
Эрчүүдийн 30% нь л жинхэнэ хайр гэж байдаг гэдэгт итгэдэг. Эрчүүдийн маш бага хувь нь дотно харьцааныхаа талаар найзтайгаа ярилцдаг. Тэд залганаа гэж амласан залуу залгахгүй байвал санаа зовох хэрэггүй. Тэр ярихыг хүсэхгүй л байгаа хэрэг.
Өмнө нь та бүхэндээ бүсгүйчүүдийн тухай сонирхолтой фактуудыг хүргэсэн билээ. Энэ удаад эрчүүдийн талаар оруулахаар шийдлээ. Та эрчүүдийн талаар хэр сайн мэдэх вэ?
1. Гэр бүлтэй болохоос өмнө эрчүүд 4-6 эмэгтэйтэй сексийн холбоотой байдаг.
2. Эмэгтэй хүний биеэс илүү царай нь хөөрхөн байх чухал.
3. Эрчүүдийн ихэнх хувь нь 27 нас хүртлээ эцэг эхийнхээ далавч доор байдаг.
4. Эрчүүд халзрах өвчнөөс болон халзрахаас маш их айдаг.
5. Эрчүүдийн 96% нь тамхи татдаггүй бүсгүйтэй болзохыг илүүд үзнэ.
6. Нийт амьдралынхаа турш үнсэлцэж байхдаа хамгийн ихдээ 3кг уруулын будаг иддэг.
7. Эрчүүдийн 80% нь эмч дээр очихоос айдаг бөгөөд өвчний эцсийн шат болох үед л эмч дээр очдог.
8. Эр хүнийг өөрөөсөө холдуулахын тулд “Эндээс яв зайл” гэх мэт үг хэрэглэх хэрэггүй. Энэ үгнүүд нь харин ч эсрэгээрээ үйлчилдэг. Харин “Би чамд хайртай, би чамтай гэрлэмээр байна, хоёулаа хүүхэдтэй болъё” гэж хэлбэл тэр танаас маш хурдан зугатах болно.
9. Эрчүүд хуучин найз бүсгүйнхээ талаар ярих дуртай байдаг бөгөөд, харин эмэгтэйгийнхээ хуучин эксийн талаар сонсох юм бол уур нь маш ихээр хүрдэг.
10. Эрчүүдийн 25% нь хайртай бүсгүйгийнхээ санааг зовоохгүйн тулд худлаа хэлж чадна.
11. Эрчүүдийн 30% нь л жинхэнэ хайр гэж байдаг гэдэгт итгэдэг.
12. Эрчүүдийн маш бага хувь нь дотно харьцааныхаа талаар найзтайгаа ярилцдаг.
13. Залганаа гэж амласан залуу залгахгүй байвал санаа зовох хэрэггүй. Тэр ярихыг хүсэхгүй л байгаа хэрэг.
14. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж чаддаг бүсгүйг эрчүүд үнэлдэг.
15. Анх өсгийтэй гутлыг эрчүүдэд зориулж бүтээжээ. Учир нь морь унахад дөрөөнөөс хөлөө салгахгүйн тулд.
16. Эрчүүдээс хайртай бүсгүй нь тэнгэрээс од шүүрч өгөөч гэвэл чадахгүй ч, хэрвээ бүсгүй нь биеийнхээ бүх үсийг хус гэвэл тэд хусч чадна.
17. Болздог бүсгүй нь үзэл бодол болон өөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярихгүй байвал тэр бүсгүйгээс айж эхлэдэг.
18. Анхны болзоон дээр ихэнх эрчүүд маш даруухан, дуугуй байдаг. Тэд бүсгүйнхээ хэр санаачлагатайг ажигладаг.
19. Сэтгэл судлаачдын батласнаар эр хүн бүсгүйтэйгээ хоолоо хувааж идэж байвал түүнд ухаанаа алдтал дурласан гэсэн үг.
20. Эр хүн гэрээсээ гарах гэж байгаа бол заавал 00 ордог.
21. Гэр бүлдээ хүүхэд өсгөхөд тусладаг эрчүүд 6 насаар илүү насладаг.
22. Эрчүүдийн хувьд ээжинх нь хийсэн хоол ямар ч эмэгтэйгээс илүү амттай байдаг. Бүсгүй нь хичнээн зүрх сэтгэлээ гаргаж хийсэн ч ээжийнх нь хоол л амттай. Энэ факт ихэнх эмэгтэйчүүдийг гомдоодог ч үнэн юм.
Эх сурвалж: Photonews.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.