antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 5 comments

ИРГЭД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН КОМПАНИУДТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

нийтлэсэн Admin

1457946858-56e680eaef515“Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны хуульчдын баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан 7, 9,10,11,15-р хороодын иргэдтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцжээ.  Тус хороодод дахин төлөвлөлтийн ажил харилцан адилгүй байгаа ч гэрээнд заасан хугацаанд нэг ч айл орон сууцандаа орохгүй нь тодорхой байгаа юм. Тухайлбал ЧД-ийн 7-р хороонд сонгогдсон “Б..” констракшн 2016 онд орон сууцаа ашиглалтанд оруулахаар айлуудтай гэрээгээ хийгээд хийгээд 2-3 жилийн нүүр үзэж байгаа ч өнөөг хэр нь ажлаа эхлэх нь бүүхэл дэд бүтцийн асуудлаа шийдээгүй, техник эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, мөнгөгүй гэдэг шалтгаан тоочсоор өнөөг хүрчээ.

Мөн тус дүүргийн 11-р хороонд сонгогдсон “М” компани 380 гаруй айлуудтай гурвалсан гэрээгээ байгуулсан ч мөн л ажлаа эхлээгүй, хэзээ эхлэх нь тодорхойгүй байдалтай байгаа юм. Түүнчлэн 10-р хороонд ч яг ижил дүр зурагтай, Б компанийн ажил зогсонги байдалтай байлаа.

Ийнхүү Чингэлтэй дүүргийн дахин төлөвлөлтөд хамрагдсан аль ч хорооны иргэд 2016 онд орон сууцанд орох нь тодорхойгүй хугацаагаар хойшилж, тэдний мөрөөдөл салхинд хийслээ. Гэтэл айлууд нийслэлийн удирдлагууд болон барилгын компаниудын худал амлалтаас болж гэрээ хийсэн айлууд хашаа хороогоо засч сэлбэж чадахгүй, байшин, үл хөдлөх хөрөнгөө барьж тохижуулж чадахгүй хүндхэн байдалд ороод байна. Тиймээс иргэдийн дийлэнх нь компаниудтай хийсэн гэрээгээ шинэчлэх, өөрсдийн эрх ашгийг тусгах, барилга барих эсэх, хэзээ ашиглалтанд орохыг тодорхой болгох, хэрэв ойлголцолд хүрэхгүй бол гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа.

 

Чингэлтэй дүүргийн 11-р хорооны иргэн “Б” хэлэхдээ: -“Манай хороонд дахин төлөвлөлт хийхээр 4 компани ирсэн. Бид өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан туршлагатайг нь бодож “М” гэх компанийг сонгосон. Бидэнтэй анх гэрээ хийхдээ орон гэрээр ч ороогүй, хорооны иргэний танхимд дудудан танайхаас бусад айлууд бүгд хийсэн, одоо танайх л үлдлээ. Танд тавьж байгаа санал бол хамгийн боломжит нөхцөл… гэх зэргээр нэг ёсондоо тулган шаардах маягаар гэрээ хийсэн. Бид ч амьдарч байгаа орчин нөхцлөө сайжруулъя, байранд оръё гэсэн бодолтой байсан болохоор итгээд гэрээг нь хийж, газраа өгөх нь өгөөд, нүүх нь нүүгээд явсан. Гэтэл одоо хүртэл байрандаа ч орсон зүлйгүй, дээрээс нь түрээсийн байрны мөнгөө олох гэж сар бүр үйлээ үзэж байна. Хэрэв төр иргэддээ гавъяа болохгүй юм бол ядаж гай болохгүй баймаар байна. Дахин төлөвлөлт гэж иргэдийг үймүүлээгүй бол бид одоо хашаа байшингаа тохижуулаад сайхан амьдарч байх байлаа.” гэсэн юм.

Барилгын компаниудын иргэдтэй хийсэн гэрээ нь хэт нэг талын давуу байдлыг тусгасан, иргэдийн хууль эрхзүйн мэдлэггүй байдлыг далимдуулан хууран мэхлэх замаар хийсэн гэрээ байж болох талтайг ч хуульчид хэлсэн. Тиймээс иргэд хотын удирдлагууд, барилгын компаниуд, туршлагатай хуульчид, гэрээ хийсэн айлууд гээд бүх талуудыг байлцуулан нэгдсэн нэг шйидэлд хүрэх хүсэлтэй байгаа юм.  “Гэр хороолол дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын

4.10. / “Оршин суугчдын түр зөвлөл нь төсөл хэрэгжүүлэгчид дэмжлэг үзүүлэх, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.”/ мөн журмын  4.25-д “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон, Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно.” гэж заасны дагуу дахин төлөвлөлтөнд хамрагдсан иргэд дахин төлөвлөлтийн компаниудаас гэрээний биелэлтийг шаардах, гэрээг цуцлах эрх нь нээгдэж байгаа юм .

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (March 15, 2016 10:54:47 pm )

    ardiin namiinkhan gereegee tsutslaad garaklh erkh ni ugaasaa baigaa bizdee

  • шудрага байя (March 16, 2016 9:14:35 am )

    Намчирхаад байх шаардлага энд алга. Нам бус хүний хувьд хэлэхэд АН бондын мөнгөөр иргэдийн тархийг угааж мөнгө идэхээс өөр ажил хийсэнгүй. чам шиг малд хэлэхэд намын гишүүн юм бол наад намаа шударга байлгах талаар хуцаж хувь нэмрээ оруул. Дахин төлөвлөлт гээд байшингийн суурь цутгаад гэртээ орж чадалгүй 2 жилийн нүүр үзэж байгаа айлууд Хайлаастад зөндөө байна. Битгий юу ч мэдэхгүй байж мангартаад байгаарай АН-ын гөлөг минь

  • irgen (March 16, 2016 9:23:28 am )

    Batuul balaid balairtlaa moligduulvaa hoorhii

  • Зочин (March 16, 2016 4:18:54 pm )

    Ер нь дахин телевлелтед сонгогдсон гэх тэр компаниуд бол зугээр л зевхен еерсдийн эрх ашигтаа зохицуулж, хорооны улаан булан гэх газар нэг их гое олон давхар барилгуудын енгет зураг авч ирж тавьчихаад та нар манай компаниар бариул! бид дор нь маш хурдан богино хугацаанд барина энэ тэр гэж шахдаг. За тэгээд яаж ийгээд тэр телевлелтед хамрагдах оршин суугчдын 75%-ийг хамруулчихвал бусдыг нь шууд хучээр шахдаг, зевшеерехгуй иргэдийн хашаа байшинг ер нь юу л байна цаашид аль ч талаас нь гарах гарц орц, боломж бугдийг нь хааж, естой дураараа дургих гэгчийг л узуулдэг болцгоождээ!!! Ардчилал гэдэг чинь чиний хамрын узуурээс цааш бол бусдын эрх ашгийг хендеж байна гэдгийг ойлгодоггуй л юм байнадаа!!!

  • zochin (March 17, 2016 11:41:18 pm )

    turuus yavuulj bgaa ajil dandaa ard olnoo hohirooj irlee hiisen aliin vr dvn ene mkv chuluulj 5%-8%oruulna geed l oni umnu am uraldaad l baisan odoo ard olni gar deer nuruun deer yamar um irev dandaa huurch togloj baih um odoo boloo songuuli bvv ug ene ajilaa bvren dvvren ajil hereg bolgo 5/saraas umnu udahgui hural naadam songuuli geed bidniig undur hvv tuluulseer bgaad damhuuruul duusgalaa

antalya rent a car