Өнөөх л жалга довны хэрүүл, тулга тойрсон сэтгэхүйгээсээ бид өнөө хэр салж чадаагүйг илтгэх аж. Дээшээ гарсан нэгнээ татаж унагадаг, арай дөнгүүр ажлыг шүүмжилсээр байгаад нам дарж авдаг хэсэг бүлгийн өдөөн хатгалгад улс нийтээрээ автаж зөвхөн өнөөдрийн жижигхэн эрх ашгийн төлөө маргаашийн ирээдүйгээ баллах нь аймшигтай. Одоо нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. 250 гаруй орны өмнө “Монголчууд бид тэр уулзалтыг чннь зохион байгуулж чадна аа” гээд ам гарчихсан учраас одоо бидэнд ухрах зам байхгүй. Тиймдээ ч одоо нэг хүүхний шашны үззл бодол, хэсэг бүлгийн нам байгуулж тоглож буй жижигхэн асуудлаас илүүтэй, дөрөвхөн сарын дараа болох том хэмжээний уулзалтад бид бэлэн үү гэдгээ ярилцмаар байгаа юм. Нөгөө талаар АСЕМ-аас бид юу авч үлдэж болох вэ. Аялал жуулчлал, улс орнуудын хандив тусламж, том хэмжээний уулзалтын хүрээнд гадны тэр олон дарга цэрэг нараас яаж мөнгө салгах боломжтой вэ гэдгээ ярилцая. Зуны дэлгэр цагаар ирж байгаа тэд мэдээж оройн цагаар, эсвэл нэг өдөр хэрэг болгон Монголын хөдөө нутгийг зорих нь дамжиггүй. Тэгэхээр Тэрэлж, Гачуурт орчмын амралтын газруудаа ядахдаа стандартад нийцсэн үйлчилгээтэй болгох талаас ажиллаж эхэлъе. Ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдчихсэн 50 гаруй орны төр засгийн өндөрлөгуүдээс гадна, хамгаалагч, яам, агентлаг, газар хэлтсийн дарга гээд олон мянган хүн Монголд ирнэ. Тэд оройн цагаар Монголын амар амгалан шөнийг үзэх гэж баар, зоогийн газруудаар орж таарна. Тиймээс үйлчилгээний газрууддаа ч гэсэн хяналт тавих, үйл ажиллагааг нь сайжруулах гэх мэтээр хийх ажил бишгүй олон бий. АСЕМ зохион байгуулсан улс орнууд дампуурдаг гэж шүүмжилдэг. Гэхдээ дөрөвдүгээр сарын 20- доор Ази,Европын парламентын есдүгээр уулзалт болох бол залгуулаад Сангийн сайд нарын уулзалт, Бизнес форум, Ахлах ажилтнуудын семинар, Залуу манлайлагчдын хурал гээд найман том арга хэмжээг АСЕМ-аас өмнө Улаанбаатарт зохион байгуулахаар хуваарь нъ гараад ажил нь эхэлжээ. Энэ бүх уулзалтад ирэх гадны зочдоос бид сүүхэйтэй байж чадвал мөнгө халааслаад үлдэж болно. Том том сүлжээ дэлгүүр, монгол брэндээ сурталчилж чадвал олон ч аж ахуй нэгжийн орлого ашиг нэмэгдэх учиртай. Нөгөө талаар олон улсын хэмжээний том уулзалтыг бид нэр төртэй хийж чадвал улс төрийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцолсон нь анхаарал татаж байгаа юм. Тэрбээр, “Дэлхийд Монгол Улс тийм том хэмжээний арга хэмжээг зохион байгуулж чаддаг гэдгийг харуулж, эдийн засгийн асар их боломж дагуулна гэсэн үг. Аялал жуулчлалынхан мэдэж байгаа. Манай улсад жуулчид зөвхөн зун ирж байна. Энэ үеэр манай буудлуудын үнэ өндөр байдаг. Өвөл, хавар, намарт жуулчин бараг ирдэггүй.
Тэгвэл АСЕМ-ыг үр дүнтэй хийснээр улс төрийн жуулчлалыг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Төрийн, улсын санхүүжилтээр зохион байгуулдаг хурал, форум, сургалт гээд олон улсын арга хэмжээнүүд наашаа ирнэ гэсэн үг. Дэлхийн 53 улс орны Төрийн тэргүүнийг, улс гүрнүүдийн өнцөг булан бүрээс ирэх 100 орчим сэтгүүлч сурвалжлагчийг бас жуулчдыг хүлээн авсан тэр туршлага Монгол бол ямар ч хэмжээний арга хэмжээг зохион байгуулж, авч чадна гэсэн маш том имиж бүрдүүлнэ. Магадгүй энэ талаар бүсийнхээ төв цэг болж болох юм. Ингэснээрээ бидэнд асар том нэр хүнд, ирээдүйн хөрөнгө оруулалт авч ирнэ.
Тийм учраас АСЕМ-ийн дараа 2016-2018 онд Монгол Улсад хүлээн авч зохион байгуулж болох олон улсын наадам, тэмцээн, хурал зөвлөгөөний жагсаалтыг саяхан Засгийн газраар батлуулж, цаашид нэрээ дэвшүүлж, энэ чиглэлээр идэвхтэй ажиллахаар болоод байна” хэмээн ярьжээ. Улирлын чанартай аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай ярьж бид хангалттай олон жил явлаа. Өчнөөн олон зуун тэрбумаар нь үрж гадаадад хүртэл том хэмжээний сурталчилгаа хийлээ. Гэсэн ч наадам, цагаан сараас өөр татах зүйлгүй атлаа аялал жуулчлалаа хөгжүүлэх сайхан мөрөөдөл ярьсаар удлаа.
Тэгвэл улс төрийн шинжтэй том хэмжээний уулзалт, чуулган зохион байгуулахад хамгийн тохиромжтой улс яагаад болж болохгүй гэж. Тэгж чадвал улс төрийн том уулзалт бүхэн манайд болж, тэр хэрээрээ бид гадаад зах зээлд өөрсдийгөө сурталчлах боломжтой болно Аялал жуулчлалаа хөгжүүлэх ерөнхий сурталчилгаа хийхээс илүүтэй эрүүл мэнд, боловсрол, улс төр гэх мэтээр хөгжүүлэх боломжтой тэр салбараа илүү дэмжиж, сурталчилж чадвал хүсээд буй тэр аялал жуулчлал нь манайд хөгжих нь тодорхой.
Тухайлбал, Монгол Улс уламжлалт ахуйгаас гадна мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж, уламжлалт бариа засал, гуүний саам, сувилал, рашаан зэргээр жуулчдыг татах боломжтой гэдэг. Тэгвэл улс орны аюулгүй байдал нь сайн, элдэв тэмцэл, жагсаал, дайн тулаангүй улс гэдгээрээ бид олон улсад улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулах том төв болох боломж байна гэдгийг мэргэжлийн хүмүүс нь олж харчихаад байгаа юм. Тиймдээ ч явуургүй улс төрийн жижиг хэрүүл биш дэлхийн хэмжээний том хурал зөвлөгөөндөө анхаарч, шүүмжлэхийг биш дэмжиж ажиллахыг нь урьтал болгоё. Алийн болгон бид тамын тогооны үлгэр шиг дотооддоо яс булаацалдсан нохой шиг хэмлэлдэж суух вэ. Жаахан дэлхийн хэмжээнд сэтгэж, суусан газраа шороо атгаж үлдэе л дзэ. Улс төрөөр дамжуулаад аялал жуулчлал хөгжуулнэ гэдэг нь өөрөө асар их мөнгө босгох боломж. Үйлчилгээгээ сайжруулж, худалдагч нарынхаа харилцааны соёл, хэл усанд анхаарч, хотын төв орчмын үйлчилгээний байгууллагуудын стандартад нэг удаа хяналт тавиад үзэхэд гэмгүй. Хэдийгээр улс төрийн хуралд ирж байгаа ч тэд ирж үзээгүй улс орноо судлах, түүхэн дурсгалт зүйл худалдаж авах, ар гэрийнхэндээ бэлэг сэлт авах нь тодорхой. Тиймээс ч ганцхан ноолуураа бариад зогсч байх биш чанартай арьсан цүнх, гутал, түрийвч, ааруул ээзгий гээд органнк бүх л бараа бүтээгдэхүүнээ зараад авъя. АСЕМ-ыг ашиглаж чадвал мөнгө олох боломж их бий шүү, Монголчууд аа.
Б.Эрхэс
1 Comment