antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2016 1 comment

”Ноён Уул Эрдэнэ” ХХК-д эд хөрөнгийн нөхөн олговор олгоно

нийтлэсэн Admin

c64644cb1e0e1561original

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/182 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын арын 4 км авто замын шинэчлэлт /Гандийн гудамжнаас баруун тийш Ажилчдын гудамж хүртэл/-ийн трасст өртсөн “Ноён Уул эрдэнэ” ХХК-ийн эзэмшил газар дээрх эд хөрөнгийн нөхөх олговор болох  6 сая 100 мянган төгрөгийг нийслэлийн 2016 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (March 10, 2016 11:10:56 pm )

    zam barj duusaad orchingoo hamt hurdan tohijuulj suraachdee, shalgaj avch baigaa hymyys er ni orchnii tohijilt gej meddeg umuu, dandaa l yamarch hiisen shine um ni hezee ch goe bolohgui um.

antalya rent a car