
Гэтэл иргэд нэг метр газраа дааж давшгүй өндөр үнээр үнэлдэг гэх. Хамгийн эмгэнэлтэй нь бид сөөм газраа өндөр үнэлж, бохиртойгоо зууралдаж суух зуур Гандантэгчинлэн хийдээр ороод гарсан жуулчид хуучны монгол ахуй гэж андуурч тэр хавийн гэр хорооллыг ихэд сонирхдог талаар аяллын компанийн танил маань ярьсан юм. Монгол ахуйг сурталчилж буй Гандангийн дэнж өвөлдөө гудамжаар нь үнс, угаадас хөлдсөн, урин дулаан цагт өтгөн шингэнтэйгээ зууралдсан шиг л заваарч байх нь ичгэвтэр зүйл биш гэж үү. Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон юм биш үү. Аль болгон наашаа гэж инээснийг нь тойлж, цаашаа гэснийх нь тоолонд аргадаж гуйж суух вэ. Түмний шившиг болж дууслаа бид.
Гадны жуулчдыг буруутгах аргагүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж, хөгжүүлж чадсан улс орнуудад уламжлалт ахуйгаа хадгалсан сүм дуган бишгүй л бий. Төр засгаас ч бодлогоор яг тэр орчмыг орон сууцжуулахгүй, зөвхөн цэвэр бохир усны асуудлыг нь пшйдэж өгөөд сум дуган, олон зуун жилийн өмнөх ахуй амьдралыг нь хадгалж үлдсэн гэр байшинг тэр чигээр нь хадгалж үлддэг. Япон, Солонгос зэрэг хөгжингүй орнуудад аялж үзсэн хүн бүхэн л үүнийг мэднэ. Тэгэхээр Ганданг ч гэсэн уламжлалт байдлаар нь хамгаалж үлдэх боломж бий. Гэхдээ тэнд орчин үеийн соёл бага ч гэсэн очих учиртай. Төвийн шугамд холбох зайлшгүй шаардаага байна.
Хэдэн жилийн өмнө эрдэмтэд Гандангийн дэнжийн хөрсийг шинжилж үзээд шивтэрийн хий гэгч маш хүчтэй химийн хорт элемент байдгийг олж тогтоосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний ялгадасд агаарын солилцоогоор задрал явагдаж байгальд шингэсэн үедээ ямар ч хор хөнөөлгүй байдаг гэнэ. Харин хөрсөн дор буюу агаарын солилцоогүй он удаан жил байх тусам хүний,биед онц хортой химийн урвал ялгаруулж эхэлдэг гэсэн үг. Энэ хий нь хүний тархинд хүчтэй нөлөө үзүүлж, хорт хавдар үүсгэдэг гэдгийг олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр баталчихаад байгаа. Тэгвэл гэр хорооллын айлууд жорлонгоо дүүрэхээр нь агаар орох боломжгүй болтол нь шороогоор булчихдаг. Гандангийн дэнжид гэхэд л 300 шахам жилийн турш хүн амьдарсан. Газар ухаж хэчнээн жорлон барьсаныг тооцоолох ямар ч боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч тэр хавийн иргэд амьдарч буй орчноо эрүүл аюулгүй болгож, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй бус уу. Бурхан шашны төв, шашны зан үйл болон аялал жуулчлалын бүс болж хөгжиж, цэцэглэж чаддаггүй юм гэхэд сүсэгтэн олны сүсэглэн залбирдаг хамгийн цэвэр ариун байх газарт амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй байна. Бүх айл нэг метр газраа өндөр үнэлээд байгаа гэж ойлгож болохгүй. Зарим айл нь инженерийн шугам сүлжээнд холбогдож, “өтгөн шингэндээ холилдох” бохир амьдралаас салах хүсэлтэй байгаа гэнэ.
Айл нэг бүрээр салгаж тавих боломжгүй учраас нэгдсэн байдлаар л хийх учиртай. Амьдрах орчныг нь сайжруулаад өгье гэхэд аргаа барсан үйлдэл хийж, ашиг хонжоо хайж байгаа иргэдийг олон нийтэд ил зарласан ч болохгүй зүйл үгүй. Ардчилсан төртэй гээд хүн бүхэн дураараа дургина гэсэн үг бшп. Төрийн төмөр нүүрийг харуулж, эрхээ эдэлж байгаа бол үүргээ ч бас биелүүлэхийг шаардая. Эс тэгвээс хотынхоо төвд томхон хэмжээний жорлонтой болж, дэлхийн нүд чихийг дэлдийлгэх нь байна, бид.
Ж.Отгонмягмар
20 Comments