Калифорни мужийн Купертино хотод Apple компани $5 тэрбумын өртөгтэй, сансрын хөлөг хэлбэртэй оффисийн барилга барьж байгаа билээ. Уг барилгын загварыг домогт Стив Жобс гаргалцаж газрын зөвшөөрлийг нь өөрийн биеэр хөөцөлдөж байсан юм. Барилгын талбай нь 262 мянган метр квадрат байх ба 12,000 ажилтныг багтаах гэнэ. Дугуй хэлбэр нь түүнийг дэлхийн хамгийн их хэмжээний гүдгэр шилэн хийцтэй байшин болгож байгаа. Энд бас 1,000 суудалтай хурлын танхим, асар том фитнес төв, 11,000 автомашин багтаах зогсоол газар доор нь байгуулжээ.
Стив Жобсын зорилго нь уг барилгыг дэлхийн хамгийн шилдэг оффис болгох байлаа.
Тэгвэл нэгэн зураглаач энэ сарын 3-нд барилгын ажлын явцыг дроноор бичиж авсан байна.
Эх сурвалж: Ikon.mn