Өмнөд Суданы армиудын генералууд “НҮБ-ын энхийг сахиулагчдаас Монголын зэвсэгт хүчин л зөвхөн бидэнтэй тэмцэх чадвартай” гэж хэлжээ. Олон овог, аймгаас бүрддэг Африкийн Судан Улсын өмнөд хэсэгт 1950-иад оны үед Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэгч салан тусгаарлагчид бий болж 2005 оныг хүртэл Засгийн газартайгаа дайтаж, энэхүү дайнд 1.5 сая хүн амь үрэгдсэний эцэст НҮБ оролцож хоёр талыг гал зогсоолгосон. Олон жилийн цус асгаруулсан энэхүү иргэний дайны гол үндэс нь Суданы өмнө хэсгийн газрын тос ихтэй газар нутаг юм.
Нэг талаас газрын тосны нөөц ихтэй өмнөд нутгийг авч бие даасан улс байгуулах, нөгөө талаас алслагдмал ч гэлээ ашигтай газраа алдахгүй гэсэн хүсэл эрмэлзэл ийнхүү 1.5 сая хүний аминд хүрч, 2.4 сая хүнийг шилжилт хөдөлгөөн хийхэд хүргэж, 650 мянган хүн хөрш орнууд уруу дүрвэж, 4.6 сая хүн хүнсний хомсдолд ороход нөлөөлжээ.
Юутай ч, 2011 онд Суданаас салан тусгаарласан Өмнөд Судан хэмээх дэлхийн хамгийн отгон улс тусгаар тогтнолоо зарлаж, НҮБ-ын 193 дахь гишүүн орон болсон. Гэсэн ч Өмнөд Суданд одоог хүртэл эмх замбараагүй байдал, хүчирхийлэл үргэлжилсээр байгаа юм. Хэдийгээр Өмнөд Суданд Суданы зүгээс ирэх аюул байхгүй болсон ч дотоодын олон омгуудын тэмцлээс үүдэлтэй хүчирхийлэл оршсоор байгаа аж. Ямартай ч, НҮБ олон улсын энхийг сахиулагчдаа Өмнөд Судан Улс уруу илгээж, тус улсын Засгийн газрын цэргүүдтэй хамтран бүс нутгуудыг энх тайвныг тогтоож байгаа.
Гэсэн ч Өмнөд Суданд буй олон армийн генерал, омгийн толгойлогч, босогчдын удирдагч нар Засгийн газрынхаа эсрэг тэмцэл өрнүүлж байгаа аж. Тухайлбал, Шиллук омгийн толгойлогч, генерал Жонсон Олона “Засгийн газрын эсрэг тэмцэлд НҮБ-ын энхийг сахиулагчдаас зөвхөн Монголын арми л бидэнтэй тэмцэх чадвартай” гэж хэлжээ.
Мөн Өмнөд Суданы Ардын чөлөөлөх армийн генерал Пол Малон Аван Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах даалгаварын командлагч болон Засгийн газрын армийн командлагч нартай уулзах үеэрээ “Энд буй 10 гаруй орнуудын цэргүүдээс Монголын арми л зөвхөн бидэнтэй тэмцэх чадалтай” хэмээгээд “Бусад нь үнэмшил төрүүлэхгүй” байгаа тухай ярьжээ. Ямартай ч, Өмнөд Суданд Монголын 850 хүний бүрэлдэхүүнтэй арми байрлан ажиллаж байгаа бөгөөд Өмнөд Суданчуудаас хүүхдүүдийнх нь аюулгүй байдлыг сайн хангаж байгаа хэмээн ихээхэн хүндлэл хүлээж байгаа аж. Түүнчлэн тэнд Монголын зэвсэгт хүчнийг “МОНГБАТТ” /Монголиан Батальоны товчлол/ хэмээн нэрлэдэг гэнэ.
Төгс
Холбоотой мэдээ
-
zochin (March 09, 2016 3:04:55 pm )
heden bor tsereg ers de bauyr hurgie tiimee ta nar eh ornoo hamgaalah daichid shu yun ter amerk,oros shildeguud n manaihan l bgaa er tserguuddee amjilt husie
-
Zochin (March 09, 2016 3:26:00 pm )
Sain b.na zaluusaa
-
tsereg er (March 09, 2016 4:07:18 pm )
ezen chingis xaan maani delhiig ezelj bsan bolhoor bidnii tsusand gen n bga lda.manai mongol tseregiin 1 dabuu tal n ali ch noxtsold dasan zoxitsoh chadbartai mon tesber tebcheereer ymar ch ornii tseregvvdiig hajuuda daguulahgvi shvv de.baigliin berxsheel tsac boroo mondor shuurga ymarch ved soron zogsoj chaddagaraa mongol tseregiig nvb delxiin busad ornuud bisherdeg l baihgvi yu.Zvgeer 1 jishee gexed 10000 metr t amerikiin shildeg tusgaigiin tseregvvd genee tom tom goe goe bietei mongoliin 1 salaatai 5 tolgoid karintiiid uraldsan chin nogoo tusgaigiin gelvv baaginuud n mongol tseregvvded chiregdej irj bgaam da?
-
цэцэг (March 09, 2016 5:11:42 pm )
Эх орны цэрэг дээдсийнхээ алдарыг л дээдлэх нь бас чухал
-
Anonymous (March 09, 2016 7:34:07 pm )
Mongol daichidaaraa baharhaj bna amjilt huse
-
zochin (March 09, 2016 8:06:18 pm )
Mongoliin zergyyd maani tegeed heregzee, hangamj ni sain l baidag baigaadaa hoorhii, hynd nohzol aimshigtai haluun huurai gazar em taria, haldvar ih gardag gazar sain anhaaral tavih, hangamjiig bainga shalgaj baih heregtei, negdsen yndesnii baiguullaga byh zuileer hangah estoi bainga.!!!
Eryyl menddee sain anhaarch baigaarai, Amjilt hysie,baharhaj bna. -
sedevogii (March 09, 2016 10:07:55 pm )
Mon hoshgiruullaa da…heden on aan ,, araas n zurhaich boo lam naraa yvuulahiimuuu an kk
-
Зочин (March 10, 2016 1:55:45 am )
Шал худлаа хошгоруулж байна. Гадаадад цэрэг илгээхийг зөвтгөх гэсэн хуурамч суртал ухуулга. Монголчуудын тэнэг онгироо зөнг хөөргөж, хамаг залуусаа харийн дайны золиос болгох гэсэн хорон санаа. Монгол цэргүүд нь юм үзээгүй болохоор (гол нь засгийн газрын буруугаас, ядуу амьдарч байгаагаас болж) хэдэн долларын төлөө амиараа дэнчин тавин хөлсний цэрэгт алба хааж байна. Тэд бас мөнгөний төлөө амиараа дэнчин тавихаас гадна, хэн нэгний амийг хороож нүгэл үйлдэж байгаа. НҮБ болон энхийг сахиулагчид, орчин үеийн арми чинь хөлсний цэрэг шүү дээ. Харин манай хөөрхий хэдэн бор цэргийн цалингийн дундаас нь шуудаг монгол цэргийн удирдлага, улс төрчдийн мафи сүлжээ байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Энхийг сахиулагч бусад орны цэргүүд, монгол цэргүүдээс дор хаяж 2-3 дахин илүү цалин авдаг гэдэгт огт эргэлзэхгүй байна. Уг нь тэд бүгд ижил цалинтай байх ёстой бөгөөд санхүүжилт нь нэг байгууллагаас гарах учиртай. Гэхдээ улс тус бүрийн цэргийн дотоод асуудлыг тухайн улсад нь даатгаж, тухайн улсад нь цэргийн цалингийн санхуужилтыг нь өгөөд тэд цэргээ яаж цалинжуулах эрхийг нь тухайн улсын цэргийн удирдлагад үлдээдэг биз. Монголчууд мөнгө олох аргыг үнэрч нохой шиг шиншлэх бөгөөд харьд цэрэг илгээж байгаа нь хүний наймааны нэг хэлбэр болж дундаас нь ашиг унагаагч, эрх мэдэлтнүүд байгаа нь ойлгомжтой. Гадны орны хөлсний цэргүүд амь насаараа дэнчин тавьж байгаагийнхаа төлөө маш өндөр цалинтай байдаг гэж дуулсан. Тийм ч учраас зарим залуус богино хугацаанд их хэмжээний мөнгө олохын тулд хөлсний цэрэгт явдаг гэсэн. Уг нь манай монгол цэргүүд цалингаа номоор нь авдаг бол нутагтаа баахан баян хүмүүс л эргэж ирэх учиртай. Энэ чинь хилийн чанадад зүгээр нэг ажил хийх биш, дайн байлдаантай газар амь, насаараа дэнчин тавьж байгаагийн хувьд маш их өндөр цалинтай байх ёстой гэдгийг манай монгол залуус ухамсарлах хэрэгтэй. Энхийг сахиулагч монгол цэргүүдийн цалин жирийн нэгэн монгол хүмүүс Америк, Солонгост авдаг цалингаас гоц ялгарахгүй байвал залуус минь энхийг сахиулах цэрэгт бүү яваарай. Зүгээр л гадаадад гарч хар ажил хийх нь аминд чинь өлзийтэй бөгөөд мөнгөний төлөө амиа золиослох, хүн алж нүгэл үйлдэхгүй сэтгэл цэвэр амьдрах болно шүү!!!
-
иргэн (March 10, 2016 8:14:10 am )
Чам шиг армид явж үзээгүй боожгой ийм юм бичдэг байх Орон дотроо авгайдаа энхийг сахиул чи Цэрэг гадаадад үүрэг гүйцэтгэнэ гэдэг байлдах чадвараа дээшлүүлж байна гэсэн үг
-
тб (March 15, 2016 3:46:37 pm )
Гоё хэллээ
-
-
зочин (March 11, 2016 10:08:20 am )
Чи юу хуцаад байгаа юм бэ энэ ажиллагаанд мөрдөс зүүсэн болгоныг явуулах хэрэгтэй тэгж монгол цэргийн монгол хүний дайнч чанарыг сэргээж монголчууд удмын цусны дайнч гэдгийг дэлхийд ойлгуулах хэрэгтэй чи битий амбицал тэнэгээ чамтай чамгүй монгол болно дэлхийгээс зайл чи их бичээд байгаа гараа
-
-
Балиар (March 10, 2016 10:31:08 am )
Монгол цэргийн хувьд байлдах чадвараа өндөрт байлгах нь хамгийн чухал. Хэзээ нэг цагт хэн нэгэнтэй үзэлцэж л таараа. Иймийн тулд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа нь маш зөв алхам. Мөнгө төгрөг ярьж мөөрөх хэрэггүй. Элдэв шалдар зүйлээр улс төржүүлж шамбагинах ч хэрэггүй. Монгол цэргийн байлдах чадварыг байнга хадгалахын тулд бүх залуусаа энхийг сахиулах үйлст явуулсан ч яадгийм.
-
Зочин (March 10, 2016 11:15:38 am )
Монгол цэрэг байлдах чадвар хичнээн сайжраад ч зэвсэг, техник, хүнийхээ тоогоор хоёр хөршийнхөө хаана нь ч хүрэхгүй. Монгол улс байлдах юм бол хоёр хөрштэйгөө л байлдах байх. Хоёр хөршөө даван өөр аль нэг улстай байлдаж чадахгүй. Монголчуудын хувьд дайн хийх ямар ч чадваргүй болсон. Чухамдаа хоёр хөршийнхөө алины нь ч эсрэг зэвсэг барин хамгаалж чадахгүй. Тэгэхээр цэрэг дайны талаар биш, эдийн засгийн талаар тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй байна. Хоёр хөрштэйгөө ухаалаг улс төр, эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлж байж тусгаар тогтнолоо хамгаална. Мөн манай хоёр хөршийг давуулан дэлхийн аль ч орон Монгол улсад цэрэг, зэвсгээр заналхийлж чадахгүй. Монгол улсын аюулгүй байдал хоёр хөршөөс маань л хамаарна. Харин тэдэнтэй байлдах чадварын тухайд бол мөрөөдсөний гарз. Жаахан эрүүл сэтгэж сур. Өнөөдөр бид оюун ухаанаар л бусадтай байлдаж чадна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж чадахгүй бол бид хятадын эрхшээлд орж, хятадууд буу дуугаргахгүйгээр нүүгээд ороод ирнэ. Орос, Хятад хоёр цаасан дээр гэрээ, хэлцэл хийж Монголын хувь заяаг шийднэ. Монголчуудын тусгаар тогтнолын цорын ганц баталгаа нь эдийн засгийн тусгаар тогтнол байх ёстой. Харамсалтай нь бид үүнийгээ алдах болоод байна. Удахгүй тусгаар тогтнолоо алдаж магадгүй болоод байхад, хаа байсан Африкт энхийг сахиулна гэдэг ёстой илжигнүүдийн хийх ажил….
-
uuuuu (March 10, 2016 11:57:00 am )
бараг л санал нэг байна. гэхдээ л монгол эр хүнийг хатуу ширүүн нөхцөл л гангаруулдаг. ийм нөхцөл үгүй болвол бид сулран доройтож оюун ухаан нь юуг ч ухаарч чадахгүй хэмжээнд хүрнэ.
-
иргэн (March 14, 2016 9:10:35 am )
Эргүүмал минь энэ Улсын төсөвийн чинь 30%-ийг эд нар бүрдүүлж байна, чи эдийн засгийн чадавхигүй, гулгачин улсад амьдарч байж юун их юм бичдийн, Ганц ногоон олж улсдаа хөрөнгө оруулж үзчихээд том том ярь.
-
-
ЭРЧҮҮДИЙН БАЯР (March 10, 2016 12:14:09 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Монгол цэргийн сүр хүч мандан бадраг (March 10, 2016 3:37:48 pm )
Монгол цэргийн сүр хүч мандан бадраг! Уухай!
-
ЗОЧИН (March 10, 2016 4:31:56 pm )
Хэдхэн харууд битгий хэл ДЭЛХИЙг сөгдүүлж явсан өвгөдийн удам аргагүйшдээээээ!!!!!!!!!
-
Anonymous (March 10, 2016 11:14:49 pm )
tun bolgoomjloh heregtei hamgaalalttai deed zergeer changataga
-
зочинхорчин (March 11, 2016 5:51:47 am )
Монголд эхнэрийнхээ , өвөрт нялхарч хэвтэж буй эрчүүдийг ямар эр хүн гэх юм
Цэргийн бүх насны эрчүүдийг НҮБ ын “Энхийг сахиулах хүчинд илгээх хэрэгтэй
Хатуужиж сэтгэлийн тэнхээтэй эр хүн болох нь гарцаагүй шүүдээ . Тэр халуун тивд
хөлсөө урсгана гэдэг амаргүй даваа шүү дээ ойлгомжтой Явж үзээгүй нь худлаа битгий гошгрооч , -
нэг өвгөн (March 11, 2016 10:53:48 am )
Юм бүхэн сайн муу хоёр талтай байдагдаа.
-
zochin (March 11, 2016 11:42:11 am )
manaihan ch gesen oorsdiigoo hudlaa magtana
-
arai ch dee (March 11, 2016 4:41:34 pm )
hudlaa hudlaa,heden tsergee tolgoi buten deer eej aav akh duu ni avaasai bilee,ganz bombog delberehed 850 hun ju ch ugui bolno sh dee
Soliotoi humuus jun dain main yariad baidag bna,bidend yamar hamaa bna,850 uulaa irj harin gadnii novshnuudiin avsan uurhai,hotel,gazariig butsaaj avch ogeesei -
Үхэр (March 13, 2016 9:28:21 am )
Бид хэнтэй байлдах гэж цэргийн бэлтгэл хийх юм бэ? Хоёр хөршийг маань даваж бидэн рүү хэн ч дайрахгүй. Хоёр хөрштэйгөө бол бид байлдана гэж санахын ч хэрэггүй. Тэр 850 цэрэг Африкт гүрвэл болж байхаар нутагтаа зам тавьж байвал дээргүй юу? Муу эр дайнд хөөрнө гэдэг. Буу зэвсэг агсаж хатууждаг юм биш. Хөдөлмөр хийж хатууждаг юм. Нөгөө талаас манай байнга төвийг сахих бодлого юу болсон бэ? Ерөнхийлөгч нь энд тэнд очиж нэг юм зарлаад, чарлаад явдаг цэргүүд нь энд тэнд буу, зэвсэг агсаад явдаг. Хоорондоо нэг л авцалдахгүй байна. Энэ зуун чинь оюуны эрин зуун. Оюун ухаантай нь л дэлхийд тэргүүлэх болно. Дайтах биш оюунаа хөгжүүлмээр байна. Хүний нутгийг төвхнүүлэх биш өөрийнхөө эх орныг сүйрлээс авармаар байна. Бид тусгаар тогтнолоо алдвал арми ч үгүй л болно. Монгол улсын гадаад аюулгүй байдал нь бид хоёр хөрштэйгөө хэр зэрэг ухаалаг улс төр, эдийн засгийн гадаад бодлого хэрэгжүүлэхээс хамаарна. Монгол улсын тусгаар тогтнол нь манай эдийн засгийн тусгаар тогтнолоос хамаарна. Удахгүй бид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаж хятадын эрхшээлд орох нь дөхөөд байна. Хэрэв бид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдвал, хятадууд бидэнтэй байлдах биш зүгээр л нүүгээд ороод ирнэ. Тэд аль эрт нүүж ирсээр байна. Монгол эрс Африкт гүрвэл болж явахад хятад иргэн монгол хүүхэнд хүүхэд чихсээр байна. Үхэр монголчуудаа гадныхны тоглоомын хүүхэлдэй болж энд тэнд энхийг сахиулна гэж эргүүтэж явахаар эх орныхоо дайсан, урвагчдын эсрэг бослого гарган тэмцсэн дээр биш үү? Тийм л их үхлээс айхгүй дайн тулаанд явж чаддаг юм бол монголын дайснуудтай байлдаач!!!
-
ха ха (March 14, 2016 9:04:22 am )
Чи тэгж улс төрийн хөдөлгөөн хийх чадалтай юм бол өөрөө бослого гаргаач, чадахгүй чачага царайлж, шоронд орж бөгсүүлхээс айгаа биз, битгий төрийн эсрэг алба хаагчдыг нь турхираад бай, чиний бүтээн байгуулсан чинь хаана байгаан, э эцгээрээ тэжээлгэж нэг бичиг үсэг гадарладаг болоо юу ха ха
-
-
нутгийн хөгшин (March 14, 2016 8:58:29 am )
Хэдэн бор цэргийн хүүхдүүдийг минь бурхан ивээг…
хүний нутагт бие сайн бодоцгоогоорой. -
№-" (March 15, 2016 9:48:45 am )
МОНБАТ
-
соёмбо (December 23, 2016 2:00:08 pm )
-2 талтай л бна дарга нарын мөнгө олох угаах MGL доо хэдэн халтар төгрөгний урсгал авчрах хувийн амьдралаа дээшлүүлэх гээд
28 Comments