antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 23 comments

НӨАТ-ын дарамтаар иргэд, наймаачид хоногийн хоолноосоо салж байна

нийтлэсэн Admin

0fd22fc6d6d2383aa3d84779befed7a2Энэ оны нэгний өдрөөс эхлэн худалдан авсан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний төлбөрт нэмж төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авдаг болсон. Өөрөөр хэлбэл, нийт төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг жилийн эцэст буцаан авна.

Мөн сар бүр 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий урамшуулал, сугалаанд оролцож мөнгө хожих боломжтой болсон. Сугалаанд мөнгө хожоод, жилийн эцэст авах мөнгө гээд л хүмүүс баримтаа бүртгүүлж өөрсдийгөө баясгаж суудаг болоод буй. Тэгвэл энэхүү НӨАТ-ын өмнө наймаачид сөхөрч байна. Далд эдийн засгийг бууруулах, улмаар төсвийн орлогыг бодитой төвлөрүүлэх хөшүүргийг бий болгох зорилготой НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж орхисон нь авууштай. Гэвч эрсдэлийг дагуулж олон хүнийг хоногийн хоолноос нь салгах арга болж хувирав. Жижиг бизнес эрхлэгч нар дарамтанд орж эхэлсэн тухайгаа хэвлэлийнхэнд дуулгав. Учир нь иргэдийг НӨАТ-ын баримтын сугалаа гэх зүйлээр “хахуульдаж” тэднийг шахалтад оруулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, иргэдийг сар бүр төлсөн НӨАТ-ын баримтаар сугалаанд хамруулж 20,000-аас 100 сая төгрөг хүртэл мөнгөн урамшуулал авах боломж бүрдүүлсэн талаар сурталчилж ганц нэг иргэдийг 20 мянган төгрөгөөр урамшуулах төдий болсон.

Үүнээс нь болж иргэд сугалаанд оролцох баримт олгож чадахгүй байгаа дэлгүүрээс юм авахаа больж. Баримт олгоогүй газрыг матаж байх ёстой хэмээсэн. Иргэд Татварын тусгай дугаарын утсанд холбогдож, гомдол мэдүүлэн жижиг худалдаа эрхлэгчдэд торгууль ноогдуулж эхэлсэн байна.

Угтаа бол энэхүү жижиг дэлгүүрүүд нь НӨАТ ороогүй бараагаар үйлчлүүлэгчдээ үйлчилж буй. Гэтэл иргэд сугалаа гэх хошгируулалтанд хууртан нэгнээ хоногийн хоолноос нь салгаж байгаа юм. Сүржин нэртэй сугалаанд нь азтан болсон хүмүүс нь олдохгүй байна, азтан болсоноо ч мэдэхгүй явж буй. Гэтэл амьдрал дээр энэхүү хууль маш олон хүнийг ажилгүй, хоолгүй болгоод байна. Жижиг худалдаа эрхэлдэг хүнсний дэлгүүр яаж тэрхүү үнэтэй кассын машиныг авах вэ, зарим нэг нь олж байгаа хэдийгээ торгуульд тавиад туучихгүй нь тулд мөнөөх машиныг авсан гэж байгаа. Тэгсэн сүлжээ байхгүй нь улмаас кассын машин ноь ажиллахгүй байгаа юм. Эхлээд хөрсөн дээр хэрхэн буулгахаа сайтар судалж хийлгүй өөрсдийн амьдралдаа тохируулан хуулиа санаачилсан бололтой. Хууль санаачилсан улс хэзээ ч гэр хорооллын жижиг дэлгүүр, эсвэл хямд үнээрээ иргэдээ хангах гэж өрсөлддөг хүнсний дэлгүүрүүд дээр үйлчлүүлж байгаагүй байх. Орон сууцны ойролцоо маш олон дэлгүүр байдаг. Тэрхүү дэлгүүрүүд үйлчүүлэгчдээ хямд үнээрээ л татаж байж байнгын орлоготой болдог нь нууц биш. Тухайлбал, сүү 1800 төгрөгөөр Тунамал дэлгүүр зарж байхад түүний зэргэлдээ орших дэлгүүрт адилхан сүү 1900 байх жишээтэй. Ингэхээр мэдээж худалдан авагч 100 төгрөгөөр хямдыг нь сонгох нь ойлгомжтой. Тэгвэл сугалаатай баримт олгож эхэлсэн цагаас эхлэн сугалаатай баримт авах гэсэн нэрийдлээр НӨАТ орсон үнэтэй дэлгүүрээр үйлчлүүлж эхлэв. Ингэхээр хажууд дахь хямд үнэтэй дэлгүүрээр үйлчлүүлэгчид сугалаанд орох гээд үнэтэй дэлгүүрээс худалдан авалтаа хийж байна гэсэн үг.

Худалдагч “Стимо” ХХК-ийн 610 төгрөгийн үнэтэй байсан цай 1,280 төгрөг болсон. Энэ нь 2.1 дахин нэмэгдсэн гэсэн үг. Үүнийгээ “бид оны өмнө үнээ нэмнэ гэж хэлж байсан” хэмээн тайлбарласан. Энэ мэтээр ихэнх бараа бүтээгдэхүүн багадаа л 90-100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Гэтэл иргэдийн цалин нэмэгдээгүй. Тиймээс худалдан авалт эрс муудаж байна” хэмээн учирлаж байв. Бас л бодох асуудал. Түүнчлэн дэлгүүр нь өдөрт 30 талх зарчихдаг байсан бол одоо 15 талх ч зарж чадахгүй байгаа гэнэ. Захын хорооллын иргэд бэлэн мөнгө байхгүй болчихсон. Өлсөөд уйлж байгаа хүүхдээ хөтөлж орж ирээд, иргэний үнэмлэх, алт, мөнгөн ээмэг, бөгж, гар утас гээд боломжтой бүхнээ барьцаанд тавиад зээл авдаг болсон гэв.

Ийнхүү сугалаатай баримттай ч юу ч хожоогүй, урамшуулал ч аваагүй олон иргэд нөгөө сайт руу нь орж байнга л шалгадаг болсон гэнэ. Нөгөө хэсэг нь азтан болсоноо ч мэдэхгүй явна. Хамгийн их хохирч байгаа нь жижиг худалдаа эрхлэгч иргэд. НӨАТ-ын хуулийг зарим эдийн засагчид хөгжилтэй томоохон үйлдвэрлэгч улс оронд ашиглаж байгаа гэж онцолсон. Гэтэл манайх жижиг улсад шууд хуулж хэрэглэсэн хууль хатуутаж байна. Хатуухан хэлэхэд томоохон сүлжээ дэлгүүртээ дэмжиж байна. Жижиг худалдаа эрхлэгчид ч бас бизнес эрхлэгчид баймаар. Иргэддээ ч ээлгүй, бизнес эрхлэгчдээ шахаж дарлуулсан наймаачид хоолноосоо салж байна.

Х.Даваа
ХОЛБООТОЙ МЭДЭЭ:
Эх сурвалж: Dorgio.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • 2016 (March 17, 2016 11:33:55 am )

    үнэн зүйл бичжээ

  • zochin (March 17, 2016 12:02:28 pm )

    ЭНЭ АН АРД ТҮМНИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА.АРАЙЧ ДЭЭ.ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ АЖИЛГҮЙДЭЛ ОРОЛОГ ИХ БУУРЛАА.АЛИЙН БОЛГОН ХУЛАЧ,ХУДАРГАГҮЙ НӨХДҮҮДЭЭР ТӨРӨӨ УДИРДУУЛАХАВ ДЭЭ.БУШУУХАН СОНГУУЛЬ БОЛЖ АН-ЫГ СӨНӨӨЕ

  • TSETSEGEE (March 17, 2016 12:22:45 pm )

    songuuli ni hurdamn bolj ene ardchilalin zavaan yumnuud zailah heregtei yerunhiilugch shigee saihan yum yarij ard tumnii tolgoig erguulj tuild ni hurgej suhruulj bna sh dee uursduu l hagartlaa bayajij bna sh dee odoo ed nar ajil hiihgui yaj idehev uldej bgaa hugatsaand yu ch hiihgui ideh tusul ayataihan idesh haa bna teriig l bodoj ulsin san humrugiig hoosruulj suugaa sh dee uneheer haramsaltai bna odoo yahav yyrsduu songoson manai huurhii ard tumen

  • zochin (March 17, 2016 12:35:01 pm )

    medeh yum alga ter sugaland ni hench hojood bgaa yum
    luivar bh

  • Anonymous (March 17, 2016 12:46:40 pm )

    Мүүн-ий гаж сургаал, зан үйл шиг гаж юм мөн их сэдэх юмаа. Нэгэнт эрх мэдэл нь байгаа болохоор бид дагах л юм даа.

  • Mendee (March 17, 2016 12:47:51 pm )

    Vher Mongolchuud Bosoh tsag in irjee. Ene Daramt arai dendej bgan bishvv!!!!!

  • 555 (March 17, 2016 1:23:42 pm )

    Уг нь зөв л юм хийсэн шүү дээ. Айхтар үнэ хөдөлсөн ззүйл байхгүй.дэлгүүр ажиллуулаад орлого олж байгаа бол татвар төлөх ёстой.дэлгүүрт дандаа нөат төлдөг компанууд бараа нийлүүлж байгаа болохоор дэлгүүр нөатын татварыг төлж байгаа гэж ойлгож болохгүй. Тэр талон хэвлэдэг машин 65000 төг байгаа.юмыг болгох өнцгөөс нь харвал болж л байнөө .хуучин татвараа нууж хоёр тайлан гаргадаг байсан газрууд л их хэл ам хийж байгаа шүү

  • зочин (March 17, 2016 1:32:12 pm )

    Эдийн засаг хэцүү байхад арай дэндэж байнаа, манайх нэг жижиг цайны газар ажиллуулдаг, өчигдөр татвараас хүн ирээд кассын машин авч тавь үгүй бол 500.000 төг-р торгоно гээд явсан, 5 хоногийн өмнө мэргэжилийн хяналтаас ирээд засвар хий гээд 500.000 төг-ний торгууль бичээд явсан, СӨХ нь үнээ нэмсэн, хаалгаа хаачихгүй ус дулаан цахилгаанаа арай ядан төлөөд явж байхад хэцүү байна, манайх шиг олон газар байгаа гэж бодож байна

  • зочин (March 17, 2016 1:34:35 pm )

    олон хүн хоолноосоо салж байгаа юм байнадаа, ерөнхий сайдаа

  • irgen (March 17, 2016 1:46:42 pm )

    End jimhene bor amidarliin uneniig bichsen bna . AN zasag bariad ard bidniig sohruulj guitselee . amidral medehgui baychuud huuli batlaad borchuudiig shulaad l baih ym

  • trtr (March 17, 2016 1:58:00 pm )

    irgedee yalgavarlan gaduurhaj baigaa yum shig sanagdaad baina.neg heseg ni sugalaand ogt oroltsoj chadahgui baina. zugeer l nuat iin tatvaraa bagasgaad buh aa negjuud tatvaraa tulbul iluu ih tatvar hurimtlagdmaar yum.

  • Mongolhuu (March 17, 2016 2:45:58 pm )

    het neg taliig barij bichsen zuil bn.
    Hudlaa amidral hetsvvdlee mongolchuud gsn tom ner tomya ashiglaad bhin
    ene bol zow zuil ym shvv
    harin ch bvh gazriig tegsh erhtei bollgoj baigaa yvdal shvv

  • Bid. Songoson (March 17, 2016 2:49:11 pm )

    Urbanik . .?? Ter nuhur. Sedej. Saihanbileg ? Demjij bas. Ard. Bid. .!? Uursduu?!

  • w (March 17, 2016 3:58:33 pm )

    Харин тийм жижиг бизнэс эрхлэгчид үнэхээр хэцүүдэж байгаа ш дээ.Энэ арай л өрөөсгөл хууль болсон доо.Ямар ч амьдралд нийцээгүй хууль ш дэ

  • zochin (March 17, 2016 4:10:28 pm )

    ene arai denduu bna delguur zah languugaar buun heruul ard tuildaj bna ene iig hyrdan zosoohgui bol mongol uls gun hymrald oron shuu jijig biznes erhelj gants 2 hun ajiluulj turees tulj bgaa humuus bur alilaa ehneesee haaj ehelj bna

  • төрөө цэвэрлэж авая (March 17, 2016 5:21:03 pm )

    Жижиг дэлгүүрүүд ашигтай ажилладаг. НӨАТ зөв. Татвар дээр төр тогтдог учраас энэ арга зөв. Сүү одоо жижиг дэлгүүрт 1500 төгрөгөөр зарж байна. БГД -14 хорооны цог учрал д 1500 аар сүү байна

  • mongol (March 17, 2016 5:57:25 pm )

    surug huchin eniig olj harj chadahgui bna ard tumnee bodohgui jinhene luivarchid turd bna da

  • ajiglahch (March 17, 2016 6:01:53 pm )

    10 hubiin ashig olj ydaj bhad 10 hubiine tatbaraar avna geheer jijig biznesuud suirj bna shuu dee olon hun argaa barj bna daa iim teneg uls turchid bh ch gejdee haanaas heniiig duiraisan ym boldoo ter lav mongol hun bish gadaadiin tagnuul biz ene huiliig bodoj olson hun

  • Anonymous (March 17, 2016 7:33:57 pm )

    Ene tsaaguura mash tom asuudal l gej bodoj b.n hvn padana awaal ogool oruulaal b.dag daraan bidneez tatwar awah gej bidnii orlogiig tandaj b.gan ter teriinch oilgohgvi suglaa geed hoortdon garuud b.gaal bahiin suglaa hezee vnen bailaa da biden shig jijig hudaldaachdiig shahaj muusan baychuul n l mongondo gahah b.hda odroos odort orloggvi bankni shahaand orj b.g bid yaduursaar l b.n da

  • Anonymous (March 17, 2016 9:32:11 pm )

    Дэлхийн баян 26 оронд хэрэгжиж бгаа хууль тэгхэд ядуу манайх шиг улсын ард иргэд гуйлагчин болгох хууль шуу дээ

  • zocnin (March 17, 2016 10:33:42 pm )

    ter dvnjingarab xydaldaani langy tvreecelj cyyj bga xyjaa nariig zailyylaacnee dendy oodorcon bna mongolcnyydiin xooliig byl:aagad cyygad bna hsde fsaahsa xarad xyjaagar yariad naahsa xarad mongoloor yarij bga ni byr zebvvn ted nariig tatbarraar darmtlaacn bairni vniig xyjaa nar ocgodog dollar yanig xyjaa nar ocoog hsde

  • zocnin (March 17, 2016 10:41:31 pm )

    ‘xyjaa yabyylga araar ni hsyrgaad tyrxiraad bna arcnilcan nam ter cnigeeree xyjaa nar mongolli g xagalgan bytargax yil yabdal yabyylj bna

  • ахөхөхө (March 23, 2016 10:13:51 am )

    Жижиг дэлгүүрүүд зах бөөний төвөөс бараа авахдаа НӨАТ-н падаанаа аваад төлөх ёстой НӨАТ-сөө хасуулахаа мэдэж байгаа болов уу. Хамгийн гол нь гаднаас нууж хааж дутуу мэдүүлж бага татвар төлж импортоор бараа оруулж ирдэг зарим нэг газруудын орлого ашиг, далд эдийн засгийг ил болгох гэж энэ хуулийг хэрэгжүүлж байгаа. НӨАТ гэдэг нь илүү хэрэггүй хэрэглээг бууруулах, хэмнэлттэй байлгах, импортыг багасгах л зорилготой. Жаахан хуулиа уншиж ямар зорилготой хууль вэ гэдгийг нь мэдэж байж бураач. Мэдэхгүй бол Монголоор дүүрэн байгаа нягтлангуудын нэгнээс асуу. НӨАТ-г чинь эцсийн хэрэглэгчид л төлдөг татвар. Тэгтэл дэлгүүрүүд тэр татварыг төлдөг юм шиг ярих юм. Нэг тооцоо хийж үзье. Нэг дэлгүүр үйлдвэрээс 1000-н талх, 100 төгрөгний НӨАТ-тай үнээр, нийт 1100-р авсан гэж бодъё. Түүн дээр 220 төгрөг нэмээд 1320-р заржээ. Орлого нь 1200 төг. Төлөх НӨАТ нь 120 төг болно 120-100=20 төгрөгийн НӨАТ-г татварт төлнө. 1200-1000=200*10%=20 төг орлогын татварт төлнө. Нийт төлөх татвар нь 20+20=40 төг. Цэвэр ашиг нь 200-20=180 болно. Тэгвэл өмнө нь НӨАТ төлдөггүй байхад ямар байсныг тооцоё. 1320-1100=220*10%=22 төг татварт төлнө. Цэвэр ашиг нь 220-22=198 төг болно. Зөрүү ашиг нь 198-180=18 төг. Тэгэхээр хэрэглэгчээс суутгаж авсан 20төг-ний НӨАТ-г өөрөө завшиж улс эх орноо хохироож байна гэсэн үг юм. Энэ нь шударгаар татвар төлсөн нь хохироод орлогоо нуудаг хэсэг нь хожиж байгаа хэлбэр юм. Эсвэл илүү олсон 18 төг-рөөр талхаа хямд зарж, цэвэр зах зээлийн өрсөлдөөний хуулийг зөрчиж байна. Ийм олон ашиг багатай архинаас өөр олигтой орлогоггүй, нэмүү өртөг бий болгодоггүй жижиг дэлгүүрүүдээр яах юм бэ. Өрсөлдөөний шударга хуулиар шигшигдээд, дампуурсан нэг нь өөр ажил хийх хэрэгтэй байна. Манай эх орон шиг газар нь нутаг нь үнэгүй мал нь хямдхан газар өөр хаана байна. Мал малла, ногоо тарь, унасан шатсан мод бэлтгэ, өөр сэтгэвэл зөндөө л ажил байна. Монголд хүн өлсөж үхвэл дэлхийн онигоо болох байгаа даа.

antalya rent a car