Парламент дахь сөрөг хүчний дарга М.Энхболд “Эх орончдын өдөр”-т зориулсан баярын хурал дээр гацаанд ороод буй томоохон төслүүдийг хөдөлгөнө, монгол улсад хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэл хийсэн. Дээрх үг олны анхаарлыг нэлээд татлаа.
Тэрбээр илтгэлдээ “Бид гацаанд ороод байгаа стратегийн ач холбогдолтой,томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам, Эрчим хүчний төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, эхлүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, Монгол улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллана” гэлээ.
Дээрх мэдэгдэл олны анхаарал яагаад татах болов гэхээр одоогийн Ерөний сайд жил гаруйн өмнө олон нийтэд хандан “Таван толгойг хөдөлгөнө” гэж мэдэгдэл хийсний маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд хөдөлгөхгүй гээд зогсоосон. Ажил ийм байдлаар одоо хүртэл зогсож байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж Оюу Толгойн гэрээг улам муу болгосныг УИХ-ын нэр бүхий гишүүд, судлаачид эрс эсэргүүцэн гэрээг долоо дордуулсан гэдгийг ил шулуухан хэлдэг. Тиймээс сөрөг хүчний дарга М.Энхболд ирэх сонгуульд өнгөлвөл томоохон төслүүдийг гацаанаас гаргах найдвар байж болох талтай.
Учир нь МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн сард Ийгл телевизд өгсөн ярилцлагадаа 2007 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд байхдаа “Оюу Толгойн” төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барьж байсан. Дээрх гэрээнд Монгол улсад ашигтай олон зүйл заалт байсан бөгөөд хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрч байсныг онцлон хэлсэн байдаг.
М.Энхболд хэлэхдээ “Тус гэрээнд хөрөнгө оруулагч талтай 34 хувийг огт хүүгүй авахаар тохирсон. Харин буцааж төлөхийг нь монголд ашиг нь ноогдож эхэлсэн тэр цагаас олгогдож байгаа дивидентээрээ л төлнө. Тэрнээс монголоос мөнгө гаргаж төлөхгүй. Гэтэл өнөөдөр 34 хувийн хүү өдөр бүр өсч байна. 2007-2011 оны хооронд хөрөнгө оруулагч тал өөрөө 100 хувь хөрөнгөө гаргаад зэс хайлуулах үйлдвэр барих. Хэрвээ тогтсон хугацаанд үйлдвэрээ барьж дуусгахгүй бол 2007 оноос эхлэн олворлосон бүх зэсгийн баяжмал дээр 68 хувийн татварыг нөхөж төлнө гэдгээ хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрсөн байсан.
Дээрээс нь бүх ажилчдын 90 хувь нь монголчууд байна. ШУТИС-ийн уул уурхайн дээд сургуулийг XXI зууны уул уурхайн шилдэг сургууль болгоход шаардах хөрөнгийг Рио Тинто гаргана гэх мэт онцгой чухал заалтууд байжээ. Үүнийг Дубайд очиж эрс муутгасан. Тиймээс дээрх гэрээг засах, томоохон төслүүдийг монгол улсад монгол хүнд ашигтай хувилбараар хийж чадах хүн нь М.Энхболд байхыг үгүйсгэх аргагүй.
Холбоотой мэдээ
-
BAATAR (March 16, 2016 11:16:48 am )
BITGII HUTSAACHAA BAIJ BAIHDAA HIIHGUI YASAN YM HOTIIN DARGA BAIHDAA GAZAR L ZARSAN BIZ DEE ICHIL DEEE
-
irgen (March 16, 2016 12:35:02 pm )
Saihan medee bn.Amjilt hvsii.Tootsoo sudalgaagaa odoonoos sain tootsoj bh heregtei.Zasgiin erhee avanguut shuud heregjvvleh heregtei shvv MAN-nhaan.Ta nart ard irged naidaj bn.Bi onmo ni AN-g demjij bsaan odoo bol oor.
-
Ард (March 16, 2016 1:53:47 pm )
Монголын ард түмэн ичих булчирхайгүй М. Энхболдыг нэг л цол гуншингаар нь мэднэ. Тэр нь газрын наймааны загалмайлсан эцэг хэхэ
-
Эрэлчин (March 16, 2016 2:25:17 pm )
Газрын “наймаачин” гэдэг ард түмний хайралсан “алдар-гуншин” юм. Ард түмэн сүүлийн 20-д жил “улс төрчид-эх орончид-адгийн шаарнууд” гэх нэр томъёон дээр л алдаж самуураад байгаа болоохс биш нэг их алдаад байдаггүй л дээ, уг нь ч. Наймаачин бол наймаачин л сэтгэлгээ, ёс зүй, харалт, цараатай байдаг. Сөрөг хүчин гэж солиорч бүгдийг гацаачихаад өөрсдөө эрх мэдлээ авахаараа гацааг нь гаргана гэж хэнийг хуурч, мэхлэх гээд байнаа??? Та нар ард түмнийг хуурч, оюун ухааныг нь самууруулаад гараад ирлээ гэж төсөөлөхөд өнөө АН гэдэг өрөөсөн дугуй чинь энэ арга баширыг чинь та муусайнуудаас дутахгүй хэргэлдгийн байгаан биз дээ. Үлбийсэн, хулчгар, цагийн аяыг харж хөдлөх гээд ч хөдөлж чаддаггүй газрын наймаачин энхболд чи жунай, хүрэлсүх болон бусад хийрхэх дуртай долдойнууддаа хүлэгдчихээд орооцолдуулсан аалзны торныхоо учрыг олох гэж будилсаар ард түмэн биднээс олгосон асар их итгэл, горьдлогыг олон жил хөсөрдүүлж хаяснаа бүү мартааа……
-
zochin (March 16, 2016 2:42:32 pm )
Er ni MAN l ene ulsiig uls shig abch yabj magadgui gj bodogdoh bolloo.yadaj l oiriin 10 jil.uur sain uls turiin huchnuud garaad irbel sain l bn.yamarch bsan AN l bish um bn.bugd hunii huuhduud baij
-
irgen (March 16, 2016 4:30:57 pm )
Saikhan medee
-
zochin (March 17, 2016 4:26:41 pm )
teneg abgai shorondoo ochij lektsee ynsh da ta
7 Comments