antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2016 2 comments

Урамшуулал авах эрхийг боомилогсод

нийтлэсэн Admin

3-2-7_700x700Г.АНУДАРЬ

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхлээд даруй 60 хоног өнгөрчээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш эхний нэгдүгээр сарын байдлаар 26643 баримт хэвлэх цэгээс 10 сая 149 мянга 635 баримт хэвлэгдсэн байгаа юм. Харин хоёрдугаар сарын байдлаар 30510 баримт хэвлэх цэгтэй болж, 10 сая 702 мянга 348 баримт хэвлэгдсэн байна. Энэ хугацаанд сугалааны хонжворын санд 675 сая 900 мянган төгрөг төвлөрчээ. Урамшуулал авах иргэдийг хохироохгүйн тулд худалдаа, үйлчилгээний газруудыг татварын нэгдсэн системд холбогдохыг ГТЕГ-ын дарга С.Пүрэв холбогдох дарга нараараа дамжуулан сануулсан. Тиймээс Цагаан сарын дараагаас эхлэн дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн татварын газрын хамтарсан шалгалт хийж, зөрчил илэрсэн газруудад хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээ авах эрхийг тэдэнд өгчээ.

АЙДСАА ОРХИ, ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛ

Мэдээж энэ хууль хэрэгжсэнээр хувь хүн, хуулийн этгээд болоод Монгол Улсад ямар ач холбогдолтой, үр өгөөжтэй вэ гэх асуулт урган гарна. Энэ хугацаанд таван удаа сугалааны тохирол болж 20 сая төгрөгийн гурван азтан тодорсон байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр иргэд сугалаанд оролцож азтан болохоос гадна жилийн эцэст НӨАТ-ын 20 хувь, нийт үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах юм. Мэдээж энэ нь хүмүүс санхүүгээ хянах боломжийг бүрдүүлж буй хэмээн эх сурвалж хэллээ.

Орлого ил болсноор татвар төлөх хэмжээ өсөх нь гэсэн болгоомжлол бизнес эрхлэгчдийн дунд бий. Тэгвэл сул талаасаа илүү давуу талыг нь олж харах хэрэгтэй юм. Тухайлбал, жижиг бизнес эрхлэгчид ихэвчлэн санхүүгээ хөтөлдөггүй. Ингэснээр бизнесийн үр ашгаа төдийлөн нарийн гаргаж чадахгүй байгаагаа дийлэнх нь хүлээн зөвшөөрдөг. Учир нь төлөвлөхөд хүндрэлтэй, санхүү татварын байгууллагад тайлангаа гаргахад зардлаа нотолж чаддаггүй зэрэг бэрхшээл тоочдог. Мөн банк санхүүгийн байгууллагаас зээл авахад орлогоо нотолж чаддахгүй байх нь бий. Харин НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр эдгээр асуудлыг эмх цэгцтэйгээр шийдэж болохоор байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлснээр алдагдал хүлээнэ гэх айдас, болгоомжлол илүүц юм. Жишээлбэл, жижиг дэлгүүр ажиллуулдаг хүн бараагаа бөөний худалдааны төвөөс авчээ. Тэр бүртээ баримтаа авснаар зардалд тусган, улмаар зөвхөн олсон ашгаасаа татвар төлөх ёстой юм байна.

Мөн www.ebarimt.mn цахим хуудсанд байгаа дата мэдээлэл дээрээ үндэслэн анализ хийж, судалгаа шинжилгээний анхдагч мэдээлэл болгох боломжтой. Түүнчлэн маркетинг зар сурталчилгаагаа зөв төлөвлөж явуулах, менежментээ зөв хийхэд чухал эх үүсвэр болох олон давуу талтай аж.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж бүр холбогдох татваруудыг төлөх ёстой. Гэтэл зарим нь татвараа шударгаар төлдөг, зарим нь патент нэрээр цөөн хэдэн төгрөг төлөөд явдаг тэгш биш байдал өмнө нь байсан. Харин энэ хуулиар бүх бизнес эрхлэгчдэд татварын тэгш, ойлгомжтой систем үйлчилж байгаа юм.

Бид аливаа зүйлийг хийхдээ эцсийн мөчид, цаг хугацаатай уралдан, хэт ачаалал үүсгэж хийдэг зуршилтай. Өдгөөг хүртэл худалдаа үйчилгээний газруудад бар кодтой баримтыг өгөхгүй байсаар. Өнгөрсөн Цагаан сарын баярын үеэр “Миний дэлгүүр”-ийн сүлжээгээр үйлчлүүлсэн иргэд баримт авч чадаагүй тухайгаа ярьж байв. Харин тэрхүү худалдан авалт хийсэн баримтаа хадгалж байгаад 14 хоногийн дараа сугалаатай баримтыг нь өгсөн тухай эх сурвалж хэлэв. Уг нь хуульд зааснаар албан татвар төлөгч нь төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд даруй илгээх учиртай. Энэхүү мэдээллийг тухайн худалдаа, үйлчилгээний байгууллага цаад хугацаа нь гурав хоногийн дотор багтаан татварын нэгдсэн системд илгээх ёстой. Хэрэв хугацаа хэтэрвэл сугалааны дугаартай баримт гарахгүй.

Гэтэл үүнийг бизнес эрхлэгчид иргэдэд сүлжээ гацсан мэтээр ойлгуулж, хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал, “Azzurro Lobby Lounge” coffee shop-оор 2016 оны нэгдүгээр сарын 22-нд үйлчлүүлэн баримтаа бүртгүүлсэн боловч одоог хүртэл баталгаажуулаагүй байгаа аж. Түүнч­лэн “Нөмрөг” супермаркетынх ч мөн адил баримтаа баталгаажуулаагүй 23 хоног өнгөрчээ. Хэрэв хуулийн хугацааг хатуу, чандлан мөрдөж эхэлвэл энэ мэтчилэн иргэд хохирох нь. Хуулиар олгосон урамшуулал авах эрхийг боомилогсдыг хэрхэх ёстой вэ.

ХУВЬ ХҮНИЙХИЙГ БИШ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРЛОГЫГ ИЛ БОЛГОНО

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долоодугаар сард баталж энэ оны эхнээс дагаж, мөрдсөн. Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Эл хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн хүмүүс төлбөр төлөх бүртээ бар кодтой баримт авч бүрт­гүүлэн сугалаанд орол­цон азтан болох боломжтой. НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож байгааг ГТЕГ-ын дарга С.Пүрэв онцолсон. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн хувь хүний орлогыг ил болгох нь. Тэрхүү орлогоо баталгаажуулснаар урамшууллын хоёр хувь авахаас илүүтэй орлогынхоо 10 хувийг төлөх болох нь гэх болгоомжлол бий болсон. Гэвч энэ хуулиар хувь хүний орлогыг бус хуулийн этгээдийн нууж болох орлогыг ил болгох зорилготой. Тиймээс хувь хүний тухай мэдээллийг чандлан хадгалах тухай хуульд хатуу заалт оруулж өгчээ. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар бүлэгт буюу 17.7-д Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг татварын алба, статистикийн алба, тухайн мэдээллийг дамжуулагчаас бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно гэж заажээ.Тиймээс иргэд, худалдан авагчид баримт болгоноо санаа зоволтгүйгээр бүртгүүлэхэд болох нь.

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд тооцоотой, бизнесийн орчин эрүүлжин, эдийн засгийн зөв бүртгэл, хяналтын тогтолцоотой болж, эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Иймд олон улс хэрэгжүүлж үр дүнг нь хүртээд буй хуулиа биелүүлцгээе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (March 03, 2016 12:16:30 pm )

    Маш зөв тайлбарласан байна хүн бүр олж уншаасай хүн бүр шейрлээрэй амжилтын төлөө хамтдаа

  • хөх чоно (March 03, 2016 3:26:42 pm )

    НӨАТ-ыг хүмүүс ердөө ойлгохгүй байх шиг байна. Энэхүү албан татварыг хэрэглэгчид буюу ард түмэн л нуруундаа үүрэх юм. Үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид нь бүгд бараа үйлчилгээнийхээ үнийг 10%-иар өсгөнө. Чөлөөт зах зээлийн хуулиар төр засаг үнэ тогтоох эрх ч, боломж ч байхгүй. Тэгэхээр үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид бүгд л бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмнэ. Үр дүнд нь бүх юмны үнэ 10% өсөж тэр хэмжээгээр мөнгөний ханш унаж инфлиац явагдана. Инфлиацын төвшинг долларын ханшны түргэн өсөлтөөс харж болно. Лав л өчигдөр 1ам доллар 2044 төгрөг болчихсон харагдсан. Энэ бол НӨАТ-ыг баталсаны үр дүн. Долларын ханш 2200 төгрөг хүртэлээ өсөх болно. Үүний эсрэг төр засаг юу ч хийж чадахгүй. Тэд НӨАТ-ыг баталсанаараа инфлиацийг 10% өсгөх нөхцөлийг нь бүрдүүллээ. Одоо бол зах зээлийнхээ хуулиар бүх юмны үнэ 10% өсөж, тэр хэмжээгээр инфлиац явагдана. Үр дүнд нь ард түмэн тэр НӨАТ-ын 10%-ийг төлж, төр засгийн энэхүү дээрмийг нуруундаа үүрнэ. Хөгшин залуу, хөрөв нялх, орлоготой, орлогогүй бүгд л тэр татварыг төлнө. Та идэж, уух, өмсөж, зүүх бүх хэрэглээнийхээ төлөө тэр татварыг төлнө. Харин тэр сугалаа болон 2% буцааж авах зэрэг нь ард түмнийг НӨАТ-ыг хүлээн зөвшөөрч, түүнтэй эвлэрүүлэх гэсэн түр зуурын заль мэх. НӨАТ-нь амьдралд нэгэнт нэвтэрч, бүрэн хэрэгжсэн тохиолдолд энэхүү сугалаа болон буцааж авах 2%-ын аль, аль нь байхгүй болно. НӨАТ-ыг 10%-иар тогтоогоод дараа нь 2%-ийг буцааж авч болно гэсэн тэнэг, чирэгдэл ихтэй үйлдэл хийж байхын оронд дараа нь 2%-ийг буцааж авна гэлгүйгээр НӨАТ-аа 8%-иар тогтоочихвол амар биз дээ? Гэтэл тэгэлгүйгээр 10%-иар тогтоочиход, 2%-ийг буцааж авч болно гэдэг нь ард түмний сэтгэхүйгээр тоглосон үйлдэл. Нэг жижигхэн жишээ авъя. Нэг дэлгүүрийн худалдагч танд талхаа 1000 төгрөгөөр зардаг байсан бол тэр хүн талхаа цаанаасаа авахдаа өмнөхөөсөө 10% илүү үнэтэй авах болж байна. Тэгэхээр тэр түүнийг буцааж зарахдаа мөн л 10% үнээ нэмэх шаардлагатай болно. Худалдагч өмнө нь талхаа цаанаасаа авахдаа 900 төгрөгөөр аваад танд 1000 төгрөгөөр зарж 100 төгрөгний ашиг олдог байсан бол одоо тэр талхаа цаанаасаа 990 төгрөгөөр авах тул эргүүлээд танд зарахдаа үнээ 10% нэмэхээс өөр аргагүй. Та бараг талхыг 1090 ээр биш 1100-аар л авч таарна даа. Үйлдвэрлэгчид болон бизнес, худалдаа эрхлэгчид нь ашиг орлогын татвараа төлдөг хүмүүс. Дээр нь бас дахин 10% төлөхийг тэд яагаад ч зөвшөөрөхгүй бөгөөд тэд зүгээр л үнээ тэр хэмжээгээр нэмэх болно. Үр дүнд нь тэд НӨАТ-ыг төлөхгүй. Талхны наймаачингийн жишээн дээр харагдсан байх. Тэр талхыг цаанаас авахдаа төлсөн НӨАТ-аа буцааж зарах үнэндээ шингээчих тул хэрэг дээрээ тэр энэ татвараас мултарч байгаа юм. Энэ зарчим бизнесийн бүх шатанд ижилхэн явагдана. Эцэст нь сүүлийн тэмээний ач хүнд гэдэг шиг цааш нь дамжуулах боломжгүй эцсийн хэрэглэгч, ард түмэн л энэ татварыг нуруундаа үүрэх юм. Бүх юмны үнэ өсөх тул үйлчилгээний салбарууд ч үнээ нэмнэ. Яагаад гэвэл энд чинь инфлиац явагдаж байна. Таныг үхсэн хойно чинь ч таны оршуулга, буяны ажилд зарцуулагдах бараа үйлчилгээний үнэнд энэхүү НӨАТ-ыг таны ард үлдэх хүмүүс төлөх болно. Танд таалагдаж байна уу? Зүй нь ард нийтээрээ үүнийг эсэргүүцэх ёстой байтал энэхүү татварын мөн чанарыг нь ойлгохгүй сугалаа, мугалаа бодсон шиг л байх шив дээ. Монголчууд даанч харанхуй байна даа!!! Ипотекийн зээлийн 8% гээд л сүйд болоод байсан. Гэтэл энэ НӨАТ чинь түүнээс чинь хамаагүй илүү чухал асуудал шүү дээ. Ард нийтээрээ 10% татварын дарамтад орлоо. Байрны үнэ буухгүй, өсөх л болно. Энэ бол зах зээлийн хууль. Барилгын компаниуд дараагийнхаа барилгуудыг барихад бүх материалуудаа нэмэгдсэн үнээр авах болно. Нөгөөтэйгүүр байрны үнэнд НӨАТ бодогдох л болно. Хамгийн дургүй хүрмээр нь ядарсан ард түмнийг тэгэж шулсан татварын мөнгөөр эрх баригчид тансаглан дэвэн дэлхийгээр зугаалах болно. Монголчууд сэрэх болоогүй юу????

antalya rent a car