antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 Comments are off

Иргэд сонгосон гишүүндээ тулгамдаж буй асуудлаа учирласаар байна

нийтлэсэн Admin

3395_894046510708212_2389111077770593492_nНамрын чуулган завсарласан учраас гишүүд тойрогтоо ажиллаж иргэдтэй тайлангийн уулзалт хийж байгаа. Үүний нэгэн адилаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гишүүн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд ажилласан.

Энэ үеэр иргэдийн зүгээс хүүхдийн түргэний асуудал болоод худаг усны хүрэлцээ муу, цахилгааны чанар муу зэрэг гомдол хэлж байв. Түүнчлэн тус хорооны жижиг аж ахуйн нэгж эрхлэгчид буюу ТҮЦ, зургаа болон найман нэрийн дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгчид кассын машин авч чадахгүй байгаагаа хэлж байсан юм.

Харин тойрогтоо уулзалт хийж яваа Д.Сумъяабазар гишүүн эдгээр асуултуудын хариултыг өгсөн юм. Тодруулбал хүүхдийн түргэний тухайд Эрүүл, мэнд спортын сайд хүүхдээ түргэн дуудахгүйгээр өөрөө авч ирвэл үйлчлэхгүй байх тухай тушаал гарсан гэдгийг иргэдэд тайлбарласан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Х.Нямбаатар худаг ус, цахилгааны асуудалд “Хороо анх байгуулагдсан цагаас хойш өдгөө хоёр дахин их хүн амтай болчихсон учраас худаг усны хүрэлцээ муу болсон. Бид үүнийг засч залруулахын тулд боломжийнхоо хэрээр шинэ худгууд байгуулж байгаа. Мөн манай гэр хорооллын иргэдийн дунд тулгамдаад байгаа асуудлуудын нэг болох гудамжны гэрэлтүүлгийг ч мөн шийдээд явж байна” хэмээн хариуллаа.

Кассын машины тухай асуудал уулзалт хийсэн хороо бүрт тулгамдсан асуудал болжээ. Учир нь жижиг аж ахуйн нэгж эрхлэгчид тухайн машиныг авч тавьж чадахгүй байгаагаа гомдоллож байна. Нөгөөтэйгүүр авмаар байвч мөнгө байдаггүй. Үүнээс болоод мэргэжлийн хяналт, цагдаа, татварын байгууллагууд тэднээс кассын машин авч тавихыг шаардан, үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болж байгаа талаар ч дурьдаж байв.

Халамжийн бодлогоо эргэн харахыг төрийн түшээдээс хүслээ

Манай улсын халамжийн бодлого алдаатай байгааг дээр, доргүй ярьдаг мөртлөө одоо хүртэл залруулж чадаагүй л байна. Иргэд ч үүнийг батлах мэт хэлсээр байгаа. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг тойрогтоо хийж буй уулзалтын үеэр иргэд энэ асуудлаар саналаа хэлж байв.

Тодруулбал хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ 15 жил гэртээ харж, энэ хугацаандаа ажил хийж чадаагүй эмэгтэй “Бидэн шиг гэр бүлийнхээ хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хараад ажил хийж чаддаггүй хүмүүсийг дэмжих бодлого бий юу” гэсэн бол тус хороонд Өвөрхангай аймгаас түр оршин суухаар шилжин ирсэн залуу ч мөн энэ төрлийн санал хэлж байв. Түүний тухайд 10 жил ял эдэлсэн бөгөөд жил орчмын өмнө суллагдаж энд суурьшсан аж. Хотод ирээд ажил хийе, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхая гэтэл өнгөрсөн амьдрал нь саад болж, ажилд орох боломжийг нь хааж байна гэв.

Мөн барилгын ажил сайн хийдэг гэвч барилгын компаниуд ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байх тохиолдол их байна ял эдэлж байгаад гарч ирсэн над шиг хийж бүтээх хүсэлтэй залуусийг ажлын байраар хангах боломж бий юу хэмээн үг дайлаа. Энэ мэтчилэн халамжийн бодлогоо эргэн харахыг төрийн түшээдэд дайж өгөхийг иргэд гишүүндээ сануулсан юм.

Нийтийн тээврийн богино рейс иргэдийг хохироосоор байна

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, иргэдэд нийтийн тээврийн  үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилж, богино эргэлттэй болгосон. Гэтэл энэ нь хотын захын гэр хорооллын иргэдэд хүндрэл болж байна хэмээн хэсэгтээ л шуугисан.

Энэ байдал одоо ч хэвээрээ байгааг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар иргэдтэй уулзах үеэр иргэд хэлж байв. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэд “Толгойтоос Хар хорин зах орохын тулд хоёр дамжиж байна. Хотын төв рүү нэг автобусаар явдаггүй юм гэхэд ядаж Саппоро орчихмоор байна. Хотын төвд ажилладаг хүмүүс оройдоо бараг гурваас дөрвөн мянган төгрөгөөр ирж байна. Өөрчлөлт гээд байгаа зүйл нь иргэдэд нэрмээс болж байна” гэх зэргээр нийслэлийн удирдлагуудад дайж өгөөрэй гэж хүслээ.

Түүнчлэн удахгүй микро автобусыг шугаманд явахыг болиулах гэж байна гэтэл орой үдэш ажлаа тараад гэртээ яаж ирэх юм бэ хүн бүр таксидаад байж чадахгүй шүү дээ. Микро автобусыг тэр чигт болиулж байхаар арай ухаалаг шийдэл олоод үргэлжлүүлж болохгүй юу гэдгийг хотын удирдлагуудад дайлаа.

Үнэхээр ч Сонгинохайрхан дүүргийн хувьд алслагдсан хород ихтэй учраас энэ төрлийн гомдол тасархгүй. Харин ч бүр хот тэлэхийн хэрээр нэмэгдэх болов уу. Тиймээс нийтийн тээврийн асуудлыг иргэдэд нааштайгаар шийдвэрлэж өгөхийг сонгосон гишүүнээ уламжилж өгөхийг хүсэхээс ч аргагүй юм.

10342500_894046547374875_3216001157298945032_n

12042694_894043144041882_2831074206644665893_n

12823268_895049163941280_5544493310446124499_o

12809638_894043110708552_8002464679799477104_n

554835_895563247223205_4004323071973763915_n


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car