antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2016 25 comments

МАХН-ыг засгаас хөөх маш нууц төлөвлөгөө

нийтлэсэн Admin

af53b2076736b3b1cce003046f799e6ffba003d0

Ардчилсан нам Шийдлийн нэртэй Засгийн газраасаа МАХН-ыг хөөх цаг нэгэнт болжээ. МАХН-ыг адгийн муу гэсэндээ биш.   АН-тай ая зан таарахаа больсон гэдэг утгаараа ч биш. Улс төрийн эрүүл үзэгдэл, цэвэр зарчмынхаа хувьд тэр нь дээр.

Яагаад МАХН сонгуулиас өмнө засгаас гарах ёстой вэ. Үүнд маш олон тайлбар, шалтгаан, үндэслэлийг гаргаж болно. Юун түрүүнд энэ нь сонгогчдод хэрэгтэй. Ирэх сонгуулиар ард түмэн Засгийн газар болоод эрх баригчдад дүн тавина. Гэтэл одоогийн нөхцөлд тэд хэнийг нь хэн гэж дүгнэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн үр дүн, хариуцлагыг хэнтэй тооцох вэ. Мэдээж засаг барьсан улс төрийн хүчнүүдтэй тооцно. Гэтэл АН-тай хамтарч МАХН, ИЗНН, МҮАН засаг байгуулсан. Түүгээр ч зогсохгүй, МАН ч хамтарсан удаатай. Гэвч эдгээр нам ирэх сонгуульд хамтарсан байдлаар бус, тус тусдаа дүн тавиулах учиртай. Яг ийм шалтгаанаар 2012 онд АН хамтарсан Засгийн газраас зургаан сайдаа аваад гарч байсан. 2008 оны сонгуулиар өгсөн сонгогчдын саналыг үл харгалзан, МАН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулж гурван жил явсны эцэст дараагийн сонгууль болох чимээ ойртмогц АН нүүр буруулсан. АН-ынхныг замын дундаас салж одсон, ханилж яваад нөхрөө хаясан гэх мэт олон янзаар хэлж байлаа, тухайн үед. Гэхдээ хэргийн учир ганц л зүйлд нуугдаж байсан нь АН хэзээ ч МАН-ын суганд хавчуулагдсан чигээрээ сонгуульд оролцож болохгүй гэдэг улс төрийн зөн совин, зөв зарчим байсан юм. Тэр үеийн АН-ын дарга асан Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газраас гарч байгаа нь элдэв шалтгаантай гэхээс илүү сонгуультай холбоотой. Бид хамтарсан засгаас гарч сонгуульд орох зарчмын байр сууриа л үүгээр илэрхийлж байна” гэж мэдэгдсэн. Яг үүнтэй адил мэдэгдэл хийх ээлж өдгөө МАХН-ын дарга Н.Энхбаярын өмнө хүрч ирлээ.

Гэвч тэрээр хоёр үзүүртэй зүү шиг байхыг илүүд үзэж буй бололтой. Аль нэг талд гарч зогсохыг тэр яарахгүй байна. АН-тай хамтарч засаг байгуулсан утгаараа МАХН бол эрх баригч хүчин. Тэгсэн атлаа МАН-тай хамтарсан баярын хурлын индэр дээрээс Засгийн газрыг хайр найргүй шүүмжилж буй сөрөг хүчин. Өөрөөр хэлбэл, ордонд орж ирэхээрээ эрх баригч болж, ордноос гудманд гарч цэцэг өргөхөөрөө сөрөг хүчин болж, улс төрд хоёр дүр бүтээж байна. Ёстой л гэрт орж эм, гадаа гарч эр гэгч болж явна. Харамсалтай нь түүнд энэ байдлаараа цаашид удаан явах орон зай улам л хомс болж байна. Сонгогчид тус намыг эр гэж үзэх, эм гэж үзэх эсэхээ шийдэх цаг тулж ирлээ. Одоо МАХН нэг талдаа гарч зогсох шаардлагатай болов.

Засгийн газраас гаралгүйгээр АН-тай хөтлөлцөн сонгуульд орох боломж бий ч ёс зүйн хувьд боломжгүй. Учир нь өрсөлдөгч болж сонгуульд оролцох тохиолдолд хөтлөлцсөн чигээрээ харагдаж яавч болохгүй. Зохих ч үгүй. Засгийн халуун тогоонд хошуугаа хамт дүрж, ходоодоо зэрэг баярлуулж байгаа атлаа буруу харан муу хэлж, сөрөг хүчинтэй нь хавсайдан шүүмжилж суугаа нь угийн зохимжгүй харагдаж буй. Ирэх сонгуульд МАН-тай хамтарч орох боломж, боолхой хөөцөлдөж, ил далд сээтэн хаялцах болсон нь АН-ын араар хутга билүүдэж суугаагаас өөрцгүй.

Эсрэг талд АН-д Н.Энхбаярын намыг өөдтэйхэн сөрөх тэнхээ, хөөж явуулах эр зориг алга. Энэ нь мэдээж ганц хоёр лав барьцаар “төмсөгдүүлчихээд” буйтай холбоотой. Нэгд, өнөө хүртэл Засгийн газар уначихалгүй тогтож байгаа утасны үзүүрийг атгаж байгаа. Хоёрт, хамгийн том өрсөлдөгч МАН-тай хамтарчихвал ирэх сонгуульд АН-ын ялагдлын шалтгаан болж мэднэ. АН-ын зүгээс МАХН-ын ая эвийг олох гэж хормойдон сөгдөхийн гол учир ердөө л энэ. Үүнийг эртнээс олж харсан хүн бол АН-ын хуучин дарга Н.Алтанхуяг байсан. Тиймээс Н.Энхбаяртай хамтарч ажиллах гэрээ байгуулж, улмаар энэ гэрээнийхээ золионд Засгийн газартайгаа хамт огцорч байсныг уншигчид мартаагүй биз ээ.

Улс төрд түүх зарим талаараа давтагддаг нь жигтэй. 2012 оны сонгуулийн өмнө АН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч, МАН-ын ар нуруунд жин тавьж байсан бол одоо энэ жинг өөр дээр нь бууж мэдэхээр боллоо. МАХН засгаас гарах тохиолдолд хийх тайлбар бэлэн. Дөрвөн жилийн өмнөх АН тэр тайлбарыг МАХН-д бэлдээд өгчихсөн. “Өнгөрсөн дөрвөн жилд улс орны тогтвортой байдлыг хангахын төлөө засагт хамтарч байсан. Одоо өөрийнхөө замаар явна” гэх энэ үгийг МАХН хэлээд, засгаас гарч болно. Энэ тохиолдолд нэг л зүйл өөрчлөгдөнө. Тэр нь МАХН эрх баригчийн хэмжээнд сонгуульд өрсөлдөхгүй. Бүр тодорхой хэлбэл, хамтарч туулсан дөрвөн жилээ баллуурдаж, хийсэн бүхнээ үгүйсгэн шүүмжилж, эс бөгөөс хийж чадаагүйгээ АН-д нялзаах, тохох байдлаар сонгуульд оролцоно гэсэн үг. МАХН засгаас гарснаар сөрөг хүчний фронт тэлнэ. Гэхдээ МАН-тай нийлж, АН-ын Засгийн газрыг унагах богино улс төр хийхгүй байх. Ийм алхам хийх, эсвэл дэмжих нь хамтарсан Засгийн газарт хамт хийсэн бүхнээ үгүйсгэсэнтэй адил болно.  Тиймд АН Засгийн газрын гишүүдээ намаасаа нөхөн томилоод энэ Ерөнхий сайд танхимтайгаа цааш явж, сонгууль хүргэх эрхзүйн бололцоотой юм. Шинэ сайд нар салбартайгаа танилцаж ч амжихгүй сонгуультай залгах нь мэдээж.

Нийгэмд сонгууль дөхөхөөр л намууд тусдаа болчихдог, сонгуулийн дараа бялуу хуваах болохоороо нэгддэг, эвсдэг гэх ойлголт үүсээд байгаа. Үүнд намууд “Хамтраад ажиллахдаа хамтарна, өрсөлдөхдөө бас өрсөлдөнө. Үүнийг хоёр тийш туйлшруулж, намууд дандаа хэрэлдэж хэмхэлдэж байдаг гэх юм уу, хамтарсан бол тэр чигтээ дуусах ёстой гэж болхи байдлаар ойлгож болохгүй” гэж хариулдаг. Тийм ээ, намууд цаашаа ачаа хамт таталцахгүйгээ мэдсэн л бол салж нүүх хэрэгтэй. АН-ын хувьд хэдийнэ сөрөг хүчин болсон МАХН-тай сугадалцаад сонгуульд орсноос арай л дээр хувилбарыг сонгох шаардлагатай болсон мэт санагдана. Ийм улс төрийн зориг АН-аас гарах болов уу гэдэг л асуултын тэмдэг болчихоод байна. Дундаа нэг Засгийн газартай хоёр өөр нам сонгуульд орох гээгүй л юм бол МАХН-ыг засгаас хөөх ёстой юм биш үү. Нөгөө бол МАХН засгаас гарах ёстой. Энэ бол хаяа нийлчихээд хэн хэнийхээ бэлчээрийг галдах тухай бодож суухаас хамаагүй дээр зарчим, арай цэвэрхэн зан. Магадгүй АН-д ийм төлөвлөгөө байгаа байж мэднэ. Гагцхүү түүнийгээ ихэд нууцалж, МАХН-ыг МАН-тай хамтруулахгүй байх найдвар тасрах эцсийн мөч хүртэл хадгалахаар харзнаж байгаа болов уу.

Д.Дамдинжав

Эх сурвалж: Ардын эрх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • туяа (March 14, 2016 2:55:21 pm )

    энэ арчилсан одоо больж үз та нарын тарьсан өргийг монголчууд бид төлөх болж байна н энхбаярын үёд монголчууд сайхан байж одоо бид тал талх идэж буцалсан ус ууж ядуу хүмүүс улам ихсэж байна арчилсан нам төр барьж чадахгүй дандаа хор найруулах ажилд маш сайн ажилж сайханбилгийг авч үлдсэн буруу юмуу юм болгон хөөн туун гэх юм харинч энхбаяр даргад баярлах ёстой хүн чанар байхгүй учир монгол улс ядуу мөхөж гадаадууд монголыг эзлэх цаг ойртож байна монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэгсэндээ махн-дэмжиж байна

  • зочин (March 14, 2016 3:08:17 pm )

    сайханбилэг чи сайд хийж чадахгүй айлийн гал тогоонд ажил хийдэг гар махн-чамд их тус болсон огцорсон бол гоё байждээ юм болгон гарган гэдэг үг моодноос гарсан чиний эхнэр кинонд со ахтай усан дотор мөөмөө хөхүүлээд их жаргалтай байсан шүү ийм авгайтай хүн төр барьж чадахгүй тодорхой ичмээр юм кк кк кк

  • ZOCHIN (March 14, 2016 3:17:04 pm )

    МАН-ын явуулга байна даа

  • зочин (March 14, 2016 4:29:40 pm )

    Зодооныг өдөөгч далдага хүмүүс их олширчээ. Муу эр дайнд хөөрнө гэгчээр сонгуулийн сургаар элдэв юм дураараа бичигсэд ихслээ. Сонгогчид үнэн худал нь мэдэгдэхгүй, доз хэтэрсэн сүржин хатгаасуудад чинь автана гэж байхгүй ээ.

  • Anonymous (March 14, 2016 5:18:31 pm )

    АН ТӨРИЙГ БУСНИУЛАГЧ ТҮМНИЙГ ЯДУУРУУЛАГЧ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛСАН НАМ

  • Anonymous (March 14, 2016 5:19:01 pm )

    Энхбаярын үед бид өргүй сайхан байсан шүү. Ардчилсан нам монголыг сүйтгэж гүйцлээ. Одоо цэг тавих цаг болсоон.

    • Anonymous (March 15, 2016 4:47:38 am )

      21000-ийг аваад л уу?мангараа

      • fff (March 15, 2016 11:12:43 am )

        21000 daa gol ni bish ter ued baishin barigdalaa shuud l zaragddag bsan yagaad gevel xumuus mongotei bsiin.odoo yamar ch baishing yaj ch reklamdaad unendee avax mongotei xun alga bna shuu dee.onoodor yamar ch xudaldaanii toviin tureeslegch nar tureesee diilexgui garch bna.mongolchuud xeden myangaaraa ajilgui orlogogui bolj bna.xyataduud orosoos kirgizees ondor uneer nuursee avsaar l bna .AH iin xeden archaagui urvagchidaas bolj xyatad manaixaas nuurs aris shir tomor yor ni yug ch xudaldan avaxaa boliloo.mongolchuud niiteeree ajilgui orlogogui bolson.2016 ond AH aas burxan bsan bitgii songooroi mongolchuud mini.

  • Монголын төлөө (March 14, 2016 6:34:47 pm )

    АН-ын засгийн газрыг сонгуулийн өмнө огцруулж амаар нь шороо үнхүүлнэ. Яаж Энхбаярыг хулхидлаа яг тэрэн шиг АН-ийнхныг сөхрүүлнэ. Дараа нь МАН-тай нэгдэж АН-ийг арчиж хаяна. ЭНхбаярын хэлмэгдүүлэлт үүгээр дуусна. АН-ний луйварчид сүүлээ хавчаад зугтаах тэр үед ард түмэн эрх чөлөөтэй болж баярлах болно.

  • Монголын төлөө (March 14, 2016 6:36:40 pm )

    Сайханбилэг ичиг ичиг эхнэрээ Со-д эдлүүлж өөрөө гомотож явдаг Ичиг ичиг. Ийм ч ерөнхий сайдтай байх гэж . Энэ тэнэгээс болж Монголчуудын хиймор доройтож байна. Үтэр түргэн огцорч тонил Сайханбилэгээ

  • МАН (March 14, 2016 7:13:38 pm )

    МАН-ын нууц нэртэй нийтлэлч гуай Зи д зөвөлгөө өгч байгаамаадаа көөркөс

  • МАН (March 14, 2016 7:14:18 pm )

    МАН-ын нууц нэртэй нийтлэлч гуай Зи д зөвөлгөө өгч байгаамаадаа көөРкий гэж

  • Зочин (March 14, 2016 8:15:32 pm )

    Adrchilal Avilag 2 iher yum. AN nuher n yum gej jinhene AVILGACHIN nam denduu onson ner

  • Зочин (March 14, 2016 8:16:46 pm )

    Ardchilal Avilag 2 iher yum. AN nuher n yum gej jinhene AVILGACHIN nam denduu onson ner

  • Зочин (March 14, 2016 8:22:23 pm )

    АН-ын засаглалын 4 жилд Монголын түүхэнд байгаагүй их өр тавигдаж тэр хэмжээгээр их мөнгөөр туйлсан баярхуу аархуу төр байлаа даан ч улс маань дампуурлын ирмэгт тулсан гэхдээ тэр их мөнгө хаашаа явсан байх вэ Ойлгомжтой шүү дээ Иймээс эсвэл засгийн эрх баригчид өршөөлийн хууль зайлшгүй хэрэгтэй Эсвэл Маш том, маш тохилог, олон өрөөтэй шорон хэрэгтэй Тэд тухгүй амьдарч дасаагүй шүү дээ

  • Улс тор судлаач. (March 14, 2016 8:28:14 pm )

    “Шударга ес” эвсэл задарч, засгаас гарахаа мэдэгдэх л юм бол “Шийдлийн засгийн газар нь хууль эрх зуйн чадамжгуй болж огцроход шууд хурнэ шуу дээ. Учир нь анх УИХ-д суудалтай намууд хоорондоо гэрээ хэлцэл хийж хамтарсан засгийн газар байгуулчихаад одоо хамтарсан засгаасаа аль нэг нам нь гарвал гэрээ хэлцэл нь хучингуй болж, засаг шууд огцрохоос оор аргагуй болно шуу дээ. Гэтэл АН нь МАХН-ыг засгаас гарах мэдэгдэл хийхээс нь омно тэдний сайд нарыг засгаас гаргачихаад тэдгээрийн оронд нь МНН, МУАН, зарим бие даагчдыг оруулаад болчих юм шиг индуурээд байгаа бололтой. Нэгэнт “Шийдлийн засгийн газар” нь хууль зуйн чадамжгуй болчих тул гаргасан бух шийдвэр нь ХУЧИН ТОГОЛДОР бус болно. Мон дахин засгийн газрыг бурдуулэхэд ч МАН хангалттай саад хийж АН-ыг олон нийтэд”Муухай” харагдуулахыг бодох тул ХУЧ ТУРЖ уурэг гуйцэтгэгч юм уу ямар засаг байгуулах л хэрэгтэй болох байхдаа. Энэ бухний ур дунд АН-ын нэр хунд чамгуй л унах байхдаа. Еронхийлогч маань 2012 оны УИХ-ын сонгуульд, оорийн олон УИХ-ын гишуунтэй болохын тулд, нэр дэвшигчдийн намын жагсаалтын эхний 8-д нь АН-ын уйл ажиллагаанд огт оролцдоггуй,намын гишуун мон эсэх нь тодорхойгуй, зовхон оорийнхоо толоо ажиллуулдаг хумуусийг АН-ын даргыг шахаж дарамталж оруулсан гэдэг. Энэ давуу талаа ашиглаж, сорог хучинтэй нийлж, АН-ын доторх албан тушаалд дуртай хэсэг ноходтэй хамтарч, хэвийн сайн ажиллаж байсан Н.Алтанхуягийн засгийн газраа “Огцруулсан нь л гол буруу нь байгаа юм шуу дээ. Тэгээд бас болоогуй засгаа огцруулахын тулд хэд хэдэн зохиомол хэрэг уусгэж, зарим журмын ноходоо шоронд хуртэл хийсэн гэж байгаа. Ч.Сайханбилэг нь “Чоно борооноор” гэгчээр оорийнхоо хучээр арай ядан торийн захиргааны албанд орсон АН-ын олон арван журмын ноходоо торийн албанаас халж, оронд нь зовхон оортоо хэрэгтэй гэж узсэн болзол журам хангахгуй, торийн албаны шалгалт ч огоогуй, торийн албаны зовлолоос дугнэлт ч гаргуулаагуй олон арван хунийг хууль бусаар ажиллуулж байгаа нь АН-ын олон арван журмын ноходоо гомдоосон, тэдний дэмжлэгийг алдсан уйлдэл юм. Ч.Сайханбилэгт дээрлэхуулж торийн захиргааны албанаасаа халагдсан АН-ын журмын нохдууд нь энэ уед ОМНОХ БУХ ЗУЙЛИЙГ МАРТЧИХААД л “ШУУД ДЭМЖИХ ЮМ” гэж яаж боддог байнаа. “Дахин хэзээч сонгогдохооргуй нэр хунд нь унасан хумуус болон АН-ыг одий дайтай болоход очуухэн ч хуруугаа ходолгоогуй, АН-ын хэн нь ч туунийг танихгуй том дарга нарын “Гар хол болсон” шахаасны хумуусийг УИХ-д автоматаар оруулах гээд л удахгуй болох АН-ын УЗХ-ны оруулж, баахан зодоон болохыг тооцдоггуй л юм байхдаа. Унэхээр “Богино ухаантай бодлогогуй нохдууд” юмаа. Ер нь энэ АН-ын толгойд байгаа нохдууд зайлаагуй цагт цэгцрэхгуй нь тодорхой. МАН ч мон ялгаагуй нэр хунд нь “Шавар шалбааг”-тай хутгалдсан юм байна шуу дээ. Энэ янзаараа бол энэ удаагийн УИХ-ын сонгуульд дангаараа “Олонхи” болчих нам эвсэл гарахгуй нь тодорхой тул сонгуулийн дараа юун АСЕАМ-ын хуралтай мантай энэ “Ашиг сонирхолоороо нэгдсэн нам дамнасан булэглэлууд” тэдгээрийн энэ их монготэй, хумуужилгуй дэггуй нохдуудийн хоорондох тэмцэл маргаан нь улс орныг бараг “Иргэний дайн” байдалд оруулж хувиргах байлгуй дээ. Тэгхээр одоо яах вэ? Одоо ямар эх уусвэрээс бурдсэн нь тодорхойгуй “Их хэмжээний монго”-оор сонгогчдийн саналыг хуурч, худалдан авч УИХ-ын гишуун болж, дараа нь зовхон оорсдийнхоо толоо ажилладаг, хязгааргуй шуналтай, эрх мэдлийн мороодолтэй УИХ-ын гишуунээс салахын тулд омно болоод л байсан АИХ (Ундэсний Иргэдийн Толоологчдийн Их Хурал гэж нэрлэсэн ч болох л юм л даа) ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй, харилцан бие биендээ хяналт тавьдаг Торийн байгуулалтын бутэцтэй болох шаардлагатай байна. Хэрэв ингэж чадвал одоогийн УИХ-д гаргадаг зардлаас хамаагуй бага зардлаар АИХ ба УБХ-ын уйл ажиллагааг явуулах боломжтой болно шуу дээ. Учир нь АИХ нь байнгын ажиллагаагуй, жил дээ цоохон хоног хуралдах ба цоохон орон тоотой АИХ-ын тэргуулэгчийн ажлын алба ажиллах юм. Ядаж оорсдийнхоо дотор амьдардаг, бух зуйлийг нь сайн мэдэх хунээ, ямар ч зардалгуйгээр сум, дуургийн иргэд нь сонгоод л АИХ-д суулгана шуу дээ. Оны тогсголд АИХ-ын чуулганы хуралдаанаар Еронхийлогч, Еронхий сайд, АИХ-ын дарга, тэргуулэгчид.гишууд болон энэ олон дарга нарын хийсэн ажлын тайланг нь хэлэлцэж унэлэлт дугнэлт огч, ажлаа хийж мэдэхгуй зарим нэгийг нь чолоолж, зарим нэгийг нь томилж, тухайн оны тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн тологлогоог нь хэлэлцэж унэлэлт дугнэлт огч, арга хэмжээ авч баталдаг болчихвол тороос энэ олон хулгайч, луйварчид зайлах нь гарцаагуй л дээ. Ер нь торийн албанд тавих болзол журмыг нэмэгдуулж, шаардлагыг ондор болгох хэрэгтэй. Тухайлбал: яам, агентлагын газрын дарга нь торийн албанд 10-аас доошгуй жил ажилласан, 35-аас дээш настай, Монголчуудын тэр дундаа орон нутгийн иргэдийн амьдрал ахуйг сайн мэддэг, суулийн 5 уеэрээ Монголдоо амьдарсан, тухайн салбарын чиглэлийн мэрэгжилтэй, гэр бултэй, ажил амьдралын туршлагатай хунийг томилдог болох нь зуйтэй. Харин агентлагын дарга нь торийн албанд 15-аас доошгуй жил ажилсан, 40-оос дээш настай, тосов санхуу эдийн засгийн холбогдох хуулиудаар торийн албаны зовлолоос зарласан сонгон шалгаруулалаар шалгалт огч тэнцсэн, дээрх бусад болзол шаардлагыг хангасан хунийг томилдог болох естой. Харин яамны ТНБД нь яам болоод яамны харьяа агентлагыг бухэлд нь хариуцдаг тул торийн албанд 20-оос доошгуй жил ажилсан, 45-аас дээш настай, тосов санхуу эдийн засаг, улс орны хогжлийн еронхий толовлогоо, засгийн газрын уйл ажиллагааны хотолбор зэрэг улс орны хогжлийн асуудалтай холбоотой асуудлаар сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн, ажил амьдралын оргон туршлагатай,дээрх еронхий болзол шаардлагыг хангасан хунийг томилдог болох зуйтэй. Яамны сайд нь тухайн чиглэлийн яамны ажлыг торийн бодлого, улс орны тосов санхуугийн бодлоготой уялдуулан зохицуулах, засгийн газрын уйл ажиллааны хотолборт тухайн салбарын тусгагдсан асуудлуудыг хийж гуйцэтгэх ундсэн чиг уурэгтэй тул торийн албанд 25-аас доошгуй жил ажилласан, 50-аас доошгуй настай, улс орны хогжлийн еронхий толовлогоо, тосов санхуу эдийн засгийн холбогдох хууль, засгийн газрын уйл ажиллагааны хотолбор зэрэг улс орны хогжлийн асуудлаар омно нь сонгон шалгаруулалтанд орж тэнцэж байсан, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байсан, тухайн яамны газар,хэлтэс, агентлагын болон ТНБД гэсэн албан тушаалыг хашиж салбарын чиглэлийн мэргэшсэн, дээрх еронхий болзол шаардлагыг бурэн хангасан, 9 уеэрээ Монгол орондоо ажиллаж амьдарч байсан хунийг томилдог байвал зохино. Ард тумэн минь ээ ! Энэ мэтээр улс орныхоо хогжил дэвшилийн толоо хун бухэн санаа тавихгуй бол “Нам дамнасан булэглэл, тууний хумуужилгуй, дэггуй, их монготэй гишуудийн хоорондын тэмцлээс болж улс орон суйрэх нь байна шуу.

  • Зочин (March 14, 2016 8:42:11 pm )

    Ерөнхийлөгчөөсөө эхлээд АН-ын худлаа ярихыг үзэж, сонсож хашраад бүүр нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шигээ арчиж, ухаж зайлуулахыг бодоцгоож байна даа энэ ард түмэн

  • Irgen (March 14, 2016 8:48:39 pm )

    Enhbayar ch tooroi bandi shig l uguilegdej bn da

  • Зочин (March 14, 2016 8:51:49 pm )

    АН-ынхан болимоор юм аа одоо болоо юм биш үү ард түмнээр тоглоод өөрсдийн амиа бодсоор өдий хүрлээ шдээ. та нар

  • zochin (March 15, 2016 1:12:10 am )

    AHam zam tavila l gene er ni ih hemjeeger idej uudag ajil chini zam yam bish uu odoo idej uuj hanaagui yu ehled ard tumnee amdralig ni saijruulchihad huvaaj ideech arai yaduurch bna ard tumen

  • Anonymous (March 15, 2016 7:04:37 am )

    Н ЭНХ БАЯР МОНГОЛООР ТЭР ТУСМАА ТӨРӨӨР ХУТГУУШ ХИЙЖ ГҮЙЦЛЭЭ

  • Anonymous (March 15, 2016 9:15:20 am )

    МҮАН-с ч салбал таарна, явж явж ерөөсөө л хувийн ашиг сонирхол хайсан хэдхэн хүн, очиж очиж Батцэрэг сайд шүү, тоглоомоо боль

  • шудрага байя (March 15, 2016 10:02:04 am )

    АН дүр эсгэсэн шоугаа зогсоож иргэдээ дарамтлахгүй амьдармаар байна

  • zochin (March 15, 2016 10:07:01 am )

    ЭНЭ АРДЧИЛСАН НАМД ҮНЭХЭЭР ОЙ ГУТАЖ БАЙНА.ХҮМҮҮС МӨНГӨГҮЙ ИХ ЯДУУРЧ БАЙНА.ӨЛСӨХИЙН ТУЙЛД ХҮРЭХЭД ЗАМ БАРИЛГАА ИДЭХҮҮ.АРД ТҮМЭН БАЯН БОЛ ЗАМ БАРИЛГЫГ СЭТГЭЛЭЭРЭЭ Л ХИЙНЭ.АРДЧИЛАЛ МОНГОЛД БУРУУ ХӨГЖЛӨӨ.АХИН СОНГОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ….

  • Anonymous (March 17, 2016 2:54:31 am )

    Demjij bna enhbayriig archih bish alah yostoi muu nohoin gulug mongol ulsiig zarj idej duusdaggui novsh uheeseeee hurai hurai hurai uuhai uuhai uuhai demjeerei

antalya rent a car