antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2016 Comments are off

Төрийн банк Унгарын худалдааны төлөөлөгчийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

нийтлэсэн Admin

145732382656dcff3277959

Монгол улс Унгар улстай  улс төр, эдийн засаг нийгмийн хамгааллын гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.  Монгол улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, байгаль орчин, барилга, архитектур, мэдээлэл технологи зэрэг салбаруудын гол нийлүүлэгч нь Унгар улс байдаг. Дээрх салбарууд нь Монгол улсын эдийн засгийн голлох салбар бөгөөд тэдний бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, банк санхүүгийн эрсдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор Төрийн банк, Унгарын үндэсний худалдааны төлөөлөгчийн газрын Монгол улс дахь салбар “Мажаар Трейд Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уг гэрээнд Төрийн банкны ерөнхийлөгч Б.Баттүвшин, Унгарын худалдааны төлөөлөгчийн газар “Мажаар Трейд Хаус” ХХК-нийн Ерөнхий захирал Шандор Ризак нар гарын үсэг зурж албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Монгол, Унгар улсын хооронд хийгдэх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүдэд дэмжлэг үзүүлэх бизнесийн хамтрагчийг холбох, мөн хоёр улсын эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Мөн хоёр байгууллагын цаашдын үйл ажиллагааг өргөжүүлснээр харилцан ашигтай бизнесийг хөгжүүлэх, Төрийн банкнаас харилцагчиддаа үзүүлж буй  үйлчилгээний чанарыг сайжруулах давуу талтай боллоо.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car