antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 3 comments

Хахууль авсан гаалийн ажилтнуудын хэргийг удахгүй шийднэ

нийтлэсэн Admin

a5ace0ac889c0fcbgreat

Гаалийн байгууллагад авлига, ашиг сонирхолын зөрчил нүүрлээд удаж байна. Гаалийн байцаагч нар нь иргэдийн хилээр нааш цааш зөөх бараа таваарын гаалийн бүрдүүлэлтээс их хэмжээний мөнгө авч халаасаа зузаатгадаг “уламжлалтай” ажээ. Хамгийн сүүлд Замын-Үүдийн байцаагч нар Хятад улсаас бараа оруулж ирдэг наймаачдаас хахууль авч, татварыг нь хөнгөлдөг байсан хэрэг илэрчээ. Энэ хэрэг дээр АТГ-ын ажилтнууд мөрдөн шалгах ажиллагаагаа явуулаад үндсэндээ дуусч байгаа аж. Уг хэрэгт тус боомтын гаалийн ахлах байцаагч Ч.Насанбат болон байцаагч М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар нарыг холбогдуулан шалгасан байна. Тэдний хэргийг хяналтын прокурор хянаж үзээд хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан, төрийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан зэрэг үндэслэлээр буруутгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шүүхэд шилжүүлжээ. Тэдгээр хүмүүс авлигын үйлдэл дээрээ тагнуулынханд гардуулж, баривчлагдсан байв. Удахгүй тус сумын шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 04, 2016 6:45:23 pm )

    Баригдсан нь энэ хэд юм Бүгд л авдаг юм Ганц чемонтай ирээд жилийн дараа байр машин авсан байцаагч олон байдаг юм

  • Дондог (March 05, 2016 6:58:49 pm )

    Төрийн дунд шатны албан хаагчыг сайн шалгаж ,зарим нөхдийн шүүхээр оруулаж байхгүй бол одоо ч бүр хэтэрч зарим нь дарга нараа заналхийлэж ,ажилгүй болгон гэж хамт олны дунд загнаж байдаг болжээ. Сэлэнгэ аймгийн ШШГА ны ахлах ня бо х/ч Б.Уламоргил гэгч нөгөө алдартай” авгай” хоригдогч нарын хүнсд хэрэглэх гурилыг ОХУ ын 2 зэргийн гурилыг элбэдэж монгол “дээд” гурил болгож солиж зөрүү мөнгийн авч байгаад даргадаа баригдахдаа бүр ШШГЕГ-ын Санхүүгийн газрын даргадаа ” энэ дарга энд ажиллах уу эсвэл би ажиллах уу ” гэж эрх нууц амраг шиг тулган шаардаж гомдол гаргаж байсан гэнэ. ШШГЕГ-ын дарга нар сар болоогүй шинээр томилогдсон залуу даргадаа сануулах арга хэмжээ авч, эрхэм ня бо оо сайн ажиллаж байгаа гэж “төрийн одон” -р шагнахаар тодорхойлож байгаа гэнэ .

  • иргэдийн үүрэг өндөр (March 06, 2016 2:44:44 pm )

    Авлига байна. МАН ын баяр 7 хаусаар америкт баярхаж, АН ын баярцогт хятад иргэншлээ дэлхий даяар зарлаж сая доллар мартаж байсан. АН, МАН, МАХН ыг тойрсон луйварчид, авлигачид төр барилцаж байхад улс хөгжихгүй. Нам төр дээр гарсан энэ замбараагүй үзэгдэлд эцэс болгож хүн бүр саналаа өгөхдөө АН, МАН, МАХН ын эсрэг өгч УИХ д шинэлэг сэтгэлгээтэй , шударга иргэдийг оруулахыг хичээх хэрэгтэй:. Одоо нам шүтэж амьдрах цаг биш

antalya rent a car