antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2016 40 comments

Авгайгаа хаясан түшээд ард түмнээ хайрлах уу \Xоёрдахь амьдралаа сонгосон түшээд\

нийтлэсэн Admin

3d526989-ae44-4943-a0a7-a932b3a6cc1e

“Нарантуул” захыг үүсгэн байгуулагч , УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн Эхнэр хүүхдээ хайрлаагүй хаяж явсан улс төрч яаж ард түмнээ хайрлах юм бэ” гэж хэлсэн үг сошиэлд тренд болж байна.

Энэ нь эрх мэдэлтэй, мөнгөтэй болоод ханилсан ханиа голж, залуу бүсгүйчүүдийг уургалж, гэрээсээ явсан улстөрчдөд хатуухан л сонстож буй биз. Гэвч голыг нь олж, онож хэлсэн үг.

Мэдээж энэ амьдралыг босгох гэж хоеулаа зүтгэсэн байж таарна. Гэргий нь хойш суугаад, дэмжихгүй байсан бол энэ зэргийн карьерт хүрэх нь ч эргэлзээтэй шүү дээ. Төрийн түшээ болж, даргын суудалд залрахаараа, бас хэтэвчин дэх мөнгө нь зузаараад ирэхээрээ хар багадаа ханилсан эхнэр нь царай муутай харагдаад, хав ойрын нас залуу бүсгүйчүүд хараа булаагаад, хэдэн ч эхнэрийг тэжээх бяр амтагдаад ирдэг л байх. Үнэндээ эхнэрийнх царай зүс гундах, нас нэмэх, намба суух нь хэдийгээр байгалийн жам ч гэлээ тэд эр нөхрөө үнэрлэх үртэй, удам залгах хүүтэй, хөтлөөд явах охинтой болгох гэж л өөрийн биеэ үл ажран эх хүнийхээ үүргийг гүйцэтгэж, унтах нойроо хасан байж үр хүүхдээ өсгөж, өрх гэр бүлээ төлөв түвшин авч явахын төлөө зүтгэж ирсэн нь дамжиггүй. Хамтдаа зүтгэсэн, хамтдаа босгосон, хамтдаа зовлон, жаргалыг туулсан олон жилийн амьдралаа нэг л өдөр эр нөхөр нь “нурааж”, өөр бүсгүйг сонголоо гээд хаяад явахад тэд баярлаагүй нь л тодорхой. Тэглээ гээд тэд хэвлэлээр гошигнож, хэн хүнд үглэн дуулаад явдаггүй. Эр нөхрийнхөө нэр хүндийг ч бодож, дуугүй байхыг л эрхэмд үздэг байх л даа. Жийгдсэн экс гэргий нар голдуу гадаадруу “цөлөгддөг”.

Сэтгэл буруулсан ч гэлээ, экс эхнэрээ, үр хүүхдээ харж хандаад, эдийн засгийн хувьд дэмжлэгтэй явбал бол оо гэж сэтгэлээ тайтгаруулдаг ч байх. Миний танил нэг эгч “Насаараа хайрлана гэж хэлсэн үгэнд хэтэрхий итгэсэн дээ, гэхдээ яахав, нөхрөө тогтоож чадаагүй нь миний хохь, хэндээ гомдохов” хэмээн хоолой зангируулан, нүдэнд нулимс цэлэлзүүлсэн дүр зураг ч одоо ч санаанаас гардаггүй юм. Бүх хүүхдээ гадаадад боловсрол эзэмшүүлэхэд нь тусалж, өмсөх, зүүхээрээ дутаахгүй тэтгэж байгаад нь цагийн эрхээр уусч, үзэн ядах сэтгэл нь мөхдөг бололтой юм билээ. Гэхдээ хайрлуулж, хайрлаж явсан хүнээ мартдаггүй л байх.

Үнэхээр нэгэн биеийн хоёр тал болж, хатуу, зөөлнийг хамтдаа туулсан ханиа замын дунд гээгээд явсан улстөрч эрчүүд төр түшихдээ түмэн олныг хайрлана гэвэл дэндүү л хол, хөндий сонстож байна шүү.Энэ удаагийн парламентад л гэхэд анхны эхнэрээ сольж хоёрдах амьдралаа эхлүүлсэн эрхмүүд цөөнгүй бий.

1.Н.Алтанхуягийн хэнз хайр
de4b62ea-e36c-4d67-9b34-5b732b292fa1

АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Түүний одоогийн эхнэрийг Х.Сэлэнгэ гэдэг. Туслахаар нь ажиллаж байгаад гэргий нь болсон энэ бүсгүй нас ахисан хойно нь дэрсхэн дөрвөн охин төрүүлж өгчээ. Харин Ерөнхий сайдын экс эхнэрийг Ганчимэг гэдэг аж. Нөхрөө хэнз хайраа сонгоод гэрээсээ явахад “Уйлж унжиж, урвайж чаргууцалдагүй, өөрийнхөө зоргоор амьдар даа” гэж эрсхэн хэлсэн, боловсрол өндөртэй, багш мэргэжилтэй бүсгүй байдаг гэж ойр тойрныхон нь хуучилдаг гэх. Тэрээр Ерөнхий сайд асанд насан залууд нь 2 охин, нэг хүү төрүүлж өгчээ. Тэд нар нь бүгдээрээ өнөөдөр нас биенд хүрч, амьдрал зохиосон гэнэ. Аль хэдийнээ Н.Алтанхуягийг өвөө болгож, одоо нэлээд хэдэн ач, зээтэй аж.

2.Сү.Батболдын дэгжин гэргий

1754032b-b83a-4a73-82aa-4464b297de6f
Экс Ерөнхий сайд Сү.Батболд. Тэрбээр нэгэнтээ “Би хамгийн сэтгэл булаам …….” гэдэг шиг “Би хамгийн “вест” сонголт хийсэн” хэмээн мэдэгдсэн нэгэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл өөрийн шилдэг сонголттойгоо амьдарч буй. Төрийн тэргүүнүүдийн эхнэрүүд дундаас дэгжингээрээ ялгардаг хатагтай Х.Отгонтуяа бизнесээ удирдаж, Сү.Батболдын хөрөнгийг улам арвижуулж буй бизнесмэн бүсгүй. Харин экс Ерөнхий сайдын анхны гэргийг Баттуяа гэдэг . Ямартай ч том хүүгийн нь ээж АНУ-д амьдардаг гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан удаатай.

3.Ч.Улааны гэнэтийн сонголт

100d3fa1-e0d8-4d23-9d86-134e3254c390

Сангийн сайдаар хамгийн олон удаа сонгогдон ажилласан, Монголын толгой эдийн засагчдын нэг, туршлагатай парламентч гэгддэг Ч.Улаанаа эхнэрээ солиход гайхаж байсан хүмүүс цөөнгүй. Нас нь хөгшдөөд, залуужуулж байгаа юм байх даа гэж живэр, авир яриа Сангийн яам хавиар яригдаж байсан гэх. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны анхны эхнэрийг Буд хэмээх эмэгтэй байдаг гэсэн. Тэрбээр одоо гадаадад хүүхдүүдтэйгээ амьдардаг сурагтай. Харин Сангийн сайд өөрөөсөө хэд дүү эхнэртэйгээ Зайсанд байрлах хотхонд сууршьсан, хоёрдахь гэргий нь бизнес сэтгэлгээтэй, сэргэлэн бүсгүй бий гэсэн мэдээлэл хэвлэлээр хөвөрдөг.

4. Лу.Болдын нууцлаг гэргий

0ef05a65-64c9-4ecf-bf04-507a0cd6a74d

Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Лу.Болдыг ч мөн эхнэрээ сольсон нэгэн гэдэг. Гэхдээ энэ талаар тэрээр үг унагадаггүй. Энэ нь түүнийг ам бөхтэйн шинж биз. Анхны эхнэр, хүүхдийнх нь талаарх мэдээлэл бүрхэг.Хоёрдахь гэргий нь мисс байхаар, гоолиг, царайлаг залуу бүсгүй бий гэх.

5.Гэргийгээ миссээр “сольсон” Д.Зоригт

68f3b69e-10d6-415c-b6d5-a75746bf425c

Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригт УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангайд АН-аас нэр дэвшсэн нэгэн, бас чиг чамгүй хэрүүл болж байж парламентын босго алхсан. Түүнийг Монголын толгой баячуудын тоонд бичигдэх хүний нэг хэмээдэг. Мөн энэ эрхэм баяныг Монголын сайхан бүсгүй, мисс Н.Мөнхцэцэгтэй эртнээс амраг сэтгэлийн харилцаатай гэж шуугидаг, бас хамт амьдарч байгаа гэх мэдээлэл ч хэвлэлээр цацагддаг. Харин Д.Зоригтын албан ёсны эхнэрийг Оюунсүрэн гэдэг бөгөөд бизнесээ авч явдаг гэх юм билээ.

6. Ө.Энхтүвшингийн үзэсгэлэнт гэргий

479c8792-7178-4337-940f-b09ca56383e8

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин бас л эхнэрээ сольж, хоёр дахь амьдралаа зохиожээ. Тэрбээр одоо хоёр дахь эхнэр У.Булгантайгаа амьдарч буй. Өмнөх гэргий нь хэвлэлийн салбарт олон жил ажилласан чадварлаг, даруухан бүсгүй.

7.Х.Баттулгын анхны эхнэрийн омог бардам хариулт

f154b10b-8b66-434a-8294-42704773a7e6

УИХ-ын гишүүн,сайд, Х.Баттулгын анхны гэргий нь дизайнер Ц.Энхтуяа . Тэрээр нөхрөөсөө дутахгүй алдартай, олны танил нэгэн. Царайлаг, авьяаслаг дизайнер бүсгүй олон бүтээл дээр ажиллаж, бүжгэн жүжгийн тайз заслын зураачаар ажиллаж байсан билээ. Х.Баттулга гишүүний дөрвөн хүүхдийг гаргаж, бас түүнийг бизнест хөлөө олоход нь хамгийн том тус хүргэсэн энэ эмэгтэй хэвлэлийнхнээс үргэлж хол байхыг хичээдэг нэгэн. “Гоёл” наадмаас тэргүүн байрын шагнал авсаныхаа дараахан тэрээр “Би “Женко” группийг байгуулахад өөрийн гэсэн хувь нэмэр, хөлс хүчээ хангалттай зарцуулсан хүн. Одоо үүнийхээ үр шимийг хүртэж, хувиа хүртээд өөрийнхөөрөө амьдарч байгаа” хэмээн мэдэгдэж шуугиан тарьж байсан удаатай. Х.Баттулга одоо орос бүсгүй хамтын амьдрал зохиож ихэр хөвгүүдтэй гэдгээс өөр мэдээлэл байдаггүй. Тэрээр хоёрдахь амьдралаа ихэд нууцалдаг нэгэн. Олны нүдэн дээр дагуулж явдаггүй.

8.Д.Бат-Эрдэнийн эрх амраг

23d9be81-79a7-4e22-b813-50d458f1800c

Хувь, хувьсгалын амьдралаа ихэд нууцлан барагтай бол ам нээдэггүй эрхмүүдийн нэг нь “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, хамгийн баян төрийн түшээгээр тодордог Д.Бат-Эрдэнэ. “Ажнай”-гаар овоглодог энэ нууцлаг эрхмийг хэвлэлийнхэн 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон үеэс сонирхож, бизнес ашиг орлогоос нь гадна авгай хүүхдийг нь хүртэл зарлаж орхисон билээ. Анхны эхнэрээсээ салж, улсын циркийн уран нугараач Ганцэцэг хэмээх царайлагч нуруулаг бүсгүйг сонгосон. Тэд ихэр охидтой. Залуу амрагаа ихэд эрхлүүлж, хамгийн тансаг, хамгийн үнэтэй гоёлоор гоёдог гэх.

Х.Тэргэл

Эх сурвалж: TIMES.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

40 Comments

  • erka (March 01, 2016 1:04:56 pm )

    naad ug chni minii ug bna shuu estoi unen ehner huuhedee haysan hun ard tumnee yagaadch hairlahgui shuu ted bol mongo togrog zugaa tsengel hoodog zobhon oorosdoo bolj baibal busad humuus hamaagui gedeg setgeltei ahij mongol toriin bosgoor alhuulj bolohgui nobshnuud

  • Anonymous (March 01, 2016 1:05:58 pm )

    Одоо монголоо солих үлджээ.

    • Anonymous (March 01, 2016 7:20:49 pm )

      Өндөр хөгжилтэй өтөн хоолтой орноор солих байлгүй дээ

  • ushuu olon gishvvd baigaashdee ta nar medeelel baga baina (March 01, 2016 1:55:44 pm )

    УИХ-ын дарга Д.Дэмбэрэл -d naiz ni ohinoo sain ajild oruulj harj handaj yabaarai geed burhan bolj,harin demberel darga tuslahaaraa avaad hvvhedtei bolgood daraa ni avch suusan genelee ,geh met olon nuhdvvd baigaa,tomorohoor ehner ni muuhai haragdaj eheldeg genelee hehe hen medlee

    • Anonymous (March 01, 2016 7:21:46 pm )

      Өвгөн төгцөг барах уу. Ач нараа хараад сууж байвал дээргүй юу

  • Zochin (March 01, 2016 2:23:17 pm )

    Hunii huviin amdiral hend hamaatai yum be.

  • зочин (March 01, 2016 2:25:55 pm )

    ODOO TATBAR EM ABSAN L BNA

  • Anonymous (March 01, 2016 2:37:30 pm )

    анхдугаар эхнэрь удаах эхнэрүүдийн талаар дурьдажь гутгаар эхнэр, цаан нь мэдэгдэхгүй байгаа олон татвар эмс бий байх доо

  • зочин (March 01, 2016 2:44:36 pm )

    унаж явж морио, ханилж явж ханиа гэгчээр ханиа замын дундаас хаянаа гэдэг чинь хуншгүй өөдгүй л эрчүүлийн зан юм шүү дээ, эртний хаадууд маань ийм урваач шарваач улсыг нэг нүдээрээ үздэггүй байсан ба тэдэнд итгэл бүү үзүүл 1-урвасан хүн 2-дахаа урвахгүй гэх баталгаа байхгүй үздэг байж дээ ямар ч л байсан өөдгүй эрчүүлийн зан юм даа ийм улсуудад итгээд явж болох уу тэгээд

  • Anonymous (March 01, 2016 2:47:17 pm )

    Ene baasnuudig turuus hol bailgahiig ard olon medehteigee baigaa gej naidnam

  • Zo (March 01, 2016 3:04:45 pm )

    Sejgiin humuus

  • zochinz (March 01, 2016 3:05:36 pm )

    Noen urvaach nohoi sharvaach gej ene dee

  • АТГ (March 01, 2016 3:13:33 pm )

    ТӨМӨР ЗАМ ТАВИХ МӨНГИЙГ ЭНЭ ЭНХТУЯАДАА ШИЛЖҮҮЛСЭН ГЭЛ ҮҮ 6 САРЫН 10 БАРИВЧЛАХ ХУВААРЬТ ОРСОН

  • Зочин (March 01, 2016 3:20:01 pm )

    Жирийн ард бол хамаагүй, төрийн хүн хамгийн хамаатай.

  • зочин (March 01, 2016 3:25:14 pm )

    хуучин нийгмийн үед гэр бүлийн тогтворгүй бол улс төрийн тогтворгүй гэсэн үг байдаг, үнэхээр ханилж явсан хань ижилээ гомдоож, үр хүүхдүүдээ өнчрүүлж, өрөөлийн амьдралаар тоглосон этгээдүүд Эх орноо хөгжүүлж, ард түмнээ жинхэнээр хайрлаж чадахгүй нь ойлгомжтой.

  • зочин (March 01, 2016 3:28:14 pm )

    эд зөвхөн хувийн жаргал хөөгчид.

  • ZOCHINin (March 01, 2016 3:31:41 pm )

    deer ni bas bgaa sh dee dashdorj uvgun demberel nomtoibayr nuhur solison oyuhorol bayrtsogt geed bgaash dee

  • хэхэхэ (March 01, 2016 3:38:40 pm )

    эднүүс д чинь хүүхнүүд аймаар санал өгдөг гээд байгаа юм даа

  • chu (March 01, 2016 4:23:05 pm )

    эхнэр хүүхдээ хайрлаагүй эд биднийг хайрлахуу харагдаач

  • зочин (March 01, 2016 4:30:13 pm )

    Одоо эд нар дахин гарахгүй харин дараагийн 76 д гарах нөхөд ямар байгаа бол тэд нарт л анхаарч сонгох хэрэгтэй өөрийнхөө өрх гэрийг тогтвортой байгаж чадахгүй байж улс төрийн түшээ болох ч хэцүү л байна

  • Зочин (March 01, 2016 5:30:19 pm )

    Аварга Сүхбатыг Анхны эхнэрээ солисоноос хойш харахаас дургүй хүрдэг,өмнө нь аварга
    болоход ямар их баярлаж босон харайж байсан гэж сананаа, Найдваргүй.

  • зочин (March 01, 2016 6:05:00 pm )

    Ш.Сайхансамбуу…. “Эхнэр хүүхдээ хайрлаагүй хаяж явсан улс төрч яаж ард түмнээ хайрлах юм бэ” ЯГ ҮНЭН ҮГ,…ГЭХДЭЭ БҮГД ТИЙМ БИШ БАЙХ..

  • Anonymous (March 01, 2016 6:42:24 pm )

    uneheer taarahgui bol yl uursen yltan shig ene horvoogiin amidraliig duusgaj bgui bolohgui bol salah l heregtei

  • Anonymous (March 01, 2016 6:46:07 pm )

    сухбат гэдэг заваан юм бна з эхнэр сольсон бас сонгууль гээд явж бгаа гэсэн шуу 2 эмэгтэйгээр тоглоод хаясан хун. яаж эх орон ард тумэн байхав эхнэрээ сольсон хаясан бух хумуус хамгийн муу хумуус шуу хун чанаргуй эднийг буу сонгоорой

  • zochin (March 01, 2016 8:56:06 pm )

    ehner soloson baagiinuudiig dahij bitgii skngk uls turuus arch

  • Anonymous (March 01, 2016 10:18:18 pm )

    M.Zorigt chin chehd oyutan baihdaa hailj ur huuhedtei bolj olon jil hanilsan X-ee gedeg ehneree tom compani banktai bolood yuchgui huuj yvuulsan archaagui er shuu dee.odoo huutei neg ch uulzuuldaggui utsaar ch yriuldaggui huu ni ch gesen ehiigee etsgiinhee hurunguur solison jinhene hulduu tolgoi bga.ehees turuugui yum shig ehiigee gold ni ortol gomdooj yvaa archaagui hun hog.golomtiin t.u.z-n darga hiij bga.burhan gesgeenee ehiigee gomdooson huniig.

  • Сувд (March 01, 2016 10:22:09 pm )

    Амьдралынхаа хамгийн чухал сонголтоо зөв хийжчадаагүй тэр хариуцлагаа үүрч чадаагүй хүмүүс хэн байх нь тодорхой адгууслаг зан чанар нь давамгайлсан байдаг байх

  • Anonymous (March 01, 2016 10:44:02 pm )

    suhbatiig muulaad baigaa zolignuudaa tehj uzen yadaad baigaa bol guij ochood bayasgalantai suuchihaach bayanmunhiin buduun ohin gej sunasan rezin shig tsarai.muutiin tuil shuudee bi harin suhbatiig avgaigaa solisond bayarlasan gants oldoh nasand tiim muuhai emegteitee yaj nasiig barahve dee

  • zocnin (March 01, 2016 10:58:10 pm )

    ongo mongond hyytsan hymyys gej edniig helne . ehner ni otlohoor zalyyg, ed mongoor byhniig hydaldan awcn bolno gej l boddog nohdyyd shyy dee . Tiim bolohoor ilyy ih mongotei bhiin toloo hor deed alban tushaaliinhaa toloo , ed horongoo arwijyylahiin l toloo yawna . ard tymnii amidral iig bodoh cn ygyi ..

  • зочинзочин (March 01, 2016 10:59:45 pm )

    ЗА ДА ДООДОХ НЬ ТАРХИДАА ОРЧИЧСОН МОНШНУУД ЮМ ДАА. ЭДНҮҮС ИЙМ БАЙХАД ГЭР БҮЛИЙН САЙН ХУУЛЬ ЛАВ ГАРАХГҮЙ МОНГОЛООР ДҮҮРЭН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ЭДЭНТЭЙ АДИЛХАН ЮМНУУД ХҮҮХЭД ЧИХЭХЭЭС ӨӨР АЖИЛГҮЙ ЮМНУУД АЙЛ АЙЛИЙН ОХИН ХАРААД ШҮЛС НЬ САВИРСАН БУЗРУУДИЙГ Л ДАВРААСАН СУЛХАН ХУУЛЬТАЙ БАЙХ НЬ АРАГҮЙ ЮМ БАЙНА ДАА. АМЬТНИЙ ОХИН ҮР ГОМДООСОН ЮМНУУДААР ТӨРӨӨ БАРИУЛХААР ЯАЖ МОНГОЛ ӨӨДТЭЙ БАЙХУУ. БУЗРУУД ЮМ ДА. ОХИН ХҮҮХДҮҮДТЭЙ АЙЛ БОЛГОН ГЭР БҮЛИЙН ХАМГИЙН ЧАНГА ХУУЛЬ ТӨР ЗАСАГААСАА ХҮСЭЖ БАЙНА. ЦУС ОЙРТОХ ХҮҮХЭД ӨНЧИРӨХ ЭЭЖҮҮД ЯДУУРАХ ЯДАРСАН АЙЛУУД ОЛШИРОХ ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХ ЗАМАА БАГААСАА АЛДАХ ЕР НЬ МУУ БОЛГОН ИЙМ Л ЮМНААС ЭХЭЛЖ БАЙГААГ ШУДРАГА ЗӨВ ЯВДАЛТАЙ ГИШҮҮД ОЙЛГООСОЙ ДОО. САЙХАНСАМБУУ ЯГ ГОЛИЙГ НЬ ОЛЖ ХЭЛСЭН БАЙНА ЯГ ҮНЭН ШҮҮ. ЭДНҮҮСИЙН БАЙЖ БАЙГААГ ДЭЭ

  • ddd (March 01, 2016 11:32:32 pm )

    Suhbatiin anhnii ehneriig muuhai gedeg chi yu ve bur shal durgui hurchlee harin ch saihan gereltsen emegtei odoo hurtel bayasgalangaa dotroo otgon ehnerees ch iluu haraldag yum shuu

  • үнэнҮнэн (March 02, 2016 1:44:44 am )

    Төрд байгаа хулгайч нар

  • Anonymous (March 02, 2016 5:57:19 am )

    Suhbat gej uhna bgaa kk, um uZeegui garuud olon olon,,

  • санаа зовогч (March 02, 2016 10:20:14 am )

    Энэ 8 бузрыг эхлээд устгая дараа нь Д.Дэмбэрэл гээд болдоггүй нөхдүүдийг түүн устгая.

  • мм (March 02, 2016 10:24:57 am )

    ХҮНИИ ЮМАНД ДУРТАИ БААГИИНУУД

  • зочин (March 02, 2016 11:00:47 am )

    Социализмын үед Эхнэрээ сольдог нөхдүүдийг дэвшүүлдэггүй байсийм даа,жудаггүй ,урвахад бэлэн ,хүн чанаргүй гэж үздэг байж.Соц-иос авах юм их бий шүү,дүр эсгэсэн ардчилагчид тэр нийгэмд шаар шавхруунууд нь байсан даа,Элбэгд0ржоос эхлүүлээд.

  • Нэг талаас нь дандаа харах нь зөв үү? (March 02, 2016 12:21:58 pm )

    Зарим үед юу ч болсон байж болно ш дээ. Эмэгтэйчүүд ч асуудалтай л байдаг ш дээ.

  • зочин (March 03, 2016 7:49:30 pm )

    Ёс зүйгүй талбайн хажуугийн сааданд
    байхаар гарууд байнаш дээ.

  • Anonymous (March 04, 2016 4:47:36 pm )

    AN namiihan tolgoi tsohinoo judaggui humuujilgui humuus bdgiin

  • Зочин (March 04, 2016 6:35:34 pm )

    Хужаагын эрлийз МаоЭнхболд нам толгойлж төррүү зүтгэж байгаа зөв үү? Буруу.

antalya rent a car