Үүнээс гадна халамж хүртдэг хэсгийнхний төрөлт нэмэгдсэнээс биш баялаг бүтээгч хэсгийнхний төрөлт тун бага хувьтай байгаа нь чанаргүй төрөлт хэмээн нэрлэгдэхэд хүрээд байна. Энэ юунаас үүдэлтэй вэ гэвэл, 21 мянга, шинэ гэр бүл болсон бол 500 мянга, шинээр төрсөн хүүхдэд 100 мянга, хүүхдийн 20 мянга, өрх толгойлсон эцэг, эхэд өгөх халамж, ядуу өрхийн хүнсний талон гээд төрөөс хэрэгжүүлж буй халамжийн бодлогын хар гай гэж хэлж болно. Улсын эдийн засгийг чирж, амьдрах гэж ажилдаа түүртэн зүтгэж буй татвар төлөгчид ихэвчлэн 1-2 хүүхэдтэй байхад, ажил ч үгүй, орлого ч үгүй, амиа аргацаах чадалгүй хүмүүс нь хүүхэд “үйлдвэрлэсээр” байна. Too баримтаас харсан ч болно. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сарын байдлаар амаржсан эхийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сард 6275 эх амаржиж, 6304 хүүхэд эсэн мэнд мэндэлжээ. Энэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, амаржсан эхийн тоо 393-аар буюу 5.9, хүүхэд 417-гоор буюу 6.2 хувиар буурсан байна. Энэ бол өнөөх л боломжтой хэсгийнхний төрөлтийн хувь буурсныг харуулсан үзүүлэлт. Үр удмаа үлдээх эрхийг нь хэн ч хязгаарлаж чадахгүй. Гэвч төрүүлсэн хүүхдээ харж хандаж, анхаарч чаддаггүй хэсгийн төрөлтийг дэмжих бодлогоосоо татгалзаж, үр хүүхдэдээ анхаарал тавих боломжтой хэсгийн төрөлтийг нэмэгдүүлэх бодлого гаргаж, хэрэгжүүлмээр байна. Алтан гахай жил, гурван сая дахь иргэнд өгөх шагнал гэх мэт хоёрын хооронд “дэмжлэг” үзүүлснээс жинхэнэ утгаар нь дэмжмээр байна. Угаасаа нэг хүүхдийг хүүхдэд бүү тооц, хоёр хүүхдийг ганцад тооц гэдэг. Тиймээс чадвартай, боломжтой гэр бүлүүдийг боддогоор дэмжиж, гурав дахь хүүхдийн бодлогыг дэмжмээр байна. Хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарал тавих боломжоор тааруу, халамжлуулагч ангийнхныг дэмжих халамжийн бодпогоосоо татгалзах цаг болж.
Э.Туул
4 Comments