antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2016 20 comments

Ерөнхий сайд аа! Ц.Шаравдорж Мэргэжлийн хяналтыг самарч эхэллээ

нийтлэсэн Admin

145731074856dccc1c3ab12

-“Ширний” хэрэгт хариуцлагагүй хандсан Хорио цээрийн хяналтын “экс” даргыг дахин томилох нь зөв үү-

2016 оны эхээр МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж томилогдож МХЕГ-ын дэд дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга зэрэг төрийн албан хаагчдыг ажлаас нь халснаар “МХЕГ-ын бүтцийн өөрчлөлт” нэртэй “операци” эхэллээ.

   Энэ бүтцийн өөрчлөлтөөр мөрөөрөө ажлаа хийж, амьдралаа залгуулж яваа олон арван төрийн албан хаагчид ажилгүй болж, төрийн албаны туршлагагүй, мэдлэг, чадвар хомс “намчингууд” орыг нь залгах гэж анкетаа барин эрхэм түр орлон гүйцэтгэгчийн үүдэнд дугаарлаж байна.

Үүгээр зогсохгүй аймаг, нийслэлийн МХГ-ууд ч энэ халаа, сэлгээнд өртөх бэлтгэл ажил хангагдсан гэнэ. Учир нь Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын үеэр аймаг, нийслэлийн МХГ-ын дарга нарыг дуудан ирүүлж ажлаа өгөхөд бэлдэхийг лүндэгнэсэн байна. Хэрвээ сайн дураараа ажлаа өгөхгүй бол дотоод аудитын шалгалт оруулна гэж  аймгийн дарга нарыг дарамталж эхэлжээ.

Түүнчлэн Хил хорио цээрийн хяналтын газрын даргыг өөрчилж,  өнгөрсөн  жил их хэмжээний боловсруулаагүй түүхий адууны ширийг зохион байгуулалттайгаар  хил нэвтрүүлэхийг завдсан хэргээр шалгагдаж байсан Г.Адьяасүрэн гэх эмэгтэйг хоёрдугаар сарын 26-ны баасан гаригт Хил, хорио цээрийн хяналтын газрын даргаар томилоод, мөн өдрөө АТГ-т уг албан тушаалд томилж болох эсэх талаар бичиг явуулсан нь мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллагсдын анхаарлыг татаж эхэлсэн аж.

Ингээд АТГ-ын хариу ирэхийг хүлээхгүйгээр уг албанд томилсон нь  холбогдох албаныханд мэдээлэгдсэн тул өнгөрсөн долоо хоногийн эхээр АТГ-аас Г.Адьяасүрэнг Хил, хорио цээрийн газрын даргаар томилох эсэх талаар шалгаж хариу явуулаагүй байхад хууль зөрчиж, уг албан тушаалд томилсон тул тушаалаа түдгэлзүүлэхийг анхааруулсан утгатай албан бичгийг ирүүлсэн тул МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж хоёрдугаар сарын 26-ны өдрийн тушаалаа хүчингүй болгосон байна.

Гэтэл Г.Адьяасүрэн тушаал нь хүчингүй болчихсон байхад шинэ албандаа хээвнэг ирсэнээр барахгүй олуулаа суудаг байцаагч нарыхаа том өрөөг өөрийхөө жижиг өрөөгөөр сольж, засвар хийлгэж байгаа сурагтай. Улс орны маань эдийн засаг хямралд орсон хүнд байгаа энэ үед Ерөнхий сайд нь бүсээ чангалж, төсвөө хэмнэхийг төрийн яам, агентлагийн удирлагуудад үүрэг даалгавар өгөөд байхад томилогдох эсэх нь тодорхойгүй албан тушаалд горилогч этгээд төсвийн мөнгөөр өрөө тасалгаанд засвар хийлгэж байгааг юу гэж ойлгох вэ?

 Г.Адьяасүрэнг яагаад энэ албанд “дахин” томилогдох эсэх нь анхаарал татаад байгаагийн учир нь тэрбээр өмнө нь буюу 2015 оны нэгдүгээр сарын 19-ний шөнө 12 ачааны машинд ачсан 68 мянган адууны нойтон ширийг Замын Үүд дэх Гаалийн газрынхан илрүүлсэн хэрэгт холбогдож байсан удаатай юм билээ.

Тухайн үед МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Л.Баярхүү гэм буруутайд тооцогдсон тус компанид мал эмнэлэг, эрүүл ахуйн гэрчилгээ хийж өгөхдөө адууны нойтон биш, боловсруулсан шир хилээр гаргах гэж буй мэтээр мэдүүлсэн. Энэ нь Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолыг зөрчсөн хэрэг болж МХЕГ-ын дарга  асан Д.Батмөнх Замын Үүд дэх боомтын Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга  С.Баясгаланд үүрэг даалгавар өгч  сүрийг үзүүлсэн ч “элдэв” бичиг гарын үсэг үлдээгээгүй Г.Адьяасүрэн дарга огт хамаагүй мэтээр уг хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгожээ. Үнэн хэрэгтээ Засгийн газрын тогтоол гарсан л бол түүнийг дагаж мөрдөх хэрэгжилтэд хяналт тавих ажлыг  Г.Адьяасүрэн дарга хариуцах л үүрэгтэй. Гэвч хир халдаагаагүй ч салбарынхан нь бол шүүмжлэлтэй хандсаар байсныг нь Ц.Шаравдоржийн өмнөх дарга Ш.Раднаасэд ажлаас халж нэг ч атугай гэмтнийг мэргэжлийн хяналтын салбараас “цэвэрлэсэн” юм билээ. Гэтэл Г.Адьяасүрэнг шинэ дарга Ц.Шаравдорж шилж авчраад хууль зөрчин байж дахин “заллаа”. Энэ нь АТГ-ын хяналт шалгалт, ашиг сонирхлын зөрчил зэрэгт хэр хамаарах нь тодорхойгүй байна. Тиймээс одоо прокурорт хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан экс даргыг Хорио цээрийн хяналтын газрын даргаар дахин томилогдох эсэхийг харж суух л үлдэв бололтой. Гэхдээ Засгийн газарт АН, “Шударга ёс” эвсэл хамтарч байгаа нь энэ гээд Ерөнхий сайд энэхүү онцгой агентлагийг “хөмсөг нүдний гадуур” гэгчээр орхиж болохгүй. Тиймээс ч ажлаа авсных нь дараахан халаа сэлгээ хийж бужигнуулахгүй байхыг анхааруулж байсан санагдана.

Харамсалтай нь Ерөнхий сайд одоо МХЕГ-т очоод ч атугай чухам ямар гээчийн будилаан үүсгээд байгааг нь албан хаагчдаас нь сонсох хэрэгтэй болов уу. Ялангуяа үрэлгэн зардал хийгээд улс төрийн шалтгаантай халаа сэлгээнийх нь тухайд онцгойлон газар дээр нь танилцах цаг болжээ. Ерөнхий сайдад тухайн агентлагийн даргаас ямар “гоё” рапорт ирдгээс нөхцөл байдал тэс өөр байгаа учраас ийм санал тавьж байна. Улс төрийн сонгууль болдогоороо болох ч төрийн алба, тэр тусмаа хяналтын алба, хилийн хорио цээрийн алба онцгой чухал хэвээрээ үлдэх тул энэ талаар онцгой анхаарна гэж Ерөнхий сайдад найдъя!

Т.Сүрэн

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • MGL (March 07, 2016 9:17:40 am )

    Энэ монголчуудад ямар гээчбузар шигнчихээвээ? Хөгшин залуугүй ажлаа хийж чадхаа байчихаа юу. Нам гэж солиорхоос өөр чадах ажил байна уу та нарт. Энэ нөхөр монгоын төрийн буянаас бишгүй л жаргаж явсан даа. Одоо хариуд нь МХЕГ-ыг самарчилгүй аваад явчих сэтгэл алга уу.

    • Дорж (March 07, 2016 11:03:18 pm )

      Шаравдорж оороо даргдаа баггуй их монго олж огхоор ам гарч албан тушаал авсан урдчилгаага ч баггуй юм аа огсон одоо даргдаа ч оортоо ч монго хийх гэж сандарч ба даа хэн ахиухан монго огно буур чотгор ч юмуу афиракийн харч бсан албан тушаалд тавина аа

  • иргэн (March 07, 2016 9:31:07 am )

    Шаравдорж минь цагтаа гайгүй хуульч, тулгатай улс төрч гэгдэж байсан цаг саяхан. Гэтэл төрийн энэ чухал албыг аваад ийм маягаар бужигнуулж байгаа нь та эрүүл байна уу гэж асуухад хүргэж байна. Төрийн албыг цэвэр тунгалага, ёс суртахуунтай байлгахад ихээхэн нухацтай хандаж чадмааргүй бол ажлаа хуучны ёс суртахуунтай төрийн ахмад ажилтан шиг буруугаа хүлээгээд ажлаа өгч үз. Хөгшин, залуугүй монголын төрөөр тоглохоо боль. Тоглоом тоотой нь дээр гэдэг биз дээ.

  • зочин (March 07, 2016 9:52:35 am )

    Нам дагаж палжигансан энэ амьтан албан газраар тоглоод л Нөгөө Баянсэлэнгэ авгай яалаа МАХн-ынханы мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй болсоны гэрч вм даа.Дээр нь Энхбаяр гэж нэг хутгууш үүрэг өгөөд л хүн халж оронд нь өөрийн хүнээ тавиад дараа нь тэднээсээ мөнгө нэхээд л

  • dorj (March 07, 2016 10:39:19 am )

    Enhbayarin baastai hoshnogig dolooj yavaa gardaa

  • иргэн (March 07, 2016 11:48:44 am )

    Энэ нэг нам хэссэн янхныг болиулаач ээ

  • Irgen (March 07, 2016 11:53:32 am )

    Адъяасүрэн минь, хамт олон чинь хүлээн авах дургүй байхад заавал ингэж улайрч дахин томилогдох хэрэг байна уу даа. Зүгээр л больчихооч. Хэрэв чадвартай боловсон хүчин мөн л юм бол МХЕГ-аас өөр байгууллагууд зөндөө байна ш дээ.

  • haaya (March 07, 2016 11:55:02 am )

    ENE HYN CHINI HETSYY HYN YUM BISH YY.

  • Zuvlugch (March 07, 2016 12:13:27 pm )

    Sharavdorjoo chamaig burhan harj baigaa shuu. Buruu zamaar budaa teej yvaag chini harj nuur buruulahad hurch baihad deerees ni bas yu ve. Erguu mal mini hoid turulduu ochiod iheehen tamlagdahaa bodoltsooch. Naad ajil, nam 2-oo hayaad shuteen, burhanaa jaahan argadaad hevtej baival arai deer sh dee mal aa.

  • irgen (March 07, 2016 12:52:20 pm )

    bitgii ajlaa ogtsoo garah undes algaa ooroo zail geed suugaad bai bitgii ai , heleh ugtei bh heregtei shuu bugd temtseed irvel ter yadag yum chadahgui ……….

  • зочин (March 07, 2016 1:52:50 pm )

    Энэ улаан луйварчингаар одоо яадаг байнаа_Монголын танкыг тамрийн хог нэрээр ах дүү хамаатан садантайгаа ниййлж байгаад хужаа руу гаргаж хөлжсөн нөхөрдөө

  • Anonymous (March 07, 2016 4:04:10 pm )

    mongoliin tord shabar bolj bga zonog obgon do olon shan zalyysiig shorond ybyylj bga 3 dorjtonii neg odoo gemgui tsarailaad hydlaa yum yriad l ybaa

  • иргэн (March 07, 2016 5:28:43 pm )

    тийм л илүү дутуу орон тоогоо цэгцлэх гээд байгаа бол хамгийн түрүүнд архичин дарга нараасаа салмаар, орон нутагт юм хийдэггүй мөртлөө рекламддаг нилээд хэдэн дарга нар байдаг. Тэднээс салмаар. Зуун ямаанд жаран ухна гэгчээр аймгуудын орлогч дарга гэсэн орон тоог хасаж төсөвөө хэмнэмээр. Юу хийдэг тухрайгаа ард иргэдэд мэдээлмээр. Өөрөө насан өндөр тул бас болимоор

  • Zochin (March 07, 2016 6:36:28 pm )

    Mergejliin hyanaltiin baitsaagts nar hereggui ee. Zugeer l tusaldag baiguullaga bolgo.

  • terin mergeshsr ajiltan (March 07, 2016 8:36:11 pm )

    terin buh alvig ingej samarch bgaz shu dee.Zoruidaar medleg chafvarguijuulj huchguiduuleh bodlogo yavaad bgaa sh yum shig

  • Бямбаа (March 07, 2016 8:38:03 pm )

    Энэ цахим хуудасны мэдээллийг уншихаар гарцаагүй хүнп өөрийн бодлоо тулгаад байгаа юм шиг санагдах юм. Мэдээллийн хэрэгсэл бол дундыг баримтлах ёстой, илүү үг хэрэггүй. Шуурхай.мн шиг ийм мэдээний цахим хуудаст дахин хандалт хийхгүйгээр шийдлээ

  • Тамхи (March 07, 2016 10:59:48 pm )

    Шаравдорж намдаа 5 тэрбум тог олж огно гээд дарга болсон одоо монгоо олж авхын тулд гайгуй гэсэн албан тушаалд бгаа улсуудаа халж албан тушаалаа заорж эхэлсэн гэсэн доод ханш нь 20 саяас эхлэж бга юм бна лээ ядаж бхад оороо банк санхууд их ортэй

  • үнэн Тэр (March 08, 2016 9:47:57 am )

    Өнөөгийн МХГ-ын дарга ажилчид яг үнэндээ ажлаа хийхгүй дарга нарын гар хөл болсон шүү энгийн нэг иргэн асуудлаа шийдүүлэх гээд очихоор цаад эрхийн зөрчсөн нөхдүүдтэйгээ хувилдаад шийдэж өгөхгүй явдал чирэгдэл учруулах нь юу ч биш.

  • зочин (March 08, 2016 10:46:14 am )

    Цэвэрлэж байгаа бол цэвэрлэсэн шиг цэвэрлэх хэрэгтэй. хоёрын хооронд хуучнаасаа дордуулсан юу ч мэдэхгүй мануухайнуудыг цуглуулбал хэцүү л байх. Үйлдвэр үйлчилгээнийхэн гэсэн нэртэй бие тоосон, хоосон толгойнуудыг орон тоо эзлүүлэн суулгах шаардлага байхгүй. Эрүүл мэндийн хяналтын газрын дарга гэж дүр эсгэсэн ажил хэрэгч эмэгтэйн ажлыг авах хэрэгтэй

  • zochin (March 08, 2016 12:27:47 pm )

    Camarchilgvi avaad yawchix cetgel alga uu yamar xetsvv xvn ve

antalya rent a car