antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 Comments are off

Цэл залуухан бүсгүйд амьдрах урам хайрлая

нийтлэсэн Admin

Согтуу жолоочийн буруугаас болж 19-хөн настай эмэгтэй хоёр гаргүй болж, төрсөн үрээ өөрөө өсгөж чадахгүй шаналж явна. Номинзул одоогоос нэг жилийн өмнө Дархан-Уул руу явах замдаа  сууж  явсан машинынх  хаалга онгойсноос  ойчжээ. Жолооч түүнийг тэр чигт нь орхиж, зугтсан байна. Тэрбээр өвлийн хүйтэнд, харанхуй шөнө хээр хаягдаж хоёр гар нь хөлджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч бүх зүйл оройтсон байсан бөгөөд гарыг нь тайрахаас өөр аргагүй болсон байна. Тухайн үед сууж явсан  машины жолооч хайнга хандаж зугтахаар хөдлөх үедээ хөлийг нь дайрч, хугалаагүй бол цэл залуухан энэ бүсгүй насаараа тахир дутуу нэгэн болж үлдэхгүй байсан ч юм билүү. Хоёр гараа тайруулснаас хүний  асаргаанд орж хувцас өмсөх, хоол идэх, бие засах гээд бүхийл үед хүний гар харна. Номинзул Дарханы “Мандах бүртгэл” дээд сургуульд нягтлан бодох мэргэжлээр суралцаж байсан бөгөөд хоёр гаргүй болсон учир сургуулиа орхижээ. Хамгийн харамсалтай нь осолд орох үед Номинзул жирэмсэн байж. Түүнийг төрсөн даруйд хадмууд нь хүүхдийг нь аваад явсан байна. Энэ бүсгүй хэрвээ хиймэл гартай болчихвол  амьдралыг шинээр эхэлж,  сайхан амьдрах  итгэл дүүрэн байгаа. Тиймээс сайхан сэтгэлтэй хүмүүсээс тусламж хүсч байна. Номинзулд хандивын гараа сунгах хувь хүн, албан байгууллага байвал  ХААН банкны  5094386623  дансанд бага гэж бодолгүй сэтгэлийнхөө өглөгийг хийгээрэй.

Энэ бүсгүйд хэдийнэ хандив туслалцаа үзүүлээд буй “Мэйжор Дриллинг Монгол” компанийнхан таныг ч бас сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car