтэй сонгогчидтой уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудыг сонирхон шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Эдийн засгийн хүндрэл жирийн иргэдэд нөлөөлж улмаар хоногийн хоолонд мах бус таван цул хэрэглэдэг болсон байна. Мөн хувиараа бизнес эрхэлж байгаа иргэдээ, жижиг дунд үйлдвэрлэгчидээ НӨАТ-ын хуулиар далайдган дарамталж байна” гэж хурлын эхэнд онцолсон юм. Хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг тэрбээр өглөө.
-МАХН, МАН ирэх сонгуульд эвсч орох тухай асуудал худлаа сенсааци төдий байсан гэх мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?
-Хоёр намын хамтын ажиллагаа эвтэй байх ёстой гэж намуудын ахмад гишүүд төдийгүй ард түмэн үзэж байгаа. Миний зүгээс МАН, МАХН-ыг хамтрах ёстой гэж үзэж байгаа. Сөрөг хүчин ч МАН, МАХН-ын эвсэхийг дэмжиж байгаа шүү дээ.
– Эрүүл мэнд, спортын сайдыг томилолгүй таван сарын хугацаа өнгөрлөө. Энэ асуудалд намын зүгээс барьцаа хийж, цаг хугацаа алдсаар байгааг та хэрхэн үзэж байна вэ?
-Энэ салбар сайдгүй ч биш түр орлон гүйцэтгэгчтэй байна. Гэхдээ хариуцах сайдыг яаралтай томилох ёстой. Шадар сайдын их ажлын хажуугаар тус яамыг удирдана гэдэг амаргүй шүү дээ. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй утсаар ярьж Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой байна гэдгийг хэлсэн. Үүний хариуд Ч.Сайханбилэг “Онцгойлон анхаарна” гэж байна лээ.
Д.ЖАРГАЛ
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (March 17, 2016 3:01:55 pm )
terbishdagva dargaa taniig sain hvn gej hvndeldeg ard bidnar chin amaaraa gazar hatgah n bn yah ve neg vg ard irgeddee heleech
-
Зочин (March 17, 2016 7:59:43 pm )
дэгээ тавьж, хов хутгагчидынхаа талаар л бод!та нар ч гэсэн хэмлэхээс өөр юу бүтээв, яаж туслав?Одоо чаддаг чинь харагдах л болно?Танай МАХН тогтнох эс тогтнохоо л судлаж бай?хол очиж……
-
Оюун (March 18, 2016 10:22:23 am )
Намаас болж ард иргэд бид хүртэл ам муруйх юмаа. Тэгэхээр намынхан улайрах нь аргагүй юмдаа. Аль ч нам бай улс орныхоо төлөө бай л даа. Улс гэдэг чинь хүн бид нар биз дээ. Бид доройтвол Монгол улс доройтлоо л гэнэ биз дээ.
3 Comments