antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 Comments are off

Цахим үнэмлэхийг өнөөдөр тараана

нийтлэсэн Admin

Монгол Улсын иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих бэлтгэл ажлын хүрээнд УБЕГ дэлхийн 47 орны цахим үнэмлэхийн загварт судалгаа хийж хамгийн сүүлийн үеийн хувилбарыг сонгож, улмаар цахим үнэмлэхийг олгохтой холбогдсон бэлтгэл ажлуудыг хангаад байгаа билээ. Тэгвэл уг цахим үнэмлэхийг өнөөдөр иргэдийн гарт хүргэх гэж байна.  Иргэний цахим үнэмлэхийг ийнхүү нэвтрүүлснээр бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, төвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, санг үүсгэх юм. Мөн иргэдийг цахим үнэмлэхтэй болгосноор иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасах юм. Нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэнэ. Түүнчлэн нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон төрөл бүрийн даатгал, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг цахим иргэний үнэмлэх ашиглан иргэдэд хүргэх, иргэний бүртгэл нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны суурь мэдээлэл учир төр, засгийн байгууллагууд мэдээллийг хамтарч ашиглах нөхцөл бүрдэж байгаа юм.  Өнгөрсөн онд иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, хурууны хээ, дижитал зургийн мэдээллийн дэд сан үүсгэсэн нь цахим үнэмлэхэд агуулагдах суурь мэдээлэл болж байгаагаараа ихээхэн ач холбогдол өгсөн юм. Эхний ээлжинд иргэн бүрт цахим үнэмлэхийг үнэгүй тараах бол ирэх зургадугаар сарын 30-наас эхлэн төлбөртэй болох ажээ.

Э.Зул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car