С.УУЛ
Нийслэлийн хамгийн олон хүн амтай, гэр хорооллын өрх ихтэй Сонгинохайрхан дүүрэгт тулгамдсан олон асуудал байдаг. Тэдний зарим нь түрүүчээсээ шийдэгдэж буй ч санхүүжилт, зохион байгуулалтаас үүдэн ахиц муу байгаа асуудал ч бий. Тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Д.Сумъяабазар тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзжээ. Түүнээс энэ талаар зарим зүйл тодрууллаа.
-Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн ойр орчимд амьдардаг учраас сонгинохайрханчуудын эрүүл мэндэд бохирын үнэр сөргөөр нөлөөлнө. Уг байгууламжийг шинэчлэх хэрэгтэй гэж олон ч жил ярилаа. Сонгогдсон гишүүд нь энэ талаар ямар санаачилга гаргаж ажиллаж байна вэ. Үр дүн байна уу?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд байсан Н.Удвал, Г.Шийлэгдамба болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт удаа асуулга тавьсан. Энэ үнэр, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буй талаар судалгаа хийж, арга хэмжээ авахыг шаардсанаар тодорхой ахиц гарч байна. Цэвэрлэх байгууламжийн техникийг шинэчлэхээр ярьж буй. Тэр болтол цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгах чиглэлийн янз бүрийн санаачилга хэрэгжээд эхэлсэн.
-Эдийн засаг хүнд, бас бус шалтгаанаас болоод цөөнгүй объектийн ажлыг царцаасны нэг нь танай дүүрэгт барих байсан спорт цогцолбор. Одоо хөрөнгийг нь шийдсэн үү, хэзээ ашиглалтад орох вэ?
-700 хүний суудалтай спорт цогцолбор барих ажил 2014 онд албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж түр зогссон нь үнэн. Үүнийг барьж дуусгахад шаардлагатай 1.8 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгуулсан. Удахгүй ажил нь дуусаж, ашиглалтад орно. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг учраас хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар маш чухал.
-Бусад дүүрэгт автозамыг хэдэн км-ээр нь барьж байхад Сонгинохайрханд метрээр л ахиулж байна гэсэн шүүмжлэл гарсан. Яагаад ингэж хоцроод байна вэ?
–Өнгөрсөн онд дүүргийн удирдлагууд болон ИТХ-ын нөхөдтэй ярьж байгаад хоёр тэрбум төгрөг төсөвлүүлж, замын ажил хийсэн. Дүүргийн төсөв муутай холбоотой л доо. Үүнээс хамаараад нэн шаардлагатай, шороо тоос, олны хөл ихтэй замуудыг засаж, шинээр тавьсан. Төсвөөс болоод 20 гаруй богино зам л тавилаа.
-Иргэдийн тавьж буй гол санал, гомдол юу байна вэ?
-Дөнгөж төрсөн хүүхэд хүртэл өртэй боллоо гэж байна, үүнийхээ хариуд газраа өгнө гэж буй нь үнэн үү. Тавантолгойн ордоос иргэдэд өгнө гэсэн 1072 ширхэг хувьцаа юу болов гэдгийг бас нэлээд асууж байна. Бид эх орноо зарахгүй. Мөн Тавантолгойн орд бодитоор эдийн засгийн эргэлтэд орж байж л тэр хувьцааны тухай яриа хэрэгжинэ гэдгийг тайлбарладаг. Иргэд амласандаа хүрэхгүй байна гэж эрх баригчдад бухимдаж байна.
Холбоотой мэдээ
-
bolor (March 16, 2016 3:24:33 pm )
bidentei hamgiin oir ajillaj bgaa gishuun 2 jiliiin dotor olon zuiliig mash hurdan shiidej ugsun 2 r horoonii irgen bolor bn
-
Anonymous (March 16, 2016 4:39:20 pm )
ENE BOKH ODOO DASGALJUULAGCHAA HIIVEL ARAI DEERDEE
-
irgen (March 16, 2016 6:20:43 pm )
olon ajluudiig sanaachlan hiij bgaa hun talarhaj bn
-
Anonymous (March 16, 2016 8:03:45 pm )
Бөх мөхөө хийж байхгүй. Эсгий хийх газар нохой хэрэггүй…
-
jj (March 17, 2016 2:27:27 am )
za bolio sumiya min odoo chi songogdohgui ee zugeer lsportiin zutgelten boluul yasii
-
Otgoo (March 17, 2016 8:40:09 am )
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд байсан Н.Удвал, Г.Шийлэгдамба болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт удаа асуулга тавьсан. Өөр бодитой юу хийв гишүүнээ.
-
Eoo ene hen be odoo boliildo (March 17, 2016 1:02:46 pm )
Zugeerl jorlondoo baaj shee chi chinii tolgoi unerr hurehgui naadhiig chin olon niit shaardaad tur zasgan yanzlaad ehelsen ene buh zalhaj bn eoooo zailaa suth up
-
chi Purevbaatar (March 17, 2016 1:05:45 pm )
Chi zugeerl medehgui yumnii tuhai yrij yavj onigoond orj baihaar Purevbat heruul hiisen zuv buruu geel yavj bai, tsirk ajiluulj chadahgui baij ter Tom duurgiin tuhai yrj baidag kkkkkkkkkkkkkkk zailuul
-
Bat (March 17, 2016 2:10:34 pm )
Bukh khun bukh l baidag youm baina daa. Tsirkiig ch mun ballaj khaylaadaa. Songino khairkhaniig bitgii tegeesei. MAN-d odoo enenees arai deer bolovsroltoi amitan baidaggui youm baikhdaa.
9 Comments