Монгол улсад автомат тоглоомын газар нэртэй “Казино” ил далд хэлбэрээр хөгжиж иргэдийн халаасыг хоосолсоор байна. Бидэнд мэдэгдэж буйгаар нийслэлд 10 гаруй автомат тоглоомын газар байдаг гэх ч үүний цаана нууцаар хичнээн мөртэй тоглоомын газар ажиллаж байгааг таашгүй. Энэ төрлийн газраар тогтмол үйлчлүүдэг иргэд мөрийтэй тоглож мөнгөө алдаад дахин хожино гэсэн муйхар сэтгэхүйгээр өр зээл тавин тоглосоор донтсон гэхэд хилсдэхгүй болов уу. Тухайлбал Модны 2-т байрлах “Атомат тоглоом” гэх хаягтай газарт хэдэн хэдэн удаа очиж нөхцөл байдлыг ажиглахад 20-60 насны хүмүүс дөрвөлжин тавцан дээр загас бууддаг автомат тоглоомоор хөлсөө гартал тоглоод сууж байх юм. Миний сонссоноор өглөөнөөс үдэш хүртэл энэ тоглоомыг тойрч суудаг иргэд их байдаг гэнэ. Нэг загас буудаад оноход 40 мянгаас эхэлдэг гэнэ. Хэрэв онохгүй юм уу, өөрийнхөө загасыг буудуулвал 40 мянгаа алдана гэсэн үг. Иймэрхүү байдлаар өдөржин сууна гээд бодохоор хичнээн төгрөг алдах нь ойлгомжтой. Нэг хүн ганц өдрийн дотор загас тоглоод гурван сая төгрөгөө алдаад гарах нь хэвийн үзэгдэл ухааны юм ярьцгааж байв. Ийнхүү эрэгтэй, эмэгтэй хөгшин, залуугүй энэ тоглоомыг тоглож цаг зав, мөнгөө үрж байна гэдэг эмэгнэлтэй санагдсан билээ. Зарим нь үр хүүхдээ дагуулаад ирсэн бололтой бага насны хүүхдүүд ч өөр тоглоомуудаар нь тоглож харагдана. Арай ч казино гэж нэрлэлтэй биш гээд автомат тоглоом гэж хаягладаг бололтой юм. Энэ төрлийн тоглоомын газрыг Хятадууд голчлон ажиллуулдаг гэх мэдээлэл ч бий. Түүнчлэн Цайз 16, Хархорин гээд энд тэндхийн байрны подвол зэрэг газарт покер тоглуудаг нууц “Казино” байдаг гэх. Тэнд хичнээн сая, цаашлаад тэрбумаар мөнгө урсдаг гэнэ. Хэн, яаж мөнгөө үрэх нь хувь хүний асуудал хэдий ч амьдралд тоглоомноос чухал зүйл их бий гэдгийг мартаагүй байлтай. Мөрийтэй тоглоом тоглоод сайжирсан, дэвжиж дээшилсэн хүн байдаггүй. Амьдралаа алдсан гэх түүх л сонсч байлаа. Асуудлын гол учир нь энэ төрлийн бизнес аюулын харанга дэлдэж байгаад оршино.
Э. Чимэг
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Баяраа (February 29, 2016 9:23:50 pm )
Шөнө болгон программыг нь өөрчилчихдөг шүү дээ ийм юмыг ойлгохгүй иргэд орж тоглоно. Ихэнхи нь Хятад, Өвөрмонгол эзэдтэй. Эхлээд бага хэмжээгээр өгнө маргааш нь буцааж өгнө донтуулна. Хэзээ автомат тоглоомоос хождоггүй
1 Comment