Баянгол дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Л.Амгалан эх орончдын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэн нь түүнийг цахим ертөнцөд ээлжит дуулианы эзэн болгоход хүргэсэн. Түүний орой дээрээ улаан таван хошуутай, ногоон малгайг Хятадын гамин цэрэгтэй төстэй хэмээн олон нийт шүүмжилээд байгаа юм.
Түүнтэй “Eagle” сайтаас холбогдож мэндчилгээнийх нь талаар тодруулхад тэрээр:
Миний малгайны өнгийг өөрчилсөн байна. Уг нь бор хүрэн малгай өмссөн байсан. Гэтэл ногоон өнгөтэй болчихсон байна. Миний аккаунтуудыг Хакердсан байна хэмээсэн юм.
Яг үнэндээ дэлхийн алдартай Youtube, Facebook, Twitter сайтуудыг хакердана гэж байхгүй л болов уу! Яагаад гэвэл эдгээр сайтууд нь хакердан хүмүүст их хэмжээний мөнгө амалсан байдаг юм. Одоогийн байдлаар цагаан хакерууд энэхүү сайтуудын цоорхойг илрүүлж, их хэмжээний мөнгөний төлөө өрсөлдөж, хакердах оролдлого ихээхэн хийдэг боловч одоогийн байдлаар “хакердсан” хүн байхгүй л байна.
Тэгэхээр НИТХ-ын төлөөлөгч Л.Амгалан, Баянгол дүүргийн Засаг дарга асан маань үнэхээр хакердуулав уу гэдэг нь эргэлзээтэй болоод явчихлаа даа. Эсвэл….
Эх сурвалж: СОДОН.мн
19 Comments