antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 12 comments

Түмний мөнгөөр зугаацагч “Нүүдлийн шувуухай”

нийтлэсэн Admin

1450406806_12-17-1_700x700-600x400Дарханы Засаг дарга Агвааны Энхболд Дарханы унаган хүү гэж цээжээ дэлдэх боловч эрхэлдэг бизнес, ар гэр амьдрал ахуй нь Улаанбаатарт байдаг. Дарханаар хааяахандаа ирж улс төр хийн зугаацдаг нэг ёсны “Нүүдлийн шувуу”. А.Энхболд засаг дарга Дархандаа байх нь тун ховор. Сарын тал Улаанбаатарт гэртээ амарч энд тэндээс заавар тушаал авч, өгч ихэнх цагийг өнгөрөөдөг. Ирмэгцээ хийдэг ажил нь авсан заавар тушаалынхаа дагуу хүмүүсийг ажлаас нь бөөнөөр нь халах, бөөнөөр нь шагнах төдийгүй өмнөх Засаг даргынхаа 3 жилд хийсэн бүтээн байгуулалтын ажлын нээлтэнд оролцож тууз хайчилдаг. Өөр үлдсэн бусад цагт нь гадаад ба дотоодод алба, амины “айлчлал” хийж өнгөрөөдөг ажээ.

Улсын төсөв улайчихсан удирдах бүх шатны албан тушаалтнуудыг төрийн мөнгөөр хилийн дээс алхаж хэрэгтэй хэрэггүй айлчлал, гэрээ хэлцэл хийх, туршлага судлахыг хорьчихсон байхад Энхболд дарга үүнийг үл тоон чөлөөтэй зугаалж явааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайд С. Баярцогт мэдэж байгаа болов уу?. Уг нь Төрийн удирдах албан тушаалтан гадагш зорчихдоо Гадаад Хэргийн Яамнаас зөвшөөрөл авч явж ирээд ажлаа тайлагнадаг журам байдаг нь А.Энхболдод нэг их үйлчилдэггүй бололтой. Эрхэлсэн ажилдаа ирдэггүй эрхтэн дархтан Дарханд бий болсоор хөөрхөн хугацаа өнгөрөөд байна.

Өнгөрсөн 1-р сард БНХАУ-ын Нари группын урилгаар ажлын айлчлал хийж, хамт явсан бараа бологчдоо буцаан, ганцаараа үлдэн долоо хонохдоо хувийн бизнесээ амжуулж хэнтэй уулзаж ямар ажил амжуулсаныг нь манай цагдаа, тагнуулын байгууллага анхааралдаа авахад тун гэмгүй л байх. Идсэн уусан гарсан зардал чирэгдлийн тооцоо нь нэлээн сонирхол татаж байгаа юм. Нари группын төв нь Хятадын Нанжин хотод байрладаг ба хөрөнгийн чадамжаар Хятаддаа эхний 8-д ордог лут том компани юм байх. Тэнд юу ч хийж, ямар ч тохироо хийсэн юм билээ, хэн мэдэхэв.

 

Саяхан төрийн мөнгөөр туршлага судлах нэрийдлээр Хэнтий, Сүхбаатар аймгуудаар алдарт Дашуудын хамт зугаалж, Шилийн богд, Алтан овоонд мөргөн хийморь золбоогоо сэргээн явахдаа чих хацраа хөлдөөн байж туршлага судалжээ, хөөрхий. Хацрынх нь хөлдүү гэсээгүй байхад Тамгын газрын даргаа дагуулан дахиад арлын Япон руу зугаалахаар мордсон. Ард түмний мөнгийг үрэн таран хийн зугаацаж байхад Дарханы алдарт Аудитор Чинзориг таг чимээгүй байгаа нь гайхалтай. Энэ бүхнийг шалган тогтоож олон нийтэд мэдээлэхийг Дарханчуудад хүлээж л байна.

А.Энхболдын үед айлчлал ер тасрахгүй нь бололтой. Монгол төрийн сангийн данс улайсан гэдэг ч худлаа бололтой. Сонгууль дууссаны маргааш ажлаа өгчихөөд “Нүүдлийн шувуу” яаахав буцна биз. Аян замдаа сайн яваарай гэе дээ. Төр, түмний мөнгөөр дахин туйлуулах боломж ард түмэн ахин олгохгүй биз дээ. Энхболдод!!!

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (February 29, 2016 10:49:31 am )

    хогын сда бэ

  • Man (February 29, 2016 11:35:59 am )

    Ariaachdee!!

  • zochin (February 29, 2016 1:53:31 pm )

    Hunii unergui ym bnlee ulaanbaatart 0001daa zunduu l ywj bdiin iim huwia hicheesen humuus udahgui dooshloh tsag ireh blguidee

  • Anonymous (February 29, 2016 2:29:35 pm )

    хохь чинь дарга болж чадаагүй заяандаа гомд оо

  • иргэн (February 29, 2016 8:19:26 pm )

    хийсэн нүгэл нь удахгүй эргэж толгой дээр нь бууна.

  • Anonymous (March 01, 2016 5:50:00 pm )

    ulaan teneg

  • man (March 01, 2016 6:48:12 pm )

    Ish chabaas namaasaa hoogdood ali ch nam ene urbagchiig huleej abahgui baihad tergenii neg dugui dashuudaa olj abch dee oodgui humuus neg negniigee haanaas ch baisan olood niileh yum aa

  • lol (March 01, 2016 11:40:48 pm )

    ene nuhur ajil hiij chadvartai yuuu. urd ni ITH-d bhdaa hurald oroltsohdoo neg ipad barichaal hural deer jirgeel suudag nuhur bsn. pul pal hiisen ul buteh nuhur bsn daa

  • darkhan (March 02, 2016 8:19:59 am )

    shuurhai.mn heen ta nar yagad inged bdagiin bi oilgohgvi yum dandaa hoboor ajil hihiin darhand ta nar medeegeer irjeed ulsuudru zalgaad l uuj idej bgad l yabdagin shde ta nariig hed hed irsen uusan asuudal chine mer ser yarigdaj bga shv medee medeelelig chine oor bdalaar tabimaar yum hed ih neg taliig bairhiin

  • taij (March 02, 2016 12:15:27 pm )

    Дархан бол монголдоо л тайван, сайхан, цэвэрхэн хот. Ийм газрыг битгий л бусниулаарай . Дарханыхаа төлөө гэсэн, тэмцэх залуус байгаа шүү. айж амьдар шимигчид ээээээ

  • zochin (March 04, 2016 11:45:45 pm )

    enhbold bol yu ch medehgui hiij chadahgui nohor shu de.tolgoi muutai mash buruu zuil hij bga nohor shu zailuul hurdan tusmaa sain

  • enhkzam (March 06, 2016 11:10:04 pm )

    gazrin naimaachin shuu enhbold hurdan hooj ybuul

antalya rent a car