antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2016 11 comments

Хий нь дарагдаагүй Улстөрч Монголын парламентад хэрэггүй-1

нийтлэсэн Admin

145681218256d53096533c7

-УИХ-ын гишүүн Г.Уянга газрын тосны ордын лицензтай гэв үү-

Тоймч Л.Баатархүү

            Монголын төрд өнөөдөр суудлаа олдоггүй, бас олоо ч үгүй байж мэдэх “савсагануур” нөхдүүд нэлээд бий. Сонгууль дөхөхөөр ард түмний баатар болж дүр эсгэх, эх оронч царайлсан хий дүртнүүд ч гарын 10 хуруунаас их. 2012-2016 оны парламент үнэхээр супер гишүүдээр дүүрэн байв. Гудамжны жагсагч, сэтгүүлч, эмч, хуульч, багш, “би мэргэжлийн улстөрч” хэмээгчид гээд ер нь дутуу зүйлгүй супер УИХ энэ удаагийнх байлаа.

            Супер парламент дотор ард түмэнд таалагдахын хүслэн болсон хий нь дарагдаагүй улстөрчдийн тэргүүн эгнээний лидерээр Г.Уянгыг нэрлэхэд нэг их буруудахгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлснээр үнэндээ “Юм бол огцруулна, гацаагаад өгнө, зогсооно” гэж дөрвөн жил популизм хийж гангарлаа” гэж хатуухан хэлсэн нь эзнээ олсон үг байв. Г.Уянга гишүүн эл дөрвөн жилийн хугацаанд төрийн ажлаас илүүтэйгээр сэтгүүлчийн ажлаа хийсэн гэж сонгогчид нь шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, ард түмний нэр барьж худлаа хашгирагсдыг популистууд гэх. Өнөөгийн парламентийн өнгө төрхийг тодорхойлогч МАН, АН-ын аль аль нь уг нэр томъёогоор овоглогсдоор дүүрэн. Бидний нийтлэлийн баатар сэтгүүлч мэргэжилтэй, анх АН-ын нэвтрүүлэг хийж тус намын хөдөө, гадааны үйл ажиллагаанд хүртэл тус нэмрээ хүргэж эцэстээ Н.Энхбаярын талаарх нэврүүлэг цацснаар улстөрчдөд тоогдох болсон Г.Уянга хатагтай 2012 оноос Чингэлтэй дүүрэгт Шударга ёс эвслээс нэр дэвшиж ялалт байгуулав. Товчхондоо Чингэлтэйхэн түүнд асар их итгэл хүлээлгэж сонгосон.

Г.Уянга төрийн ажлаас илүүтэй сэтгүүлчийнхээ ажлыг хийв

          Гэвч харамсалтай нь дээр дурьдснаар сэтгүүлчийнхээ ажлыг голчлон хийв. Байсгийхээд л “түүнийг АТГ-т өглөө”, Г.Уянг гишүүн С.Баяр, Оюутолгойтой холбоотой асуудлаар ноцтой баримт дэлгэнэ гэхчлэн сүртэй гарчигтай пи арын мэдээнүүдээр хэвлэлийн хуудсыг чимнэ. Энэ бүсгүй хэвлэлийн салбарт олон жил ажиллаж улстөрчидтэй ч пи арын нэврүүлэг хийгээд овоо хугацааг үдчихсэн учраас хэзээ, ямар хэвлэлийн акц дэвшүүлэх, олонд баатар болж харагдахаа гайгүй мэддэг нэгэн. Чухамдаа энэ менежментээрээ дөрвөн жил явсаар үр дүнгээ тооцуулах шувтаргад иржээ. Хамгийн сүүлд л гэхэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай үзэлцэж түүнийг АТГ-т шалгуулахаар хэвлэлийн од болж байлаа.

Түүний оноо авах зорилготой хийсэн гол акцууд нь Ерөнхий сайд асан С.Баярын гэр бүлийн гишүүд үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэх мөн Оюутолгойтой холбоотой ноцтой мэдээлэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг АТГ-д шалгуулах, мөнгө цацсан хэмээх сенсиацуудыг нь дурьдаж болно. Гэвч улстөрч гэхээсээ илүүтэй ард түмний өмч болж сонгогчдын саналаар парламентад орж ирсэн хүний хувьд ийм жижигхэн зүйлээр зугаа хийж, хүүхэд шиг аашлах хэрэггүй байсныг учир мэдэх нь шүүмжилдэг.

Г.Уянга 800 сая төгрөгөө ил болгосон гэнэ

       Өнгөрсөн 2012 оны сонгуулийн сурталчилгааных нь гол уриа нь “Уянгын сэтгэл, зүрх ард түмнийхээ төлөө цохилдог”, оюутан бүрт 500 мянган төгрөг, сар бүр 70 мянган төгрөг өгүүлсэн гэх үгнүүд нь зарим үед утгаа олоогүй мэт санагдана. Мөн шударга бус зүйл, эрх мэдлээ урвуулахыг эсэргүүцдэг энэ эмэгтэй эцэстээ тэдний урсгалд ороод явчих шиг боллоо.

145681218456d5309831ced

УИХ-ын гишүүн болсных нь дараа түүний нөхөр сэтгүүлч мэргэжилтэй АН-д нарийн бичгийн дарга байсан А.Баатархуягаа МОНЦАМЭ агентлагийн даргаар томилуулав. А.Баатархуяг ирэх сонгуулиар УИХ-д тоос өргөхийг ч ойр тойрных нь хэлж байна. Төрийн албыг төрлийн алба болгосон гишүүдийн нэг нь яалт ч үгүй Г.Уянга. Түүний хажууд алба хувиргасан А.Бакей, С.Одонтуяа, Н.Батбаяр гээд нөхдүүд олон бий.

Эрхэм гишүүний дээрх асуудлаас гадна өөртэйг нь холбоотой хоёр ноцтой асуудлын чимээ дуулдсан нь үнэний ортой аж. Тодруулбал, тэрбээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 800 сая төгрөг ил болгосон гэнэ. Түүнчлэн газрын тосны ордын тусгай зөвшөөрөл хүртэл бий гэдгийг эх сурвалжуудаас сонсов. Манай сайт тун удахгүй уг хоёр асуудлыг тодруулж хүргэх болно.

Ямартай ч цагтаа нөхөртэйгээ шүүхээс хүн гүтгэсэн хэргээр нэгэн зэрэг ял сонсож эцэстээ парламентад орж ард түмнийхээ төлөө нойр, хоолгүй зүтгэнэ гэж асан Г.Уянга хатагтай дөрвөн жилийн хугацаанд хий нь дарагдалгүй хэвлэлийн сенсиаци хийсээр нэгэн парламентийг үдэж дараагийнхдаа санаархах гэж байна. Угтаа улс төрд хий дэлсэгч бас шүүмжлэгч болгон нь сайн од болдоггүй, гагцхүү шийдэж гарцыг зааж өгдөг өөрийн толгойтой хүн Монголын төрд олон байх юм бол ард түмэн жинхэнэ үнэд хүрэх өмчтэй болох юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • АТГ (March 01, 2016 3:17:45 pm )

    УЯНГА ХУЛГАЙЧ 800 САЯЫГ ЯАЖ ОЛСНОО ТАЙЛБРАЛ ДАА

  • ХАЛХ МОНГОЛ (March 01, 2016 3:21:17 pm )

    Худлаа байлгүйдээ

  • irgen (March 01, 2016 3:30:58 pm )

    chingeltei duurgiin irgedee uyanga 4 jild yu hiiv,erduu ogtsruulna,garyn useg zuruulna,zogsoono gesen heden ug l helleee odoo ta nar ene ugend ni tsadsanuu yasnaa oilgoogui yavna uu

  • Зочин (March 01, 2016 3:43:07 pm )

    Худлаа байлгүй дээ.

  • Anonymous (March 01, 2016 4:24:03 pm )

    Оюу-Толгойн гэрээ Монголын ард түмэнд ямар ч ашиггүй гэрээ хийгдсэн. Үүнийг хэн шүүмжилж тэмцэж байна, Хамгийн сүүлд Сайханбилэг бүр дордуулсан. Огцруулах бол бага хэрэг байсан. Улам сайн тэмцэх хэргэтэй. Шантарч болохгүй

  • Anonymous (March 01, 2016 5:07:27 pm )

    Сайн ажиллаж байгаа,Ардчилсан намынхны идсэн уусныг хэлэхээр заавал нэг хогийн юм бичиж байх юм,

  • уншигч (March 01, 2016 7:06:12 pm )

    Манай ажилд нэг ядаргаатай бүхийл ажлыг болохгүй байна, бүхий л хүнийг чадахгүй байна гэж шүүмжилж хамт олны уур амьсгалыг эвдсэн, тэгсэн хэрнээ яах гээд, яаж ажиллах гээд, юу хүсээд байгаа нь мэдэгдэхгүй яаж ч болдоггүй нэг ядаргаатай хүүхэн байдаг яаг л Уянгатай адилхан.

  • vbnm (March 01, 2016 11:18:49 pm )

    AMISGAA AH EDIIN ZASGIIN ALyyrchdiin gar hul blson eh oronchdiin esreg xor tsatsaj tarxi ygaaxgvi shvv

  • иргэн (March 02, 2016 5:03:44 am )

    Энэ сайт ч ёстой улс төрийн хуучин луйварчдыг цаагуураа хамгаалсан шинээр олонд хүрээлэгдсэн болгон руу ЧУЛУУ ШИДСЭН нь олон юм аа?

  • иргэн (March 02, 2016 9:18:39 am )

    ганц үнэн үгээ хэнээсч айхгүй хэлж байгаа Уянгааг битгий худал хуумагаар зохиомлоор гүтгээд бай

  • Anonymous (March 02, 2016 12:52:49 pm )

    Gants. Duugardag. Hunee. Darj. Avahnuu. Ta. Nar.

antalya rent a car